Засраасай

За сайн байцгаана уу залуусаа. Би 26 настай гадаадад сурдаг залуу. Найз охин маань (Бараг эхнэр гэж болно) монголд байдаг. Түүнтэйгээ үерхээд 4 жил болж байна. Нэг жил хамтдаа амьдарсан хүүхэдгүй. Сууна л гэж боддог.

Гэхдээ асуудал байгаад байх юм аа. Ийм юм асууж байгаадаа би өөрөөсөө жаахан ичиж л байна. Юу гэвэл түүнтэй үерхсэн хугацаандаа би түүний  аминчхан, хувиа хичээсэн занг анзаараад жаахан сэтгэл хангалуун бус байна л даа. Яахав тэр маань багадаа тарчигхан өссөн одоо ч ар гэр нь тиймэрхүү болоод ч тэр үү ер нь аривласан хэмнэсэн өөрийгөө л бодсон хүн байх юм. Ерөнхийдөө бид хоёрын сэтгэхүй өөр. Би нээх хангалуун амьдралд өсгөөгүй ч аав ээж минь өмсөх зүүхэээр хэрэндээ л ах эгч бид хэдийг дутаахгүйгээр л зовж өсгөсөн хүмүүс.

Тийм болоод ч тэрүү би нээх хүн амьтанд гар татаад байдаггүй ерөнхийдөө ядарч зүдэрсэн хүн байвал тусалчих санаатай л байдын. За энэ нурших ч яахав. Ерөнхийдөө асуудлын гол нь би өөрөөсөө илүү түүний төлөө байдаг байсан бол, Тэр маань эхлээд өөрийгөө дараа нь намайг гэдэг юм шиг л санагдаад байх юм. Өөрөөр хэлбэл түүний минь халамж надад үнэхээр л чамлалттай санагдаж байна.

Би ч эхэндээ тоохгүй байсан. Тэгсэн хамт байдаг найз нөхөдийн эхнэр хүүхнүүдийг хараад хаяа хэдий эр хүн ч гэсэн атаархах юм байна шдээ. Өдөр нь хоол хийж өгч авчирч өгөөл, яаж байна ийж байна гээд л байнга утсаар асуугаад л санаа зовоод л. Тэгсэн би өөрийнхөө тухай бодсон чинь ямар ч урам алга. Хэдий их хайртай гэдэг ч тэр минь хайрлуулахаас биш хайрлаж чадахгүй байгаа юм шиг санагдах юм. Өвчтөй эмнэлэгт хэвтэж байхад дүү гэртээ ганцаараа байгаа, өдөр нь ажилтай гээд ганц ч удаа 5 өдөр бараа харуулаагүй.Хагассайнд нь ирсийншт. Хааяа өвдөхөөр өө яана аа гээд л унтаад өгөх маягтай. За аргаа бараад анзаарах нь уу гээд л уранхай өмдтөй 5 хоног явлаа анзаардаггүй ээ. Эмнэлэг энээ тэрээ, дэлгүүрээр л өөртөө гутал өмд хайх юм байна ш дээ. Түүнд нэг удаа ойлгуулж хэлж байсан товчхон уул нь (Тэр үед их ичгэвтэр байсан).

Би хааяа тэсэхээ байгаад дуугаа хураагаад муухай зан гаргадаг ч архи дарс авгай хүүхэн болж явсангүй. Сүүлдээ энэ бүгдээс миний түүнд хандуулах хайхрамж минь хүртэл өөрийн эрхгүй буураад байх шиг санагдах юм. Одоо хол байгаа болохоор санаад арай гайгүй болж байгаа байх гээд л баярлаад л байлаа. Тэгтэл  сая түүнтэйгээ чатлангаа жаахан ялархмаар санагдаад:найз нь аймар ядарч байна аа. Мөнгө ч дуусчихлаа гэсэн чинь тэр минь: Витамин авч уу хайр ядарч болохгүй шүү, Хэзээ мөнгөтөй болох вэ гэж асуухаар нь

