Би яах ёстой вэ хүүгээ бодоод тэвчсээр байх уу?

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би одоо 22той. Би 2 жилийн өмнө нэгэн залуутай танилцаад бид бие биедээ ихэд татагдан хагас жил хэртээ уулзалдаж байгаад би жирэмсэн болсон. Тэгээд анхний жирэмслэлт болохоор ихэд балмагдаж, юу ч гэсэн хэлээд үзэхээр шийдсэн. Тэгэхэд тэр маань миний бодсоноос тэс ондоо хариу хэлж, их л баярлан төрүүлэхийг хүссэн. Тухайн үед би ч бас анхны хүүхэд гэдэг утгаараа их баярлаж байсан. Эхэндээ ч жаргалтай л байлаа. Тэгээд гэдэс минь ч томорч нөхөр ажилаа хийхээр хотдоо үлдэж, би агаарт байхаар ээж аав дээрээ очсон. Ингээд бид 2 таван сар шахам уулзалдаагүй. Тэр бүр холбоо ч барихгүй гэртээ ч байхгүй ор сураггүй. Хэтэрхий гэнэн бодолдоо автан  хууртагдсан өөрийгөө зэмлэж суулаа. Гэсэн хэдий ч эцэг эхийнхээ дэмээр хүүхдээ авхуулалгүй, төрүүлэхэр шийдсэн тэгээд ч авахад хэтэрхий оройтсон байсан. Ингээд миний хүү төрөхөөс сарийн өмнө А надруу залгаж намайг уучлаарай гээд өөр юуч хэлэхгүй удахгүй очно гэдэгээ хэлсэн. Ингээд хүү ч төрлөө нөхөр ч ирлээ. Би эхэндээ түүнийг харахаас нүд хорсдог байсан хэзээ ч уучлахгүй гэж бодсон боловч хүүгээ бодоод тэвчсэн. Ядаад эцэгийг нь таниулаад өсгий гэж бодсондоо  одоо хүртэл тэвчсээр л байна. Ингээд хүүтэйгэ 3-уулаа хадмындаа амьдардаг одоо хүү минь 1 ой гарантай. Бид 3 хамт амьдраад ердөө жил болж байнна. Гэхдээ надад ямарч аз жаргал мэдрэгдэхгүй байна.

Би уучлаад тэр давраад л. Түүнрүү олон хүүхэн залгаж,олон мэссэж ирдэг. Миний хүүг 5сартай байхад хүртэл нэг хүүхэнтэй уулзаж байгаад баригдсан. Бүр удаа дараа шүү. Утас нь дугараад авах болгонд байнга хүүхэн. Одоо болье дуусгая, салий гэхээр үхэх гэж байгаа юм шиг уучлал гуйна. Тэгээд та 2-тойгоо насан туршдаа амьдарна, энэ бол миний сонголт хайртай энэ тэр гээд л. Тэгсэн хэрнээ амьдрал дээр бодитой юм юу ч харагдахгүй. Хувиараа юм хийдэг болохоор тогтсон цагт баригдахгүй ихэнхдээ зүгээр шахам байдаг. Би түүндээ хайртай сайн сайхан амьдрахийн төлөө чадлаараа хичээдэг бүгдийг уучилч бүхнийг тэвчдэг. Цаашдаа түүнд итгэх итгэл, тэвчих тэвчээр минь барагдах шиг болж байна. Би яах ёстой вэ хүүгээ бодоод тэвчсээр байх уу? надад туслаач.

41 Comments

  1. Ganbaa says:

    Энд хүн болгон юм бичихгүй бж болдоггүй юм уу гажигууд юмуу бацаанууд юм уу муу хар янхан ч гэх шиг

  2. Urnaa says:

    за чи одоо муу хар янхан минэ анхнаасаа хугийн шалиг гаруудийг эр хун гэж бодсоноос л ийм байдалд орсон байна даа хохи чин

  3. 11111 says:

    ок яг зов би лав тэвчиxгүй дээ xари чадмд зоволxод бн ш дээ тсэвчээд яаx юм бэ сал амидралаа бод би 2 xввxэдтэй ноxортэйгээ амидраад 10 жил болж бн тэвчинэ т5эр xвн засаран гэдэг xудлаа ш дээ тэгэж бxаар эрт бн ш дээ салад яү заа
    ыв
    тэгэж зоүөөлмөөр бн даа чамд

  4. Soyongiih says:

    Сайн байна уу? Бүсгүй минь.
    Үнэхээр тэвчээр чинь алдагдсан,
    тийм мэдрэмж төрөөд байгаа бол эргэлзэх хэрэг байна уу?!

