Эрхүүд архинаас гаргах тариа хийлгэсэн хүн байна уу?

Надад туслаач дээ? Би одоо 25 настай 2 хүүтэй нөхөр бид 2 гэрлээд 4 жил болж байна. Амьдрал яахав болж л байна бусдын л адил. Даанч нөхөр маань бага багаар архи уусаар байгаад бараг сүүлийн 2 жил 7 хонгийн 2 өдөр нь согтуу байх боллоо. Аль л сайн эмнэлэг, спираль, эм уугаагүй хэрэглээгүй зүйл байхгүй болсон. Хүнээс эрхүүд очоод тариа хийлгэ тэгэхээр гардаг гэсэн мэдээлэл олж уншлаа. Зуучилдаг газар ч байдаг юм байна нэг хүний 900 мянга гээд бид 2 явна нэлээн мөнгө хэрэг болно өөрсдөө л олоод очуул ядаж зуучлалын мөнгө гэхгүй байх юм шиг санагдаад.

Монгол түмэн надад туслаач дээ яаж архигүй байх бэ? Би нэгэнт 2 хүүхэд гаргаж айлын бэр болсон хүн болохгүйгээс болох хүртэл л явна надад сал гэж битгий зөвлөөрөй би гэр бүл салалтын талаар бодмооргүй байна. Эрхүүд очоод архинаас гарсан хүн байгаа болов уу? Үнэн болуу? Яах бэ? Тэр өөрийгөө би архичин биш гэдэг 7 хонгийн 2 өдөр архи ууж байгаа хүнийг яаж архичин биш гэхэв дээ, тэгээд уухаар ааш зан нь үнэхээр хэцүү 2 нялх үр маань битгий архичин аавтай байгаасай гэж залбирсаар сууна…

20 Comments

  1. Дэлхий дээр сая гаруй хүнийг архинд донтох өвчнөөс салгаж чадсан уламжлалт анагаах ухаан Аюурведийн тан зарна. Биед ямар ч сөрөг нөлөөгүй, цэвэр ургамлын найрлагатай тул архинд донтсоныг бүрмөсөн эмчлээд зогсохгүй биеэс архины токсиныг гадагшлуулж, архи болон бусад хорт бодисоос болж өөрчлөгдөж, гэмтэж, өвчилсөн эд, эрхтнийг эсийн түвшинд сэргээн дэмжиж, хорт хавдар, элэгний хатуурал циррозын эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь “нэг сумаар хэд хэдэн туулай” ононо гэсэн үг.

  2. purevjargal says:

    99077428 taria xiij bga 400.0 narkologiin emneleg uzuulj zubulguu avch zub oilgoj bj xereglex shaardlagatai

  3. zaya says:

    ДАСЭ ХХК нь ОХУ-н Улан-Удэ хотын “Диан” наркологийн төв эмнэлэгийн Улаанбаатар хот дахь албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Улан-Үдэ хотруу Архинаас гаргах эмчилгээнд авч явна. Бид эмчилгээндээ 80-аас дээш хувийн баталгаа олгоно. Та өөрийнхөө амьдарлыг өөрчлөхийг хүсвэл манайхыг зориорой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх утаснаас лавлаж асууна уу. Холбогдох утас: 99022929 , 88369999 , 96242929

  4. ХХХ says:

    Ta болон таны ойр дотны нэгэн АРХИНД автан шаналаж байна уу? Тэгвэл танд АА хөтөлбөр тус болж магад. Ажилын өдрүүдэд ажилын цагаар  11311056 утсаар  холбогдоно уу!
             
                                             Жич:ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ!!!