Би чинь баярлаад: ялархангуй сарын дараа болох байх аа гэж хэлээд дотороо хайр минь надаа мөнгө өгж явуулья гэж хэлэх байх тэхээр нь яахын бэ эндээс зээлээд болчино доо гэж хэлнэ гээд л бодож байлаа,яагаад гэвэл би түүнийхээ оронд байсан бол санаа зовоод тэгэх л байсан. Тэгтэл тэр минь: За за хайр сарын дараа мөнгөтөй болохоороо витамин авч уугаарай л гэсэн. Яахав дээ надад мөнгө үнэндээ чухал биш зүгээр л сэтгэл нь л сайхан байх байсан.  Илүү дутуу юм бодоод хэрэггүй ч байж болно. Яагаад гэвэл би яг ийм сонин эмэгтэй хүн шиг өвчтөй болсон ч юм билүү. бүү мэд.Ер нь тэгээд юм юм л бодогодх юм даа ийм гомдсон үед. Тайвширахаар гайгүй болно биз.

Миний хүсэл гэвэл би эмэгтэй хүнийг хаяхыг хэзээ ч хүсдэггүй, муу залуу байхыг хүсдэггүй. Яагаад гэвэл ийм явдлаас болоод төрсөн эгч минь ганц бие байхын шийтгэлийг амсаад явж учраас ийм зовлонг өөр хүн битгий үзээсэй гэж хүсдэг. Гэлээ гээд би чинь хүн, хүний амьдрал ганц л олдох учраас энэ олдсон амьдралдаа аз жаргалтай ханиараа хайрлуулж халамжлуулж халамжилж сайхан л амьдармаар баина шд.    Хэллээ гээд тэр минь засрах болов уу?

Эсвэл ингээд зам замаа хөөх үү мэдэх юм алга. Би ийм юм асууж муухай зан гаргаж байгаагаа мэдэж байна л даа.Тэхдээ дотороо хуримтлаад нэмэргүй юм шиг байна аа.

49 Comments

  1. hmmmm says:

    эмэгтэй хүмүүс янз янз л даа.. гэхдээ хайртай бол халамжтай л байдагийн. Надад л лав хэт эрхлээд байгаа залуус ийдаргаатай байдагийн хангаллтай эрхлүүд байхад.. гэхдээ эрчүүд нилуураад хамаг юмаа зориулаад ирэхээр далжийгаад л өөр тийшээ явдаг ш дээ.. Жаргалтай газар байх заяагүй хххххххх гэхгүй юу

  2. за хө says:

    хайр аа чи надад хайргүйм уу би чамд жаахан гомдоод байна гэж ирээд л ярилцахгүй юу. чи өөрөө их эмзэг хүн шиг байна. Гомдоод л суулгүй тэр үед нь хэлчихэж болдоггүйм уу. Ер нь эрэгтэй хүн байж өмд гутлаа өөрөө шийд л дээ. хамт дэлгүүр явсангүй гээд гомдоод ч байх шиг. Оёх нь уу гээд хараад 7 хонохын оронд оёод өгөөч хайраа гээд өгчихөж болдоггүйм уу Сонин л юм

  3. asuudal says:

    уурт чини хэр их хайртай вэ гэдэгт их асуудал бна.хэрвээ мунгугуй бол аргагуй шдэ гэхдээ хайргуй байлаач салхад хэтсүү л бдаг ым ымар ч бсан надад анхаарал тавиач гэдгээ зув илэрхийл

  4. Нанди says:

    Наад бүсгүйгээ нэг хашраагаад сэтгэлд нь юм бодогдуултал нь хашраа Тоохгүй бай Хэдий хайртай ч тоохгүй огт харьцахгүй чимээгүй болчих тэгүүл навсагнаад л яасан ийсан гээд хардаад уурлаад ирэмз Уул нь эрэгтэй хүмүүст зааж өгмөөргүй л бгаан хэ хэ гэхдээ хүүхнүүд нийтээрээ ер нь хэт их нялуурч араас нь нэхэл дагал болоод л бгаа хүнд нээх сүрхий байдаггүй ч нээх тоохгүй болоод ирэхээд Яаачихваа гээд өөрийн эрхгүй санаа тавиад ирнэ Чи өөрөө харин ингэж шаналаад эргүүтээд сууж бхаар наад хүүхнээ сургаач Чимээгүйхэн хөндийрөөд л алга болоод бай тэгүүл өдөржин чам руу өөрөө ярьна санаа тавьдаг болно Чамайг үнэхээр ингээд алдахыг хүсэхгүй үнэхээр хайртай бол араас чинь нэхэл дагуул болоод чиний наад яриад бгаа хайр халамж-г хүссэн хүсээгүй зориулаад ирнэ Оодроод бгаа занг нь чи өөрөө хэтэрхий давраасан бололтой Яаахав чамайг холдоод байхаар тоохгүй байвал чамд хайргүй чиний төлөө гэх сэтгэлгүй бүсгүйгээс холдсон дээр шд Хамтын амьдрал зохиогоод үр хүүхдээ гаргаад ирэхээр Хэн хэнд нь хайр халамж өмөг түшиг маш их шаардагдана Миний хэлсэнээр найз бүсгүйгээ шалгаад нэг үзээтэх

  5. nomin says:

    Эмэгтэй хун хайртай бол хунээр хэлүүлэлтгүй л санаа тавиад сэтгэл гаргад байдаг жмдаа, тэгэхлээр чамд бол хайртай хун бол биш байноо, эмэгтэй хун ч тэгэд оорийнхоо сэтгэлгүй хунд дасаж хайрлаж сурталч бас зай бий дээ, миний дуу. Ами амидралла бод, оортоо сайн хунтэй амидрахгуй ббол суулд чамд жоокхон сэтгэл табисан хунд татагдаад гэр булийн амидрал чини там болно. ЭРтхэн зама бод, Хунийг хайрлуулж сургана гэж жу байхав тэр чини сэтгэлийн жм.
    Эр ни жар ч буу гэр бул уусгэ ,хар хайрла аындаа мэдэгдэнээ.

  6. goodgirl says:

    Hehe oort ni heleed oilguulwal zasarch bolmoor sanagdlaa. Chi dotroo tegj bodchood bvvr oo haigaad ooriigoo zowoogood bgaan bishuu, heleed vz l dee heleed bhad oilgohgui buur zoruudleed bwal harin oor shuu dee, za amjilt

  7. chono says:

    Авах эхнэрээ ээжтэйгээ буу андуураа гэж хэлий дээ. Оороо оорийгоо арчилж явж бусгуй хунийг татаж оорийгоо хундэлдэг юм бишуу, чи оортоо омд авахгуй хун чамд омд авч огдог ёс хаана байна. Монгогуй гэхээр чини монготэй болохоороо витамин авч уугаарай гэжээ, монготэй болохоороо хурдан хэдэн цаас явуул гэсэн бол бас оор оо. Эр хун шиг байж, олигтойхон омд оороо авч омсоод оорийнхоо холонд углачих, эр хун шиг эрвэлзэл дээ, хусмаа чамласан хуухэд шиг суухаар…

  8. hulan says:

    энэ яасан муухай залуу вэ? яг хүүхэн шиг

  9. xaxa says:

    Энэ Монголийн эрчүүдийн сэтгэлийг хоолоор гэж унэн юм бналдаа. Би нэг залууг эргүүлхийг хусвэл хоол авч огч гуйгээд л бхаас xаxаxаxа. Энэ захидлийн эзэнийг ч гэсэн дээ нэг эмэгтэй халамжлаад хоол бариад ирвэл монголд байгаа эхнэрээ дороо мартах жороогуй мори бна даа. Би ч гсн танай эхнэртэй тостэй юм бна, хунийг халамжлахийг мэддэггүй ч сэтгэлээрээ л байдаг. Монгоо хамаагуй урхийг хусдэггүй хэрэгтсээнд урээд л таарч бгаам чин. Магадгуй чиний нз охин тэр уыд монгогуй ч бсан юм билуу. Чи ыр ни сонин залуу бна. Халамжтай ханиа олоод суу. тэгээд ээжийн эрх хуухэд шиг халамжлуулаад сууж бхгу юу.

