Үг дуу цөөтэй эхнэртэй эрчүүдээ зөвлөөч

Би байдаг л 1 даруухан эмэгтэй. Миний гол зан ааш бол хов жив элдэв асуудалд дургүй олон юм ярьдаггүй (ер нь хаана ч гэртээ ч тэр) чимээгүй л байдаг. Ааваасаа л энэ занг аваад төрчихсөн. Сэтгэлийн хөдөлгөөн бол маш багатай. Зарим хүн 1 л өгүүлбэрт багтаагаад хэлчихэж болох юмыг 2-3 н өгүүлбэр болгож ярих нь ядаргаатай санагддаг. Хүүхдүүдийн шуугилдаан( би хүүхэдгүй л дээ. өөрийн хүүхэд байвал өөр хандах биз), чанга хөгжим, олон хүнтэй газар зэрэгт таагүй ханддаг.

Дуугүй хүний доодох нойтон гэж л битгий хэлээрэй дээ. Би хүнд муу санахыг хүсдэггүй. Таагүй явдлуулуудыг уучлахыг нь уучлаад мартахыг нь мартчихдаг. Тийм болохоор бусдаас шалтгаалсан намайг өвтгөсөн зүйл одоохондоо алга.  (Түй түй түй)
Ингээд бичихээр дүйнгэ мэлэн-хойлог амьтан гэж бүү бодоорой.
Ажил төрийн тухайн нөхцөл байдлаас шалтгаалсан яриаг бол ярилгүй яахав.

Дээхэнэ 1 танил залуутай хамт жоохон суусан чинь — юм яриач, юм яриач— яагаад дуугүй суугаад байгаан— юу бодоод байгаан— уйтгартай байгаам уу— өөр тийшээ явахымуу— энд таалагдахгүй байгаамуу— би таалагдахгүй байгаамуу— байгаагаагаараа л байгаач— би л ганцаараа яриад байхын— чи нилээн их зантай юм шиг байна—гээл асуугаад байхын сүүлдээ би аймаар ичсэн. угаасаа л ийм гэдгээ хэлсэн ч авч хэлэлцээгүй. Ярих юм олдохгүй байхад юугаа ярих вэ дэ.

Би 1 л юм мэдмээр байна—- чимээгүй дуугүй, нилээн яриасаг биш эхнэртэй, найз бүсгүйтэй эрчүүдээ та нар 7 хоног биш, 1 сар биш, хэдэн жилээр ийм эмэгтэйн хажууд байдаг байх. Уйддаг уу?
Хэзээ нэгэн цагт залхаж магадгүй гэж санагддаг уу?
яриа хөөрөө сайтай тас тас инээсэн нийтэч бүсгүйтүй хамт байхыг хүсдэг үү?
Ер нь ийм хүний дэргэд байнга байх ямар санагддаг вэ.

46 Comments

  1. жак says:

    сайнуу би бас дуугүй.нөхөр маань харин дуутай шуутай.анх үерхэж байхдаа бараг л нээх юм яридаггүй бсан.харин одоо бол суугаад 2жил болж бна.хүүхэдтэй.одоо бол нөхөртэйгээ сайхан ярилцдаг болсон.нөхрөөсөө л сурсан байхдаа хэхэ.гэхдээ өөр хүнтэй бол чадхгүй юма.хадмуудтайгаа ч юм яридаггүй.намайг бүр өө энэ угаасаал ийм чинь гээд бодоод сурцан.намайг огт тоодгүй.нөхөр маань сүүлдээ хүмүүстэй жаахан илэн далангү байгаач гэдийн.намайг бас хуурч байсан.шалтгаан нь миний дуугүй зантай холбоотой.одоо нөхөртэйгэй илэн далангүй болж байгаа ч хангалтгүйл бган бна.дор хаяж найзуудтайн уулзаад би ч гологдсон амьтан шиг л болдог.энэ зангаа заслаа гэж өодход таньдаг хүмүүс маань энэ галзуурчиж гэж бодох байхдаа.төрөлхийн занг засч болдийн болуу.өөрчлөгдж байсан хүн бнуу.ойр дотныхон чин хэрхэн хүлээж авч бсан бэ

  2. ssss says:

