Дур тавих урлагт суралцах 4 зарчим

Эмэгтэйчүүдийн 70 гаруй хувь нь гарынхаа оролцоотой дур тавьдаг болох нь өдгөө нэгэнт нотлогдсон зүйл ээ. Хэрэв та гарынхаа оролцоогүйгээр дур тавьж чаддаггүй бол доорхи зөвлөгөөг дагагтун. Хичээгтүн!

Нэг.
Өөрийгөө хайрлаж сур! Бүсгүй та сэтгэлт хархүүтэйгээ загас наадуулжээ гэж бодъё! Гэтэл өнөөх шагшиж яриад байдаг янаг тачаангуйн амт шимт, бал бурам гээч элдэв сайхан юмыг та ер олж мэдэрсэнгүй. Харин ганцаараа байхдаа бол яаж ийгээд л аргалаад өөрийгөө дур тавиулж хүслээ хангадаг байсан шүү дээ. Энэ удаа яагаад ийнхүү бүтэлгүйтэв?! Тэр, танд таалагддаг, та түүнд ухаангүй хайртай. Гэтэл… Гэвч бүсгүй минь бүү гутар! Янаг тачаангуйн амт шимтийг мэдрээгүй, олж амсаагүй чинь таны буруу биш! Цаадахь чинь таныг “нээхийг” хичнээн хүсэж байлаа ч үнэндээ түлхүүр тааруулж чадахгүй байгаа хэрэг. Гэхдээ та хоёрыг дэмий цаг нөхцөөжээ гэж хэлэх гэсэн юм биш шүү. Эмэгтэйчүүдийн 55 хувь нь дур тавиагүйдээ гуньж гутрах нь байтугай огт сэтгэл зовдоггүй болох нь судалгаагаар нотлогдсон. Гэхдээ таныг тэдний тоонд орохгүй байх гэдэгт итгэж байна. Тийм учраас яриагаа цааш үргэлжлүүлье. Хүүхнүүд, эр хүнтэй хавьтаад дур хүслээ хангаж чадахгүй байгаад олон хүчин зүйл нөлөөлдөг. Нэг хэсэг нь цаад хархүүгээс чинь, нэг хэсэг нь хүүхнүүдээс болдог. Жинхэнэ оргилдоо хүрч зохих ёсоороо дуусаагүй хурьцалд та эхлээд сэтгэл гонсгор хоцорно. Дараа нь бухимддаг, бүр сүүлдээ сексийн тухай бодохоос дургүй чинь хүрдэг болно. Ингээд та өөрөө өөрийгөө дарамтад оруулж, бие сэтгэлээ хий дэмий зовооно. Yүгээрээ та дурлалын хишиг, янаглахуйн бал бурмыг хүртэх хувьгүй нэгний тоонд зүй ёсоор орно. Яагаад ийм байдалд хүрэв ээ?!!! Yүний хариулт нь тун энгийн. “…Яанаа, дуусгаж чадахгүй нь, аятайхан л дуусгах юмсан…” гэж хэт хүчлэн бодсоноос л хамаг юм эсрэгээр эргэдгийг хүүхнүүд тэр бүр анзаардаггүй. Аливаад дэндүү хичээх нь биеэ хэт барихын эхлэл болдог юм шүү. Тийм учраас дур тавих урлагт суралцъя гэвэл юуны урьд бие сэтгэлээ бүрэн гүйцэд сул, тайван байлгаж сурах хэрэгтэй.