  10. usukh says:

    сайн л охин байна шд.мөнгөнд арив гамтай,илүү дутуу зангүй,гэхдээ аяндаа амидрал уяхан сэтгэлтэй болгоод өгнө өө

  11. gerel says:

    ямар сайн залуу вээ би л бсан бол ийм залууг оороосоо ч илуу хайрланаа ийм унэнч залуу одоо уед ховор биздэ ухаантай л залуу юм. гэхдээ яахавдээ ийм халамжгуй эмэгтэй хумуус бдаг юм блэ хайртай л бол хуви заятайгаа эвлэрэхээс л аргаггуйдээ. за амжилт хусье зон совингоо л дагадаа

  12. ROFL says:

    худлаа гар бна дөө тэрэнд ар гэрээ л
    гэсэн сэтгэл
    бна чамайг бодоx ни юу л болдоо!

  13. hm says:

    халамжлуулжийн гээл хоол зөөлгөж байх санаатай бхиймаа энэ эрчүүд. монгол эрчүүд эхнэрийгээ ээжтэйгээ дандаа андуурхийм. тээл нэг эрхлэх гэсэн хүмүүс.

  14. sappire says:

    санаа зоволтгүй. Эмэгтэй хүн хүүхэдтэй болоод шал өөр болно.

  15. zulaa says:

    96200612 сэксийн хамтрагч хайж бн

  16. Зочин says:

    Цэг таслалтай санал нэгдэв.

  17. zochin says:

    харинч сайн юм биш уу мани эхнэр бол олсонийг урчихээл яадийн урээд дууссан гэж хэлдэгийн ш дээ танай эхнэртэй бас л адилхан амидралд оссон хун тэгсэн хэрнээ тийм тансаглах дуртайд ни би уур хурээд байдаг юм монгонд гамтай бол сайн л бна харин ч ухаантай юм биш уу

  18. 04.12 says:

    хүн угаасаа өөрөө хайрлййа халамжлаад байхад нөгөө хүн нь халамжлахгүй байвал сэтгэл хөрөөд хөндийрдөг юм байна лээ. Хэлж үзээд засрахгүй бол суухаасаа өмнө салсан нь дээр дээ

  19. ; says:

    Чи нилээн богино бодолтой эр уу айн.Нэг гэрт ороод амидраагуй байж. 4 н жил ирж очин байсан л биз.Хуний жаахан охиноос битгий өө хайгаад бай тэр бол суржигнээд байх дутагдал бишээ.Танай найз охин яаг амнидраад эхлэхээр харин арвич хяамгач сайн эхнэр болж магадгуй ээ.Тал тал тийш цацсан мөнгө урсэн хөнгөн бөгстэй хуухэнтэй болмоор байгаа бол сал сал.чи тийм их хайртай бол яагаад өө хайгаад байгаан.Унэхээр хайртай бол тиймхэн дутагдалийг засаад ав.Тэгээд ч яамар ч дутагдалгуй хун олж авна гэвэл тийм хун байдаггуй юмаа.Эр хуний ухаанаар бага багаар засаад залаад аваад яав.