    би яг ийм охинд сайн болчихоод байна би ч гэсэн өөрөө үг дуу цөөтэй гэхдээ сайн болсон охиноосоо арай л яриа хөөрэйтэй гэхдээ үг дуу цөөтэй охид бусгүйчүүд таалагддаг залуус хүүхдүүд байна шүүдээ зүгээр

  3. beke says:

    бараг 3тсаг бичсэн зуйл мини улдсэнгүй харамсчлаа бараг ном болох байлаа

  4. сүхээ says:

    би дуугүй найз охинтой байсан өөрөө ч дуу муутай. найз нарын маань нэг нь бүр та 2 юу хийдэг вэ дуугүй л нэг нэгнийхээ царайг хараад суугаад байдгуу гэхэд ёстой ичсэн 2 лаа л дуугүй юу ч хэлж чадахгүй суусан. миний найз охин дуугүй болхоор ангийнхан нь ч тоодгүй би яахав эр хүн юм болхоор багын 10 жилийн хэдэн найзтай. манай хүнд бол ямар ч найз байхгүй. найз нартайгаа танилцуулан тэр маань манай найз нартай гоё найзууд блж чададгүй. му найз нарын найзууд бас найз охидууд нь хоорондоо гоё найз болоод л бид нэг л сүүл мушгисан амьтад үа боли 2лахнаа амьдарч үзлээ. мэдээж аав ээжтэйгээ танилцуулчхаад л гэх мэт бөөн асуудалууд байна. хэн хэн маань их хэцүүдэншдэ.. дуугүй байснаараа өөр бас миний мэдрээгүй онцгүй зүйлүүд зөндөө л байгаа байх гоё зүйл ч байгаа байх. тэр дуугүй болхоор настергүй би нэг л сэтгэл дундуур аваад суула гэж бодхоор би лав араар нь тавих байх. тэгж хүний охин үрийг зовоогоод яах вэ гээд эртхэн саллаа уулаасаа яамар ч сэтгэл хангуулан байж чадахгүй байгаа юм чин. сэтгэл хангалуун байж л хүн сайхан амьдрах байх.

  5. saruul says:

    ухаантай хичээлдэй сайн байсан бол болишдэ. тэнэг хүмүүс л тэнэг юм яарихаасаа ичээд дуугүй байсан нь дээр гэж бодоод дуугүй хүнд тооцогддог байх. үүнийг одоо эрдэмтэн яарайны баялгатай хүн товчоор хэлбэл—- Дуугүй байна гэгч ухааны илрэл биш боловч тэнэг бус гэдгийг харуулна гэж хэлэх байх. миний хувьд тийм хүнд дургүй тийм болхоороо сая нэг охиноос өөрөө салсан.

  6. saruul says:

    үннийг хэлхэд би тийм эмэгтэйд маш дургүй яагаад гэвэл би өөрөө буугүй хүн болхоор 2 дуугүй хүн болхгүй байх гэж боддог, бас айлд хүн орж гархад ярайтай хөөрөөтэй байх хамт олон дундаа дуутай шуутай тэгээд л олон дунд орхоороо дуугүй ноомой амьтан гээд л хүн ч дээрхлээд л үл хүндлээд л.. бас яарьж зөвлөж хэрэлдэхтэйн хэрэлдэж ноомой байдал гаргахгүй байвал зүгээр одоо чин хүнийг их зоолчилх болсон байна лээ.

  7. honko says:

    hehe bi shal esergeeree dendu ih yariad bdg bh gej bodod bdishd uriguu tehte minii hairtai hun namaig sonsood l inegeed l suugad bdgin ih duu tsootei hun lde…minii bodloor bid 2 bie bienee nuhuj bga yum shig sanagddag..chi yariag n sonsood l az jargaltai boldog heden tsagar sonsson hamaagui tm hunteige l suugarai gej zuvluedu uur heleh yum algaa 🙂

  8. shvvmjlegch says:

    сайн уу. энэ энэ өдөрийн мэнд гээл юм асуухад зүгээр хариулна биз дээ гэхдээ хүн хүнтэйгээ харилцаа гэж юм байдаг даа тэр бүгд үгүй болж л магадгүй юм даа хүн гэдэг малаас дээр юм н хэл яриа байдаг ш дээ тэрийгээ зөв зохицуулахгүй бол уйтгартай байж болно гэдэгийг бодвол зүгүүр байх! гэхдээ хүнлэг ариун монгол эмэгтэйн зөв зангаа гээлгүй байвал үнэхээр сайхан байна.

