Биены шархнаас сэтгэлийн шарх хэцүү байдаг гэж үнэн юм даа…

Та бүхэнтэй өөрийнхөө зовлон, жаргалыг хуваалцмаар байна. Би 32 той амьдралын төлөө зүтгэж яваа залуу байна. Гэрлээд 8 жил болсон. Эхнэр, хүү, охинтойгоо хамт амьдардаг. Бид 2 ажил хийдэг амьдрал маань жирийн нэг л монголын залуусын жишгээр амьдардаг. Харамсалтай бид 2 байнга хэрэлддэг. Би энэ хэрүүлээс үнэхээр залхаж байна. Эхэндээ би их тэвчдэг байсан сүүлдээ сайн хэрэлддэг болсон доо. Бүр секс хийж байхдаа хүртэл уурлана. Ингэж бичихээр намайг энэ ажилдаа муу гэж битгий ойлгоорой. Би аль болохоор романтик энэ тэр байхыг хичээдэг шүү. Эхнэр таань энэ тал дээр сэтгэл хангалуун. Хэрүүлгүй дулаан уур амьсгалаар амьдармаар байна. Тэгээд энэ тухай эхнэртээ гуйж, уйлж ч хэлж үзсэн өөрчлөгдөх юм алга. Юунаас хэрүүл эхлэдэг вэ? Зарим нэг жишээнээс бичье л дээ. Намайг их хардана гэхдээ надад хүүхэн шуухан эргүүлээд яваад байсан юм байхгүй. Архи ууж, тамхи татаад гадуур найз нөхөдтэйгөө нийлээд яваа д байдаггүй. Найзуудтайгаа уулзахаар эхнэрээ дагуулаад цуг очдог. Ажил тараад гэрлүүгээ яараад унаа энэ тэр
гэсээр л харина даа. Гэтэл ажлаас ирж байхад аяга цай аваад өгөхийн оронд яагаад оройтов. Хорь, гучин минутанд юу ч хийж болно энэ тэр гэнэ. Тэгээд би унаа энэ тэр гээд хэлэхээр огт хүлээж авахгүй.

Заримдаа хармаа энэ тэр ухаж утас шалгана. Хааяа би ингэж хоосон хардуулж байхаар нэг хүүхэн хайж олдог ч юм уу гэж боддог. Би чадлынхаа хэрээр эхнэрээ хувцаслаж, юм авч өгөхийг бодно. Ний нуугүй хэлэхэд надад олигтой хувцас байхгүй би ч өөрөө зүгээр ээ эхнэр минь сайхан харагдаж байвал боллоо гээд л өнгөрдөг. Гэтэл эхнэр маань чи надаа юу ч авж өгдөггүй энэ тэр гэж гомдоллоно. Би хааяа гадаадруу ажлын шугамаар явахдаа тэнд шопинг хийнэ, аятайхан юм таарвал эхнэртээ авахыг бодно, юм авчраад өгөхөөр заримыг нь голно. Тэгээд би за яахав таалагдахгүй байж болно гээд өнгөрнө. Нэг удаа би эхнэрээ хүлээж байхдаа FM рүү залгасан чинь холбогдчихсон тэгээд дуу захиалсан тухайн үед сандараад аманд орсон дуугаа хэлсэн эхнэр гарч ирээд удаа ч гүй захиалгат дуу явсан би дотроо баярлах байх гэж бодоод юу ч хэлэлгүй FM хээ дууг чангалсан. Хөтлөгч хэлж байнаа: чамдаа хайртай энэ тэр гээд дараан дуугаар мэндчилгээ хүргэж байна гээд дуу эхлэв ээ гэтэл манай эхнэр ямар муухай дуу захиалсан юм вэ? гэдэг байгаа. Би санаа алдаад юу ч хэлээгүй л дээ, тэр дууны үг нь нууц амрагийн тухай дуу байсан юм байх оо надад бол сайхан аятай дуу гэж санагддаг, гэх мэтчилэн зөвхөн санаанд орсон саяхан болсныг бичлээ, бүгдийг бичвэл хэдэн өдрөөр уншиж дуусахгүй юм болох байх зөндөө их зүйл байна. Би боддог зарим бүсгүйчүүд нөхөртэйгөө их гоё харьцдаг тэднийг харахаар бүр атаархдаг юм.

