АМЬДРАЛЫН ХОРОМ БҮРЭЭС ТААШААЛЫГ АВЧ БАЙ. ЗАЛУУ НАС МӨНХ БИШ…

Эрхэм хүн, сайн хүн гэсэн ойлголт жинхэнэ хайрын дунд орших орон зайгүй байдаг. Хэрвээ таны хайрт чинь таньд хайртай хүн минь гэхээсээ илүү “эрхэм хүн” гэж үнэлэгдэж эхэлвэл таны хайр сэтгэл хөрж эхэлсний эсвэл гал халуун үе нь унтарч эхэлсний шинж. Учир нь жинхэнэ галзуу дурлал, романтик хайр сэтгэлийн үед эрхэм хүн гэж үнэлэх, үнэлэгдэх боломж байдаггүй, байх ч ёсгүй аж. Хэн нэгэн хүнийг гомдоочих вий гэж бодсоноосоо болоод тэр хүнд сайн хандах эсвэл тэр хүнийг хайрлах нь түүнийг харин ч хамгийн ихээр гомдоож байгаа хэрэг юм.

Хайртай хүнтэйгээ халуун хөнжилдөө хамтдаа тэврэлдэн хэвтэж байхдаа хэлэлцдэг халуун дулаан, бас чин сэтгэлийн үгс тухайн үедээ худлаа байдаггүй бөгөөд харин цаг мөч улиран өнгөрөх тусам өөрчлөгдөж эхэлдэг. Би чамд хайртай, чамаас хэзээ ч салж чадахгүй, би чамгүйгээр хэзээ ч амьдарч чадахгүй гэдэг үгийг чин сэтгэлээсээ хэлдэг тэр үе бол хайр дурлалын оргилсон, буцалсан үе байдаг бөгөөд ус буцалж уур болдог, орчлон хорвоогийн аливаа юм эхлэл, оргил, төгсгөл гэж байдгийн адил эдгээр үгс ч гэсэн цаг улирах тусам хувирч өөрчлөгддөг. Миний сэтгэл хөрсөн, одоо бид хэн хэн нь нэг нэгнээ гэх сэтгэлгүй болжээ гэдэг үгсийг халуун хөнжилдөө биш утасны цаанаас эсвэл сайндаа л ширээний ард сууж байгаад ярилцдаг тэр үе бол өнөөх оргилсон хайр хөрч эхэлсэн тэр үе юм.

Бас  хос хоёрын нэг эсвэл хоёулаа энгэр зөрүүлэхээс татгалзаж эхлэх, дургүй болж эхлэх тэр мөч хайр дурлалын амьдрал том асуудалд орж эхэлсний шинж юм.  Өнөөдөр ажил ихтэй байлаа, ядраад байна, намайг ойлго л доо, дараа болъё гэх мэт үгсийг хэлж эхлэх нь таны хайртай хүн өөр хүнтэй болсоны шинж тэмдэг аж. Мөн утсаа байнга биедээ авч явах, өөр хүнд үзүүлэхгүй, ялангуяа таниас их нууцалдаг бол бас л өөр хүнтэй болсоны шинж юм. Энэ бүхнийг та соргог мэдэрдэг байх хэрэгтэй. Энэ үе бол хайр сэтгэл хөрж эхэлсэн үе.

Эргээд дурсахад энэ хайр сэтгэлийн олон үе шатаас оргил үе нь хүний амьдралд олон тохиолдохгүй, тохиолдох ч боломжгүй, давтагдашгүй байдаг байна. Хүн дахин шинээр дурлах бүртээ өмнө авч байсан яг тэрхүү мэдрэмжээ авч чаддаггүй, харин ч өөр өөр мэдрэмжийг авдаг байна. Илүү сайхан эсвэл жаахан тиймэрхүү гэх мэт, ямар ч байсан өөр өөр мэдрэмжийг. Тиймээс дурлал бүхэн давтагдашгүй өөр өөр юм. Хүн дурлалаас дурлалд шилжих бүртээ ухаан, хашир сууж сүүлдээ олон цэнэглэсэн принтерийн хор шиг л болдог. Гэхдээ харамсах хэрэггүй. Хүмүүсийн хэлдгээр бид энэ хорвоод ганцхан л амьдарна. Энэ амьдралдаа үзэж туулах бүхнийгээ үзэж, дурлаж, түүнээсээ болж зовж мөн хайрлаж, хайрлуулж, хаягдаж, хаяж,гомдож, гомдоож бас алдаж онож байж л нэг амьдарсан шиг сэтгэгдэл төрдөг. Угаасаа л тэгж байж амьдарсан шиг болдог юм. Амьдрал ийм л болохоор сонирхолтой байдаг ажээ.