  9. matar says:

    шал тэнэг галзуурна

  10. bob says:

    манай найз бүсгүй бас тийм л дээ. нэг бодлын гоё ч нөгөө бодлын муухай. ямар нэгэн сэтгэл хөдлөл байхгүй болохоор бэлэг нтр барихаас урам хугардаг. заримдаа бүр маш гоё зүйл тохиолдож байхад хүртэл тоодоггүй. бусдаараа бол зүгээр. гэхдээ гол нь сайн бүсгүй.

  11. busgui says:

    Сайн уу? Би урьд нь яг л тийм чимээгүй, байгаа үгүй нь ч мэдэгддэггүй хүн байсан.Дунд сургууль, их сургуульд хичээлээ л хийгээд явдаг даруухан охин байлаа.Харин дараа нь ажилд ороод их өөрчлөгдсөн. Орчин тойрон,үзэл бодол их өөр болсон. Гадаад төрх өөрчлөгдөхөөр өөртөө итгэлтэй байдал, дур булаам байгаагаа мэдрэхээр өөрийн эрхгүй өөртөө итгэлтэй болдог. Дуугүй, бүх зүйлийг нь хүлцэн тэвчээд байхаар дээрэлхэх нь их байдаг юм байна гэдгийг ойлгосон юм. Гэхдээ бүр мөсөн дуу шуутай болсон гэхгүй ч, хүссэн сэтгэл хөдлөлөө гаргаж, инээж шуугьж чаддаг. Өөрөөр хэлбэл хаалттай байсан миний сэтгэл илүү нээлттэй,бусадтай чөлөөтэй харилцдаг болсон гэхүү. Урьд намайг хэн ч анзаардаггүй байсан.Харин одоо бол өөр. Инээсэн ч үнэхээр гал цогтой, тас тас хийтэл инээдэг. Бусад хүн ч бас ийм хүнд их татагддаг юм шигээ.
    Нэг кинон дээр гардаг ш дээ.- Эмэгтэй хүн байнга инээмсэглэж явах хэрэгтэй. Тэгвэл чамайг бүгд аз жаргалтай эмэгтэй гэж бодно гэдэг. Энэ үгэнд би итгэдэг шүү. Эрчүүд дуу шуутай, яриа хөөрөөтэй, гэмгүй айлгүй зантай бүсгүйчүүдэд дуртай байдаг. Үүнийг би жинхэнэнээсээ мэдэрсэн юмдаа.

  12. busgui says:

    Сайн уу? Би урьд нь яг л тийм чимээгүй, байгаа үгүй нь ч мэдэгддэггүй хүн байсан.Дунд сургууль, их сургуульд хичээлээ л хийгээд явдаг даруухан охин байлаа.Харин дараа нь ажилд ороод их өөрчлөгдсөн. Орчин тойрон,үзэл бодол их өөр болсон. Гадаад төрх өөрчлөгдөхөөр өөртөө итгэлтэй байдал, дур булаам байгаагаа мэдрэхээр өөрийн эрхгүй өөртөө итгэлтэй болдог. Дуугүй, бүх зүйлийг нь хүлцэн тэвчээд байхаар дээрэлхэх нь их байдаг юм байна гэдгийг ойлгосон юм. Гэхдээ бүр мөсөн дуу шуутай болсон гэхгүй ч, хүссэн сэтгэл хөдлөлөө гаргаж, инээж шуугьж чаддаг. Өөрөөр хэлбэл хаалттай байсан миний сэтгэл илүү нээлттэй,бусадтай чөлөөтэй харилцдаг болсон гэхүү. Урьд намайг хэн ч анзаардаггүй байсан.Харин одоо бол өөр. Инээсэн ч үнэхээр гал цогтой, тас тас хийтэл инээдэг. Бусад хүн ч бас ийм хүнд их татагддаг юм шигээ.
    Нэг кинон дээр гардаг ш дээ.- Эмэгтэй хүн байнга инээмсэглэж явах хэрэгтэй. Тэгвэл чамайг бүгд аз жаргалтай эмэгтэй гэж бодно гэдэг. Энэ үгэнд би итгэдэг шүү. Эрчүүд дуу шуутай, яриа хөөрөөтэй, гэмгүй айлгүй зантай бүсгүйчүүдэд дуртай байдаг. Үүнийг би жинхэнэнээсээ мэдэрсэн юмдаа.