Минийн хүсэж байгаа зүйл гэвэл эмэгтэй хүний уян наалинхай сайхан ааш хамгийн ихээр надад үгүйлэгдэж байна. Гэхдээ манай эхнэр надаа хайртай гэдэг. Энэ Муухай зан аашийг нь одоо яах вэ? би ойлгуулах гэж оролдож ярилцаж зөндөө үзсэн цөхрөнгөө барьж байна. Хүүхэд шуухадгүй байсан бол салчихмаар л байна тэвчишгүй хэцүү байна даанч хүүхдүүдээ бодоод байгаад байна. Одоо гэрлүүгээ хурдан харимаар ч, очоод л нөгөө хэрүүл ямар нэгэн юмнаас эхлэнэ гэж бодохоор очмооргүй санагдаж байна. Би их ганцаардаж байна. Одоо би энэ чигээрээ удаан байж чадахгүй боллоо. Эхнэртэйгээ яриад ямар намайг ойлгож хүлээж авах биш. Биены шархнаас сэтгэлийн шарх хэцүү байдаг гэж үнэн юм даа.

52 Comments

  1. bi says:

    uyangaa huurhun helsen bainaa. yag unen sh dee bid ih muuhai davramtgai sh dee zarimdaa. bi ch bas nuhruu zagnachihaad suuld ni ih haramsdag.minii muu hani zagnuulaad l dahiad bitgii tegj muuhai aashlaarai l gedeg yum. muuhai aashilj bj yavaad uguhuur ni estoi usan nudleed l guine sh dee. hanidaa hairtai bi lav. muuhai aashilchaad teriigee gemsheed oroi ni saihan /uilchleed l / ugvul bayarlaad l huurhii.

  2. odko says:

    миний нз эхнэрийгэ гэр бүлийн сэтгэл судлаач дээр аваад очуул дээр бх.их аятайхан юм хэлж өгдөг юм шүү.би бас нөхөрыгөө харддаг гэхдэ танай эхнэр шиг бишээ.хоорондоо муудалцах их муухай шүү дэ.салаад хэрэггүй ээ.сэтгэл судлаач дээр оч гэж зөвлий дөөөө

  3. zzzz says:

    Би яг ийм зантай болсон. Нөхөр намайг хуурсанаас хойш гомдол хорслоо нөхрөө доош нь хийж, элдвээр доромжилж гутааж байж тайлдаг гэх үү дээ.
    Одоо хүнтэй явалдах хүсэл төрдөг, гэхдээ манай сайтынхан тэгж болохгүй гэж зөвлөсөн болохоор тэгээгүй л байна даа.
    Хууралт бол хүний амьдралыг үгүй хийдэг юм байна. Амьдралд хэрэггүй юм хэрэггүй л байдаг юм шүү.
    2 хүүхдээ бодоод л амьдарсан болоод л явж байна даа.

  4. zochin says:

    тэнэг даварсан хуухнээс салаа анд мин. гэрт мунхийн хэрүүлтэй бх ямар хэцүүг найз ни гадарланаа надад ч ийм зуйл тохиолдож бсан тэгээд л бид салсан. эр ни их хардсан хун хожим ни ганцаараа л улддэг юм даа.

  5. hhhhhh says:

    сэтгэлзүйч дээр очиж үзээч

  6. bayasaa says:

    эхнэр чини чамд дэндүү хайртай юм бна.

  7. ялдамхан says:

    эхнэрээсээ биш өөрөөсөө өө хайгаад уздээ заавал ур дунд хурнэ шуу

  8. dorjoo says:

    юу гээ ч эхнэр чинь чамд хайртай л бол энийг засахад амарханшдээ. ямар ч эмэгтэй хүнийг давраагаад байвал давраад л байдын тэгэхдээ бас эрэгтэй хүний хэнэггүй зан нь асуудлыг их хурцадгадаг байх. чи аргадаж учирлаж тайлбарлаад бутэхгүй бол эсрэгээр нь үзэхгүй юу. юм ярихгүй гэртээ хонохгүй үгийн сонсохгүй өөрийгөө энэ гэрийн тэргүүн гэдгийг олон аргаар үзүүлж болийшд. жаахан хатуу аргаар үззэх хэрэгтэй бхаа. өөрийн тоохгүй болоод ирхэр аяндаа зөөлөрнө. их л тэвчээртэй хандах хэрэгтэй дээ. зөгээр л анхаарал хандуулахаа байчих. ханд нь дарагдаад ирэхээр жаахан учирлаж тайлбарлахгхгүй юу. ингэж л зөвлөх байна дааа.

