ХААШАА НҮҮХ БОЛ…

Би гэдэг хүн гэр бүлээ хүнээс дутаахгүй авч явчих санаатай хэрэндээ л завгүй алба амьны ажлыг амжуулж гадуур дотуур бишгүй дээ л явж янз бүрийн хүнтэй уулзаж учирч явлаа. Өглөө намайг ажилдаа гараад явж байхад үе үе таардаг нэг хүүхэн байдаг юм. Тэр байнга түргэн түргэн алхаж яарч явна. Яарч явдаг болоод тэрүү орчныг анхаарах сөхөөгүй л чигээрээ харж явна. Миний хажуугаар хэд хэдэн удаа өнгөрсөн юм л даа. Түүнээс нэг л сайхан зөөлөн үнэр ханхийдэг. Зун болоод ч тэрүү тэр нэг л эмх цэгцтэй сайхан хувцаслана мөн ихэмсэг цаанаа л нэг нууцлагдмал.

Яагаад ч юм таарахгүй удахаар яасийн бол гэж хааяа бодно. Тэр ер нь гэр бүлтэй юм болов уу… Ажил их болохоор ч тэгс гээд л өнгөрнө. Орой гэртээ мөн амралтын өдрүүдээр гэрт өнжихөөр дээд айлын ядаргаатайг яана гээч. Үсэрч довхороод л хэзээ хэзээгүй л цөмрөөд ороод ирэх нүү гэлтэй. Өглөө бүр 7 цаг за заримдаа үүнээс ч эрт угаалгын машин нь ажиллаад л эхэлнэ. Бас тоос сорогч… Эхнэр ч дээд айлыг нэг зүхэж өгнө. Яаасан айл нь ийм байдаг байна аа гээд л. Уг нь энэ байрыг авах гэж байхад хамаатны эгч маань дээр нэлээн шуугиантай дэггүй хүүхдүүдтэй айл байдгийн тэрийг эс тооцвол тун дажгүй байр шүү гэж байсан юм. Арай хэтэрнээ гэж бодсон  үедээ би дээд айлын хаалга тогшиж анхааруулж хүртэл үзсэн юм.

Тэднийд 3 дэггүй хүүхэд тэднийг хардаг оюутан охин байдгийн. Намайг хараад нөгөө охин аргаа барсан байртай би хичээлээ тарж ирээд л эднийг харж байгаад ээж аавыг нь ирэхээр харьдгийн. Эд харин их дураараа ээж аав нь юу ч болоогүй юм шиг л сууж байдгийн. Одоо яахав дээ тэгж байгаад гайгүй болох байлгүй гэдгийн гэсэн. Эднийд яаж хүн тогтдог байнаа. Гэтэл нэг бүтэн сайны өглөө угаасан хувцас тагтан дээр тохоод тамхилаад зогсож байтал нөгөө хэдэн хүүхэд дээрээс ус асгаад тоглож эхэллээ. Нөгөө угаасан хувцас руу үсрээд… Эхнэр арай ч дээ чи орж загна гэлээ. Тэгээд эхнэрийн тушаалаар нэлээн ууртай хаалгыг нь нүдлээ.

Тэгсэн өглөө үе үе таардаг нөгөө хүүхэн утсаар ярьчихсан хаалгаа нээдэг юм байна. Цаана нь аав уу аав уу гэчихсэн 3 дэрчгэр юм. Тэгээд ямар зүгээр зогсоод байлтай биш танай хүүхэд ингээд байна гэлээ. Тэгсэн өнөөх хүүхэн өө тиймүү утсаар ярьж байх хооронд амжуулж л дээ эд гээд тэр хувцасаа аваад ир цэвэрлээд өгье. Ёстой уучлаарай, гэнгээ тэр харж байгаа биз та нар гэж хүүхдүүд рүүгээ хандаж хэллээ. Тэр энгийн нимгэн богино даашинзтай ард нь нөгөө угаалгын машин ажлаастай гал тогооноос хоолны үнэр цоргиод л бага нь 3 орчим насны хүүхэд гараас нь хөтлөөстэй нэг гартаа утсаа барьчихсан зогсож байсан.

Одоо болтол энэ төрх  харагдаад л. Тэр яаж ажил гэрээ амжуулдаг юм болоо. Хүүхдүүд нь ядаж томоотой бол ч… Маргааш өглөө таарлаа. Тэр гэрийн эзэгтэй өнөөх л янзаараа сайхан гэхдээ надад хандаж манай хэд зуслан гарсан байгаа чимээгүй байгаа биз гэж хэлэнгээ хажуугаар гараад яваад өглөө. Иймэрхүү байдлаар 2 жил өнгөрчээ. Тэднийх яг хэвээрээ. Хүүхдүүд нь арай том болсон байна лээ их сэргэлэн айхтар тархинууд бий.

Саяхан шөнө 3 цагын үед хаалга нүдээд. Хэн байдаг байнаа гээд очоод дурангаар шагайтал дээд айлын өнөөх хүүхэн. Хаалга онгойхгүй байна гээд зогсож байна. Би дотроосоо онгойлгох гэтэл онгойдоггүй. Гэтэл эхнэр араас ирлээ. Ямар хүүхэнтэйгээ яриад байгаан гээд. Тэгсэн нөгөө хүүхэн гэрээ андуурч түлхүүрээ чихээд наашаа ч үгүй цаашаа ч үгүй болгоод хана налаад зогсож байлаа. Нөхөр нь дээрээс бууж ирж хаалганаас түлхүүрийг салгаж манай эхнэрт баахан загнуулж аваад согтуу эхнэрээ түшээд аваад явлаа.