    Гэхдээ Рагус-ын бичлэгийг сайн унш.

    Аз жаргал хүсье!

  5. ragus says:

    Надад ингэж санагдлаа. ойлгох ч хүн бий ойлгохгүй ч хүмүүс олон. Гэвч чамд хэрэг болж магад. Чи анх хууртагдаад түүнээс хойш нөхөртөө итгэж чадахгүй дахин дахин охид хүүхнүүдтэй заваарч байгаа болов уу энэ тэр гээд л их боддог бас шаналдаг байсан байх. Тэр бодлын чинь хүч биэлэлээ олоод дахин дахин баахан хүүхэн шуухан гарч ирээд л… тэгээд л чөтгөрийн тойрог дахин дахин давтагдаад байгаа юм биш үү. Түүний оронд гоё гоё юм хүсэж бодоочээ. Жишээ нь; Манай нөхөр бид 2рт л маш их хайртай. Бид 3 сайхан хангалуун амьдрана. Машинтай байртай энэ тэр гээд л … Бурхан чамайг харж үздэг юм шиг байна. Харин чи Бурханаас зөв зүйлээ л гуй. Их бодож бясалгасан бүхэн чинь хурдан биэлэх шинжтэй юм байна. Та 3т хайр хүсье.

  6. DALANTAI says:

    za chi bol uneheer mai l baina gutsdag haltaruu guu yu ene gulug chine ene haltar emegchinguud ni hurtel daigaad darvitsan yu we gichiinvvd tiim l surhii yum bol tegeed ter bayan hugshin gadaadaa dagaad yavaach esvel ter bayn zaluudaa heden tsaasaar umhii alaa zaraad uvchin avaad huuhedtei bolood terniigee abort nd oruulaad alaach muu gichiinuud mine ta nartai ta nargui bolno zugeer ta nar yum uzeegui gichiinuudiig yumtai yum shig dvr esgej baigaad shaaj shaaj baigaad hayhad yadah yum yu bna MONGOL ZALUUSDAA MONGOL GICHII NARIIG SHIVERTEED URAGDAAD HAYAH GEJ BAIGAA OIMS SHIGEE SOLIJ SHAAH HEREGTEI

  7. Messi says:

    За даа арай л эрт хүүхэдтэй болж дээ наад залуу чинь уулна чамд сайн л юм шиг байх юм тэгээд яасан завхай хог вэ. Одоо хэрүүл зодоон хийгээд дэмий сэтгэл санаагаар унаад бухимдаж гомдож суухаар ажил төрөл хийж хамт олонтой болж эхэлвэл зүгээр боловуудаа салах талаар үнэндээ хэлэх үр алга даа эх л хэцүү хэрэг байна даа миний дүү амжилт хүсие

  8. mongoljingoo says:

    та 2г салвал дээр гэж бодож байна хэдий болтол ингэж амидархавдээ тийм хүмүүс хийсэн нүглийнхээ xариуг заавал эдлэнэ

  9. woman says:

    оо хараат биш бай гэх гэсэн юмаа.

  10. woman says:

    хуухэдтэй хунтэй суухгуй гэдэг угэнд хэт итгэх хэрэггүй. Би 2 хуухэдтэй. хичнээн эрчүүд эргүүлдэг гэж бодно. Дандаа сууя гэсэ хумуус. Сайн хумуус ч байгаа. Саар н ч байгаа. маш сайн бодож шалгаж байгаад нэгийг ни сонгосон. Одоо аз жаргалтай хатан шиг л байна. Сайн санаж явбал амидрал чамайг шагнадаг юм шуу. Тэгээд оороо биэ даасан эрчүүдээс хараат бай, Гоё ихэмсэг сайхан бай. Бас ухаантай

  11. Enhuush says:

    Өө бас нэг юм … чамд түүнээс дээр нь олдоно гэдгийг мэдрүүлээрэй … хэ хэ. Амжилт.

