Яаж эдгэрэх вэ?

Сайн байцгаана уу, сайтын уншигчиддаа Шинэ оны мэнд хүргэе. 4 сарын өмнө миний нөхөр өөр хүүхэнтэй баранд хамт сууж байгаад баригдсан. Улайм цайм гардсан л даа. Тэр үед би шоконд ороод яаж ч чадаагүй. 2 хүүхдээ бодоод, уучлаад өнгөрье гэж шийдсэн. Тэр өдрөөс хойш миний амьдрал там л болчихлоо. Амар тайван нэг ч өдөр суусангүй. Үргэлж л тэр тухай бодоостой. Яаж салахав, яаж өшөө хорсолоо авахав гэж байнга бодоостой. Цаг үргэлж нөхрөө хардаж, энд тэнд явахад нь утасдаастай. Нөхөр маань уг нь сайн хүн. Гэхдээ нэг л эв дүй муутай, дотогшоогоо сонин хүн. Гэхдээ аль хэдийн надад сэтгэлгүй болсон бололтой. Харьцаа нэг л биш. Хүүхдүүд минь аавдаа их сайн, ялангуяа бага нь аав аав гээд намайг тоох ч үгүй. Заримдаа өөрийгөө сэтгэл зүйн өвчтэй болчихов уу гэж бодох юм. Шөнө нойр хүрэхгүй, байнга элдэв муу юм бодож 3, 4 цаг хүргэнэ. Өглөө унтаад хөдөлмөрийн бүтээмж хүртэл муудаад байна. Энэ байдал бүтэн 4 сар үргэлжилж байна. Энэ 4 сарын хугацаанд надад уйлаагүй өдөр нэг ч байхгүй. Урьд нь манай нөхөрт мессеж ирж нэг хүүхэнтэй мессеж бичээд удаагүй байсныг нь мэдэж болиулж байсан. Том гэдэстэй жирэмсэн байхад гэрт хүүхэн авчирсан архидаж байсныг нь мэдэж л байсан. Тэр болгоныг уучлаад л өнгөрүүлсэн. Гэтэл энэ удаа яагаад ч уучилж чадахгүй байна. Цаг хугацаа өнгөрч мартаж эдгэрэх байх гэж бодсон боловч тэгэхгүй байна. Бааранд тэр хүүхэнтэй байж байхад намайг ороход тэр айсан, тоосон шинжгүй, тэр хүүхэн рүүгээ улам ойртож суугаад над руу муухай хараад байсан тэр дүр зураг нүдэнд байнга харагдаж хэмжээлшгүй ихээр гомдох юм.

Зовлон жаргалаа хуваалцаж, хамтдаа нэлээн хэдэн жил амьдрахдаа би эр нөхрөө араар нь тавьж явсангүй, бусдын адил л амьдралын төлөө зүтгэж энэ амьдралыг бүтээн босгох гэж хамтдаа тэмцэж, хүний дайтай амьдралтай болсон. Энэ бүхнийг нураана гэдэг амар биш бололтой. Мэргэн уншигчид минь надад туслаач. Би яавал дээр вэ?

28 Comments

  1. DEU says:

    БЗХӨ авчраад нөхөртөө халдаа. Тэгээд өөрийг нь халдвар чирч ирсэн гэж гүтгэ. Энэ бол жинхэнэ өшөө хорслоо тайлах сайхан арга. ККК

  2. busgui says:

    битгий салаарай. дэмий шуу. тэр хумуусд чи боломж гаргаж огох гээд бн шд. 2хуухэдтэй тэгээд амидрал тогтсон хумуус сална гэж юу бхав дээ. эр хун нэг хэсэг хуухэн эргүүлж явдаг гэсээн. тэр уе ни л болж бга бх. нохор чин оор хунтэй явж бгаа ч гэсэн та3ийг бол дотороо бнга л бодож бгаа шуудээ.

