Бэлэг эрхтний хөвчрөлт нь сексийн дур ханамжинд ихээхэн нөлөөтэй

Хүн төрөлхтөн эр хүйсийнхний эрхэм чухал эрхтнийг элдвээр сэтгэж, янз бүрээр бодож иржээ. Эр бэлэг эрхтний хөвчрөлт нь сексийн дур ханамжинд ихээхэн нөлөөтэй. Залуу хөвгүүдийнх хөвчирсөн үедээ дээшээ гозойдог бол ахимаг эрчүүдийнх доошоо унждаг гэх мэтчилэн олон жишээг хэлж болно. Эртний хятадууд эр хүн бэлгийн чадавхийн хувьд өөрийгөө насандаа байна уу, наснаасаа хөгшрөөд байна уу гэдгээ мэдэх сонирхолтой олон арга олжээ. Гараа сарвайлган бугалгаа хэвлийдээ наан барина. Ингээд харахад 20 настай хүүгийн бэлэг эрхтний хөвчрөлт эрхий, 30 настай хүнийх долоовор, 40 настай хүнийх дунд, 50 настайнх ядам, түүнээс дээш настай бол чигчий хурууны харалдаа хэрд байвал хөвчрөлт хэвийн байна гэсэн үг аж.

Хүний аль ч эрхтэн байнгын дасгал сургуулилт хийхийг шаардаж байдаг. Бэлэг эрхтэн ч мөн адил. Хамгийн зөв дасгал бол амьдралын зөв хэвшилтэй, сексийг зохих хэмжээнд байнга хийж байх явдал юм. Та дараах дасгалыг тогтмол хийснээр “галзуу” сексдэх чадвартай болно. Оройтоогүй дээрээ хийгээрэй. Хатуу дэр, сандал юм уу, өөрийнхөө өсгийн дээр сандайлан суу. Бөгснийхөө амсрын эргэн тойрны булчингуудыг 3 секундын туршид сайтар чангална. Энэ үед таазаар өргөгдөж байгаа мэт мэдрэмж төрнө. Хэрвээ ингэж чангалах танд хэцүү байвал таны булчингууд тун сул байна гэсэн үг. Хэрвээ үнэхээр хэцүү байгаа бол 3 биш 2 секунд чангалаарай.

Дараа нь булчингаа аажмаар суллана. Энэ дасгалыг 10 удаа хийгээд дараа нь чадах хэрээрээ маш хурдан дахин 10 удаа чангалж суллана. Ингэж удаан 10, түргэн 10 удаа ээлжлэн чангалж суллах дасгалыг өдөр бүр 2 удаа 15 минутын хугацаагаар хийх хэрэгтэй. Энэ дасгалыг компьютерийн ард, жолоо барьж явахдаа ч хийх боломжтой. Та дээрх дасгалыг тогтмол хийж чадвал бэлэг эрхтний хөвчрөлийн ямар нэг асуудалд орохгүй гэдэгт итгэлтэй байж болно.

8 Comments

  1. neg asuudal bna says:

    eey guys help me. miniih bur bainga huvchruusteu bh ym aa uglu bosood udur mudur ymr neg ymand heden sec shurgeltshed hurtel ug n nz ohintoi belgiin amidral heviin tged l nz ohibtoigo yvj bhad hurtel boschino unen gaitai bainga yu yaay gltei n bsh uye2 sana zovoh ym herhen nasand hursen hun shg tomootoi yutai boloh wee

  2. boow says:

    pisda shamarku bna bosod tuslach

  3. hi says:

    hi saon bosood baigaa herneesee tavihdaa eroosoo medremj baihgui uriin shingen zugeer l ursaad garaad baidag ni yamar uchirtai yum boloo

  4. TG says:

    ene dajgui dasgal ertnii arabuud ene dasgaliig bas sanal bolgoson bdag gesen ted erhtenee ali boloh sain bosgood tged saa gehdee tawij ogt bolohgui tawih yum bol butelguitlee gesen ug tawihgui her sain howchruulj chadaj bna ter tusmaa sain gesen bdag gesen tegehdee bugsnii amsar hawiin bulchingaa changalj sullaj baih yum gesen tge sayhan neg nom uzsen chadwar saijruulah tuhai tegse ter nom ch bas iimerhuu dasgaliin neg huwilbar zaasan bnalee

  5. GG says:

    hiij uzseen buur yumuu haashaa yum nuruu bas jooxn uwduud bnalee bi eswel het ih hiigeed bnuu xa xa

  6. саруул says:

    hiij l baiya buruutgyi bahaa

  7. hi says:

    ккк

  8. XMmm... says:

    кк эмэгтэйчүүдийн кеглийн дасглтай төстэй юмаа 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.