  9. Çaõèäëûí ýçýí says:

    Ìèíèé áè÷ñýí ç¿éëèéã çàâ ãàðãàí óíøèæ íàìàéã îéëãîñîí áîëîí îéëãîîã¿é òà á¿ãäýä òàëàðõàæ áàéíà. Áè õýñýãõýí õóãàöààíä ñýòãýãäýë¿¿äèéã óíøèæ ñýòãýëýý îíãîéëãîæ ìàø èõ ýð÷ õ¿÷ àâëàà. Îäîî áè çºâ áºãººä ººðººð àìüäðààä ¿çíýý. Та бугдэд баярлалаа. Аз 60 гал хусэж бна.

  10. Цэцэг says:

    За, эхнэр чинь хүний сэтгэл ойлгодоггүй хүн байна аа. Ер нь өөрийгөө анзаарахгүй дээ. Энэ байдлыг мэдээж засаж болно. Хүн ер нь хайр даадаггүй юм шүү дээ. Нэг хэсэгтээ өөр хүн болчих. Албаар оройт, өөрийг нь үл тоо. Мөнгөөрөө өөрөө өөртөө хувцас ав, өөрийгөө халамжил. Харин янз бүрийн бүсгүйтэй орооцолдоод хэрэггүй биз дээ. Энэ яачихав аа гэтэл нь өөрчлөгд. Мэдээж эхнэр чинь хариу арга хэмжээ авна, уурлана, цамнана, бөөн юм болно. Тэрийг нэг хэсэгтээ тэвчиж, юу ч болоогүй юм шиг, битгий тоо. Эхнэр чинь чамаас хэсэг өө хайж байгаад, дараа нь өөрөөсөө өө хайх болно. Тэр цагт та 2 сайн ярилцсан нь дээр байх аа. Одоо юу хэлээд ч нэмэргүй дээ. За амжилт хүсье.

  11. Naraa says:

    тэр урт нэрт боличээ…
    хи сайн залуу бнаа, надад маш их таалагдлаа, эхнэрээ халамжлаж санаа тавиж бгаа бас тэвчиж бгаа чин…
    харин манай нохор яг эсрэгээрээ , ер ни чи бид 2 л адилхан юм бн доо. тэгээд сүүлийн уэд ну а-тай болё гэж бодогдох болсон, хоосон хардуулсаар залхаж бн, мэдээж салахгүй л дээ, гэхдээ хүн юм чин сэтгэлийн таашаал авах ёстой гэж бодож бн, чамайг ч бас хунтэй болоосой гэж бодож бн

  12. Зочин says:

    Шулам байна наадах чинь, эвий нь олох гээд гөлөг царайлаад байхаар улам даврана. Тиймээс зүгээр л тоохгүй өөрийн ая тухыг бодоод хэсэг яв. Битгийн царай алдаад бай, гүйгээд явбал тэр л биз, өөрөө буцаад гүйгээд ирнэ

  13. noodles says:

    Их олон хүмүүс сайн муу, үнэн худал зүйлс бичижээ. бүх талаас нь харж, байж болох бүхийл хувилбарийг чиний бичлэгээс дүгнэл хийсэн байнй. одоо өөрийн чинь дүгнэлт үлдэждээ. чиний амьдралыг чамаас сайн мэдэх хэнч байхгүй. дээр бичсэн сэтгэгдэлүүдээс нэгийг бодоо байлгүй дээ. ганцаардал сэтгэлийн шанлал хэцүү шүү. Болж өгвөл хямрахгүй ухаантай дахин дахин эргэцүүлж боддоо. зиак тэгээд зөв шийдэлд хүрээрэй. амьдралд чинь аз жаргал сайн сайханыг хүсье.
    Шаналах шиг үнэн жаргал үгүй гэж..

  14. naran says:

    Өө захиалсан дуу нь нууц амрагийн дуу бсым бол чи өөрөө тэнэгтсэн бна шд. Романтик хүн тийм алдаа грагмааргүйм. кккк. балай юмаа. Гэхдээ эхнэр чинь жаахан давраад бх шиг бнаа. Уянгаа гоё хэлсэн байна. Чи бас хэрүүл хийхээ болихоороо дуудаарай гээл тусдаа жаахан амьдраад үзэхгүй юу

  15. MAGNAA says:

    чИ ХАЛАМЖ МУУТАЙ,ЭХНЭРТ чИНь ТААЛАГДАГГҮЙ юМ/ЗАН/ чАМД БНА.БАС ЭХНЭР чИНь ГЭР БҮЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛААС БУХИМДДАГ юМ шИГ…ДЭЭР Нь АВГАЙ чИНь ХАРДАХ шИЗОТОЙ…ЭНЭРГИЙН ВАМПИР юМ БАЙНА…