  3. nnn says:

    Эсүйгийн нөхөр шиг ийм хүн байвал бас болж байгаа юм ямар ч л байсан салж буулгаж авах хэрэгтэй бууж өгөгхгүй уучлал ч гуйхгүй бол чамд ч хайргүй үр хүүхэд амьдрал нь ямар ч үнэ цэнэгүй гэсэн үг… ийм хүн чамд хэрэгтэй гэж ү

  4. Tulgaa says:

    Зөв шийдвэр гаргая гэж бодож байвал надад ханд. mujik12@yahoo.com

  5. uranzurag says:

    тэвчээр гаргаж чадна гэвэл би зөвлөе л дөө.
    хэсэгтээ нөхөрөө огт тоохоо болиод өөрийгөө гоеж гоод.
    гадуур гар, гэхдээ гомдсон сэтгэлээрээ түрий барьж бусадтай орооцолдовоо.
    юун уйлж суух, хайран цаг хугацаа, хайран нүүр ам.
    уйлаад гуниад байхаар нөхөрийн чинь биш чиний л нүүр үрчийж нүдний чинь гал цог алга болно шүү дээ. үсрээд л 2,3н сар болоод нөхөр чинь шалдаа буунаа чи итгээрэй бас хараарай.

  6. Bi says:

    2 хуухэдтэй ни орхиод салаад явчих мэдээж бур биш хэсэг хугатсаанд маш томоор хашраах хэрэгтэй айлгах хэрэгтэй уучлаад л бхаар буур давартсан новш бн шдэ наадах чини чи зоригтой л бай л даа гантшан олдох амидралд ийм утгагуй амидралаар амидрах хэрэггүй шдэ

  7. сал !!! зэвүүн умаа улам ойртоод тэр хухэхтэй сууж бсан гэнүү– оорийгоо хундэл!!! би салсан одоо би хайргуй блсноо ойлгосон сэтгэл хуйтэн болгиг би мэдэрлээ!!!

  8. hi says:

    Манай монгол охид хүүхнүүд ч гэсэн нялx нойтон хүүхэдтэй залуучуудтай бага л яваасай л гэж бодоxын.эхнэрээ араар нь тавидаггүй эрэгтэй хүн гэж энэ хорвоо дээр байдаггүй гэдэгтэй би эвлэрч байх шиг байна даа.надад ч гэсэн одоо ийм юм тохиолдоод л байна.сайн хүнтэй суусан найз нар мин салаач юугаа хиээд бгаан гэдэг юм.над шиг нэг нь эвлэрдэг л юм.хүүхдээ аваад гэрээсээ гарна гэдэг хэцүү л дэ.хэрэв нөxрөөсөө салаад өөрийгөө хүүхдүүдээ тэжээгээд явах чадалтай,орох оронтой бол хэсэг тусдаа бгаад үзсэн нь дээр гэж бодож байна.ухаантай эр хүн бол гэр бүлээ сонгодог…

  9. same says:

    oortoo sain anhaaral tavi goo saihandaa anhaar hoorhon bol tegvvl nuhur chin gerees garhaa bna mon sexdee sain bol vzvvleed og shine yum sed nuhriigoo gaihshruul

  10. Эсүй says:

    Чи хувцасыг нь өгөөд явуул
    Нэг сайхан эрх чөлөө ханхлаад л хэсэгтээ тэнэнэ дээ Тэгээд удалгүй гэр бүл 2 хүүхдээс нь илүү зүйлгүй юм шиг ороод ирнэ Айхтар сайн хашраа.
    Тэгээд нэлээд хэсэг хугацааны дараа өөр дээрэ ч нөхөр дээрээ ч анхааралаа хандуул
    Хэдэн жилийн өмнө манай нөхөр нэг жоохон охиноос мэссэж ирээд Нөхөр маань дуралсан байсан тэр үед би уйлаад л ямар хэцүү байсан гээч Хуураад ингээд явсанд нь маш их гомдсон Алхам тутам бодогдоод л яг л чам шиг. Утгагүй санагдаад нэг өглөө хамаг хувцасыг нь өгөөд явуулсан төд удалгүй эргэх ирээд гуйхаар нь би огт зөвшөөрөөгүй Өөрийгөө маш их өөрчилсөн шүү Шинээр бүгдийг харж бүх зүйлсийг мартсан Гэхдээ нөхрөө маш их гуйлгуулж бүүр уйлуулсан. Тэгэж эргэж нийлсэндээ Одоо сайхан л байна Гэхдээ эрчүүд их уйдамхай хойно бас нэг юманд очоод дурлаад явалдаад байх болов уу гэж санасандаа би хэлдэгийн би шоглоомоор Нэг жоохон хөөрхөн охинд сэтгэл алдарвал 2 хөөрхөн үр би байхгүй болно Өдий хүртэл зүтгэж босгосон амьдрал дуусна шүү Чамайг тийм үйлдэл хийвэл би адилхан чамаас ч залуу жоохонтой нь нийлнэ шүү гэдгийн хэ хэ. Манайх нөхөр юу гэж балайраад байгаан тийм юм байхгүй л гэдэг. Гэхдээ дотор нь бодогдуулах ухаангүй алхам хийлгүйлэхгүй байхын үүднээс иймэрхүү үг дуугардаг юмөө. Чи хэсэгтээ нөхөрөөсөө хол бай тэгвэл ядаж дураараа тархи толгойгоо амрааж салхинд гар Битгий иймэрхүү балиар юмнуудын тухай бодож өөрийгөө зовоо

