Сүүлийн үед миний хар нэг л төрөөд байдаг болчихлоо…

Хүмүүсийн бичсэнийг уншаад би ч бас бодлоо чимээр санагдлаа. Зөвлөгөө өгөхийг хүсэж байна. Би 8 жилийн өмнө нэгэн бүсгүйтэй танилцаж суусан юм тэр маань урьд нь нэг залуутай байж байгаад салсан. Бид анх танилцаад ярилцаж байгаад тэр залуугийнх нь тухай асууж байгаад чи тэрийг хуурч байсан уу гээд асуусан чинь тийм тэр намайг хуурахаар нь чи бас хуурсан гэж хэлсэн юм л даа. Тэгээд бид 2 жил найзлаж байгаад суусан юм. Би одоо хөдөө томилолтоор ажил хийдэг юм тэр маань хотод нэгэн компанид бас гайгүй ажил хийнэ л дээ бид хүүхэдтэй. Нэг удаа бид муудалцаад 7 хоног тусдаа амьдарсан юм.

Тэгээд эвлэрээд байж байтал тэрний утсан дээр мессеж байхыг нь би уншсан чинь хамт ажилладаг залуу нь тэр хооронд гэрт хүргэж өгсөн сайхан амраарай энэ тэр гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Би уурлаад тэр маань юу ч болоогүй гэсэн би ч итгэдэг хуурахгүй гэж боддог би ч хуурч байгаагүй гэтэл сүүлийн үед нэг л шоудаад утасдахаар утсаа авахгүй маргааш нь ажлынхантайгаа байсан гээд л байх юм.

Тэгээд би хөдөөнөөс ирээд гэртээ хэсэг амарлаа. Утсыг нь үзэж байсан чинь тэр залуутай ярьсан дуудлага байсан би ч тоогоогүй маргааш нь сонин санагдаад ахиад үзсэн чинь тэр дуудлагыг бүгдийг нь устгасан байсан. Тэгээд хэрүүл боловоо тэгсэн тэр залуу нь гадуур ажилтай явж байсан юм байна л даа тэгээд надруу яриад ийм юм олоод өг гэж зөндөө утасдсан тэгээд би чамаас айгаад устгасан гэсэн. Тэгээд би гэм хийгээгүй юм бол яах гэж тэгсэн юм гэсэн чинь айсан гэсэн би уг нь тэгж айлгаж хүмүүс шиг зодож цохиж янз бүр болдоггүй тэгээд л мартчихдаг. Би уг нь хол ажилладаг ч хүмүүс шиг секс энэ тэр хөөдөггүй харин жаахан архи уучихдаг л гэмтэй хүн л дээ. Намайг хардахаар нь уур хүрдэг байсан ч би өөрөө хардаад байх юм.

Тэгээд өөрт нь хэлэхээр урдаас яагаад тэнэгтээд байгаа юм л гэх юм. Утас энэ тэрээ авахгүй бас ийм ч шоу энэ тэр гэхээр л миний голруу юм өгсөөд л хар төрөөд л уур хүрээд л явчих юм. Намайг хуурах хүн биш гэж мэддэг ч сүүлийн үед миний хар нэг л төрөөд байдаг болчихлоо би яах вэ?

24 Comments

  1. хаха says:

    Эхнэрийн чинь бичсэнд илүү итгэж байна. Чи л өөрөө болдоггүй хүн байна лээ ш дээ

  2. эгээ says:

    жаахан ноо байх нь ч байна шүү. устгана гэдэг чинь нууж байгаагийн шинж. гэхдээ жаахан дотно харицлаа гээд унтаж хэвтсэн гэсэн үг биш. ийт юм байж л байдаг. жаахан гятнуулд. гайгүй бол 2,3 хоног тагнаж байгаад л орхи. ер нь гардуулчихгүй л бол нууцаар хаа нэг тэгэхэд яадийн. хамгийн гол нь сэтгэл ш дээ.

  3. problem says:

    ойлгомжтой л бна ш дэ

  4. Goy duu olloo zaluusaa says:

    doorh hayag dr daraad nice duu sonsooroi zalusaa goy duu olloo

    http://www.youtube.com/watch?v=pBYl0g07UIA

  5. huuuee says:

    тэнэг юмуу онгорснийг буу дурс айн хайрлаж чадахгуй хардаад охин хуухэд тамлад хаячихийн

  6. oogii says:

    чамд зөвөлхөд 1 бол бариж аваад асуудлыг шийдсэн дээр таслан зогсоо.эсвэл мэдэхгүй өнгөрөөгөөд эхнэрдээ халамж хайр аа харуул.эм эр хүнд хайр халамж сэкс дутаснаас болж 3 дахь хүн гарч ирдэг юм шүү дэ

  7. oogii says:

    сайнуу.чи тэгэж зовхоор мөрдөөд брайд аваач.
    би нохортой хүүхэдтэй.нохордоо маш их итгэж бсан юм.тэгсэн чамд тохиолдож бга зүйл надад бас тохиолдсон юм.гэхдээ би бариж чадаагүй л дээ хамт ажиллаж бсан тэр эм.т н нохортой бсан юм бна лээ.тэр эм.тэй нөхөр н барисан юм
    тэгээд мэдчээд дараа н яах уу сн бодоорой их л хэчүү бсан да одоо ч гэсэн зарамдаа оройдох шоу дах үэд н хардаж их зовдог шүү.

