Ажлаа хийсээр байх уу?

Сайн байцгаана уу? Та бүхнээс ойлгохгүй байгаа нэг зүйлээ асууж тодруулах гэсэн юм. Би энэ жил 23 настай, нэгэн хувийн байгууллагад ажилладаг юм. Судалгааны ажил хариуцдаг. Манай байгууллагын захирал гэхүү дээ нэг хүн бий. Мэддэг таньдаг, санал бодлоо солилцдог болоод 4 жил болсон. Тэр хүн миний урьд нь хийж байсан ажлуудыг мэддэг, чадварт минь итгээд жил гарангийн өмнөөс хамтрах санал тавиад өдийг болтол хамт ажиллаж байгаа юм л даа.

Гэтэл нэг хачин асуудал үүсээд. Мань хүний надад хандах хандлага нь өөрчлөгдөөд, зүгээр ажил хэргийн байхаа болиод чамд би сайн ухааны юм ярих боллоо. Залгана, текст ирүүлнэ. Иймээ тиймээ ойр зуурын юм,  хэрэгтэй юм авхуулах уу гэдэг боллоо. Байр сав машин энэ тэр гэж бол солиотой эрээ цээргүй загнаагүй.

Надад үнэхээр дассан байна уу, зүгээр унтчих гээд ингээд байна уу гэдэг нь надад бол хамаа алга, угаасаа энэ эхнэр хүүхэдтэй хүнээр би оролдож хамаг цаг зав залуу насаа бараад, дээр нь тэр айл гэрт шал илүү хүн байж хутгалдмааргүй байгаам. Уг нь уг хүн нь их чадалтай, мэдлэгтэй хүн юм байгаам, даанч ийм хачин ааш гаргана гэж огт бодсонгүй л дээ.

Гайхаад байгаа асуудал маань, надад ажил маань их таалагддаг, хөгжчих боломжтой их дажгүй. Гэтэл энэ хүн нүүр өгөхгүй байсан ч ингээд зүтгээд байхад цаашдаа зүгээр ажиллаад байх нь зөв үү? Өдөржин царайг нь харж суухаар бас хачин байх юм.

9 Comments

  1. baby says:

    Нүүр өгөхгүй удаан байгаад байхаар зарим эрчүүд залхаад бүр больчихдог ш дээ. Наад хүн чинь харин ямар хүн юм байгаан, уг нь бол ажилаа хийж байвал зүгээр л юм байгаан. эр эмийн асуудалаас болж ажилаас гарах ч тийм ч таатай асуудал биш л дээ. Сайн хэлээд үзэхгүй юу даа бүр болохгүй бол ажилаа солисон ч яах вэ? дээ. Уг нь эмэгтэй хүн чинь нэр бүтэн бие цэвэр явах нь чухал юм ш дээ. Цаг хугацаа их юм харуулна даа.

  2. theman says:

    uglaad avaxaas uxaad avax bish dee

  3. 11111 says:

    uuriiguu lesbi geed helchih

  4. girl says:

    kkkkk neg bodliin karieraa usguuj avsan ch yahav

  5. darga says:

    chamaig hallaa.orond chin ajilaa meddeg medleggui em ablaa.

  6. Obama Bin Laden says:

    naadah chini chamd ABBD heregleed bna shde.ABBD-ajiliin bairnii belgiin daramt kkkk

  7. cosmo says:

    shuudhan ene bdal,tanii gargaj bui aash ayag taalagdahgvi bn geed uurlahgvi alban maygaar heleed uz de. hervee duugvi l ajilaa hiigeed bval udahgvi enemuu namaig toosongvi ene ter geed uuruu medelgvi us sanaj naanadaj l eldev ajilaar hudlaa bulna, tsaanadaj l ene ajill muu hiideg ene ter yaria gargah magadlalatai..unen shuu~manai neg darga bas tusdaa uulzaya ene ter geed bhaar n alban haritsad bsan chin…araas baahan hov jiv eldev yaria garagasan bsan….toohgvi ybj boloh ch ene chin amjiltand asar nuluulunu~za amjilt!!!

  8. lam says:

    naad hun chini chamaig udirddag yum bol chi career usunu gj sanaltgui bh tegeheer garah heregtei bhdaa

  9. hariu says:

    i m first kkk ajlaa hiij l bhgui yu harin nuur uguhgui chigeereel bai l gej helmeer gehdee bas sain medehgui bna kk

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.