  20. Үүлэн says:

    ямар сонин бүсгүйен миний мэдэх эмэгтэйчүүд нөхөртөө ийм бишээ,би лав нөхөрийгөө хайрлаж халамжламж, эрхлүүлэхдээ өөрийгөө хэнээсч илүү л гэж боддог, сар бүр шуудангаар эм тан байтугай явуулна, хүн чинь хайртай хүнээ өөрөө цаанаасаа халамжилдаг биздээ!! ер нь тэгээд нэгт чамайг гэх сэтгэл алга, хоёрт нь хайртай хүнээ халамжилна гэж юу ч байхгүй эцэст нь тэр чинь өөрчлөгдөхгүй ээ чамайг алдаж байж өөрчлөгдөж ухаарах байхалдаа, чи ухаалаг халамжтай бүсгүйтэй учирах байхаа өөдрөг бай залуу минь

  21. уншигч says:

    Би ингэж зөвлөмөөр байна. Чи тэр эмэгтэйдээ хайртай, харин тэр эмэгтэй чамд хайргүй л юм байна. гэхдээ эмэгтэй хүнийг эр хүн хайрлаад байвал хайртай болно л доо. Ер нь өөрийг чинь гэхгүй байгааг, яамаар байгаагаа 2-уулаа яарилцаж, 1 шийдэлд хүрэх нь хамгийн зөв алхам шүү. Дотроо бухимдаад явбал, согтохоороо эрүүлдээ бодсоноо гэгчээр, агсамнаад, хэрүүл болоод, ер амьдрал утгагүй, сонин амьдралтай болно. тэр эмэгтэй-д хэлээд байдал хамгийн гол нь өөрчлөгдөх нь үү, 2-3 сар хар, хугацаа тавьяа, өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна гэдгээ хэлээ, өөрчлөгдөхгүй бол эртхэн замаа бодоорой. Тийм хүүхэн чамд хань болохгүй.

  22. Sar says:

    Bi bas tanai nz ohinorhu ch yumu.bi zuger l hamag setgele zoriulj hairladag.gehde ter huni yanz burin asudald ordoggu bsan.er hun yum chn uru zohitsulag gl harad sudag bj bile.unes bolod tunig urusu hundirulsen bj boloh l yum.gehde ter namaig uurt n yamar ih hairtaig toogogu har amia bodson.nadas salsnar hamt bsan uyihese deerdsen gj bi lav bodku bna.tanai nz ohin neg l eve oldgu bh.gehde hun zinda adilhan l hunteige suh yosto

  23. hi says:

    би яг ийм байдалд орж байлаа одоо би гадаадад бна
    энд ирээд л монго олоод л ногоохдоо явуулдаг байлаа харин тэр намайг явснаас жилийн дараа хунтэй болцон зугээр л наамайг саадаг байсан гэж оороо хэлсэн дээ
    сургуулийнхан монго боор омсох дотуур хувцсийг ни явуулж бсан даа
    гэтэл ногоох чин хунтэй нохцоод сууж мууцан бсан эмэгтэй хунд итгэхэд хэцүү… монгонд дуртай тийм л хуухэн бсан баналээдээ одоо бодоход би бас хайртай гэж боддог бж эр ни тэгээд оорийнхоо зиндаанаас л хунтэй ханилах хэрэгтэй ядаж л оор шигээ гадна сургуули тогссон бх хэрэгтэй
    … ядаж алаа угаагаад сурцан бдгийн
    …………

  24. Enkhee says:

    ЗА ДАА ДУУ МИНИ. ЗАМАА БОД.

  25. chokod says:

    Эмэгтэй хүн өөрийгөө жаахан илүү хайрлаж яагаад болдоггүй юм бэ. Яасан ч хэцүү юм бэ дээ танай найз охин жороо л тааруулж чадахгүй байгаан байна даа хэхэ. Түүнээс тэр өөрийгөө хайрлаж байгаа нь зөв ш дээ.

