Хүмүүсээ аз жаргалаа холоос битгий хай…

Сайн байцгаана уу энэ сайтаар зочилдог та бүхэнд юуны түрүүнд аз жаргал хүсмээр байна. Би одоо 24-тэй 2 сайхан хүүтэй сайхан ханьтай эгэл жирийн л бүсгүй миний хань цэргийн хүн тиймдээ ч гадагшаа дотогшоо их явна. Би 2 хүүгээ 2-ланг нь ханийгаа гадаадад энхийг сахиулах ажилгаанд явсан байхад нь төрүүлж байсан. Би ч үүнийгээ эмэгтэй хүн эхнэр хүний үүрэг гэж боддог. Гэхдээ төрсний дараа нөхөр байхгүй жаахан эвгүй л дээ тэр бүхэнд ээж аав 2 минь л миний хүүхдүүдийн аав болж байсан. Миний хань дотроо их л гэмшиж байсан юм түүнийг нь би дараа нь бичсэн өдрийн тэмдэглэлээс нь уншсан юм. Ханийгаа надад 2 сайхан хүү төрүүлж өгч байхад нь дэргэд нь байж чадсангүйд уучлаарай чамдаа хязгааргүй хайртай гээд л тэр минь их л сайн хүн одоо бид 4 аз жаргалаар дүүрэн сайхан л амьдарч байна. Амьдрал л болсон хойно маргах юм зөндөө л гарна тэр бүхэнд тэр минь уужуу ухаан гаргаж эвтэйхэн тэр бүх байдлаас гарж эвлэрэхийг хичээнэ. Би ханьдаа дэндүү хайртай бид 2 бие биенээ бүр багасаа мэднэ хөрш айлын хүүхдүүд хөдөө өссөн. Анх гэр бүл болж байхдаа чимдантай хувцастайгаа л байсан.

Хүн нэмбэл хүнс нэмнэ гэгчээр 2 хүү маань гарч орох орон унах унаатай болсон хүний амьдрал алхам алхамаар урагшилж дээшилдэг юм байна гэдгийг бид 2 ойлгосон. Хүн яг энэ амьдарч байгаа орчин мэдэрч байгаа зүйлээсээ л аз жаргалыг амталдаг юм байна. Би хэнээс ч илүү азжаргалтай эмэгтэй. Бурхан надад сайн хань заяасан түүнийгээ би үргэлж хайрлаж халамжилж явах болно. Хүмүүсээ аз жаргалаа холоос битгий хай тэр яг тань дэргэдэх хайрт хань хөөрхөн үрс юм шүүдээ та яг одо аз жаргалаа мэдэр. Бид ахиад 2 хөөрхөн охинтой болох талаар ярилцаж байгаа…

4 Comments

  1. busgui hun says:

    az jargal husie

  2. zak says:

    dandaa neg balarsan butelguitsen yum unshsaar bgaad iim yum unshsan yasan goeiin bee bi ch bas buur hair hurchlee
    hurdann avgaitaigaa uulzhiimsan

  3. Er hun says:

    Az jargal husie . Saihan ger bul b,a manaih 3 ohintoi ehner ohidoo asraad gertee baidag bolj buteed l b,a . Az jargaliig hurshgui hol muruudluur buu tusuul zaluusaa. Unuugiin zaluus bid nar materiallag baidalruu heterhii temuuleed bgaa yum shig nadad sanagddag . Tansag hereglee ihsen tusam hun ulam l zalhuu boldog shigee . Tiim bolhoor hun b,gaa nuuts bololtsoondoo tulguurlan temuulj amidrah l heregtei gej bodogddog. Husel shunalaa hyzgaarlaj chaddag hunii az jargal ni oirhon b,dag .

  4. Gstar says:

    saihan ger buld uurdiin az jargaliig husey

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.