Нэрт сэтгэл зүйч, эрдэмтэн Вильгелм Рейч өөрийн номондоо “… эмэгтэйчүүд хурьцал үйлдэх үедээ өөртөө “хуяг” нөмөргөчихдөг учир дур тавьж чаддаггүй…” гэж бичсэн байдаг. Энгийн хэллэгээр ийм ойлгомжтойгоор хүний дутагдлыг ингэж оновчтойгоор хэлсэн явдал тун цөөхөн дөө. Өөрийн галбир төрхөө голж, гоо үзэсгэлэнтэй төрөөгүйдээ гутрах, бие эрхтнийхээ тэгш сайхан бишд эмзэглэх /тухайлбал майга хөл, унжуу хамар, хэт махлаг, том шанаа, нүүрний сэвх/ өөрийгөө ямагт хүнээс дорд үзэж, бусдыг өөрөөсөө илүү хэмээн бодож гоморхох зэрэг нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн том дутагдал. Сэтгэлдээ ийнхүү хямарч явдаг эмэгтэй хэзээ ч сэтгэл дүүрэн байж үзээгүй байдаг. Энэ нь тухайн эмэгтэй өөрийгөө хайрлахгүй, өөрийгөө хүндлэхгүй байна гэсэн үг. Шуудхан хэлэхэд бүсгүй та, өөрийг тань янаглан таалагч хархүүгээ хайрлахаасаа өмнө өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Хурьцал үйлдэхийнхээ өмнө өөрийгөө бэлдэж биеэ суллаж, санаа сэтгэлээ тайван байлгах хэрэгтэй. Энэ бүхэн танд л хэрэгтэй. Харин цаад хархүүд чинь бол огтхон ч хэрэггүй. Түүнд ганцхан таны турьхан хонгор, танхилхан бие цогцос чинь эхээс төрсөн чигээрээ л хэрэгтэй. Дашрамд хэлэхэд үзэсгэлэн төгөлдөр бие цогцосгүй байлаа ч тансаг ялдамхан үнэртэй байна гэдэг бүсгүй хүний бас нэг гайхамшигтай давуу тал гэдгийг ямагт санаж яваарай. Цаад эрчүүд чинь нохой шиг үнэрч гэдгийг бас санаж явахад илүүдэхгүй. Хоёр. Бие сэтгэлээ тайван байлгаж сур! Сексийн жинхэнэ оргилд нь хүрэхийн тулд заавал тачаангуйн эрдэмд төгс боловсорсон хүнтэй учрах албагүй. Харин та өөрөө өөрийгөө л сайн судалж, бүрэн гүйцэд таньсан байх нь хамгаас чухал. Таны сэрлийг хамгийн хүчтэй өдөөдөг, хамгийн нандин цэгээ та өөрөө л эрж олох ёстой. Түүнийгээ цаад янаглагч залуудаа хэл! Тэр цэг таны хаана ч байж болно. Гагцхүү та түүнийг л эрж олох ёстой.

Түүнгүйгээр секст амжилт олно гэдэг огт худал. Тэнгэрт нисэхийн тулд хүн эхлээд онгоц жолоодож сурах хэрэгтэй байдагтай угтаа ижил. Айдас түгшүүр, сэтгэл санааны тав тухгүй байдал сексийн амжилтанд маш их нөлөөлдөг. Өвчин авчих вий, жирэмсэн болчихвол яана.. гэх зэргээр шаналах үед сэтгэл маш их тавгүйрхдэг. Энэ үед янаг тачаангуйн бал бурмыг амтална гэдэг ёстой зангууны үлгэр. Сэтгэл санаагаа улам сэргээж хөгжөөхөд дэм өгье гэвэл хурьцлын өмнө сайн чанарын дарс 2-3 хундага хүртэхэд гэмгүй. Харин хэтрүүлж болохгүй. Ингэх нь огт амсаагүйгээсээ ч долоон дор болж мэднэ. Сексийн тухай бичсэн олон ном, судалгаанд хурьцал үйлдэх өрөө тасалгааны орчин ахуй, тавилга хэрэгсэлд хүртэл анхаарсан байдаг. Лааны гэрэл, уянгын хөгжим зарим хүнд нөлөөлдөг тал бий. Гэтэл ихэнх хүүхнүүд тас харанхуйг хүсэмжилдэг. Энэ нь өөрийгөө ямар харагдаж байгаа бол гэж санаа зовох юмгүй тайван амраглахад тустай ч байж мэднэ. Гэвч үргэлж харанхуйд сурчихвал бас хэцүү. Өдрийн цагаар тас харанхуй орчин тэр бүр олдохгүй. Гурав. Байрлалаа зөв сонгож сур! Дээр дурьдсан зүйлүүд нь сэтгэл зүйн хүрээнд хамаарагдах юм. Одоо техникийн талаас нь ярилцъя. Секст хамгийн чухал нэг зүйл бол байрлал байдаг. Зөв байрлал гэдэг амжилтын үндэс юм шүү. Ингээд дэс дараатай авч үзье. Эрэгтэй хүний сэрэл хөдөлсөн эсэхийг мэдэхэд амархан. Бэлгэ эрхтэн нь боссон эсэхийг мэдэхэд л болоод явчихна. Гэтэл эмэгтэй хүнд үүнийг мэдэхэд тун хэцүү. Хөхний толгой хатуурсан ч тэр бүр сэрэл хөдөлсөн эсэхийг нотлохгүй. Энгийн нөхцөлд эмэгтэй хүний сэрэл хөдлөхөд 45 орчим минут хэрэгтэй байдгийг нотолсон. Зарим тохиолдолд түүнээс ч их хугацаа зарцуулагдаж ч мэднэ. Эмэгтэй хүн хэдий чинээ их сэрэл хөдөлнө төдий чинээ хурдан тавина. Харамсалтай нь эрчүүдийн дөнгөж 8.7 хувь нь л үүнд анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр яах ёстой нь тодорхой. Тэдний анхаарлыг түүн рүү хандуулах нь чухал. Энэ бол амархан. Эмэгтэйчүүд өөрсдийгөө өдөөж, гар хангалга хийж байгааг харах нь эрчүүдийн сэрлийг маш хүчтэй хөдөлгөдөг. Энэ мэтээр эрчүүдийг өөртөө шунан дурлуулах олон арга байдаг. Дөрөв. Секст санаачлагатай ханд Одоо сексийн тухай ярианд огт орхиж алгасаж болдоггүй гол зүйлийн талаар ярилцъя.