  16. kkkk says:

    hun hunii amidral gej sonin yumaa, odoo yaltai ch bilee dee, manai nohortoi ih adilhan yumaa, bas minii gargadag zan aash baina, bodyo l doo, gadaad ruu yavaad irehdee tendhiin hamgiin hyamdhan hogiig tsugluulaad irdeg bol bayarlaad l omsoh heregtei yu? emee maani hurtel golood omsohgui baigaa balai yubka avchirch ogchihood omssogui gej gomdol neheh yamar vedee, gutal avchirch ogloo bagaduulchihlaa, bas nohriin mini beleg geed holoo holguulaad l omsoh yostoi yu?

  17. coops says:

    чиний бичсэнийг уншлаа чамд тоxиолдсон юм ндаад ч бас тоxиолдлоо.чи бид2ийн амидрал нэг xэвэнд тсутгасан юмшиг л адилxан юмаа…

  18. танил says:

    Эхнэрээ ажил хийлгээчээ, завтай хүний ажил бна. Надад чам шиг нөхөр байдаг бол сайхнаа. Даанч эсрэгээрээ .

  19. tata says:

    эхнэр чинь одоо тийм болдоггүймуу. эсвэл чи урьд өмнө нэг хашраасиймуу. гэхдээ уншаад бхад эхнэр чинь нилээн өөнтөгч юма даа. хэцүүхэн л юм. болохгүй бол тэгээл бнга хэрүүлтэй бхаар салаад хүүхдүүдээ өөр дээрээ аваад салсан дээр бх доо.

  20. naran says:

    neg bodliin ehner chine chamtai ingej haritsaj bgan yaaltch gui tuunii buruu gehdee bas 2 huuhedtei ajil torol geed ehner chine nileen yadarch buhimdaj bgaa iimerhuu amidraltai emegteichuud gerete iredl ger ornii ajil geres garaad ajil torol ged gants buhimdlaa gargaj chadaj baigaa hun n chi l baigaa baihgui yuu harinch chamtai heruul hiih geed baihadn oodoosn aytaihan ug heled ali boloh oodoosn hereldehgui baigaad uz ,emegtei humuus uneher dotroo buhimdaltai ajil ger huhed ged hetsuu baidgiig eregtei hun sain oilgohguildee tegeher ehnertee buruu ogohoos omno setgel sanagar demjeed uz

  21. asdfghjklö says:

    tegee l heg ih enhrii yaldam muur muujgaind dyrtai amitad tegj bgaa ter muurhan nuuddaa nuuree yuchgui samarduulah gej bgaa yum harin ch tanai ehner chamaas derl amitan bgaa

  22. asdfghjklö says:

    за битгий surjigneed bai tegee l neg yumtai bolj avsniihaa daraa ehner shig mini sain hun alga ene ter geel ene deer bas yum bichih gej bgaa yum cekc dee chi sain chi yum uu ygyi ch yum uu hen medlee ehner chini chamaig gomdoh vii gesendee hudalaa saihan ch gedeg yum bil vv tegtlee jargaaj chaddag hairlaj enhriilj chaddag bol emegtei hvn uuralaad baihchgui zugeer neg ih ariuhan amitan ajiltai turulteiguuruu gaihuulaad l bdag biz dee erchvvd gert suuh ued bool hudaldad avchihsan ayatai l bdag ta nariig er ni medehgui bish yasan shalchiganasan zantai amitan be setgeliin sharh ch gene vv ehner chini araar chini taviad guigeed bna uu jaahan bachuurch l bgaa biz

  23. 123 says:

    би бас нөхрийгөө хардаад байнга л хэрүүл хийдэг байлаа. гэхдээ арай ч хүний хармаа утас шалгадаггүй л дээ. тэр үед би ажилгүй байсан нөхөр маань чи хурдан ажил олж хий тэгэхгүй бол чи бид хоёрын хэрүүл дуусахгүй гэсэн энэ яг үнэн юм билээ. тэгээд ажилд ороод өөрөө унаа нтр хүлэгэд худлаа хэлээгүй байхад худлаа ярилаа гээд байхад ямар хэцүү байсныг ойлгоно. завтай хүн хэрүүл хайж харддаг юм билээ. амжилт

  24. Erelheg says:

    Танай эхнэр чини эстөи гутранг новш байна даа. оорийгоо бод. оноодороос эхлээд оор шиг ни хариц. Оссон орчин ни тийм хачин юм байгаа биз. Наад хуухэн чини оороо явдалтай болоод хартай байгаа. хэцүү юмдаа. оортоо аятайхан хувцас авч байдаа залуу мини.