Хүний амьдралын нэгэн хэсэг зүгээр л дэргэдүүр өнгөрдөг, яг л автобус шиг.

Өнгөрснөөрөө биш одоогоороо амьдарч, амьдралын хором бүрээс таашаал, сайн сайхныг авч чаддаг чадвартай байх нь аз жаргалтай амьдрахын нэг нууц юм. Хүний шунал, сэтгэл хязгааргүй, одоо зорьж байгаадаа маргааш хүрэх тэр цагт дахиад өөр нэгийг бодно. Зөвхөн зорилгодоо хүрэх гэж, хүрсэнийхээ дараа л жаргах юм шиг битгий амьдар, зорилгодоо хүрэх гэж туулж байгаа зам, зовлон шаналал бүхнийгээ аз жаргал болгон хувиргаж түүнээсээ таашаал авч сураарай.

Сайхан үе байсан, түүнээс илүү сайхан үе таныг хүлээж байна.  Хайр сэтгэл бүтэлгүйтэж хорвоо хөмөрчихсөн юм шиг л санагдах тэр үе хүн бүхэнд тохиолддог. Гэтэл тун удалгүй хорвоо дахиад хөмөрчихсөн юм шиг санагдаж эхлэнэ. Харин энэ удаад та шинээр дурлаж байгаа нь тэр юм. Амьдрал баян. Гэхдээ жинхэнэ хайраа олтлоо ийм үеийг олон туулдаг юм шүү. Тиймээс аз жаргалтай, инээмсэглэж амьдраарай.

АМЬДРАЛЫН ХОРОМ БҮРЭЭС ТААШААЛЫГ АВЧ БАЙ. ЗАЛУУ НАС МӨНХ БИШ.

Хүндэтгэсэн:
Экспэрт /Expert/

22 Comments

  1. Aagii says:

    nuhruusuu salj uzeegui, salahiig husdeggui hayagdahaasaa aidag eswel er ni ger bultei bolson humuust bol taalagdahgui niitlel bn. Tiim humuus iim nitlel unshad uneheer tegdeg bolvuu geh aidas turdug. aa harin zaluu hund zaluuchuudad bol ugaasaa l iim bdag ni unen sh dee tiimee zaluusaa. Unen um bichjee

  2. Niitlegch-d says:

    ЮУ ч мэдэхгүй, худлаа баахан бичжээ

  3. kkkkk says:

    СОНИНЛ ЫУ

  4. haij bn says:

    сэx хамтрагч хайж байна 22-28 насний зөбхөн дажгуй бусгуйчүүд хандана уу! batuchralhurlee@yahoo.com

  5. zaluu 2 dahi ehneree haij bn says:

    сэx хамтрагч хайж байна 22-28 насний зөбхөн дажгуй бусгуйчүүд хандана уу!batuchralhurlee@yahoo.com

  6. J says:

    САНАА ХИЙЛЖ БАЙНА

  7. hi says:

    энэ элгэмсүүгийн нийтлэл байна

  8. Nativist™ says:

    Алхам тутамдаа амьдралаас таашаал авч сурах хэрэгтэй гэдэгтэй л санал нийлж байна. Тэрнээс чиний өөрийн санаа юмуу орчуулсан зүйлтэй чинь санал нийилэхгүй нь. хайр гэдэг чинь дан ганц сохор дурлал биш шүүдээ. Бас хайртай хүнээ хүндлэх, бишрэх юм байна шүү дээ.