  5. Anonymous says:

    99115908 lkhagva gej hun baigaa taria hiilgesen hun Amjilt husie

  6. Anonymous says:

    Ер нь наркологийн эмнэлэг хандах нь дээр юм билээ . Ялангуяа Шархадны эмнэлэг их зүгээр санагдсан. Харин толгойтын эмнэлэг бол хэрэггүй

  7. gerlee says:

    Тэр Гард Магнай гээд дээд талийн xун бичсэн байна даа тэр иx сайн шуу Туяа гээд эмч байгаа уулзаад зоүөлгөө авxад бол унэгүй байсан

  8. zaluu says:

    ñîíèí þìàà àðõè åðººñººë ñàíààíá þì ø¿¿ äýý

  9. xoc_xyn says:

    амьдрал ни адал явдалаар дүүрэн бол уухгүй мэт…

  10. Chertyonok says:

    Хмм, 7 хоногийн 2 өдөр согтуу байна гэдэг чинь бас гайгүй санагдаж байна аа. Өнгөрсөн зун 7 хоногийн 5 өдөр орой болгон согтуу байж үзсэн шүү, хүсэх юм биш. Харин одоогоор архи уухгүй, зөвхөн пиво л ууж байгаа гэх үү дээ, хэхэ.
    Архи тамхитай яг адилхан, гарахын тулд тэвчээр л хэрэгтэй. Бас найз нөхөд маш их нөлөөлнө. Хамгийн гол нь өөрийгөө л завгүй байлгах ёстой. Эмчилгээний хувьд мэдэхгүй ээ. Хамгийн гол нь тэвчээр.

  11. gah gah gah says:

    7 хоногийн 2 гэдэг чинь сайн байнашдэ. би урьд 7 хоногийн 8 уудаг байлаа. хамгийн гол нь ажил амьдралаа алдуулахгүй зохицуулаад, агсам согтуу тавихгүй бол болж л байнашд.

  12. Цэцэг says:

    Юутай ч эхнэр хүнийхээ хариуцлагыг маш сайн ойлгож байгаад талархаж байна аа. Чи ийм сэтгэлтэй байгаа юм чинь бүх юм сайхан бүтнэ ээ. Woman-ы зөвлөгөө их зүгээр санагдлаа.

  13. amka says:

    хүн өөрөө хүсвэл гарнаа. хүний сэтгэлийн хүч агуу шүү дээ. за тэр эм тариа ч дэмий дээ. хүн бүх юм нь бэлэн байхаар нэг уудаг, эсвэл сэтгэл санаа тийм үедээ уудаг юм шиг байгаан. эрэгтэй хүн мартах гэж уудаг, эмэгтэй хүн санах гэж уудаг гэж сонссон юм байна

  14. hehe says:

    98989993 луу залга энэ хүн зурагтааар гарч байсан сайн зөвөлгөө өгнө бас Гандангийн тэнд Гарьд магнай гээд эмнэлэг байгаа тэнд оч Манай нөхөр одоо уухгүй байгаа санхүүгийн боломжоо бодсон ч болвол монголдоо эмчлүүлэхийг бод монголдоо эмчлүүлээд архинаас гарсан хүн зөндөө л байна гэхдээ бас бодоход архи ууна гэж сэтгэлийн л асуудал л санагдсан За амжилт танай гэр бүлд архины асуудалгүй болно гэж найдаж байна

  15. baldag says:

    ухамсар гээд л байх юм тэр нь дийлэхгүй болоод арга асууж байна шүү дээ эрхүү ч худлаа байхаа оросд уудаг болохоос гаргадаггүй байх шүү women мэддэг юм биш үү холбогдооч

  16. zorig says:

    хувь хун өөрөө л гарахгүй бол элдэв эм тан тариа бөө байгаад нэмэргүй зөвхөн ухамсарийн асуудал шүү дээ