  13. saran says:

    ЯАГААД ЭХНЭРЭЭ ДУУГАЙ БҮСГҮЙГЭЭР СОНГОХЫГ ЭРЧҮҮД ХҮСДЭГ ВЭ ГЭВЭЛ. ЧИХ АМАР АРААР ЧИНЬ ТАВЬД ДУРТАЙ ҮЕДЭЭ ШОУДАЖ НАРГИХ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАСУУЛАХГҮЙН ТУЛД ЮМ ШҮҮ ДЭЭ. ТҮҮНЭЭС ЯНАГ ХАЙР ДУРЛАЛЫН ТӨЛӨӨ БОЛ БИШ ДУУГАЙТАЙ НЬ СУУЖ САЙХНУУДТАЙ НЬ ЯВАЛД ГЭДЭГ БИЗ ДЭЭ ХАХАХА

  14. Ono says:

    хэхэ би бас тийм зантай, хүнтэй уулзаад ярих юм олддоггүй, гол юмаа л яг таг хэлээд л болоо. Тэгсэн харин нөхөр маань их яриа хүн таардаг байгаа, би сонсоод л, манай хүн яриад л. Санал бодлоо товчхон л хэлээд болоо ккк. Гэхдээ л би өөрийнхөөрөө байдаг, хэнд хамаатай юм, тийм биздээ?

  15. ulzii says:

    бодогсон бол чамтай танилцаад таараад гоё байхсан. хэрүүл хийхгүй олон янзын ядаргаатай хов жив ярихгүй тайван сайахн амгалан байхгүй юу! тэр хамт суусан залуу бол ёцтой тэнэг нөхөр байжээ.

  16. 910 says:

    за би эмэгтэй лдээ гэхдээ бичий гэж бодлоо. би чиний яаг эсрэг дүр юм бна. хэнтэй ч 5 минутын дотор хэл амаа ололцчдог.хүний гэлтгүй хүүхэд бүрд хайртай уйлаад орилсон ч гэсэн уурладаггүй олон хүнтэй газарт байж чаддаг яриасаг гэх мэт…Гэхдээ би нөхөртэйгөө хэрэлдээд үглээд байдаггүй л дээ хичнээн яриа аманцар ч гэсэн зохих газраа бас дуугүй болчдог гэхдээ үүнийг миний давуу тал гэж би өөрөө боддог ойр тойрныхон маань ч хэлдэг. Орчин үед ддугаа хураасан хүн хэрэггүйээ нэн ялангуяа гадаадад амьдравал хэн яриа хөөрөө сайтай сэргэлэн нь л хожно.
    Чи өөрийгөө жаахан өөрчил дэндүү дотогшоо хүн бас их хэцүү шдээ. Дотуур тамиртай гэж ч хэлдэг шдээ. хэлгүй дүлий юм шиг бас хойлог ч юм шиг санагдаад бдаг юм.Дэндүү зожиг юмаа.Гэхдээ яахав + + – – цэнэг хоорондоо нийлдэггүйтэй адил чи дуугүй – блаа гэхэд чиний нөхөр яриатай наргианч + цэнэгтэй нөхөр таарах бхаа. Ханьдаа бас ярих юмаа ярьчдаг бвал бүх юм Ок болох бхаа.Тэгэхгүй бол нэг юм бгаал бдаг бгаал бдаг ямар ч хүн уйдна биз.Өдөр болгон гурилтай шөл идүүл уйтгартай биздэ тэрэнтэй л адил…

  17. master says:

    Нохор чини яриасаг бол зугээр бхдаа… Хоуюлаа дуугуй бол ярих ум олдохгуй хэтсүү бх… Би ч гэсэн их дуугай манай хун ум асуугаад уариад бхаар ни би угийг ни таашлуулаад аанхан…тх гл сууж бдаг… Надад ч оорт ни ч амар бдаг ум…
    Ухаахтай хумуус ёронхийдоо нийтэч бус оорийн гэсэн узэл бодолтой, дуу тсоотэй бдаг ум шиг бнлээ…

  18. Ramiraz Sanchez says:

    Ehleed unshij bgaad chamaig uhchihsen yum bha gej bodloo medeej uhsen hun yaaj bichhev dee tiim bolhoor bodlooldoo nadaa bol amar l yum yagaad gevel hunii amidral tailvarlhad unheer hetsuu l zuil bas bna er n bol tiim yumnaas bol ih heruul gardiin shuu!!!

