Нөгөө талаас нь бодоод үзээрэй

Нууц амраг сэдвээс хэд хэдэн нийтлэл уншлаа. Хүүмүүсийн сэтгэгдлийг ч уншиж үзлээ. Нийтлэлээ сэтгэгдлүүд нь илүү тодотгодог, бас илүү их зүйл бодогдуулдаг юм байна. Ихэнхдээ л нууц амрагийн асуудалд цаад талд нь байгаа ганц бие хүүхнүүдийг буруутгасан байх юм. Уг нь бүсгүй хүн бүхэн л ганц бие бүсгүй байж байгаад л хүний хань, үрийн ээж болдог биз дээ. Юм бүхэн 2 талтай шүү. Ер нь хүмүүсийн дунд гэр бүл бол ариун нандин зүйл, хүн амьдралдаа нэг л хүнийг хайрлах ёстой гэсэн МАСС-ын ойлголт байдаг. Энэ нь ч зөв л дөө. Гэтэл амьдрал тийм биш байгаад байна. Эрчүүд залуухан /заавал тийм биш ч байж болно/ арчаатай, амьдралд хайртай, гайхалтай гоё сайхан, өөрийнх хүсэж мөрөөдөж хайж байсан тийм сайхан харьцаа, ааш авир, зан чанар /эхнэрт нь байдаггүй/-ыг мэдрүүлсэн тийм бүсгүйд татагдаж болно шүү дээ. Ингээд л нууц амрагтай болж байна.

Яагаад шууд яваад өгөхгүй байна вэ гэхээр нөгөө дээр өгүүлсэн гэр бүл гэдэг зүйлдээ хүлэгдээд байдаг. Нөгөө бүсгүйд аль хэдийн хайртай болсон. Харин эхнэртээ бол үгүй. Яагаад гэвэл байнга мөнгө ярьж хэрүүл хийж байдаг өөрийгөө таргалж үрчлээтэж байгаагаа гоншигонохын хажуугаар хардаад суулгадаггүй тийм эмэгтэйг хайрлах уу. Гэтэл ухаалаг сайхан бүсгүй түүнийг ярихыг, уулзахыг чимээгүйхэн хүлээж суугаа шүү дээ. Зөвхөн ЭХНЭР ТАНЫ нөхөртэй учирахыг л хүлээн байсан юм шиг өдий хүртэл ГАНЦ БИЕ БҮСГҮЙ хэвээр амьдарч байсан юунаас ч хараат бус нийгэмд аль хэдийн хөлөө олсон тийм бүсгүй байвал та яах вэ? Нууц амрагийн асуудал 2 талтай.

Би энд нөхрөө араар нь тавьж эхнэртэй залуутай уулздаг хүүхнүүд болон эсвэл хөгшин эрээр тэтгүүлдэг тэнэгхэн охидын тухай бичсэнгүй ээ.

41 Comments

  1. busgui says:

    энэ сэдвээр зөндөө л ярилцдаг яг үнэн зөв шийдлийг одоо болтол хэн ч тодорхойлж чадаагүй л байгаа хүн хүний бодол өөр эрчүүддээ хандаж хэлэхэд бүсгүй хүн таныг уучилсан бол дахиж битгий хуураарай тэд чинь өрөвч нимгэн сэтгэлтэй улс.ус хэдий мөс болдог ч эргээд л хайлдаг.харин бүсгүй та гэр бүлээ ариун байлгах эр нөхрөө хайраар дутаахгүй байлгахы хичээгээрэй

  2. Билгээ says:

    Мэдэхгүй юм даа. Гэхдээ явж явж хэн ч бай биеэ яаж өмөөрсөн ч энэ буруу үйлдэл гэдэг нь хамгийн үнэн юм даа. Ядаж нэг удаа ч гэсэн ийм юм хийдэггүй л байж гэж хэзээ нэг цагт бодох л байх даа. Эхнэр бүхэн үглээ хартай зөвхөн мөнгө ярьдаг үрчлээсээ тоолоод гоншгоноод байдаггүй гэдэгт итгэлтэй байна. Эхнэр нь хэдий ядаргаатай байдаг ч гэлээ эр хүн тэр бүр тийм амархан хаяад нууц амрагтаа очоод байдаггүй байх. Ажиглаад байхад. Бас нөгөө тал нь сайхан байгаа амьдрал, халамжтай сайхан эхнэрээсээ уйдсан төдийд өөрийгөө л бодож аальгүйтэж явдаг эрчүүд зөндөө. Тийм хүмүүс эхнэрээ ядаргаатай тэнэг хүүхэн болгож нууц амрагтаа ярих нь ч тодорхой. Илүүг харж яваа эр хүн ер нь бүгд тэгж ч ярих байх л даа.Ер нь ч тэгээд хичнээн сайхан байгаад хүний хоёрдох байна гэдэг, тэр хүний эхнэрээс илүү тэр хүнд таалагдаж байгаа, түүнийг ойлгодог хүн гэж бодож явдаг эмэгтэй хүн жаргалтай байж чадахгүй нь бүр тодорхой. Тэнэг хүүхэн гээд хэлчихвэл хатуухан сонстох ч үнэн байдал л энэ шүү дээ. Хэзээ нэг цагт ээж болно. Хүний эхнэр болно гэдэг сигналыг бүсгүйчүүд маань байнга санаж явах ёстой байх аа. Бас заавал хүүхэдгүй ганц бие гэж туйлшраад ч яахав нөхрөөсөө салсан хүүхнүүд бас зөндөө л байна л даа. Тийм хүүхнүүд харин энэ асуудал дээр арай өөрөөр ханддаг болов уу. Үгүй ч байж мэднэ. Ер нь тэгээд хүний ёс суртахуун сэтгэлээс л шалтгаалдаг эд байх даа энэ асуудал.

  3. tumur says:

    эмэгтэйүүд ну амрагтай болхороо ар гэр орно мартаж нуутс амргаса салж чаддагүй эрчүүд бол ну тай болсонч амдарла авад явд бдаг тийм л бн

  4. HEHE says:

    ÷è ç¿ãýýð ë àéë ãýð ¿éì¿¿ëýã÷ áàéíà. ªíººäºð òýäíèéõ ¿éìýõ ÷ ìàðãààø ÷èíèéõ ¿éìýíý ãýäãèéã á¿¿ ìàðòààðàé. Ãýõäýý ÷è íºõºðò ãàðàõã¿é ýý.

  5. ziak says:

    эмма xунээс xулгай xийгээд л. эрэгчин ни тэгвэл али болоx олон эмд урийн шингэнээ xийx зорилготой байдаг юмдаа. xаxа… нуа-нуд тэдний зөвxөн нэгээxэн xэсэг ни.

  6. эмэгтэйд says:

    аз жаргал хүсье

  7. emmy says:

    өөрийн бодол өөртөө зөв.

  8. emma says:

    Эрчүүд харъцангуй амар амгалан тайван амъдралийг эрхэмэлдэг бол хуухнууд хурц мэдрэмжийг угуйлж байдагаараа эрчүүдээс ялгаатай.Эрчүүдийн талаарх ойлголт амъдрал дээр эсрэг имеиж нъ хучтэй байдаг бол бодит амъдрал дээр эрчүүд өөр юмa Эрчүүд өөрчлөлтөд дургуй (maintenance)тогтворийг эрхэмэлдэг.Юманд тууштай хандах сахих чанараар давуу.Тэр утгаараа амъдралаа тийм амархан нураадаггуй Эмэгтэй хун өөрт байгаа юмнаас илуу хучирхэг эр хунийг олж харвал одоо байгаагаа орхиж чаддаг Учир нъ эмэгтэй хуний эцэсийн зорилго бол хучирхэг удамшил авч улдэхэд оршдог Хучтэй удамшил хадгалж хоцрохийн тулд заавал ганцаараа эзэмших шаардлагагуй Өөр эмэгтэй байгаа юм чинъ болъё гэж бууж өгөлгүй хамгийн шилдэг эрэгчинрүү улам бур ойртож өрсөлдөх нъ байгалийн узэгдэл гэж би боддог Өндөрт тэмүүлэхийн тулд тэр хирээр өндөр бэлтгэлийн шаaрдлага хангасан байх хэрэг гардаг. Гэвч өөрийн танъ хувъд тэр байгалийн зөнгөө эрх чөлөөтэй эрэгчин дээр туршвал илуу эрсдэл багатай уурэг тэнцүү тусана Tаний бишэрээд байгаа эр хун эхнэрээ муулахийг бодход нилээн ядарсан нөхөр байх нээ Жинхэнэ эр хун хэзээ ч хайрласан бусгуйгээ муу хэлдэггүй юм Таалагдахгуй бол анхнаасаа татгалзаж чаддаг нъ шудрага эрсийн дурэм .Шудрага бус эрчүүд ул хамаарна.
    Эмэгтэй хуний эрдэнэс шиг гялалздаг уе бол залуу нас Залуу наснийхаа гоо узэсгэлэнг эергээр ашиглаж өөрт зохистой эр хунд зориулсан нъ илуу унэ цэнэтэй утга учиртай болгоно. Залуу насийг юугаар ч худалдаж буцааж авч чадахгуй Тэрийг л ойлгох хэрэгтэй Туунийг ойлгож чадаагуй цагт залуу насийг мөнх юм шиг санаж залът эрсийн хөлд гишгэгдсээр ….дуусах вий Аливаа юманд алсийн хараатай хандаж сур

  9. single бүсгүй says:

    Ганц бие эмэгтэй гэхээр буруутай байдаг юм ярих юм. Би одоо 29 настай ганц бие, хөл дээрээ бат зогсч чадсан эмэгтэй. Олон хүний ярианаас авч үзвэл би сайхан бүсгүй. Гэтэл юу гээч тэгж сайхан бүсгүй гэж хэлж эргүүлдэг хүмүүс нь бүгд л эхнэртэй залуус байдаг. Мэдээж надад эхнэртэй залууг эргүүлэх салгах бодол байхгүй. Эхнэр хүүхэдтэй хүмүүс ийм нүүрэмгий, ухамсраа алдсан байдаг ш дээ. Тэгээд ч ганц бие эмэгтэй хүн гэхээр төмөр зүрхтэй байх ёстой юм уу. Ганц бие бүсгүйчүүдийг буруутгахаа болимоор юмаа.

  10. hooh says:

    хөөх. Нууц амраг гээчийн бодлыг уншаад хөх инээд хүрлээ. Тэр залуу чинь чамд муулаад байгаа эхнэртээ гөлөг шиг долигноод -юун хүүхэн мүүхэн, ганцхан чамдаа хайртай: гээдл чамайг үгүйсгээд сууж байгаа. Салаад чамтай суухгүй л байгаа. Бүсгүй минь дээ хүний нөхрийн зав гаргахыг хүлээж залуу насаа дэмий өнгөрөөж суух хайран ш дэ. Цаг хугацааны дараа чи үнэгүй болно. Эрчүүд нөхөргүй хүүхнээр тоглож зугаагаа гаргадаг гээд байхад юун хайр гэж мангартаад зальдуулаад байна аа. Эвий дээ энгэрээ хумиж агаар нэг сайн амьгалаадах.

  11. nomuun says:

    Эрчүүл минь ээ, энэ эмэгтэй зөвхөн өөрийнхөө бодлыг л бусадтай хуваалцсан байна. Тэглээ гээд хүний эрхэм нандин эрх чөлөө болох үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсний төлөө элдвээр хараах, гутаах нь эрчүүлийн маань ухамсрыг харин ч нэг харуулчих шиг боллоо доо. Та нар бүгдээрээ л эмэгтэй хүний умайд бүрэлдэж, хэвлийд бойжиж, доороос нь унасан гэдгээ мартаж боломгүй л байхын. Зөв ч бай, буруу ч бай, хорвоог зөөллөж, чимж, уярааж, өнгө оруулж байдаг эрхэм сайхан бүсгүйчүүлээ хэлэх хэлэхгүй үгээр доромжилж, итгэл, сэтгэл, өнгө зүсийг нь гутаах байхаа болил доо гэж эрчүүлээсээ хүсье.

