ЭЦГ-ын тасгийн дарга Э.Бат-Эрдэнэ: Бага насны охидыг хүчирхийлэх гэмт хэрэг гамшигийн хэмжээнд туллаа

“Охидын бэлгийн мөлжлөгт санаа зовнидог төрийн болон төрийн бус байгууллагууд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүгийн цагдаагийн газар, Хүчирхийллийн эсрэг төв, Гүнж төв, Хүний эрхийн хөгжил төв, Монголын эмэгтэйчүүдийн сан, өмгөөлөгч зэрэг 20 гаруй байгууллагын төлөөлөгч нар оролцов. Тэд охидын бэлгийн мөлжлөгт өртөх далд нууц явдалтай хэрхэн, ямар арга замаар тэмцэх тухай ярилцаж, төр, засгийн хэмжээнд анхаарал хандуулах цаг болсныг анхааруулж байна.

Цагдаагийн байгууллагын хийсэн судалгаагаар 2008 онд 354 хүчингийн гэмт хэрэг бүртгэгдснээс бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэг 39 гарчээ. Үүний 15 нь нийслэл хотод, 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн 2009 онд ийм гэмт хэрэг 339 бүртгэгдснээс 71 нь бага насны охид эзэлжээ. Тэгвэл 2010 онд 66, он гарсаар 20 бага насны охид хүчингийн гэмт хэргийн золиос болоод байна.

Тэдний 90 гаруй хувийг 8-13 насныхан эзэлж байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Харамсалтай нь, гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг хэрэг илрэхгүй байх магадлалтай гэнэ. Өөрөөр хэлбэл, хэн нэгний дарамтад бэлгийн хүчирхийлэлд өртөж буй охид, эмэгтэйчүүд илчлэхээс айх эмээх талтай ажээ. Гэхдээ хүчирхийлэгчийн талаарх мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад мэдээлж байхыг албаныхан сануулж байна.

Учир нь хүчирхийлэгчийн үйлдэл удаан үргэлжилвэл хор хөнөөл нь ихэсч, хохирогчдод сэтгэлзүйн асар том дарамтад ордог байна. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газрын Онц, хүнд гэмт хэрэггэй тэмцэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Бат-Эрдэнэ хэлэхдээ “Бага насны охид бэлгийн мөлжлөгт өртөх нь санаанд багтамгүйгээр ихэсч байна. Бараг гамшгийн хэмжээнд хүрч байна гэвэл буруудахгүй болов уу. Шалтгаан нөхцөл нь ядуурал, архидалт, ажилгүйдэл, эцэг эхийн хараа хяналт сул байгаатай шууд холбоотой.

Энэ асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагынхан санаа зовниж хааяа нэг хурал зөвөлгөөн зохион байгуулна. Гэтэл үүнээс гарах бодитой үр дүн харагдахгүй байна. Одоо уг асуудалд төр, засгийн хэмжээнд нэгдсэн бодлогоор авч үзэх ёстой. Ирээдүйн эзэд болсон цэцэг цэврүү шиг охидоо хамгаалах шаардлага тулгарч байгааг уламжилмаар байна. Ялангуяа хөдөө орон нутагг бага насны охид бэлгийн мөлжлөгт өртөх нь олонтаа. Энэ тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч нар охиддоо тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай байна” гэв.

Мөн хэлэлцүүлгээр ХЗДХЯ-ны мэргэжилтэн Д.Саруул “Манай улсын Эрүүгийн хуульд хөвгүүдийг хүчирхийлэгчдэд чамлалттай ял ногдуулж байна. Хүчирхийлэгчдэд хийсэн үйлдэлтэй нь тохирохуйц ял өгч чадахгүй байгаа гэсэн үг. Нөгөө талаас манай улс хуулиараа насанд хүрээгүй биеэ үнэлэгч байж болно гээд заачихсан. Гэтэл гадаадын улс орнуудад насанд хүрээгүй биеэ үнэлэгч гэж хэзээ ч байхгүй. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй охид нь зөвшөөрсөн ч тэдэнтэй бэлгийн харилцаанд орсон л бол хүчирхийлсэнд тооцдог.

Энэ мэтчлэн дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд учир дутагдалтай олон зүйл, заалт бий. Одоо хуулийн болон урьдчилан сэргийлэх ажилд төр, засгийн хэмжээнд дорвитой арга хэмжээ авах цаг болсон” хэмээн ярилаа. Энэ өдөр охидын төлөө санаа зовнидог төрийн болон төрийн бус байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж, энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад төрийн оролцоо чухал байгааг уламжиллаа.