  26. converse43 says:

    хо та бид 2аймаар адилхан юм бнаа би бас нз охинтой тэр маани бас монголд би бас эмэгтэй хүнээс жхон халамж хүсээл байдий хол болхоор их хэцүүмөө анхандаа жхон харддаг байлаа одоо бол жхон намба суугаад бас хайртдаа итгэх итгэл нэмэгдээд бгаа гэхүүдэ хамтдаа амидраад жхон хэлээд ирвэл гайгуй болчин бхөө аз жаргал

  27. Alpha 910 says:

    ядаж мөнгө өгөөд явуулья гэдэггүймаа гэхэд ачаа өгч явуулах хүн хайя хайр нь эндээс витамин боогоод явуулья хүний газар үнэтэй л байлгүй гэж худлаа ч гэсэн хэлмээр дээ?
    Ийм хүн засардаггүймөө хэллээ гээд хэрэлдээл дуусна биз ер нь халамж хайраар дутаж бвал эртхэн үр хүүхэд гээгүй дээрээ замаа бодсон дээршдээ. бараг эхнэр байж бас л өөдгүй гар бнадаа.

  28. otgoo says:

    тэгээд ч чамайг ойлгохгүй хүн гэрийхэнд чинь яаж хандахуу гэдгийг бодолцох хэрэгтэй байх

  29. otgoo says:

    эртхэн зам замаа хөөсөн дээрдээ
    хүний хань болох хүн ийм байдаггүй юм
    хайрлах дурлах нэг өөр, хамт гэрлэх бас нэг өөр тийм болохоор гэрлэх хүнээ сонгохдоо тархиа дагасан нь дээр байх, өчнөөн жил хамт амьдарч үр хүүхдээ өсгөж явах болохоор халамжтай ухаалаг бүсгүй сонгоорой амжилт залуу минь

  30. billy says:

    ойлгохгуйээ чамайг, сал сал.

  31. Erin says:

    хун угаасаа л оорийгоо хайрлах ёстой, чи ч гсн оорийгоо хайрла. болохгуй бол сал доо, хани болох хун чин биш бн.

  32. Erin says:

    ойлгох блгуйдээ эхнэр чин юм бол.

    хэлтэй амтай ярилтсмаар юм.

  33. МИНИЙ БОДОЛ says:

    ХАРИН ТИЙН АНДАА САЛ ГЭЖ ЗӨВЛӨЕ ЧИ САЙН ЗАЛУУ БН ӨЛӨН ОХИДУУД ЭНЭ ЗАНГААСАА БОЛДОГ ЮМ ХАРИН ЧАМД ХАНЬ БОЛОХ ХӨӨРХӨН ОХИН ХОТООР ДҮҮРЭН БН.

  34. Zochin says:

    Би эрэгтэй. Бас л чиний мэдрэмжийг мэдэрч л байсан. Учирлаж, уурлаж, ухааруулах гэж хичээсэн. Тэр минь ойлгоогүй ээ. Аажим аажимаар бухимдал намайг эвдэж эхэлсэн дээ. Миний бодлоор хэлж үзээд болохгүй бол түр салах нь зүйтэй байх. Гэхдээ, үнэхээр хайртай бол салж чаддаггүй юм даа. Ингээд энэ бүхэн чиний сэтгэл хөрөх хүртэл үргэлжилнэ байх. Хайрыг хайрла гэдэг гоё үг шүү.

  35. ТЛ says:

    Сал сал халхын хүүхэн хадан авирсан биш илүү сайхынг олоод ав наад хүүхэн явцгүйн байна

  36. shuud oort n hel says:

    iluu dutuu yum toiruulj yarilguigeer shuudhan oort n hel. halamj muutai bna ene ter geed… gehdee hamgin gol n barimttai yarih n chuhal shu.tehgui bol gomdood buun heruul bolno tsaadah chin.
    chi ch gesen chi. end ingeel, gomorhool suuj l bdag…

  37. halamj says:

    Minii huvid chamd uneheer hairtai bol huniig humuujuulj bolno sh de bi tegj humuujigdsen um.uchir ni bi naiz zaluudaa mash ih hairtai,tegeed hairtai bolhoor ternii helsen setgeld ni niitseegui zuiliig bi hiih gej meriideg tegseniihee huchind odoo saihan az jargaltai bna.manai naiz zaluu ih shaardlaga ondor tseverch l de ,tegeed dagaad tiim bolchdogiin, uneheer hairtai bol ooriin erhgui huvtsasiig ni ugaaj hooliig hiij halamjlahdaa hurtel az jargaltai bdag um ,tegheer chi terend chi tiim bval bi ih bayarlana gedeg um u sain shaardlag tavij helj yarij bval zasrana aajim aajmaar tegheer zovshoorch chiniiheer bval tegeed ok.ugui bol chamaig hezee ch halamjlahgui udaad irheeree buur ch toohgui.amidralaa zov ehleerei.

  38. bi buruuguiee says:

    Үнэхээр хайртай бол хэнээр ч хэлүүлэхгүй хайрлаж халамжлаж харамладийншд эмэгтэй хүн чини. Би лав нөхрөө болиё гэтэл ни халамжладийн хааяа хэтрээд бх шиг ккк эрэгтэй хүн халамжлуулж бхдаа хөөрхөн бдийншд нялхраад л хүүхэдтэйгээ зэрэгтсээд эрхлээд суучдийншд хааяа 2хүүхэдтэйм шиг л бхийм бна шд.гоё бдиймаа үнэхээр хайртай болоод 2 биенээ халамжлавал.та 2 их хүйтэн хөндий хос шиг бна дэмийдөө.эр хүний амжилтийн үндэс эхнэр хүнээс их шалтгаалдийн.чи наад хүүхэнтэйгээ суувал хэзээ ч тушаал дэвшихгүй.хоосон ходоод цоорхой оймстой гүйсээр бгаад л амидрал чини дуусан бхдаа

  39. ehnertei hun says:

    залуу минь наад хүүхэн чинь засрахгуй, харин ч чи 1 биш 2-3 хүүхэдтэй болсоны дараа толгойгоо шаана, эцэг эхэд чинь муухай хандана, бүх хүмүүсийг өөрөөсөө дорд үзнэ. гэр орон чинь халуун дулаан уур амьсгал байхгүй болно. Эмэгтэй хүний сайхан сэтгэл, өрөвч зан бол эмэгтэй хүнийг маш сайхан болгодог ганц зүйл. Эцэст ни хэлэхэд сэтгэлийн зовлонтой, тайван бус амьдарна гэдэг хэцүү шүү

  40. Amidral says:

    er ni chamd sain, hairtaidaa chamtai verheed bgaa bish ym bishvv? halamjlaad hairlaad ugmuur l ym vneheer l hairtai bol.

  41. Amidral says:

    chi ch gesen gants l oldoh amidrald jargah erhtei shdee… hairluulj amidrah ehrtei shdee… tiим songolt chini gart er ni salsan ni deer dee hezee chamd halamjtai bno gej hvleehiin be? hvvhed shuuhadtai bolhoosoo umnu salsan ni deer dee. zam zamaa bod