  12. zaluu says:

    нэмээд хэлхэд чи ямарч хөөрхөн сайхан байгаад явдал суудал ихтэй бол эр чамтай суухгуй дээ.ямар ч эр хун эхнэрээ өөр хунтэй хуваалцахийг хусэхгүй.

  13. zaluu says:

    30 гарсан хунтэй суугаагуй хуухнуудийг ойлгохгуй байна.Бугдэд ни хамаатай биш байхл даа та нар гологдоод улдчихсэн юм бишуу.Өөрсдийгээ тэнгэрийн хуухэн/ тэнгэрийн амитан/ гэхээр тэнэгдүү хуухэн гээд бодчих.Эрчүүд амидрал мэддэг, газарт амидардаг ,хуний хани байж чадах ,хуухдийн ээж байх тийм л хунийг сонгодгийн.Хятадууд манай барааг авнаа авсан хун хаянаа гэдэг гэсэн тэрэн шиг гаднаас хархад нэг их сайхан гял цал болсон хуухнууд яг ойртоод дотонсоод ирэхээр хоосон толгойтой хөлдүү бөгс султай хуухнууд .Тэгээд эрчүүдэд хаяагддаг тэгээд энэ сайтаар би их хөөрхөн гоэ биэтэй гэхдэ хаяагдчихлаа гэдэг.Эхлээд өөртөө дугнэлт хий яагаад би хунтэй суухгуй бна гэдгээ бод явдал суудлаа цэгцэл.Толинд харахах чинэ зөв гэхдээ бас ТОЛГОЙДОО юм хий.Миний мэдэх нэг хуухэн байдгийн 30 гарсан юу ч чадахгуй яамарч боловсролгуй худалдаж авсан дипломтай тэгээд 4-5 залуутай зэрэг яавалдана эхнэртэй хунтэй ч яавалдана тэгээд нөхөр олдохгуй бна гэдгийн.ойлгомжтой байхад.

  14. hariu says:

    энэ одоо югаа хутсаад байгаан бэ оороо наадах чини хүний нууц амраг байншд эргүү юмууу хаашаа юм тэр эхнэр гээч хүн д чини бас залу нас сайхан амидарал эрх чөлөө байсан тэгээд тэр бүхнээ нөхөр гээд байгаа хүндээ бүгдийг ни өгчихсөн хүүхдийг ни төтүүлсэн энэ нууц амрагууд ч бас хүнтэй сууүал тийм л болож таараашд эргүү эхнэрээ хайрлаж мэдэхгүй малийн өвөрт орж хэвтэж байгаагаа юу гэж бидсийн? тэр хүн чин тэгээд бас эхнэр хүн л ерн ар гэрээ авч явдагшдэ эрчүүд ерөнхийд ни мэдхээс зохицуулж чаддгүүшдэ чамайг тэнгэрийн амитан гэхийн бол эхнэр ни чамаас 10000000000 алхамийн дээр байдаг гэж бо за тэнэг мал вэ

  15. ЗӨВЛӨГЧ says:

    нууц амраг ч гэж дээ, тэнэг малууд л ийм тэнэг үйлдэл хийдэг юм. Зайлуул нууц амраг гэж баясаж явж байгаад 1 л өдөр нөгөө тэнэг харууд нь эхнэрээсээ салж чадахгүй гэдгийг хагас дутуу ойлгонгуутаа уур цухал, бухимдал нь хүрээд багтарч үхэх гээд эхнэр рүү нь утасддаг юм шиг бна лээ, над руу тийм нэг тэнэг хүүхэн утасдаад хүүхдийг нь ав гэсэн гээд боддоо. Өөрөөс нь гараагүй юм шиг л загнаж байгаа юмдаа. би тоосончгүй, та 2-н шийдэх асуудал ш дээ гэсэн. Эхнэрүүд минь битгий тоо… чадал нь хүрвэл тэжээнэ л биз. гэхдээ өөрсдийн гэсэн орлогын эх үүсвэртэй л байх ёстой шүү.