  8. naran says:

    Эхнэр чинь чам шиг шоудаад бгаам бишүү. Чи өөрөө архи уудаг гээ биз дээ. Тэгээд чамд хариу барьсан л бна даг. Урд нь өөрөө бас л хүүхний дугаар устгаж байсан юм бгааз дээ. Эргээд санаад үзэхгүй юу даа.

  9. vnen says:

    хөдөө уавдаг ажилаа болиx хэрэгтэй

  10. N says:

    aa minii bodloor ehner chin huurch ehleegui bgaam bnda tsaad zaluu harin handtai um shig bn hvrgej ogchood araas ni sms bichij bnaa gedeg ni neg bol panaaldaj bga vgvi bol ta 2iin dynd ys hayj hereldvvleh geed bgaam bishvv tegj bgaad hervvliin dalimaar hoorhoon awgaig chin naachih sanaatai bgaam bishvv ain emegtei hvmvvs erchvvd gvigeed ehleheer tolgoi n ergedeg tal bii shvv hogshoon hardaj uurlaad bhaar ehnerte medegdelguigeer tsaad zaluuga gertee yrichihwal yasiin ha ha tegeed yahiin harahgvi yu gej

  11. hot boy says:

    gol ni hurgej ugchuud saihan amraarai gej sms bichsen bol nootoi l gesen ug de buulgahdaa heleed l yawna biz sms bichne gedeg bol dotno bgaagiin shinj bas utsa awahgui bna gedeg bol zawharsan huuhen bna gesen ug chamaig jaahan mallaad l bna da gehdee hii hooson hardah hereggui heruuliin nemer ajiglaj bgad battai yman deer l hudul ymiig yaj medehew

  12. UNEN SHDE says:

    ХАРИН ТИЙМ ИХ шоудаад БВАЛ битий шоудаад бай гээч.

  13. aruika says:

    хэхэ би лав болохгуй хүмүүс залгавал шууд тэр дор устгадаг, ноотой байхарай устагдаг байхгуй юу, айсандаа биш ай, би лавдаг ямарч ноогуй найз нөхөд болон ажилийн газрийн хумуусийг залгавал тоодогчгу, харин жоохон надад хандати би ч өөрөө хандтай залуучуудийн утсийг хадгалдагчгуй, залгавал шууд л яричаал устгадаг. ер ни зөнгөөрөө тэгдийн байлээ. танай авагай чини тгд юн аймар шоуддаг хуухэн бээ, болиылаачээ

  14. ыуыу says:

    явдаг байвал тийм гэр булийг аварч яаxийн. мэдээд зоxицуул. гэxдээ энэ бол байдаг л асуудал гэдэг байдлаар xандаxгуй ю. би бол зугээр л ийм амидрал, ийм xумуус зөндөө байдаг, тэгэxдээ би ийм амидрал xусэxгүй бна, бас ийм биш xун бас байдгийг мэдэx болxоор чамтай угуй, чи зугээр тэр залуу дээрээ оч, xийсэн бол гараx ур дунг ни мэдэж байсан биздээ. насанд xурсэн буx xун л мэддэг. гэxдээ бусад асуудал дээр шудрага байгаараа. эр xун шиг. xууxдийн асуудал, тэр өмч xөрөнгө энэ тэр дээр бол 50% xөрөөднө тэр ни шудрага. xууxэд мэдээж ээжийгээ дагаx ни дээр байx. xууxддээ би ингэж ингэж xарж узнээ гэдгээ шууд тоxир. за товчдоо, чи тэртэй тэрэнгүй удаxгуй мэдэx болxоор дараа ни яаxийг ни зөвлөлөө. xэрэгжүүлэx эсэx ни чиний асуудал.

  15. amidral says:

    ХҮН ХЭЛЭЭРЭЭ гэдэг дээ. уужуу тайван эр хүн шиг сайн бодож тунгаагаад эхнэртэйгээ ярилцах л хэрэгтэй. энэ асуудал зөвхөн чамд биш хүн болгонд тохиолддог зүйл. тийм болохоор ухаалагаар л ярилцаж амьдарлаа авар даа залуу минь. тэгж гэмээ нь чи л амьдралаас хожих болно.

