Эрчүүд яагаад биднийг орхин явдаг вэ?

Яагаад зарим эрчүүд дурлаж байсан бүсгүйчүүдээ орхин оддог, юунаас болж дотно харьцаагаа тасалж, ямар нэг тайлбаргүйгээр “бултдаг” юм бол? Бидний санал тавьсан залуус “Яагаад?” гэсэн эмэгтэй хүний мөнхийн асуултанд хариулахыг зөвшөөрсөн юм. Ингээд тэдний үгийг сонсьё.

ЭРЧҮҮДИЙН 16 ХАРИУЛТ

-Уйтгартай секс

“Би нэгэн сэтгэл тэтэм аятайхан бүсгүйтэй хамт байсан боловч тэр хэтэрхий хуучинсаг үзэлтэй, орондоо туршилт хийхээс ч айдаг байсан. Намайг хичнээн гуйсан ч сексийн хувьд таарч тохироогүй гэх үү дээ. Тэр зөвхөн шөнө, ямар ч гэрэлгүйд тэгээд зөвхөн хөнжил дотроо л секс хийхийг зөвшөөрдөг, унтлагын хувцастай унтдаг байсан…” Б, 23

-Буруу зуршил.

“Тэр өдөржин тамхи татаж сонсоход ч таагүй хараалын үг хэрэглэдэг. Тэрнээс гадна хаа сайгүй гэрээр дүүрэн түүний хувцас хцнар хөглөрдөгт миний уур их хүрдэг байлаа. Түүнийг дахин хүмүүжүүлэх гэж оролдлого хийгээд ч нэмэргүй. Тамихыг хайрцаг хайрцагаар нь татна, хувцасыг нь би эвхэж далд хийдэг ч, заримдаа хаа хамаагүй хаюулахгүйн тулд бүр нуудаг байсан. Сарын дараа л би түүний асрагч байхаас залхсан юм…” А ,27

-Эцэг эхийн эсэргүүцэл

“Тэднийд очсон өдөр их онцгүй байсан. Эцэг эх нь намайг охинтойгоо тохирох хүн гэж үзээгүй юм. Би чадлаараа л хичээж ээжид нь цэцэг, бэлэг, аавд нь үнэтэй виски барьлаа. Надруу муухай харсан хэвээр цаг хугацаа хэцүүхэн өнгөрч байлаа. Нэг удаа түүний аав нь бид 2-г нэг “эвгүй үйлдэл” дээр барьж, намайг гэрээсээ түлхэж гаргаснаар би энэ бүхнийг эцэслэхээр шийдсэн юм” С,27

-Хатуу хяналт

“Тэр уйгагүй байдлаараа миний сонирхлыг татаж чадсан. Гэвч надруу байнга утсаар ярина, мессеж бичнэ, тэгээд өдөрт би юу хийж хаашаа алга болсон тухай шалгаана. Түүнд хайртай эсэхийг байнга хэлүүлэх гэж оролдоно. Бүр ажил дээр хүртэл ирж сахиж суудаг байсан. Найз нөхөдтэйгээ ч уулзахад уурлана. Би чинь эрх чөлөөтэй хүн, тэр болгон бүх юмаа тэрэнд тайлагнах албагүй биз дээ. Тэгээд байнга хүзүүнээсээ хонхтой юм шиг явснаас ганцаараа байсан нь дээр гэж шийдсэн” А,28

-Хэт санаачлагатай:

Би түүнтэй байсан үеийг тийм ч их чухал гэж үздэггүй байсан. Хэсэг хугацааны дараа бүтэлтэй юм болох бйасан байж магадгүй. Тэгээд ч тэр тийм тэнэг биш, царайлаг, бас орондоо санаачлагатай бүсгүй байсан. Гэхдээ тэр бүх юманд дандаа өөрөө түрүүлж санаачлага гаргадаг байсан нь бидний харилцаа тасрахад нөлөөлсөн юм. Тэр надаас 5 насаар эгч, өөрөө түрүүлж надтай танилцсан, болзоонд урьсан, “өвөртөө оруулсан”. Эхэн үедээ энэ бүхэн надад таалагддаг байсан боловч дандаа ийм санаачлагатай байх нь миний хувьд эр хүний мөн чанарыг үгүй болгож сүүлдээ бүр залхамаар уйтгартай болсон…” Г,28

-Шүүмжлэгч

Би яагаад хамт атьдардаг бүсгүйгээ тэсвэрлээгүй вэ гэвэл тэр байнга намайг загнадаг, миний үйлдлийг дандаа шүүмжилдэг байсан учраас л миний амьдрал тэр аяараа аймшиг болон хувирсан юм. Тэр өглөөнөөс орой хүртэл хамаг юмтай намайг хамаатуулан шүүмжилдэг байсан. Түүний хэлж байгаагаар би бүх л болж бүтэхгүй юмны цуглуулга, бас чадваргүй. мэдрэмжгүй, доожоогүй эр бөгөөд харин түүнийг надтай байгаад би баярлаж явах ёстой юм гэнээ…” Д.28

-Үл тоомсорлогч

“Миний хувьд би хаана ч байсан өөрийн бүсгүйдээ итгэлмщтэй байх нь чухал. Намайг ойлгодог, хайрладаг эмэгтэйг би орхихгүй. Гэхдээ мэдээж тэр тэнэг, сексийн хувьд “хүйтэн” арчаагүй л биш бол шүү дээ. Нэгэн үе би намайг үл тоомсорлож харьцдаг бүсгүйтэй уулздаг байлаа. Би түүнд дурласан юм шиг байсан. Гэвч түүний хажууд би өөрийгөө хоосон орон зайтай зүйрлэмээр байдаг байв. Тэр надад анхаарал тавьдаггүй, намайг өвдөхөд утсаар ч ярихгүй, ажил дээрхи асуудлаа ярин санаатай залгахад илтээр уйтгарлаад суудагсан… Үнэнийг хэлэхэд түүнд өмьдрөлынхаа 2 жилийг зориулсандаа харамсаж байна. Б,25