  9. ha ha ha says:

    тийшдээ үнэн

  10. sainaa says:

    за тэр утасаа нуух муух ч гэх шиг.. угаасаа тэгэж утас мутасаа шалгалцах хэрэг байдым уу.. манай нөхөр утас үздэг ч гүй би шалгадаг ч үгүй.. бидний утасаар хүү маань тоглоол хаа сайгүй хөглөрчил байдаг..

  11. эмэгтэй says:

    дуралсаар байгаад тайван амьдрал гээчийг үзэлгүй нас барахын байна л даа ха ха

  12. antonia says:

    күэ яахвээ. зарим нэгтэй нь санал нийлжийна.

  13. emegtei says:

    ….

  14. zs says:

    тийм шуу

  15. Erhemseg says:

    Сайхан бичжээ санаа нийлж байнаа. Яг л амидралийн бодит зуйлийг бичиж хун сэтгэлийн амитан болохоор дурлалаас хэзээ ч айж болохгуй

  16. chokod says:

    Сараа шиг бодож явдаг байлаа. Гэтэл тэр утсанд их но байдаг юм байна лээ шүү. Боломж олдвол эвтэйхэн үзэж байх хэрэгтэй.

  17. Apple says:

    Хүний сэтгэл хэд гуравхан үгээр илэрдэггүй юм, худлаа тархи угаасан нийтлэлээ больёо

  18. saraa says:

    Экцпэрт чиний бодол юмуу энд тэндээс орчуулсан юмуу би л лав 20% санал нийлж 80% эсэргүүцэж байна. Хани ижилээ хайрлахаас гадна хүндлэлгүй яах болж байнаа манай нөхөр намайг би ханийгаа хүндэлдэг гээд яриад зогсож байвал би нөхөрлүүгээ чи надад хайргүй болсон байна хайр чин хөрсөн байна гээд хэрүүл хийх болж байн уу кккк би л лав ядарсан эсвэл бие тавгүй үед учираа хэлээд дараа болоё гээд л хэчдийшд. Тэгээд бас би нөхөрийнхөө утас энэ тэрийг нээг ч сонирхдоггүй өөрийнхийгөө ч шалгуулж бариулах дургуйшд хэдий эхнэр нөхөр ч гэсэн хамаагүй тэгж нэгнийхээ хувийн хэрэгт хошуу дүрж болохгүй гэж боддог тэглээ гээд араар н тавиад хүн амитантай явдаггүйдэг. Хайрлаад хүндлээд итгэж болдоггүй юм уу

  19. SEED says:

    Том АХ нар сайн мэдэж бгада .хаха…

  20. SEED says:

    Эxпэртдэ баяр хүргие.Зөв уриалсан өөдрөг санаа гаргасан бна.хэхэ.Харин ихэнх хүмүүсийн хувид хайр ни дассан сэтгэлд шилжиж сайхан амидарсар л бдг.Энэ ни хайрийг яаг дунд хэмжээнд бариж бдг гэж боддог.Харин ЗҮГЭЭР л яадарсан үедээ СЭКС хийхээс хүмүүс татгалздаг л гэсийшт.би одохондо мэдэхгүй ээ..ХЭХЭ

  21. naran says:

    За яршиг даа. Ажил ихтэй ядраад бхад ядраад бна гэхгүй заавал өөр хүнтэй болсон бх албатай юм уу.Амьдрал зохиож үзсэн юм болуу энэ нийтлэлийн эзэн.Дурлалаас дурлалд шилжих гэж бж эрүүлээс ДОХ-д шилгэх гэж бгаан

  22. Expert says:

    хөөх ямар хурдан нийтэлчихвээ. Энэ сайт мэдээн дээрээ зураг олж тавихдаа үнэхээр сайн, бас сурмаг онож тавих юмаа. Сайтынхаа баруун талд хамгийн их сэтгэгдэлэй, хамгийн их уншсан гэсэн нэг вижет тавьчихвал хүмүүс хэрэгтэй зүйлээ олж уншихад илүү хялбар болох байх гэж би бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.