  16. naraa says:

    хэ хэ Баба тай санал нэг бна

  17. bold says:

    Алпа910 яаг голыг нь олоод хэлчдэг гар бнштэ? xэxэ, дараа дараагийнх дээр нь ч бас сэтгэгдэл үлдээгээрэй. Ер нь бүх л ийм нийтлэлээс чинийхийг л уншчуул болчих юм шиг санагдлаа :))

  18. emma says:

    Эхнэрээсээ өөр хуухнийг нөхөрөөсөө өөр залууг тур зуур зугаагаа гаргах гэж л ашиглана.Хорвоод хосгуй ханийг гуйцэх замийн амътан байдаггуй л байхгуй юу.Хэрвээ эхнэрээ буюу нөхөрөө нууц амрагтаа муулж гомдолдог бол тэр хуний амъдрал тэр чигээрээ утга учиргуй унэ цэнэгүй болсний шинж тэмдэг.Тийм хунийг сайн эр хун гэхэд би лав эргэлзэнэ.Эрийн хугархай эмийн оронцогуудийн сэтгэл нъ хуртэл туйлбаргуй шийдэл нъ хуртэл анхнаасаа буруу байдаг юм.Миний хувъд миний ханъ ямар ч нөхцөлд number one.

  19. baba says:

    hoorhii yadarsan nohoryyd tengeriin amitnaar jaahan zugaagaa gargaj l bg l dee ergeed ireh etssiin zogsool ni ehner shyy dee

  20. 2 taltai says:

    тэнгэрийн амьтадтай 24 цаг 7 өдрөөр хамт байвал бас л шаврын зангууд нь илчлигдээд өмнөх авгайгаа гүй ээ мөн сайхан байсныг дурсах бх даа. угаасаа төгс заяацан хүн гэж байхгүй, байсан бол төгстэйгээ л учрана таарч тохирно, юу гэж л хүний сайхан үрийг худал ярьж хуурч мэхэлж хажуудаа авчирч ашиглачаад голдог шилдэг, илүү харж билүү долоож явдаг, хүний сайн сайхныг нь харах билгийн нүд нь доройтчихсон бөгс нь бөндгөрөө захирдаг, сул тал олонтой этгээд өөр хүний сул талуудыг нь мэдрээгүй байхдаа зөвхөн сайжруулалттайгаар төсөөлж гэнэнтээд явахав дээ. амьдрал ухаарцан хүн бол төгс бустайгаа эвлэрцэн байдгиймаа.

    төгсжүүлэх гэж савангийн хөөс ээрүүлдэж явах сахалтай бацаан биш болчдын за.

  21. zaluu says:

    өөр нэгэн бүсгүйд сэтгэл алдраад хайрлаж дурлаад ухаан санаан самуураад яваа хүний эхнэрийнх ни сайхан бүхнийг бас нэгэн хөндлөнгийн залуу олоод харчихсан хайрлаж дурлаад явж байдаг амидрал шд.хэн ни хэнээсээ илүү гараад ч юмуу нэг ни нөгөөгөөсөө дутуу дундууртаа ч юм биш адилхан хүний орчлон.ийш тийш илүү дутуу юмний асуудал үүсгэх ни цэвэр хуви хүний ухамсар ухааний л хэрэг шд

  22. Puujee says:

    миний бодлоор нууц амрагын асуудал эхнэр нөхөр аль альнаас нь шалтгаалах байх би яг энэ тал дээр өөрөө сайн мэдэхгүй байна одоохондоо гэр бүл болоогүй л явна гэхдээ гэрийн эзний алсын хараа гэргий хүний сэргэлэн ухаан байгаа цагт сайхан амьдрал босох байлгүй дээ

  23. chinii bichseniig harhad chi lav ail ger uimuuldeg huuhdnuuiin neg bololtoi, nuhurt ch garaagui bololtoi, uuriiguu umuurch uurtuiguu adil huuhnuudiig bas umuursun mayagtai yum bichjee, olon yum helmeergui bna amidral chamd haruulna bugdiig ter tsagt chi iim yum yarij chadahgui l bolvuu!!!bas l end zovlongoo bichsen olon ezegtei nariin neg boloh ni damjiggui.