  25. baldag says:

    1 сайн айлга

  26. Эсүй says:

    Чи огт тоохгүй чимээгүй болчих
    Эхнэр чинь бачимдаад л бн
    Бүүр тоохоо боль Улам галзуурна
    Тэгээд ерөөсөө ингэж хичээх хэрэггүй
    Хардаад галзуурвал галзуураг чи харин тэвчих хэрэгтэй шүү Жоохон оройтоод л
    Тэр хэсэг хугацаанд ингэж гүрий тэгвэл Чамайг хүнтэй болсон бн гээд л эхлэнэ чи чимээгүй л бай Тэгээд сүүлдээ эхнэр чинь янз бүрийн юм бодоод шаналж эхлэнэ уурлана гомдоно Тэр үед чи ярилцаад үз Өөртэй нь хэрхэн харьцдаг байнга ингэж муухай харьцах үед өөрт нь хэрхэн хүнд тусдаг Бас ингэж харьцаад байхаар сүүлдээ ядраад чамтай ярих хүсэл ч байхгүй болж байгаагаа хэл.
    Мэдээж өөрийгөө өмөөрөөд л чамтай хэрэлдэнэ тэр үед чи тайван хүлээцтэй үгээ хэлчээд Миний хөгшөөн чи өөрөө сайн бод доо гээд л орхи. Тэгээд л хэсэг хугацаанд ажиглаарай Урьдыхн шигээ тоохгүй чимээгүй л бай Тэгээд ирэхээр эмэгтэй хүн өөрөө юм бодоод халамжлаад ирнэ Миний бодлоор улам их аргадах гуйх уурлах тутам эмэгтэй хүн гөжүүдэлж эсвэл бүүр давраад өөрийнх нь зөв юм шиг байх болно шүү Эмэгтэй хүний хамгийн муухай зүйл юу вэ гэвэл Нөхөр нь огт тоохгүй байх нь ганцаардалд оруулдаг Сэтгэлд нь хямралд ордог Тиймээс чи зөөлөн байдалаар эхнэрээ буулгаж ав. Тэр дүрэлзэхэд чи адилхан дүрэлзээд эсвэл чи гуйгаад л байвал дэмий л болов уу Энэ талаар бодоод тунг нь сайтар зохицуулаад үз Эхлээд хэцүү л байх гэхдээ тэвчээд үзвэл үр дүн гарна

  27. dotno says:

    Уянга зөв юм хэлсэн байна. Тэрүүг дага даа.

  28. mmm says:

    Нэгэнт эхлүүлсэн амидрал гээд ингээд уурийгээ золиослоод амидрах сайхан гэж уу.чамд бас сайхан амидрах эрх байгаа ш дээ.32 гэдэг ойлголцох нас ш дээ.чи туруунд урд умнэ гомдоож байлаа ч удий хуртэл тайвшрахгуй бна гэдэг сонин биздээ.Эхнэр нухур 2-т сайдаж муудах ым зундуу байдаг ч ургэлж тэрийг сухууд уурлаад байвал амидрал юу болох бэ.Турулхийн ааш муутай тэнэг хунуу эсвэл.Хэрүүлтэй газар буюан байтугай хиншуу ч тогтодгуй гэдэг шуу.Тур салаад уз засрахгуй бол буур сал.чамд сайхан амидрах эрх байгаа.

  29. seku says:

    hoorhon huuhduuded yamar ch buruu bhgui
    eejiin aashnaas bolood aavgui
    esvel hoid aaviin gar harj amidrah esgui shu

  30. seku says:

    sain yarilts
    chi uneheer zasrahgui bol bi tsaashid tevchij chadahgui ni saliy gej shuudhan hel
    neg sain hashiraasan bhad gaigui bolno do

  31. ЦЭЭГИЙ says:

    Яамаар ч юм бэ дээ. Овоо босгогүй бол шаазгай ирж суудаггүй гэдэг.тэгэхээр чамд бас 1 асуудал бсн эсвэл байгаа. ҮРГЭЛЖ хэрүүл уруултай байх хэцүү, та 2 салж магад… Хамгийн гол нь чи эхнэртэйгээ ярилц яагаад хэрүүл үүсээд байгаа талаар хэнд буруу байна, ярилцсанаас хойш эхнэр чинь хэрүүл үүсгээд байвал хатуухан ярь,2 тусдаа амьдарвал та 2-ийн амьдралд сэв сууна. Дандаа хэрүүлтэй байдаг бол та 2-ийн амьдрал өөдлөхгүйэ,бас 1 сайн хашраагаад өг. Ер нь бол хүн ганц л амьдардаг учраас чамд чиний амьдрал таалагдахгүй байгаа бол зоригтой өөрчил залуу минь.