  42. Amidral says:

    muu l bn daa bi ch gesen nuhurtei hvvhedtei bi hamgiin tvrvvnd nuhur hvvhdee l gedeg bi yaaj ch ulsj yadarch bsan minii nuhur hvvhdvvd bitgii ulsuusei yadraasai gej boddog. eej aaw ni amraltiin udur ajil hiilgeheer amraachihgvi geed umnuus ni uur hvreed hairlaad bdag. ulschihwii yadarchihwii gej bainga sanaa zowdog uranhai huwtsastai yawuulna gedeg chin bishee oims, dotuur huwtssiig ni hvrtel indvvdej hvnii umnu muuhai haragdah wii gej bodoj, zawtai bol uuruu usand oruulj bieiig ni hvrtel ugaaj hamt erhelj suuh chin jargal shvv dee. chinii naiz bvsgvi chin bishee chamd l gej helhed chi odoo tewchine ntr gej ger bvl zohioj hvvhed shuuhadtai bolchood daraa ni tewchihgvi ni ntr gej salj sarinaj hvvhed unchrvvlj zowoohgvi hamgiin gol ni zuw alham hiigeerei dee. gehdee hvn hvniig hairalj bj hvnees hair nehdeg gedgiig chinii naiz bvsgvi chin oilgohgvi l bn daa. tiiim bolohoor chi gants l amidrah horwood amidarsan shig aidarch, hairalsan shig hairalj hairluulsan shig hairluulj bgaad l vhsen ni deeer gedgiiig l oilgooroi. 1han amidarna shdee… naiz bvsgvi chin iim ym uhaarahgvi bgaa ym chin hezee ch uhaarahgvi ee. er ni neg iimerhvv amia bodson emegtei geltgvi eregtei hvn ch bdag shdee. zaza etsest ni SALSAN NI DEER BISH VV? CHI UURUU CH GESEN JARGAH ERHTEI SHDEE GANST HVN JARGAAH BI SH SHVV DEE. GANTS L AMIDRAH HORWOOD… SAL SAL SAL ZUNDUU L HALAMJTAI SAIHAN HVVHNVVD BN SHDEE. SAL SAL SAL ZA AMJIL

  43. happy says:

    hvntei uyerhelee geheer zaaval suuna gesen vg bish shvv dee zaluu min. ireeduid hamtdaa bvhniig bvteej chadah ni uu aash zan hvmvvjil tolovshol ni her baina gedgiig ni l tanij gol ni 2 beydee taarah taarahguigeel medereed l tsaashaagaa amidral bolgoh uu gui yu gegdgee shiidene shvv dee. er ni bol chinii baidlaas harahad ta 2 hoorndoo lav ilen dalangui yariltsadagguil sanagdlaa 2 beyenteigee ilen dalangui shudraga baih heregteidee anhnaasaa shuud bi ingemeeer baina chi ingeed baian geed heleh heregtei tegehgui bol yamar burhan bish bvhniig shuud haraad l oilgodgog hvn baihgui shdee. ta 2 sex hiihdee ichdeggui baij yariltsahdaa ichine gej yu baihav dee . za amjilt hvsii!!!

  44. Messi says:

    Өөрөө жаахан бие амиа боддог болоод хүнийг тэр талаас нь хараад байнуу үгүй бол сайхан ярилцаач дээ болохгүй юм юу байна хайртай амьдран суун гэж бодож байгаа бол чи л санаачлагтай байх хэрэгтэй дээ за за амжилт хүсие болох байлгүй дээээээээ

  45. tergel says:

    гэнэтxэн засардаг xон гэж xаа ч бxгви.ямар бна тэр чигээрээ бдаг.эртxэн замаа бодож сэтгэлээ татаж ав.уxаантай оxид зондоо бна ш дээ

  46. Bo says:

    За даа.. хэцүү л эхнэр байна…. сэтгэлгүй, халамжгүй.

  47. Mr.M says:

    Эмэгтэйчүүд ер нь л гамтай шүү дээ ? Тэглээ ч танай найз охин чинь өөрөө ажил хийж мөнгө олдиймуу ? Олдоггүй бол ямар мөнгөөрөө чамд өмд авж өгөх вэ дээ ?

  48. zochin says:

    Хайртай бол одоо тэгээд л тэвчээд л горидоод л сууж байхаас яаая гэх уу. Хайртай угаасаа ингэж горидож амидрахаар цаанаасаа заяачихсан юм чинь.

    хайр халамжинд байз гэвэл өөртөө хайртай хунээ олох гээд сонголтийн л асуудал л даа

  49. Mr.M says:

    Анх удаа хамгийн түрүүнд сэтгэгдэл бичдэг байна ш дээ ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.