  24. amka says:

    910хаха их гоё бичсэн байна, зөндөө инээлээ. гэхдээ болороог дэмжиж байна.

  25. Alpha910 says:

    xаxа тэнгэрийн амьтан гээд бодсон чинь 1 эвэртэй морь харагддаг бна шд хэхэх хахаха эсүүл 2 антентай ногоон амьтан хэхэхэ

  26. bi bol bi says:

    Тэнгэрийн амьтан гэхээр ямар юм байдаг юм бол доо, нэг харчих юмсан,ккк.. Бодвол нөгөө явалддаг эхнэртэй залуу нь чамайг өвөртөө оруулахын тулд тэгэж хошгоруулаа байлгүй, тэгээд ч эхнэр болгон чиний бодсон шиг тийм арчаагүй амьтад байдаггүй юм. Эхнэр гэдэг чинь мөнгө төгрөг нэхэх эрхтэй улс, хамаг сайхан залуу нас, гоо үзэсгэлэн, амьдрал гээд бүхий л зүйлээ зориулсан хүнээсээ хэдэн халтар төгрөгөө харамлаж байвал ёстой жинхэнэ новшийн залуу гэсэн үг.. Тэгээд ч тэр мөнгийг чинь эргүү толгойлсон хар юмныхаа бас үр хүүхдийнхээ хоол унд, боловсролд нь эргээд зарцуулдаг юм. Ер нь яах гэж ийм юм бичиж амьтны хараал идэж байдаг юм бэ дээ, үр хүүхдийг нь төрүүлээд насаараа ханилсан ханиа чам мэтийн юмнуудтай ганц нэг удаа унтаж зугаацахын тулд муу хэлж байгаа эр ч бай эм ч бай лав олигтой хүн бишээ. Хүний мөс гэж нэг юм бий дээ…

  27. pop says:

    Ene sited ihevchilen ajilgyi gertee suuj bgaa avgai hyyhnyyd ordog. Ene sedev gashuun bolovch ynenii huvitai l sedev bn! Nuhurtuu araaraa taviulsan huuhnuud nileen shiruun dugarch bh shig bn. Myanga end niitleliin ezniig haraagaad ta nariin nuhur ta nart unench bh n yu l bol? Ternii orond naad helee bgaa hair halamj, uglej yanshih ene teree neg bodvol deer bh da

  28. Alpha910 says:

    яахав дээ алаагүй байхад үнэг сайхан аваагүй байхад авгай сайхан гэдэг биз дээ. тэнгэрийн амьтан минь чамтай зүгээр явалдаж явалдаж бгаад тэр залуу чинь яваад л өгнө лдөө заа яхав ну/а-тайгаа суудагиймаа гэхэд тэр тэнгэрийн амьтан жилийн дараа хүүхэд төрүүлээд л урьдны авгайтай нь адилхан болж ирнэ аягүй бол түүнээс дор болношдээ,ну/а та нар л салтаа саамаа сайн хавчиж явбал эрчүүд эхнэр хүүхэдээ хаяаад та нартай самбаганахгүй шдээ. эмэгтэй хүн л чанга байх юм бол эрчүүд ойртож чаддаггүй л байхгүй юу за юу тэнгэрийн амьтан гуай!

  29. БҮСГҮЙД says:

    энэ бүсгүй зайлуул хүний нөхөр хүлээгээд л өөрийгөө тэнгэрийн бүсгүй гэж итгээд л сууж байдаг юм бна л даа. тэгдэггүй юм аа бүсгүй минь. цаад эр чинь өдийд эхнэрийгээ царай алдаад юун гэртээ алингаа алдчихсан л сууж байгаа шт. эрчүүд бас их муухай явалдах мөрөөрөө явахгүй эхнэрээ муулаад мөнгө төгрөг нэхдэг харддаг ч гэх шиг яриад явахиймаа. эцсийн эцэст тэр мөнгийг чинь олоход эхнэр чинь тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэсэн л байгаа шт. зарим нь эхнэрийнхээ олсон мөнгийг өөр хүүхэнд зарцуулаад явж байгаа л даа

  30. bi says:

    eruusuu nuuts amrag mamrag gj hundruulsen utgaar oilgoj baihaar saihan sex gedeg utgaar ni huleegeed avahad l boloh yumiig manaihan ih ach holbogdol uguud suid bolchih yumaa.er ni er em hen ch bai uur sex husdeg l bizdee. hen hendee halguihen shig sex hiihed yu ni bolohgui gej.