  16. amidral says:

    уужуу тайван эр хүний но][ь;лкж/.,мнбвцxзасдфгхжкл;ь[]=-ойуытрэүө/.,\

  17. BarBara says:

    Чамайг арxи уугаад байдаг болxоор албаар xардуулаx гээд тийм алxам xийж байгаан… Эмэгтэйчүүдийн гол тактикуудын 1 шүү дээ.

  18. Surna says:

    байнга хардаж сэтгэлийг нь зовоодог нөхөртэй хүүхнүүд заримдаа найз нөхөдтэйгөө уулзахаар гарах үед нөхөр байн байн хардаж яриад л надад ийм найз бдаг шд Бүүр хамт уулзаад уулзаагүй гэж хэлээрэй гэнүү тэгээд лав миний дугаар бас мэссэжийг устгаад л Эмэгтэй найзтай хүртэл уулзсаныг үнэн гэж бодохгүй хардаа эргүүтээд уурлаад бдаг юм гэхээр нь ямар зэвүү хүрсэн гээч Миний бодлоор эхнэрийн чинь байдал яг манай найз хүүхэн шиг бн Чи хардаж уурлаж солиорсоор бгаад наад хүнээ ийм болгосон бн шд Ингэж хоосон хардаад байхын оронд баримттай нотолгоотой юман дээр сэжиг гаргаж байгаач наад хар чинь өвчин шүү Хартай нөхөртэй найз залуутай хүүхнүүд наад бичлэгийг чинь уншаад шууд ойлгоно доо Эхнэртээ итгээд үз Өөртөө итгэл муутай эрчүүд л ингэж хүн хардаж илүү дутуу юманд хэрүүл өдөж явдаг шүү

  19. Eguul says:

    САЙН бн уу би танийг юу юугуй битгий хэрүүл хийгээсэй гэж бодож байна .. ХАР тøржил бгаа бол ноо байж болох л юм гэхдээ хоосон хардалдаас болж айсансаа нэрээгээсэй утгасан бж болох бол … чимээгүй бж бгаад барисан дээр бхаа .. Танийг уурлаал бвал худлаа бас дандаа чи ингэдэг гэх мэтчилэн бултах бхаа ( эхнэр чини хуураагүй бхаа ) мэдлээ гээд бас юу ч хожихгүй шүү дээ ( би чамд хайртай шүү итгэжил бгаа гэдгээ битүүхэн ойлгуулах гээд хичээвэл бас болох)

  20. Alpha 910 says:

    айгаад устгасан гэдэг бол шалтаг л байхдаа. надаа л лав тэгэж л санагдаж бна.Надаас ч гэсэндээ хүмүүс ажил асуух гээд эр эмгүй л залгадаг би хааяа залхуурхаараа нөхөрийгөө аваад намайг утсаа мартаад гарчиж гээд хэлчих гээл тэгдэг. үнэхээр чи хардаж барьж айгаж ичээдэггүй л бол цаагуураа явдалтай л бна гэсэн үг. гэхдээ юмыг яаж мэдэхвээ жаахан харзна.тандалт хийхгүй юу дуугүйхэн шиг юуны өмнө хэрэлдэхээ бүү урьтал болгоорой.

  21. amka says:

    hehe үнэн бичсэн санагдлаа!! чиний амьдрал болохоор өөрөө шийдсэн нь дээр ш дээ. мэдээд яах гэсэн юм бол? хүнтэй явж байгаа үгүйг! мэдсэнээ хойноо салах уу? эсвэл хүүхэдтэй болохоороо салахаа болилоо гэх үү?

  22. he he says:

    Хүний үг гэдэг хуурамч хортой чиний сэтгэл мэдрэмж чинь үнэн шүү бүгд л мэдэрдэг ямар нэг зүйл байгааг гэхдээ нотолгоо хайдаг. Эмэгтэйчүүд өөрсдийгөө зөвхөн мэддэг гэж ярьдаг цаг дээрээ эрэгтэй хүн робот биш ижилхэн мэдэрч байдаг юм.

  23. gfg says:

    утсаа авахгүй бна гэдэг бол ноотойн шинж шуудээ хуурч бгаа вхааа

  24. XXX says:

    Чиний бичсэн зүйлс бол надад эхнэр чинь хуурж байна гэсэн шалтгаан биш шиг л байх юм.Чи эхнэрээ зүгээр байхад нь хардаад байгаа юм биш биз дээ. Үнэхээр л сэтгэлд чинь эхнэр чинь хуурч байн гэж бодогдоод байгаа юм хөдлөшгүй нотлох баримт эсвэл үйлдэл дээр нь барьж ав. Чи ч гэсэн чи архи уухаа бас наад хараа багсага айн, нэгэнтээ гэр бүлээд үр хүүхэдтэй болчихсон юм байж эхнэртээ итгэсэн шиг итгээд амьдрал даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.