  19. goyo says:

    за би чамд зөвлөх хүн мөн шиг бна хэхэ. манай эхнэр бас чам шиг дуугай тэр нь амар үедээ үнэхээр амар. манай гэр бүлд хэрүүл уруул байхгүй олон таван юм чалчихгүй ярих юмаа товч тодорхой ярилцана. ядаргаатай талууд бас бнааа, гомдвол тэгээд яасан нь мэдэгдэхгүй таг болчихно. Хэзээ хаана юу хэлээд гомдоочвоо л гэж боддогшт. хэлтэй амтай хүүхнүүд бол хэрэлдээл гараад ирнээ дээ. энэ нь жаахан ядаргаатай. бас амбиц муутай дуу цөөтэй хүн. манай эхнэр ядаж байхад үнэн ажилсаг бүүр ажлын хэнээтэй. даанч амбицгүй болхоор өсөж дэмших нь удаан юмдаа. за тэгээд гадуур гараад ийм тийм ажил хөөцөлдөөдөх гэвэл тэгээл өнгөрөө. Ийм хүнийг чин харахаар хороон даргаас эхлээд татвар гааль мэргэжлийн хяналтын байцаагч г.м амьтад чин дээрэлхэж өгнө. эцэст нь хэлэхэд манай эхнэр гэртээ хүүхдүүдтэйгээ бас надтай байхад асуудал байхгуй үнэхээр гоё. Гэм нь гадуур… би байхгүй бол яана даа энэ хүн гэж боддогшт. Гэхдээ нэг үеэ бодвол гайгуээ. Сүүлийн үед би ойр ойрхон 3-4 удаа гадаад яваад ирсэн чинь гайгуй бналээ. тийм болохоор хэт дуугай хүний сайн тал нь ч бна муу тал нь ч бна.

  20. bondook says:

    угаасаа танихгуй залуутай юугаа ярих юм бэ? тэгснээс дуугайл байсан ни дээр. Харин хэрвээ та 2 дотносоод ирвэл чи туунтэй байхдаа оор болно шуу итгээрэй.

  21. unen ug says:

    mgl-n maani ihenh zuir ug buur neg utgaa olson unen bdag shuu, tedgeeriin neg ni “duugui hunii doodoh hoiton”.

  22. Эсүй says:

    дотогшоогоо дуугүй хүн хэцүү шүү хамт байгаа хүнээ хааяа үнэхээр зовоодог манай нөхөр их дотогшоо л доо чи арай нээлттэй байх хэрэгтэй энэ үнээн тэгэхгүй бол хэцүү шүү

  23. Bo says:

    хэ хэ юу гэж л хуний эхнэр болчихоод дуугуй суугаад байдаг юм. Дотно харилцаатай хумуус өөр болно оо. Танихгуй залуутай сурхий юу л яриж шалив гэж…. тэрэнд санаа зовох ёстой илуу байгаа даа. Нэг залууд тэгэж хэлүүлээд л засах гэж оролдох ч дэмий байлгуй, зарим хумуус странжэрүүдтэй нэг их сурхий байж чаддаггуй, дотносоод ирэхээрээ хэвийн болдог.

  24. Nox-77 says:

    2-ла яг адилxан юм байна би эрэгтэй!!! Эээмр дуу муутай! xэxэ

  25. bayasaa says:

    харин ч амар биз дэмий юм чалчихгүй хардахгүй. харин сайхан юм биш үү…

  26. orchin ue says:

    наа зан чини хэнд ч хэрэггүй зан шуу ялангуяа öнöö цагт.жоохон нээлттэй байсан дээр дэ. би бас тийм нэг найзтай. уул ни их амар л бдаг даа. хааяа би туунтэй ярихаар тэр маани ямарч сэтгэл ходлолгуй болохоор тэнэг санагдаад уур хüрдэг. муу санаатай хун шиг ч санагдаад бх шиг, уул тэр маани тийм хун биш гэдэгийг мэдсээр бж.гэхдээ тэр найз маани бас чам шиг энгээд тэр бдалдаа санаа зовоод л бдаг ым бналээ.ялангуяа гадаадад амидарч бгаа хумуус хэл амтай бхгуй бол икх хэцүү дэ.гэхдээ манай найз оүөө гайгуй болж бгаа шуу.чам шиг дуугай хунийг хумуус их муу санаатай гэж ойлгодог шдээ. тэгэхээр оорийгоо жаахан оорчилохгуй юу даа. за тэгээд амжилт

  27. lily says:

    Хүн бүр л янз янз шүү дээ. Байгаагаараа л бай. Миний мэдэх ихэнх эрчүүд даруухан бүсгүйчүүдэд дуртай байдаг.

  28. zochin says:

    2 duugai hiilchuul yaanaa. whawha.
    er ni end tend hun amitantai yaria uusgeed niitech bgaad bdag egemteid uul eregtei hun burt l taalagdah bolovch. ehneree bolgoh tal deer nileen hoirgo baih shuu. ene tohioldold duugui daruuhan busguig songodog shuudee.

  29. Уянга says:

    ха ха манай эрчүүд бол авгай нарынхаа үглэхээс үнэн залхцан айн.

  30. oo(Ps) says:

    ХҮН БОЛГОН АДИЛГҮЙ ЭНД БИЧСЭН ХҮМҮҮСИЙН ЗӨВЛӨГӨӨГ ДАГАХ НЬ ХААШАА ЮМ ӨӨРИЙНХӨӨРӨӨ БАЙХ НЬ ХАМГИЙН САЙХАН АМАР БИШ ГЭЖҮҮ
    ХҮНИЙГ СЭРГЭЭЖ ӨДӨӨЖ ЧАДДАГ ТИЙМ НАЙЗТАЙ БОЛВОЛ ЗҮГЭЭР БАЙХАА

  31. haku says:

    чамд нэг л асуудал бна хэт дуугүй байх нь нэгэн төрлийн жожиг төрлийн өвчин болж бгаа юм чи байна маш намуухан хөжим ч юм уу байнга сонсоод үз илүү их найзтай бол эс бөгөөс энээд яваад байвал улам жожгир ч магад эрт цэвэрших ч юм уу эрт хөгширнө шүү магадгүй бүр зовлонгоо хэлж чадахгүйгээс сэтгэлийн гүн хямралд орох магдлалтай чи өөртөө итгэлтэй байж ирээдүйн амьдралдаа ямарч дарамтгүй амидрах энэ нь дуу цөөнтэй хүнийг дээрлэхэх хүн олон байдаг юм шүү чамд үнэн сэтгэлээсээ зөвөлгөө өглөө

  32. zet says:

    Зугээр дээ õîíîãûí îëîíä âèå âèåíäýý äàñààä óóñààä èðýõëýýðýý äàæã¿é ø äýý Õàìãèéí õ¿íëýã æóðàìò á¿ñã¿éí øèíæ áàéíà ÷è ñàéí õàíü áîëæ ÷àäíàà ×àìàéã á¿ðýí îéëãîõ õàëàìæòàé õàíü îëäîíî äîî á¿¿ ýìçýãëý

  33. erhmee. says:

    би чамтай суумаар бна

  34. nas chastuutan says:

    би бас дуу муутай талдаа эмэгтэй. Анх нөхөртэйгөө танилцаж байхад тэр л яриад байдаг байлаа. бараг бид 2-г секс холбож байсан гэхэд болно. Анх миний их юм яриж ядаргаа болдоггүй зан таадагдсан юм гэсэн. Харин би одоо араараа тавиулсан. Тэр шоу цэнгээнд дуртай хүн болсон. Надтай ажлынхаа амжилтийн тухай л ярьдаг. Би салах уу яахав гээд л байж байна. Жоохон нээлттэй бай олон хүмүүстэй уулз. Сайн шинжиж байж хүнтэй сексд. Би 22 настайдаа анх хүнтэй унтаж үзэж байлаа. 2 дахь хүн нь миний нөхөр. Яагаад ч юм энэ хүн миний насны хань юм шиг санагдаад л дорохноо дотноссон. 10 жилд Их сургуульд бүгд л намайг журамтай сайн охин гэж үздэг. би ч тийм байсан. нэг л өдөр их сайхан зүйл ярьсан миний байгаа чимээгүй байдлыг таашаадаг хүнтэй таарч итгэж бүх зүйлээ өгөөд одоо уйлаад сууж байна. дашрамд хэлэхэд секс хйилгүйгээр ядаж 6 сар найзлаад чамд хайртайгаа баталж чадвал хамт амьдрах талаар бодоорой