  31. sun says:

    чи битгий олон юм хуц за юу чам шиг эргүү царайлсан өөрийгөө тэнгэрийн дагина мэтээр төсөөлсөн тэнэг юмнууд хүний нохрийг эргүүлж утсаар яриж уулзах одроо хулээж өөрсдийгөө 2 талтай энэ тэрээ гээд зөвтгөөд солиорцон сууж бх юмда зайлуул чи бодуул бас нэг ээлжит ухаалаг нууц амраг юм бна л даа хөөрхий гэж нөхөрт гараад цуг амьдраад ирэхээр мөнгө ярих хардах асуудал аяндаа гараад ирдэг асуудал. та нар шиг бузар юмнуудийг бодхоор л ой гутаад бх юм.

  32. Хаос says:

    …юунаас ч хараат бус нийгэмд аль хэдийн хөлөө олсон тийм бүсгүй… гэж бичжээ.
    1. Үнэхээр ийм мундаг хүүхэн байдаг бол амьдралын ханиа аль хэдийн олчих байсан биз.
    2. Тийм л ухаантай бол гэр бүл үймүүлж хүүхдийн эрх ашгийг хохироохгүй гэж бодох чадвартай биз.
    3. Орчин үед амжилтанд хүрсэн эрчүүд л гэр бүлтэй, тогтсон амьдралтай, аз жаргалтай сайхан амьдарч байна. Харин дээр бичсэн шиг хүүхнүүд *гунхсан сайхан нь намайг тоохгүй, гутлаа чирснийг нь би тоохгүй* гэж хүний хань,хүүхдийн эцгийг өөрсдийнхөө нууц амраг болгож улмаар эхнэр нь болох дараагийн алхамаа хийдэг биз.

  33. bolor says:

    гэр бүлээ хайрлаж мэдэxгүи тэнэг эxнэр нөхөр л гэр бүлээ үймүүдэг бx даа хүний хамгийн внэт звилбол яаж ч бодсон гэр бүл хүн оорийн босгосон амидрлаа xайрлаxгүй бол ганцаараа гонxож яваа xүн xайрлаx уу

  34. болороо says:

    эр эм гэлгүй 2 талын ухамсарын л асуудал ш дээ. хэн хэн нь л нэгнийгээ хайрлаж байвал нууц амрагаас болж гэр бүл салалт, хэрүүл маргаан гарахгүй сайхан л амьдарна. хүний гэр бүл үр хүүхдийг хайрлахгүй бусадтай явалддаг эр эмүүд бүгдээрээ өөрийгөө хайрлаж хүнийг хайрладаг бол ийм асуудал гарахгүй л гэж бодды ш дээ. уулын мод урттай богинотой гэдэгчилэн надтай адил бодол санаатай хүн олон л байдаг байх. тэнгэр заяат монголчууд минь холч ухаан гаргаж зөв ухаалаг амьдраасай л гэж хүсье.

  35. chokod says:

    Хэхэ Наран үнэн хэлсэн байна шүү. Яг тэгдэг гэсэн ккк

  36. naran says:

    Нууц амраг гэгдээд бгаа бүсгүйчүүдэд явалдаад бгаа залуу нь хайртай майртай, үр хүүхдээ бодоод л арай гэж эхнэртэйгээ хамт амьдарч бгаа шахуу юм ярихлаар нөгөөдүүл нь туулай царайлаад итгэчихдэг юм шиг. Гэтэл нөхөр гэртээ бол кошканы арьс нөмрөөд сууж бгаа шд

  37. erh gegee says:

    Хүнд сайн ч зан муу ч зан байгаа Анх гэрлэхдээ сайн занг нь харж баясч муу занг нь хүлээн зөвшөөрнө эсвэл засна гэж гэр бүл болдог биз дээ. Суусныхаа дараа эхнэрт нь байхгүй зүйл өөр нэг эмэгтэйд байвал сэтгэл нь хувирдаг. Гэтэл тэр эхнэрт ч гэсэн өөр эмэгтэйчүүдэд байхгүй сайхан чанар байж л байгаа. Тэрийг олж хардаггүй харсан ч байгаадаа сэтгэл нь ханадаггүй Дандаа өөрт байхгүй зүйл рүү тэмүүлж байдаг. Энэ буруу Ийм сэтгэл хэзээч ханахгүй Дахин дахин урваж шаравсаар насны эцэст хэдэн эхнэрийн хэдэн хүүхэдтэй хэдэн талаасаа хавчуулсан өрөвдөлтэй амьтан эсвэл ганцаардмал хөгшин болж хоцорно.

  38. kiss says:

    za tiim bj bolohl yum 2taltai gehdeee araar ni tawichaad ehneresee salj chaddag ni hed bilee chadahgui gdg ni hed bilee yor ni er emgui l iluu harj bh yumdaa neeree l hair halamj dutaadl tgj bj bolohl yum gehdee yagaad uuniig ahmtdaa hj bolohgui gj odoo uyed bi nuhurt garchaadl unench bhgui nuuts amragiig huleen zowshoorno barigdahgui tsewerhen bh heregte yawaldsan bol tsewerhen salj chaddag bh heregtei geh shig uuruu araar ni tawidag bj nuhruu baringuutai bi l hohirson hun chi buruutai ch geh shig tiiml bsiin bol yah gj anhnaasaa suusan yum be ingej amidrah amidral mun uu

  39. chokod says:

    Эхнэр нь өөрийг нь болоод үр хүүхдээ хүний дайтай явуулах гэж арай жаахан илүү орлого олох гэж гадаадад ажиллаж байхад нөхөр ухаантай юм нь энд би чамд татагдаад байна чи бол тэнгэрийн эмэгтэй ухааны юм яриад л араас гүйгээд, ажлын гадаа харуулдаал байсан нэг ахыг мэдэх л юм байна. Харин би ганц бие хирнээ л тэр хүний эхнэрийг илүү хайрлаж тэр нөхрийг нь бүр үзэн ядаж билээ. Эмэгтэйчүүд бид чинь бас бие биенээ хайрлаж байх хэрэгтэй шүү дээ. Зарим нэг эрчүүд бол юу ч гэж мэднэ бурхан минь

  40. saraa says:

    eedee ene humuus sonin yum shuu, neg talaas nuuts amragiig zovshoorood nuguu talaas uzen yadatsgaagaad baidag. minii huvid bol zovshoorch chadahgui ee terniihee orond 2doh ehner avahiig ni zovshoorson ni deer. nuuts amrag gedeg chin gantsaar zogsohgui shdee. hedtei yavalddagiig bid emegteichuud yaj medeh ve dee.
    yagaad il tod 2doh ehneriig zovshoorch chadahgui. ar dalduur 2, 3 ter baitugai 10,20 hichneeniig ni huleen zovshoorch amidardag bna aa.

  41. chokod says:

    Бас л хоёр талтай шүү дээ. Заавал эрэгтэй хүн л нууц амрагтай болдог чиний хэлдгээр тэнгэрийн эмэгтэй эхнэрээс илүү мэт яриад байх юмаа. Мэдээж энэ асуудал байж болох тэгвэл эмэгтэй хүмүүс яагаад бас /заваан, муу санаатай, эхнэрээсээ илүү орлого олдоггүй, хөнгөмсөг зантай, хайр даадаггүй, уйтгартай/ тоочоод байвал өчнөөн л байна. Иймэрхүү нөхрүүдээсээ залхаж уйдаж нууц амрагтай болно шүү дээ. Гэтэл арчаагүйгээр нь л дандаа эмэгтэйчүүдийг дурдаад байх нь буруу л байх даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.