  12. Enhuush says:

    нээрээ л хүүхэд овоо болчихсон юм чинь цэцэрлэгт өгөөд өөрөө ажилд ор. Санхүүгийн хувьд хэнээс ч хараат бус байх нь эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлдэг юм шүү. тэгээд нөхрийнхөө явалдаад байгаа талаар өөрт нь хэрүүл уруул хийлгүйгээр хэлээд, тодорхой хугацаа өг. 3 сар ч юм уу. Тэр хугацаанд харин ажиглаж л бай. хугацааны дараа засрахгүй бол ийм амьдрал чамд хэрэггүй гэж бодож байна. Чи залуу хүн учраас өмнө чинь бас өөр нэг, бүр үүнээс л илүү дээр боломж нээгдэж байгаа ч юм билүү. тийм ээ. За тэгээд дүү минь амжилт хүсье. Бас нөхрөө байнга бурханчлан тахих хэрэггүй. Хааяа жижигрүүлж бай.. бас хааая тоохгүй явж бай .. тэгвэл эр хүн дотроо нэг юм боддог юм шүү.

  13. naiz says:

    бүсгүй минь дээ сайн харж үерхэж байгаад суухгүй дээ. ямар бодлогогүй алхам хийгээв дээ. одоо яая гэхэв хохь чинь

  14. yandaa says:

    энэ би гээд гар яанаа

    910 дажгүй хэлжээ

  15. asdfghjkl says:

    за neg ih ene ohiniig zagnasan humuus hajuud ni tuslaad demjed uguh aav eej ah duu ni oir baihgui l bol hyalh uree bodood uuriiguu zoliod nudee aniad chihee bugluud l suuj baigaa biz mini duu nuhur chini tegtlee yahaa aldsan hvn bol bish baih chamd davuu taluud bnaa 1d ter chamaig bolon huuhdee bur orhoigui bna tegeheer er ni bol orhij chadahgui hvn 2t nuhur chini zuulun taldaa hun baih tiimdee ch ovtoi huuhnuuded urhiduulj bgaa yum chi uuruusuu bagahan huch gargahad l nuraad unaad ireh bolov uu ilvv ih hvch gargaad ilvv saintai ch suuj ch bolno horvoo gedeg chini uudam shuu dee

  16. bi says:

    өө чи бас явалдаачээ арчаагуй юм нуутс амраг гэдэг чини тийм ч муу зуйл биш шуу дээ сайхан өөр мэдрэмж ав сайхан бх болноо тэгээд л сэтгэл чини онгойгоод тэр хунийг ойлгох болно аан ийм учраас тэр явалдаад бсан юм бна шуу дээ гээд л

  17. monda says:

    910г дэмжиж байна

  18. bilgvvn says:

    Ta tulgamdsan aduudlaaraa setgelee ongoitol yriltsaj zuwluguu awahiig hvsej baina uu?
    Tegwel ta Ineemseglel setgel zvin zuwluguu uguh tuwiin 1892 utsand handaarai. Bid tantai 24 tsagiin turs hamt baih bolno.
    Сайхан бүхний илэрхийлэл инээмсэглэлээр илэрдэг. *_*

  19. neg l oldoh hair says:

    https://www.cekc.mn/family/paramour/66236#comment-152453 үүнийг унш .7,8 жилийн дараа чи бас ийм болоод сууж байх вий дэ.эртхэн амьдарлаа залуу насаа авар.

  20. tata says:

    9 10н зөвлөгөөг дага даа.

  21. tata says:

    арайч дээ нээрэн, хэлэх үг алгаа. чи өөөрөө мэдваа. ийм чухал юмыг зүгээр нэг сайтруу санал асуулгаар шийдэж болдымуу? хөөрхий тэр хүүхэд гэдэг чинь та 2н тоглоом юмуу даа. дараагийн удаа хүнээ сн таниж мэдэж бж суугаарай даа. бүр унтаж хэвтэх гээд тэсэхгүй бол бэлгэвч, жирэмсллэээс хамгаалах эм бэлдмэл хэргэлж бгаарай. ийм төлөвлөөгүй гэр бүл битгий олон бгаасай ????