  11. Jagaa says:

    Улам ойртож суугаад муухай хараад суугаад бадсн гэнээ зэвүүн новш вэ!!!!!!! Тэгвэл ёстой зэвүүн новш бн , битгий хайрла наадахаа. Улдсэн амидралаа зөвхөн өөрийнхөө төлөө өнгөрөө!

  12. zzz says:

    manai mongol huuhnuud neg bodoliin mangar ch yum shig, neg bodoliin ih tewcheertei ch yum shig. nuhur n ochnoon tochnoon huurchaad baihad chin l sain hun l dee ch geh shig. iim amidral gej yu baisiin. gants huuraad teruundee gemsheed sain saihnii toloo guigeed chamaig algan deeree bomboruulj chadahgui l baigaa bol zugeer sal. ter huuli shuuheer n ywaad huuhdiin tetgewer togtoolgo. tegeed ooriinhoo amidraliig bod. oor hun ol. gants amidral amidraliig ingej uil laitai, uur utsaar, nulimsaar duurgej bolohgui. emegtei ch gesen chi bie daah chadwartai hun. gol n huuhdiin tetgeweriig sain togtoologo. manai emegteichuud eroosoo ingehgui bolhoor niiteeree erchuud n huursan baliartsan humuus l baih yum. end gadaadad bol herew gerelsen bol ali boloh unen ch ywdag. herew huurch baigaa bol barigdahgui barigdwal ehneruud hamag ed horongiig n awaad l salchihna. ter hunii bosgoson amidraliig shuud l nuraana tiimees end ter hariutslagiin togtoltsoonoos bolood ih aidag. erchuud n ali boloh ert gerlehgui baidag. za huursan ch er n baychuud, mongotei, sanhuundee ailtgui bolson hoinoo l tegej ywdag baih. manaid iim mongo sanhuutei n yrisan tiim l huuli n sain uilchileh heregtei bna.

  13. tod says:

    чи тэвчээр зааж гадуур худлаа ывж бгаа юмшиг найз хуухнуудтэйдээ уулзаж бгаад уэ уэ алга болоод узэлдээ хоюлаа ингээд ирхээр амидрал утгаа алдлаа гээд нухур чини нэг юм бододх блгуйдээ.тсаашдийн амидралаа бодоо тур зуур амидралаа дампууруулж бгаа мэт болоод уз . танай нухурт мунгу бгаа юм бн тэгээд сагаж бгаан

  14. N.ka says:

    bitgii sal harin ch tegeh tysam hamt bai.dawarsan nowsh we oshoogo aw etses togsgolgvi sex hii oor hvvhend zartsyylah hvchgvi boltol sexde shono bolgon orondoo orood nool tertei tergvi ooroo yntaj chadhgvigees hoish terniig ch bas bitgii yntuul bas bitgii halamjil saihan ineej bgaal halamja bagasgaad bai vr hvvhded zartsyyl eswel ooriigo hairla!!!

  15. TG says:

    ХУВЬ ТАВИЛАНГАА ӨӨРӨӨ ЗАХИРЧ СУР. ЧАМД АЛДАА БАЙГАА БОЛООД Л ИНГЭЖ БАЙГААМ ЭСВЭЛ УЙДДАГ ӨӨР ЮМ ЭРЭЛХИЙЛДЭГ ҮЕ НЬ ИРСЭН ЮМ БАЙЛГҮЙ. БҮХ Л НӨХРҮҮД ЭХНЭРЭЭ ЗОХИХ ХЭМЖЭЭГЭЭР АРААР НЬ ТАВЬДАГ. ЭХНЭРҮҮД Ч МӨН АДИЛ ЭНЭ НЬ МИНИЙ БОДЛООР ГАНЦ Л ШАЛТГААНТАЙ. СЭТГЭЛ ХАНАМЖИЙН БАТАЛГАА 100 ХУВЬ БИШ БОЛООД Л ТЭР. ЭРЧҮҮД НЭГ ХҮҮХЭНТЭЙ УНТАЖ ҮЗЧИХЭЭД ДАХИАД ИЛҮҮ САЙХАНТАЙ НЬ УНТАЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ БОЛ ЭМЭГТЭЙ НЬ МӨРӨӨДЛИЙН ХАНХҮҮТЭЙГЭЭ УНТАЖ ҮЗЭХИЙГ МӨРӨӨДСӨӨР БАЙГААД Л НЭГ ӨДӨР АРААР НЬ ТАВЬЖ ЭХЭЛДЭГ. МИНИЙ Л БОДОЛ.