Энэ бол эрэгтэй эмэгтэй хүний хос бэлгэс харилцан учралдах торгон мөчийн тухай яриа юм. Хос бэлгэс хэрхэн яаж учрах нь хүн хүний өвөрмөц байдлаас шалтгаална. Нэгэн бүсгүй захидалдаа “…. Сэтгэлт хархүү маань бэлгэ эрхтнээ огт яаралгүйгээр, хөнгөн түлхэлтээр оруулж зөөлхөн үрж эхлэхэд би бүр галзуурах дөхдөг…” гэж бичсэн байна. Илэн далангуй хэлэхэд секст хориотой зүйл гэж байдаггүй. Тийм учраас хэн нь санаачлагыг гартаа авч, хэрхэн яаж дур хүслээ хангацгаах нь та нарын хэрэг. Эмэгтэй хүний дур тавилтыг түргэсгэх хэд хэдэн байрлал байдаг. Нэг дэх байрлал бол эмэгтэй нь дээрээ гарсан тохиолдолд эмэгтэй нь санаачлагыг гартаа авч өөртөө таалагдсан болоод юу хүсэж бодсоноо хийх боломжтой. Хоёр дахь байрлал бол эрэгтэйн хүндийн жин эмэгтэйн давсаг хавьд төвлөрөх байдал. Ингэснээр бэлгэ эрхтнүүд хоорондоо сайн шүргэлцэж хэн хэн нь илүү таашаал амсана. Гурав дахь байрлал бол эмэгтэй нь дөрвөн хөллөж эрэгтэй нь араас нь хийх байдал. Энэ тохиолдолд эрэгтэй бэлгэ эрхтэн нилээд гүн орох ба бас гараараа таны хэлүүг оролдох боломжтой. Ингэхэд тодорхой хэмжээний эв дүй хэрэгтэй. Гэхдээ гар оролцуулалгүйгээр дур тавьж чаддаггүй хүүхнүүд олон байдаг хойно та өөрөө ч хэлүүгээ оролдож болно шүү дээ. Эцэст нь хэлэхэд дур тавих урлаг нь ямар ч хэмжээ хязгаар, хорио цээргүй аугаа их ертөнц юм. Тиймээс шинийг сэдэж түүнийгээ “ажил хэрэг” болгох эрх эрэгтэй эмэгтэй ялгаагүй бүгдэд нь бий гэдгийг санаж яв!

4 Comments

  1. aashmaa says:

    би 30 настай одоо хыртэл дур тавиагыи би яаж дуртавих вэ

  2. МИНИЙ БОДОЛ says:

    Нуршсан

  3. ene goy duu bn aa says:

    http://www.youtube.com/watch?v=pBYl0g07UIA
    ene hayag deer daraad uzeerei humuusee ene ih gogo unen ugtei duu bna aa orchin uyiin zaluusiin suld duu bn shoo

  4. neeree says:

    мэдүүштэй юм бн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.