  22. Эсүй says:

    Хүүхэдээ бор хоолонд оруулаад өөрөө сургуульд сур эсвэл ажил төрөл хий дээ
    наад залуу чинь явсаар байх болноо харин чин хүүхдээ бодоод ирээдүйгээ бодоод ээж ааваараа тэжээлгээд эсвэл наад нөхрийнхөө гарыг харалгүй мөнгө төгрөг бодвол яасан юм бэ? Хүүхэд томрох тусам чамд эдийн засгийн байдал мэдрэгдэнэ шүү Наад нөхөр чинь чамд юугаа лк хялаалгав гэж. Түр зуур тэгээд хаячих Бүсгүй хүн эмэгтэй өөрийгөө л хайрлаж өөрийнхөө төлөө амьдрах ёстой шүү Иймэрхүү нөхдүүдийг өрөвдөөд бас хүүхдээ гээд өөрийгөө золиослож зовоож огт болохгүй шүү

  23. miigaa says:

    энэ хумуус чин ясан хумуус бэ хэзээ амидрал санснаар болож байсий чи тэрийг өөрчил сайн аав сайн хани болго эмэгтэйчүүд та нарт эр хунийг уыраах ид шидийн авяас байдагийшдэ ухаантай сэргэлэн бай ок

  24. sappire says:

    910.ын зөвөлгөөг дагаарай!!!
    амжилт

  25. badman says:

    хүнийг танин гэдэг амархан зүйл биш шүүдээ амидрал бол театар болхоор бүх хүн гол дүрийн баатар мөн сайн жүжигчид хумсаа нуух дээрээ тулвал бүхийл насаараа нууж чадан шүүдээ хамгийн гол н сэтгэл хөдлөлд авталгүй сайн ажигла ер ни хархад андашгүй шүүдээ тиймэрхүү хүмүүс манайхан гж гэнэн ни дэндсэн бх юума эсвэл сохор тэгээд бүх буруугаа эсрэг хүндээ өгөөд л өөрсдөө ариухан болоод гэвч анхнаасаа таниж чадаагүй ни таний өөрийн тани алдаа шүү дээ
    ӨГЛӨГч ХҮН ОЛОН БОЛХООР ЗАЛИЛАГч ГАРЖ ИРДЭГ шүү ДЭЭ

  26. khongorkhon says:

    ёоо ямар тэнэг юм бэ. дүнгэж 22-той залуу хүүхэнгүйгээр байж чадхуу, 2-т чи эхнээсээл уучлахгүй хөөгөөд явуулсан бол дээр байсан байна. яджил чи одоо ингээд сууж байхгүй өөртэй итгэлтэй өөрийнхөө төлөө амьдарч байх байсан, анхнаасаа л наад залуу чинь худлаа залуу байсан байна. одоо салаад сургууль энэ тэр төгссөн бол мэргэжлээрээ ажил олж хий, төгсөөгүй бол сургуульд орж мэргэжил боловсрол олж ав.

  27. 30 тай залуу says:

    ай амьдралаа гэж…наад залуу чинь жаргалдаа ташуураад байгаа юм байна даа…замбараагүй явдалтай нөхөртэйгээ байнга бэлгэвчтэй унтаж байгаарай даа. ДОХ гэж юмнаас байнга айж тэвчиж хавчиж сурмаар юм даа энэ залуус

  28. sainaa says:

    өчнөөн жирэмсэнээс хамгаалах эм тан бүхэл бүтэн шинжлэх ухаан хөгжчихөөд байхад.. иймэрхүү жирэмслэлт энэ тэрээ зохицуулж сурмаар байгаа юм даа.

    эргээд хүүхэд л зовох байх даа.. гэр бүлийн маргаан эсвэл салалт, эцэггүй хүүхэд…

  29. 00000000000000 says:

    чи амьдралаа бодсон нь дээр дээ хайртай хүн хэзээ ч ийм байдаггүй юм.