  16. заавар says:

    Наад түүх чинь надаа 11 жилийн өмнө дохиолдож байсан. Манай бага 1 нас ч хүрээгүй байсан. Бидний хамтын 10 жилийн амьдралаа яаж сүйтгэх вэ? 2 хүүхдээ яаж өнчрүүлэх вэ? яаж ганцаараа үлдэж 2 хүүхэд тэжээ вэ? гээд нэлээд асуудал өөртөө тавьж байсан. Тэгээд нөхөр байсан тэр хүнтэй ярилцаж хэрэлдэж үзээд шууд салсан. Нэг хэсэг хэцүү байсан. 7 ба 1 насны 2 хүүхэд тэврээд ганцаараа үлдэж байлаа. Хүн зовлон даадаг гэж үнэн үг байдаг юм. Хэрвээ тэр үед би салаагүй байсан бол одоогийнх шиг амьдрал надаа заяахгүй байсан гэдгийг би мэдэж байна. Одоо бол 2 хүүхэд том болсон, байртай, машинтай, 2 хүүхдээ төлбөртэй сургуульд сургаж, тэд нарын амдартаар хамтдаа урд зүгийн орноор аяланхан амьдарч байгаа. Энэ бүхэн миний нөр их ажлын үр дүн. Би амьдралдаа сэтгэл хангалуун байгаа. Ийм амьдрал үзсэн болохоор ч тэр юм уу, ингээд уйлаад сууж байгаа хүүхнүүдийг өрөвдөх юмаа. Зоригтой бай.

  17. ыуыу says:

    амидрал уу болно ш дээ.

  18. bolioch-d says:

    Тэгээд юу гэх юм нөхөр чинь араар нь тавих нь зөв тэрийг нь дуугай хүлээн зөвшөөр тэгээд юу ч болоогүй юм шиг амьдар гэж зөвлөх юм уу чи л тэгэж амьдрахгүй юу. Анхний удаа хуурсан бол уучил гэхсэн байнга хуураад тэрийгээ юу ч болоогүй юм шиг тоохгүй байгаа цайчихсан лаларуудаас бол салсан л зөв шдээ.

  19. jargal says:

    naad hun chine zasrahaasaa ongorsoon . dahiadl ingeed yavna chi ch gesen hezeech martaj chadahgui iim zuil hezeech martagddaggui yum heden udaa uuchilj her udaan teseh ve dee salahl zam uldejdee. huuhduud chine hetsuul yum.

  20. hulan says:

    нөхөр чинь чамд хайргүй юм байна насаараа ингэж амьдралтай нь биш заавал хэсэг салаад үз үнэхээр гэр бүлдээ хайртай бол эргээд л ирнэ өөр хүнтэй явчихаад эхнэр нь урд зогсож байхад ямар ч тэнэг эр ядаж босоод явнадаа чамайг огт хүндлэхгүй байна

  21. bolioch says:

    энд сэтгэгдэл бичиж байгаа нөхдүүд болиоч, шууд салаач болиоч л гэх юм, Наад хүнд чинь өдий хүрэтэл босгосон амьдрал нь байна, өөрсөд шигээ салсан сарнисан юмнууд болгох гээд байгаа юм уу? Яаж энэ байдалаас гарах вэ гэдэг арга замын зааж өгөх байтал, нэг гэр бүлийг салгаж 2 хүүхдийг өнчрүүлэх гээд ийм заваан залхай арчаагүй бодлоосоо салцгаамаар юм…

  22. Chi gantsaaraa bish says:

    Олон олон Нөxрүүд эxнэрээ xуурч доромжилж гомдоож байгаа…. Танай нөxөр цайчиxсан Гар байна дөөө…. ӨӨр xүүxэнтэй байж баригдчиxаад ямар ч xувиралгүй тэгж xялайгаад суужина гэдэг жинxэнэ эмэгнэл юум байна дааа…. Чамайг xүн гэж тоодоггүй Чи л араас нь уйлан дуулдын байна гэж ойлголоо…. Xэсэг xугацаанд xол байгаад үз. Xүнд уйлаx 1 өдөр байxад дуулаx 1 өдөр байдын гэдгийг ямагт сана…