Нээрээ энэ дээд айл уу… Энэ хүүхэн бас ингэж уудаг байжээ. Ёстой юм юм амжуулах юмаа. Хэхэ манай эхнэр бол аль хэдийн боож үхсэн байхаа түүний оронд байсан бол. Гэртээ хааяа хоол хийх гэж бөөн юм болдог хүн чинь. Нээрээ сайхан хүүхэн шүү. Бас сайн эзэгтэй юм. Саяхан гадаа том хүү нь манайх эндээс нүүх гэж байгаа гэж ярьж байсан. Хаашаа нүүх юм бол… Би түүнийг хайрлаад бахархаад тэмүүлээд байна. Хүүхнүүд ийм байдаг бол ч. Би түүнтэй уулзмаар байна.

10 Comments

  1. woman says:

    kkk sayaiin huuhen yagaad ch yum ih saihan dotno sanagdaj bn shu. Manai ajliin zaluu nmg ailiin sn ezegtei, 3 huuhdiin sn eej, nohroo sn halamjildag,toriin ajil alduuldaggui, bas deer ni showgaa ch amjuulchdag huuhen gej 5 zuiliig huruu daran toolj bsniig sanachlaa shuu kkk

  2. Who Is Who says:

    Аа тэгээд уйднаа гэдэг чинь л энэ шүү дээ.., Нөгөө үгээр хэлвэл эхнэрийн чинь уйтгартай, хааяахан гаргадаг муухай ааш, гэр орны жижэг сажиг тулга тойрсон хэрүүлээс л үүдэлтэй… Иймэрхүү байдал удаан үргэлжилж нэг л өдөр өөр бүсгүйрүү татагдхад хүргэждээ 

  3. sergelen says:

    Chi hunii shan uriig awch suuchaad ashiglaj duuschaad oor ym ru shulse goojulaad suuj bgamu.
    Ingeh bsiin bol yah gj hunii huhed awch suudiin chi. chamaig suuhgu gj bhad chn chirch awchiraad neg gert oruulaagu l bh. tsagtaa yaj tenegtej guij bsan bol doo…….. Ineedte yn

  4. bi iim emegtei bolno says:

    bi sain hani buh zuiliig amjuuldag biye zov avch yvdag tiim l huchirheg emegtei bolno

  5. Alina says:

    gertee oroood geriin uilchlegch shig garahdaa miss shig bolood gardag busgui l hamgiin saihan shuu dee nuhriinhuu derged yavahad nuur ulailgahgui, erchuud golorch baigaad hajuud ni nuhur ni yavaag haranguutaa gyals oor tiish hardag ene ter ….kkkkk

  6. lLn says:

    emegtei hun ailin hun bolod huhed gargasanj saihan hewerei bh heregtei gdgigl heled bgam shig. hun helsende bish heleguide haramsdag gdg ug bii 

  7. Yanagman says:

    Yum yumiig amjuuldag saihan l busgui yum  bi ch bas iim busguid tatagddag manai hun gj nadtai 2iin hoorond yuman deer baritsaad yalarhaad bdiimaa bi ug n tamhi tatdaggui blaa odoo tgd avgai soliorood bhaar tamhi tataj bj l taivshrah yum daa heleed oilgohgui yagad iim huntei suuchihav daa bas haramsah l yum neg oldoh nasaa iim huntei ongoruulna geheer zarimdaa oor huntei yvaad uzdeg ch yum biluu geed chotgoriin muu yum bodogdood bh bolloo zovloorei huuhnuudee 

  8. zaya says:

    миний найзаа ар гэрт хамаг ачааг үүрдэг бүсгүйчүүд аль алиныг нь амжуулаад сурчихсан хүүхнүүд байдаг шүү дээ. гэрээ нөхрөө хүүхдүүдээ сайхан аваад явчихна, бас мөнгийг их олноо. танай эхнэр чамтай шалихгүй юман дээр хэрүүл үүсгээд, шалихгүй ачаалал дааж ядаад царай алдаад, ууж ч чадахгүй уухгүй ч байж чадахгүй шалчиганаад явж байхад манай эгч аль алиныг нь амжуулаад гунхалзаад явна шдээ. ГОЁ.

  9. Сарнай says:

    Хүний сайхан эхнэрийг зүгээр байлга даа, залуу минь. Сайхан чигээр нь нүгэлтэй зүйл бодолгүй дурсаад явж бай л даа. Юу нь болохгүй гэж??? Чи тэдний гэр бүлийг үймүүлчих ч юм билүү!!!

  10. chime says:

    sonin yumaa Er hund itgeheer ……… itgee gj Gehdee yagaad bolku gj Er ch bai em ch bai bugd l HUN shde Yu husch bna tuugeeree l bol zaluu mine Ariig n harin uuruu daaj chddag chadvartai uhamsartai gj naiday

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.