  30. kkk says:

    tiimee zagnaad yaahav zailuul odoo ihiig l uhaarch baigaashde. Halhiin saihan erchuudiin neriig unagaasan iim neg lalruud baihiimaa. za minii duu neeree l zond n haychih. yu ch bitii asuu hereld yu ch bitii anhaaral tavi. ooroo harin nz nuhudteigee uulz gar or. gehdee hariugaa avch baina gej huntei orootsoldoj yostoi bolohgui. za ingeed zond n hayahaar erchuud bid chin butsaad l ene yaachiv yu bolov geed ergedeg humuus shu dee

  31. hi says:

    Ясан эрт хуухэд, нохор вэ, за хухэд ч хийрхин чуу, тур аав ээждээ орхиод сур боловсор бас буу дарлуул. Цоглог бай хо,,,

  32. uuuuuuuu says:

    хнн

  33. boo says:

    910 зөв шүү. Хэрүүл хийж байснаас дуугай байсан нь хаяа онодог юм билээ. Нөхрөө яав гээд байлгүй зүгээр л хаячих. бие дааж өөрийн гэсэн орлоготой, хүүгээ ганцаараа ч байсан өсгөж чадна гэдгийг чинь мэдрэг. бас өөрийгөө арчилж гоёж гоод. ингээд ирэхээр нөхөр чинь алдаж магадгүйн байна гээд нэг юм бодогдох байлгүй. Нээрээ хүүхдээ хүнээр харуулах хэрэгтэй болбол хадамдаа өгөхгүй байхыг хичээ. Болбол өөрийнхөө эцэг эхээр харуулаарай. Юмыг яаж мэдэхэв. Бас нөхрөөсөө өвчин авчихваа болгоомтой байгаарай.

  34. 910 says:

    За за энэ охиныг одоо мянга загнаад яахав дээ.Одоо чи хүүхэдтэй нөхөртэй болсон аа бас хадмындаа амьдарч бна хүү чинь нэг үеэ бодвол их том болжээ 1 настай хүүгээ хадамдаа харуулаад ч юмуу яслид өгөөд миний дүү ажилд ор.Чи одоо өөрийгөө л бод битгий уурла битгий хэрэлд сохор дүлий юм шиг байж бай тэр хоорондоо өөрийгөө арчлаад ажил төрөлд ороод гялалзаад өг.Санхүүгээ ч гэсэн жаахан тусгаарлаад үз.Заримдаа хэрэлдэж уралдаж байсанаас илүүтэйгээр дуугай байсан нь хождог юм.Хүн дуугүй байх тусам хажуудахь хүн нь айж эмээж эхэлдэг.Ер нь тэгээд чадварлаг ухаалаг өөрийгөө даагаад амьдрах чадвартай эмэгтэйг эрчүүд хэзээ ч дээрэлхэж чаддаггүй шүү дээ.Тэртээ тэргүй одоо чи ямар жаахан охин биш хүүхэдтэй хүүхэн хүн эх хүн,саллаа гэхэд чиний хүү чинь л хамгийн ихээр хохирно шүүдээ,хүүхдээ тэврээд чи өөрийн гэсэн байр оронгүй ажилгүй мөнгөгүй хаачих вээ гэдэг нэг том асуудал. Эцэг эх дээрээ очоод унжийгаад сууж бас болохгүй.Тэгээд ч чи насаараа ганцаар явахгүй хэзээ нэгэн цагт хүн хартай болно гэхдээ дагавар хүүхэдтэй хүнтэй хэр баргийн хүмүүс бас суухгүй хэцүү дор хаяж хүү чинь элэг бүтэн биш хойд аавтай боллоо гэхэд үр хүүхдийг чинь ад үзэх ч юм билүү?Сайн ч муу ч төрсөн эцэгтэй нь хамт байлга.Одоогоор хичнээн хүүхэн шуухантай орооцолдсон ч танай хүн тийм хүнээ алдсан хүн биш юмаа. Хогийн новшнууд усанд хаясан чулуу шиг л алга болно шд бас чиг ажил хөдөлмөр хийж та 2ыг тэжээж явж л бгаам бна.Дуугай ажиглаж харж байж байгаад хүний зүрх тархинд хүрээд ухаартал нь хэдэн хатуу үг хэлчихэж бай.Салж бол хэзээ болно хэзээ ч оройтохгүй.Юмыг хүчээр биш эвээр шийдэхийг оролдоорой!За амжилт