  32. jeki says:

    гутранги үзэлээ гэж эхнэр чини гутранги үзэлтэй юм бнаа стэгэл зүйчэд ханд амидралийг ч там болгоно шдээ энэ гутранги үзэл

  33. navsgar says:

    Negent gej yu bdiin ter chigeeree tarchilaad duusah uu hun???Mongol hunii uujuu zan l ter bh daa.ARABIIN orond em hun bolchood ed nar ingej daljignaasai.AK-47 goor tarhindaa sum zoolgoh bh daa.Mongol emegteichuud asar davarsan humuus.Nuur ogvol BOGS…

  34. nandia says:

    negent ehluulsen ene amidarlaa aytaihan avaad garaldaa.ur huuhdee bod. Odoo yum ih saihan bolson bna shde ger buliin zuvulguu ugdug mash olon bolson bna. ter gazruudad hand, ehneree daguulaad yav, ochood setgel zuich ger buld chini yu boloh bolohguig heleed ugnu ehner chini uhaantai l bol oilgojil taaraa, saihan ger bulee avraarai zaluu mini. Ter gazruudiin hayag utas ene teriig lavlahaas avna biz,Minii bodloor TBD anduudiin hajiu taliin haan banknii dood tald bdag ni sain gej oilgoson shuu. Amjilt husie chi ih sain zaluu bnaa ene heveeree bgaarai

  35. saran says:

    аргалж бгад та2 сэтгэл зуйч др очоо оор дрэ нэг зоүйүрта асуудал ууссэн болгож бгад эхнэригэ дагуулж очоод эхнэригэ эмчилгээнд оруулчих эхнэр чин ч гсн дотороо боддог юмаа хунд ырина шд

  36. miraalag busgui says:

    салчмаар л юм бн шд

  37. Babynee says:

    Чи урид ни эхнэрээ гомдоож бсан бололтой. тэр талаара бичээгүй болхоор шууд зувлугуу угхуд хэтсүү бна. Энэ бух хэрүүлийн шалтгаан ни эхнэр чини чамд унэнгээсэ гомджээ. та 2 анх танилтсаж бхдаа чи уур хуухэнтэй ороотсолдож бсан уу? энэ бухнээс гарах гантс арга ни эхнэртэйгээ чини сэтгэлээсэ ярилтс. Урид ни хийж бсан бух зуйлдээ уучлалат гуй, яагаад ингэтлээ уурлаад бдгийн шалтгаанийг сайн тодруул. тэгэж байж л та 2ийн хоорондох хэрүүл арилна.

  38. Kass says:

    яасан тэнэг хүүхэн бэ. За яахуу өөрөө хэт их эхнэртээ анхаараад байдаг бололтой. Гомдоллох тусам нь харин ч шал өөр бай. Битгий тэгж анхаарал тавиад бай. Шал өөр байгаад ирэхээр хүн юм чинь юм бодох байлгүйдээ.

  39. Уянга says:

    бид чинь даврамхай улс шүү. миний нөхөр ч бас миний аясаар л байдаг юм. Би хүүхдээ хараад гэртээ суудаг байхдаа нөхрөө ажилаасаа ирэнгүүт нь л эрт ирж хоол цай хийж өгсөнгүй гээд л хэрүүл хйидэг байлаашд одоо бодохоор аймаар. тэгээд миний хань нэг өдөр хэрүүл хийхээ больсон хойноо намайг дуудаарай гээд яваад өгцөн инээдтэй, 7 хоноход аймаар их юм ойлгоод, дандаа аргадуулдаг би чинь уйлаад гуйсаншдээ, одоо бол бид 2 хэрүүл уруулгүй сайхан байгөө, эмэгтэй хүн гэрт суухаар л тэнэг болчдын байналээ шүү.

  40. Nox-77 says:

    Зав гаргад xамт сэтгэл зүйч дээр очоод үзээч дэрдэx ч юм билүү!!!