  35. aagii says:

    юм ярихгуй болохоор санаатай дотроо бодолтой гээд юм яриад нээлттэй байхаар алтцгар хөнгөмсөг нтр гээд байдийшдээ эмэгтэй хүмүүсийг, хайртай хүнтэйгээ илэн далангуй яриж сэтгэлээ илэрхийлж байх хэрэгтэй харин бусад эр хүмүүстэй бол дуугуй даруухан л бх зүгээр!

  36. wow says:

    Гоё ш дэ. Чалчаа, орилоо хүүхнүүд ядаргаатай.

  37. tata says:

    надад нэг тийм найз бсийн бна шүү. харин ч элдэв шали шали гэдэг юмнуудыг бодвол амар бдын. өөрөө хажууднь чалчиж өгий шдээ. хэн нэгэн хажууд миний яриаг сонсож, санаа оноогоо хуваалцах гоё бдын. гэхдээ би тэр найзтайгаа нээх удаан найзалж чадаагүй л дээ. дэндүү уйтгартай. дотроо юмаа нуугаад ч бгаа юм шиг санагддаг болсон. тэгээл тангараг тасарсан даа. чи өөрийгөө жаахан нээлттэй байлгаа. алийн болгон ингээд дуугай байгаад бвал орчин тойрны хүмүүс залхана шүү. ялангуяа насаараа хамт амьдрах хүнээ уйдаагаадхаячвал яанаа. гэхдээ бодоод бхад хөдөөний хүмүүс брагтай ол их ярьдаггүй гэр бүлийн хүмүүс бдий шдээ. юм ярихдаа шивнэж ярьдаг. хажууд нь хүн бхад жаахан эвгүй. намайг муулаад ч бгаа юм шиг. тиймээс жаахан нээлттэй болоо. өөрийгөө өөрчил. тэхгүй бол хэцүү ш дээ. хүн амьтан үргээд

  38. kim says:

    зугээрээ, чамд хайртай хунд бол дуугуй байдал чни улам таалагдаж бараг ухтлээ дурлах бх. эрчүүдэд ихэнхдээ дуугуй даруухан бусгуйчууд таалагддагштээ.

  39. аан says:

    гарчигаа буруу өгчихөж…
    зөвлөгөө өгөх юм алга…
    Үг дуу цөөтэй эхнэртэй эрчүүдээ зөвлөөч
    биш
    Үг дуу цөөтэй эхнэртэй эрчүүдээсээ асууя ч юм уу за энэ ч яахав

    миний бодлоор удаан хамт байвал уйтгартай байж магад

  40. ыуыу says:

    ядаж байxад энэ зурган дээрx шиг xууxэн бвал алваа.

  41. ыуыу says:

    гоё гоё. чи надад таалагдаж бна шуу.

  42. moeme says:

    аан бас тэр тпл зөв бичгийн дүрэм мэднэ биздээ бичиж байгаа зүйлээ уншиж бичээчээ

  43. moeme says:

    зүгээр дээ хүн болгон үг газар гээлгүй чалчаад байдаг бол би лав галзуурнаа

  44. tpl says:

    мэланхөлик араншин мун наадах чини 4 хуваадаг гэж ссонсоо биз дэ амар ш дэ хэрүүл хийхгуй

  45. mm says:

    надад бол үнхээж дажгүй шүү. Цуг гэрийнхээ буйдан дээр. зурагт харангаа тэвтэлдэж суух шиг сайхан юм алга даа. би эрэгтэй бас л дуйгуй хун юм

  46. Zochin says:

    Uu zugeer sh de nadad l law taalagdaj bn amar zugeer hajuud naaldchaad chih dujirtul chalchihgui 😛

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.