  23. hun says:

    чи их суртэй хулээж аваад уурийгээ зовоогоод байгаа ым бишуу Эрчүүдийн бааранд хуухэнтэй суухийг алийг тэр гэхэв дээ.Манай хун бур унсэлтсэж байсан би тоогооч угуй тэгж уурийгээ зовоож шаналаач угуй.Уур хунтэй бол гэдэг зувлугуу дэмий санагдлаа.Уур хунтэй болж хэрэггүй ээ.чиний нухур чамайг хуурсан зовоосон ым чинэ тэр уур хун чамайг жаргаана гэжүү энэ худлаа шуу.Надад бас ийм бодол байсан би нэг хунтэй танилцсан амидрал боломжийн гэдгийг мэдээ л байнга мунгэ гуйгаастай лай болсон иймэрхүү л эрчүүд таарна шуу дээ.Тэрэнтэй унтаж хэвтээгүй зайгаа барисандаа баыралдаг.Ухаантай бай уудрэг бай эрчүүд угаасаа ийм байдаг би эвлэрсэн.Би тэрэнд улам их анхаарал халамж тависан сайн ырилтссан шинэлэг байхийг бодсон уурийгээ би уурчилсэн тэр одоо уур хун болсон.чи ухаантай тэвчээртэй байвал бухнийг ылна дийлнэ.Урвайж унжийж нойр хоолноос гараад чи юу хожихийн.

  24. 12345 says:

    Цоглог бай найз минь. энэ асуудал үнэхээр хэцүү надад бас 4-н сарын өмнөөс эхлэн ийм юм тохиолсон. Одоо ч энэ шанлалаасаа гараагүй явна. Би чам шиг үр хүүхэд,зүтгэж босгосон амьдарлаа бодоод уучилсан. Гэвч тэр дахиад л хуурсан тэгээд салсан даа. салсан ч гэсэн ганцаараа байх их хэцүү. хүүхдүүд ээ хараад л уйлаад л бас гомдоод л, шар хөдлөөд л хэцүү юм байна лээ. Гэхдээ одоо цоглог амьдарнаа. Найз минь сайн бодож шийдээрээ салах бас тийм сайн юм биш. гэхдээ бүр болохгүй бол яая гэхэв дээ сал насаараа хууртаж гомдож доромжлуулж явахаар салсан нь дээрдээ

  25. heart says:

    sal l gehiin bn aimshigtai

  26. Нэгэнт бүх болоод өнгөрсөн бол одоо яах вэ дээ? Чи одоо маш ихээр ганцаардаж байгаа юм байна. Өөр хүнтэй бол. Чамайг ойлгодог сэтгэлийг чинь хуваалцдаг нэг тийм хүнтэй болооч дээ. Сэтгэлийн шарх эдгэдэггүй гэдэг. Гэхдээ чамайг ойлгодог хэн нэгэн хүнтэй болж сэтгэлээ амраах хэрэгтэй. Хоёр хүүхдээ бодоод битгий сал. Гэхдээ нөхөртөө битгий үнэнч амьдар. Хоёр хүүхдээ бодоод битгий Галзуу солиотой хүн шиг аашил. Хүүхдүүд бүгдийг мэдэрч таараа. Нөхөртөө хуурагдсан хүүхнүүдийн Чи анхных нь биш, бас сүүлчийнх нь ч биш. Тиймээс өөрийгөө аль болох тайван байлга. Адилхан л өөр хүнтэй болохгүй юу даа. Хэрвээ чи матар биш бол.

  27. dd says:

    салаач

  28. zochin says:

    Нэг орж ирэхэд нь чимодантай хувцасыг нь өгөөд нэг хэсэгтээ тус тусдаа амьдарч үзьи гээд явуул.Гэр бүлийн тогтсон амьдралтай жижиг хүүхэдтэй хүн тэр уур амьсгалийг заавал үгүйлдэг л байхгүи юу.Чи өөрөө ч гэсэн бүр шийдсэн царайтай байх хэрэгтэй.Гадуур нилээн тэнэж нэг хэсэгтээ сайхан л байх байх. Гэхдээ л хүн гэр бүлгүй бол хэн ч биш юм бна гэдгээ ойлгоод буцаад ирнэ дэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.