  41. N.ka says:

    tiim shvv ajiltai bolgoo bi ch bas neg heseg huuhde haraad gertee suuhda bain bain uur hureed bdag bsan tegeel nohroo hardaal tsag barimtlaal er ni bol uur l hvreed bdag bsan joohon byhimduu bolchdiin bn le

  42. 910 says:

    энэ элгэмсүү дандаа элий юм бичхийн.

    Харин захидлын эзэнд:Танай эхнэр чинь ажил төрөл хийдэггүй нэгэн бололтой хэрэв 2хүүхэд чинь цэцэрлэгийн насанд хүрсэн бол хүүхдүүдээ цэцэрлэгт явуулаад эхнэрээ ажилд оруул ямар ч нийгэмшээгүй зан төлөвтэй нэгэн бололтой.Чи ч бас найз нөхөдтэйгөө гарч бай үргэлж тэрний төлөө гээд өөрийгөө орхигдуулаад байхаар эрч бай эм ч бай жаахан давраад ирэх аястай байдаг юм. Эхнэр чинь жаахан хувиа хичээсэн хүн шиг санагдлаа.Үг хэлээр ойлголцохгүй бгаам бол үйл хөдлөлөөрөө ойлгуулах гээд үз гэхдээ чамайг байнга оройтоод хүүхэн шуухантай бол гэсэн үг биш шүү. хааяа найз нөхөдтэйгөө гарч бай секс хийхдээ хүртэл уурлаад байвал секс хийхээ больчих. Арайчдээ хүн юм чинь байгаа байдлаасаа тэс өөр болохоор чинь 1 юм бодох л байлгүйдээ.
    Яадаг ч бсан гэсэн эхнэрээ ажилд оруулаа найзаа

  43. safari says:

    сэкс хамаагуй шуу- энэ бол их сонин зэвүүн мэдрэмж!!! ойлгож бн!!!!!!!

  44. safari says:

    ганзаардаж бвал салсан дэрр шуу-энэ бол их сонин мэдрэмж- хол иавахгуй- биж гсн хайртман бсан мортлоо ганзаардах сэтгэл их зэвүүн- шоно дундийн чоно буйлж бга умчиг хэтзүүү!!!!!!

    ганзаардаана гэдэгжин чини хуссэнийг хэтзээч огохгуй!!!!

  45. kira says:

    зарим эмэгтэй хумуус угаасаа ийм бдаг ш дээ.хайраа илэрхийлж бгаа нэг хэлбэр ни гэхий муу даа.ойр дотно бдаг хунтэйгээ жаахан хамаагуйдуу хайтсдаг гэхиймүү даа. гэхдээ мини бодлоор чи эхнэртээ нэг ингээд хэлээд уз.ур хуухэд маани гэр бул гэрийн уур амисгал, эхнэр нухур биы биетэйгээ яаж харитсах ёстой болохийг бид нараас сурна..тэгэхээр ур хуухдийнхээ ирээдүйн амидралийн аз жаргал ийн тулуу халуун дулаан уур амисгалтай аз жаргалтай байя л даа гээд нэг уx дээ ингэж хэлээд юм бодохгуй бол наад хуухэн чини усан толгой уучлаарай

  46. ganaa says:

    би яг танай эxнэр шэг зан гаргадаг юм байна.яг л уурийгуу xараx шэг боллоо.би xарин ийм зан гаргаж бгагаа мэддэг нухуртуу xэтсүү бгаг н ч мэддэг засаx гж бс xичээдэг ч анзаарсан шинж бxгуй яг л xэвээрээ xарин ч xаламжлаx тусам уудуус даварсан юм яриад гадуур xоноод алга болчдог.xун даxин даxин xэлээд чи ийм тийм ааштай гд л xэлээд эxэлxээр н дургуй xурээд улам л уурлуулаад xардаад баймаар санагддаг.сайxан аашлаxаар гараад явчна.заавал xойноос н утасдаxгуй уурлаxгуй бол ирнээ л гж xэзээ ч бдгуй.ийм тэнэг юмнууд шуу дээ эрэгтэйчүүд

  47. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    БУСДЫН ЗӨВЛӨГӨӨГ БҮРЭН ДҮҮРЭН ДАГАХ БИШ ӨӨРИЙН ХАР ТОЛГОЙГООР ГЭР БҮЛИЙН АСУУДЛАА БУСДААР ХАМААРУУЛАЛГҮЙ ШИЙДЭЖ БАЙ ЭР ЭМИЙН ХООРОНД ИЛЖИГ БҮҮ ЖОРООЛ ГЭЖ………

  48. sappire says:

    сайхан яриøцаад үз дээ. бүр болохгүй бол согтсон дүр мүр эсгээд, ирдэг цагаасаа бүр оройтоод улам түвэг удаад үз. тэгвэл чи өмнө хэн байсныг ойлгож, тэр үеэ бүцааж авчирахын тулд эхнэр чинь өөрөө хичээж эхлэх байх.