  17. Women says:

    Би архичин нөхөртэй байж үзсэн хүн. Яаж гаргах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж л байлаа. Бид асуудлаасаа гарч чадсаан. Таны яриагаар бол танай нөхөр чинь архичин хүний хамгийн дээд шатандаа орцон байнаөөөө. Би архичин биш гэж хэлж байгаа хүн өөрийгөө архичин гэж боддогүй гэж үнэн юм байна лээ. Эхлээд та нөхөртэйгөө энэ асуудлыг цэглэх тухай сайн ярилцаад, норкалогийн эмч дээр дагуулж очоод 2-лаа хамтдаа зөвлөгөө ав. Бид бас ингэж л явж байсан. Хүмүүс спириаль гэхээр сайн ойлгодогүй юмаа… Тэр чинь зүгээр л 10 ш эм байдаг юм. Тэрийг нуруун дээр нь зүсэж суулгадаг юм. Тэр эм нь хүний биед маш удаан шингэж уусдаг, 5 жилийн хугацаатай байдаг юм билээ. Энэхүү сприалийг нуруунд суулгасаны дараа амьндаа л хайргүй бол хүн архийг амсаж ч чадахаа больно. Яагаад гэхээр энэ эм чинь маш аймаар үлйчилгээтэй, архи болон сугтууруулах ундаа үнэртэх, амсах төдийхөнд хүний гүйлсэн булчирхай цочиж амьсгал боогдуулж үхэх аюултай. Зүгээр л үнэртэхэд хамаг бие нүүр ам нь хавдаж хүн харахын аргагүй болдог юм билээ. Энэ спириалийг тавиулчлаа одоо ёстой найдвартай араанд нь хийчлээ гээд та бас зүгээр сууж болохгүй ээ. Эрчүүд чинь их тэвчээргүй хүмүүс. Ер нь архичин хүн нөгөө айхтар архиа бодсоор л байдаг юм билээ. Архи ууж үзэх гэсэн тэнэг алхам заавал хийдэг. Спириаль тавиулчаад архи ууж үхэх шахсанаа мэдэж АРХИ УУВАЛ ҮХЭХ юм байна гэсэн бодлыг ойн тойндоо ортол ойлгосон бол дараагийн алхамыг та хийж болно. Энэ бодлоосоо салхад тун хэцүү байдаг нь ажиглагдсан. Нөхөртөө хамгийн сайн туслагч нь байх хэрэгтэй юм байна лээ дээ. Юу гэхээр та 2 амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй дээ. Амьдралд нөхөрүүд архи уух болсон шалтгаан, бурууг зөвхөн нөхөрт өгч болохгүй ээ. Эхнэр нь бас хаиуцлага хүлээх хэрэгтэй. За даа та ер нь норкалогийн эмчид хандсан нь дээрдээ. Амьдралаа аврах боломж хайж байгаа учраас танд өөрийн биеэр үзсэн туршлагаасаа бичлээ. Архигүй амьдрал маш сайхан шүү. Бүх зүйл эрүүлээр сэтгэгддэг юм билээ. Танд аз жаргал хүсье. Дараа юу болсоноо бидэнтэй хуваалцаарай.

  18. Alpha 910 says:

    цахлайн баас идүүлж барьдаг гээл хэхэ есүсийн сүмд явбал гараад бна гээл яриад байдаг цаад хүн чинь өөрөө л хүсэхгүй бол гарахгүй шүүдээ хө. эрхүүд ийм юм бдаг гэж ёстой сонсоогүй юм бна хэрэв байдаг бол энэ хэдэн архины компаниудын захирлууд нийлж бгаад тэр тариаг гаргасан хүнийг нь аль уже нухчаа биздээ. Ер нь яагаад архидаад бгаагийх нь шалтаг нь олдохгүй байнуу?нэг ярилцаад үзээч хө,нээрээ үнэн шүү тэр хүн хүсэхгүй бол алтан аяганаас ус уугаад ч архинаас гарахгүйээ. Ухамсартай хүн бол тариатай тариагүй гарчина

  19. хөөе Эрхүүд сурж байсан хүн хэлхэд Эрхүүд уудаг болхоос биш гаргдгүйшд архинаас ер нь бол.. Яахав тийм эмнэлэг хаа сайгүй л байдаг байх. Монголд тийм чанартай газрууд байдийн байна лээ шд. нурууны дал хавицаа зүсээд нэг эм хийчхээр бүр уудгүйм байна лээ миний мэдхээр..

  20. er hun says:

    гайгүй л уудгийн бнашд.гэхдээ гаргамаар байгаа бол юу ч хэрэглээд тариад нэмэргүй,тэд зөвхөн бизнес.харин нөхөр чин өөрөө уухгүй гэж бодох л чухалдаа.тэгэхээр нөхөрийнхөө бодол,сэтгэлтэй л тулж ажилла. ер нь бол танай нөхөр бага л уудгийн бна.ааш зан нь хэр юм гэхээс..огт уухгуй бна гэж ч хаа байхав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.