Д.Болор
Эх сурвалж: “Зууны мэдээ”

9 Comments

  1. heyhoney says:

    huuli changatgalaa geed hereg buurna gej bhguie
    tsaaziin yal bagaad bhad hun alaal bgazde
    harin hunii oyun sanaand ni neg noloolson dorvitoi ajil bas emegteichuudiin erhiig hamgaalsan ayn geel yanz yanziin surgalt surtalchilgaa yavuuluul tusiig olj magadgui
    gehdee manai niigem bas l noloolj bgaa bagaasaa yaduu zoduu zoduur nuduuriin door osoj tornison hun ene baitugai l zerleg aranshintai bolson bgaa

  2. Mr.M - emegtei yum baij aimaar xuuxen bna.. says:

    xэцүү шуу дээ. ялийн бодлого гэдэг юм байдаг юм. чангалаад өгөxөөр эргүү юмнууд иx байна шуу. xоxирогчоо алчиxаад байдаг. суллаад өгөxөөр газар аваад байдаг. алтан дундаж ургэлж xэцүү. гэxдээ оролдоод л яриад л байx xэрэгтэй. сайн ни муугаасаа олон, бас ялж гарна гдэгт итгэx xэрэгтэй. яг ялийн бодлого яривал xумуус узэн ядаx сэтгэлээсээ болоод xэтрүүлээд байдаг юм. энэ уг ни xуулийн шинжлэx уxаан гэж гэмт xэрэг судалдаг шинжлэx уxааний асуудал.

  3. enguunee says:

    хуулиа чангатгаж байж л бага ч болов дарж авна. Насанд хүрээгүй охид хөвгүүдийг хучиндсэн хүнийг хөнгөлдөг хууль гаргавал их үр дүн өгөх байхдаа уг нь… цааш нь уламжилж чадах хүн байвал уламжилаарай тэр 76 усан толгойтод.

  4. Hetsuu yumda says:

    Иймэрхүү зүйлд өртсөн бага насны охидууд сэтгэл санааны хямралд орцон аав ээждээ хэлнэ гэхэс айдаг.Загнах байх ингэх байх гэсэн сэтгэлгээг багаас нь суулгацан.Уул нь эцэг эхчүүд хүүхэдтэй нээлттэй харицах хэрэгтэй байгаам.Охидууд ч гэлтгүй жаахан эрэгтэй хүүхдүүд ч гэсэн гаж донтонгуудын золиос болсон тохиолдол их байдаг.Хүүхдийн эрхийг нэг дүгээрт байх ёстой гэж их ярьдаг боловч үнэндээ хийж байгаа зүйл тун баг байдаг.Оюу-Толгой Таван-Толгой улсын хөгжилийн гарц гэж ярьдаг үнэндээ бидний хөгжилийн гарц чинь энэ хэдэн хүүхдүүд чинь шүү дэ.Тэдний дунд Чингис ч байх юм билүү.

  5. oo(Ps) says:

    иймэрхүү зүйл 2 удаа харсан яг нүдний өмнө зарим хүмүүс энэ талаар огт мэдэхгүйээ хүүхэд бай том хүн бай согтуу бай эрүүл бай өдөр ч шөнө ч хотын зах төв ч байсан хамагүй заавал хараа хяналттай байх хэрэгтэй эмэгтэй хүн

  6. XYH says:

    ажилгүй арчаагүй архинд донтцон эрлийз пиздакудин хийж байгаа хэрэг

  7. WARWAR says:

    аюгүй бол гадаад нөхөртэй цагаач байгаа даа зайлаасай тэгж яривал наадах хүүхэд хүчиндэх асуудал чин одоо бидни буруугаас илүү энэ гадаад кино ший лолита зэрэг гадаад мэдээллээс их болж байгаа шүү байгали орхчин бохирдоод охид хүүхнүүд ни гадаад эр дагаж яваад янхандаад эрчүүд гундуу л байна шүү монгол эрсээ хөөж явуулаад хужаа нөхөртэй болоорой чи чааваас

  8. WARWAR says:

    чи муу монгол аавийн хүү охин биш үү гологдмол ымуу хаашаа юм зайлаарай за амисгаа чин юу вээ хужаагийн шээс байхдааа чааваас

  9. chaavaas says:

    охид хүүхнүүдийг муулах юман дээр дуу дуугаа авалцдаг харчууд нь ийм юман дээр бүр таг дуугай,хүн муулж доромжлох дуртайгаас биш хүн өмөөрч гар бие оролцох дургүй чааваасдаа монгол эрчүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.