  49. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ЭХНЭР ЧИНЬ ЧАМД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ БОЛ НЭГ ИХ БУХИМДААД БАЙХГҮЙ Ш ДЭЭ БҮСГҮЙ ХҮНИЙГ ОЙЛГО ХАЙРЛА БИТГИЙ ӨӨРИЙНХӨӨРӨӨ ЗҮТГЭЭД ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ЮМ ШИГ БУСДАД ХАЙРТАЙ ХҮНДЭЭ БУРУУ ӨГӨӨД БАЙ ..АНХ ТАНИЛЦАЖ БАЙХДАА ХАЙРЛАН ДУРЛАЛЦАЖ БАЙХДАА ЮУГ Ч ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРНӨӨ ГЭЖ АНДГАЙ ТАНГАРАГ ТАВИАГҮЙ ЮМУУ ???????? ЭР ХҮН ШИГ БУУРЬТАЙ СУУРЬТАЙ БАЙ Л ДАА ..АЛАГ ҮРИЙГ ЧИНЬ ТӨРҮҮЛЖ ӨГСӨН ТУРЬ МУУТАЙ БҮСГҮЙД БҮХ БУРУУГАА ЧИХЭЭД БАЙХААР >>>>>>>>>>>>

  50. altmaa says:

    Харамсалтай байна.Заримдаа өөр хүнтэй болчихоороо юм болгон дээр өө эрээд ,сэтгэл хаманжгүй царайлаад хэрүүл өдөөд байдаг хүмүүс байдаг штээ.Гэхдээ танай эхнэр өөр байж болох л доо.
    Бас бусад найз бүсгүйчүүлинхээ амидралтай харицуулж өөрийнхдөө сэтгэл ханамжгүй байх тохиол ч байдаг л байх.
    Миний бодлоор бол зөнд ни хэсэг хаявал ямар вэ гэж бодож байна.

  51. enkhee says:

    саллаа гэхэд 2 хуухэд чини эцэггүй хоцорноо шуу дээ. тэхээр одий болтол тэссэн юм чини ошоо жоохон харахгуй юу даа. яаран шийдвэр гаргаад хэрэггүй. бух юм балансанд байх ёстой гэдэг дээ. гэхдээ тийм гэрлүү, тийм эхнэрлүү яарч очихгуй бна гэдэг чини буруу байхаа. хардахаа болитол ни эрт оч, урдны хичээж байсан шигээ ургэлжлүүлээд уз. тэгэхгүй бол хардах сэтгэлийг ни илуу нэмж хэрүүл гарахаас оор ур дунд хурэхгүй. энэ байдлаараа удвал чи оороо ч нууц амрагтай болно. тэр уед жинхэнэ хэрүүл хардалт гэдгийг жинхэнэ утгаар ни амсаад оороо ч эхнэр чинь бас дээр ни хуухдууд чини шанална шуу. амидарлаа авч улдмээр байвал сайн ярилцаад уз дээ.

  52. ***Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ **** says:

    ЭХНЭРТЭЭ ЖААХАН ХАЛАМЖТАЙ БАЙ Л ДАА СЭКСИЙН ХЭРЭГЦЭЭГ ХЭР ХАНГАДАГ БЭ ??????? ЭНЭ ТАЛ ДЭЭРЭЭ АСУУДАЛТАЙ ГЭР БҮЛ ЗӨРӨЛДӨӨН ИХТЭЙ Л БАЙДАГ …ХЭДИЙ АСУУДАЛТАЙ БАЙДАГ ГЭР БҮЛҮҮД САЛЖ САРНИДАГГҮЙ ХОЛБОГДООД БАЙГААД БАЙДАГ ТОХИОЛДОЛ ЗӨНДӨӨ БИЙ ТЭДНИЙ ХОЛБООД БАЙГАА ЗҮЙЛИЙГ БОДООД ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ ..ХАРИУЛТ ТУН ЭНГИЙН—<<<<<<<>>>>>>>>

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.