  35. jess says:

    yag l tanidag zaluu T sanaand orchloo, yag l chamtai adilaar suuna gej tolovloogui huuhedtei bolsonoos suusan, bid nart bainga ehnertee hairgui gedgee yaridag, tegsen mortloo odoo ehner ni 2 dahi huuhdee teej bgaa, tegeed ter bas l 2 dahi huuhdiig huseegui btal bolchloo, yaj salah be gej shanalsan hun bdag, huuhed ni garchihlaar shuud salna gej chaddaggui yum shig blee, gevch setgel bol bhgui…
    tuun shig tanai nuhur bas tiim bh geed bodogchihloo, tegeheer erthen salsan ni deer dee, nasnii zaluu deer, negent hairgui huntei nasiig barahgui, oligtoi amidral bolohguigees hoish doo…

  36. @ says:

    chamaas l buh zuil bolson bn. chinii songolt. ter chamaig huchindeegui hussen bolood chi untaad huuhedtei bolson bn sh d. joohon uhaantai bai l daa ohidoo.salaad aav eej deeree och. naad zaluu chine chamd hani bolohgui hun bn. erthen zamaa bod. ahij ene aldaagaa bitgii davtaarai. naad zaluu chine chamaar hairluulah erhgui. ene nasniihaa amidraliig shiideh songolt shuu dee hunurt garna gedeg chine. delguurees baraa avah gej bgaa bish dee arai ch dee …..

  37. oonoo says:

    тэнэг хүүхнүүд хорвоогоор дүүрэн байх юм даа.. болдоггүй тоглоомоор найдваргүй банзал новштой тоглоод эцэст нь нэг хүүхэд чирээд ирж байгаам даа. ухаантайхан байхгүй бол эр хүмүүс чамайг хайрлахгүй шүү! чи л хохирно чиний амьдрал л сүйрнэ. ээ хорвоо гэж…..

  38. anonymous says:

    унтахаа мэдсэн юм бол бэлгэвч хэрэглэхээ мэдэж бай л даа хүмүүсээ!!!

  39. moeme says:

    хэтэрхий эрт л унтаж хэвтэж хүүхэдтэй болж дээ 6 сар байтугай 6 жил болсон ч хүнмйг сайн таньж чаддаггүй гэдэг биз дээ өөр юу ч хэлэх вэ дээ

  40. happy says:

    6 han sariin dotor yaaj hvn tanihav dee. yadaad 2 jil bolj baildaa. ohiduud mini hvnee tani bas beyee oorsdoo l sain hamgaalj hairlaad jiremsenees hamgaalah yum hereglej baihgui bol hvnii hvn chamaig yu gej hairlaj gamnahav dee. zahidliin ezend bvvr bolohgui bol hvvgee uurinhuu eej aavda ogood naad nuhur shuu yumaa saihan aashiig ni hodolgoj baigaad surguuli soyol ajil torold or hen gegdgee haruulaad ogooch. tegeed l etseg ehiin ovroos garaad shuud l oor 1 zaluugiin ovort orj tejeelgeh gehiin hereg yu baina. zaluu haluun nas eruul saihan bey baihad ingej hogshin emgen shig geriin muhar sahihiin herg yu baina iim siahan nasan deeree yum vzej harj hvntei hariltsaj tanij hamt olontoigooo shuugij yavah shig jargal haa bn. durlalaa hair gej anduurch bvhniig setgeliin hoorloor bitgii hiildee. bvsgui mini jaahan tsogtoi javhaatai bai ingej unjiina gej yu baidgiin. hvv chini jaahan ch gelee odoo uuriiguu tordoj archil niigemteigee hamt bai gertee baigaad bvl ulamal unjina shvv.

  41. heyyy says:

    яж ооорийиггоо ингэж доромжлуулж чаддаг бнаа наад нухур чин ымар дууртсэн амитан бэ хун хайртай л бол нухур муу эхнэрээ хуурах хусэл бдаггуй юм донгож сууж бж танай хун чини их олон хуухэнтэй энгэр зоруулсэн бх бас засарахгуй бхаа чамд салсан ни дэр гэж сангдахгуй бн уу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.