-Тэнэгхэн

“Үнэн хэрэгтээ би эр хүн эмэгтэй хүнтэй 5 минут ярилцаад л тэр хэр ухаалаг эмэгтэй вэ гэдэгийг ойлгож чадна гэж боддог байлаа. Гэвч намайг нэгэн бүсгүй өөрийн гоо үзэсгэлэнгээрээ далимдуулан ухаантай, үнэнч, өө сэвгүй хүн болж жүжиглэсэн нь бүтэн жил үргэлжилсэн юм. Эцсийн эцэст би “хүний тэнэгийг мэддэггүй би өөрөө яасан тэнэг хүн бэ” гэж бодох болсон. Ний иуугүй хэлэхэд ийм байдал сексийн хувьд “чангалдаг” байдалтай нийлэх юм бол бүр хэцүү болдог юм билээ.” Т,26

-Ажилсаг, аж ахуйч биш

“Би хайртай эмэгтэйгээсээ ахуйн асуудлаас болж салсан. Тэр бүсгүй гэр ахуй, гал тогооны асуудлаар миний шалгалтыг давж чадаагүй гэх үү дээ. Ингэж хэлэхэд ичмээр с яахав дээ би сайхан амттай хоол идэж, цэвэрхэн гэрт амьдрах дуртай. Мөнхөд кафе, баар рестранд хооллоно гэж байхгүй шүү дээ.” Г,30

-Чалчаа

“Миний найз бүсгүй өдөржин амаа хамхилгүй чалчдаг байлаа. Өглөө ч яахав арай гайгүй хамтдаа ярина. Өдөр тийшээ миний бүр огт танихгүй Дорж, Туяа нарыг яриад ирэхээр би бүр сонсохоо больж эхлэнэ дээ. Уул нь ч тэр гайгүй хөөрхөн бүсгүй байсан л даа. Гэхдээ би ердөө 4 сар л тэссэн байх” Д,21

-Хэтийн төлөвлөгөө

“Бид 2 уул нь их удаан үерхсэн. Дараа нь бүр нэг жил хамтдаа амьдарлаа. Тэр хүүхэд гаргаж гэрлэхийг хүсдэг байсан юм. Харин би ийм алхам хийхэд арай л эрт гэж үздэг байлаа. Магадгүй би хариуцлагаас айсан учраас түүнээс зугтсан байх. Одоо түүнд ингэж хандсанаа бодохоор өөрийгөө үнэхээр муухай зүйл хийсэндээ гэж харамсдаг. Гэхдээ л тэр үед надад өөр арга байгаагүй юм…” Х,25

-Хууралт

“Өнгөрсөн зун би амралтанд явж байгаад нэг хүүхэнтэй танилцсан юм. Хотод эргэж ирээд уулздаг болсон.  Нэг удаа манай найз бааранд сууж байгаад эмэгтэйчүүдийн хувьд байгуулсан гавъяагаа надад гайхууллаа. Түүний ярианаас манай найз бүсгүй бид 2-той зэрэг учирдаг байжээ гэдэгийг олж мэдсэн. Би түүнээс ямарс тайлбар авахыг хүсээгүй. Залгахад нь утсаа ч авахаа больсон ямар азаар дугаар илрүүлэгчтэй байваа.” Т,26

-Хардалт

“Найз бүсгүй маань маш хэцүү ааштай хүн байсан. Тэр зөрүүд тэгээд бас учир шалтгаангүй хардана. Нэг удаа би найзуудтайгаа саунд орлоо. Бид тайван суугаад пиво ууж байсан юм л даа. Бассейнд байсан танихгүй хүүхдүүд шуугилдаж усаар тоглоод л манай найзууд ч тэдэнтэй нэгдсэн юм. Харин би мэдээж “эрэг дээр” үлдсэн л дээ. Нээрээ шүү. Энэ түүхийг найз бүсгүй маань сонсоод хэдэн өдөр дуугаа хураалаа. Юу ч хэлэхгүй, надад итгээгүй юм уу, тийм газар очсонд надад гомдсон юм уу яасныг би таах гэж зовлоо. Ийтэрхүү “таамаглал” олон удаа үргэлжилсний эцэст би “алга болсон”. С,28

-Биеэ даасан байдал

“Бид бараг 2 жил хамтдаа байсан ч тэр найз хүүхнүүдтэйгээ нийж гүйгээд, баар цэнгээний газраар явах нь үргэлжилсээр байсан. Хамгийн гол нь энэ бүхэндээ намайг авч явахаа дандаа мартана. Би ерөнхийдөө өөрийн гэсэн юмтай байх дуртай хүн, энэ ьухайгаа ч нуудаггүй, гэвч тэр миний эсрэг зүйл хийгээд байдаг. Гол нь ийм байдлаас болж бид салсан.” Б,29

-Тэмцэх чадваргүй

“Одоо миний ярих зүйлд та бүхэн дургүйцэх байх. Гэхдээ би үнэнийг ярья. Миний экс найз бүсгүй маш энхрий надаас хэд дүү гайгүй л бүсгүй байлаа. Эхлээд миний найзууд түүнийш сөнирхож хүлээж авсан. Даруухан нууцлагдмал өньсогс шиг бүсгүй чимээгүй л суугаа байна. Бараг 3 сар “чимээгүй” суулаа. Маш ичимхий, бараг будаггүй, даруу хувцасладаг байв. Найзуудын маань чимээ шуугиантай, хөгжилтэй найз бүсгүйчүүдийн дунд тэр бүүр ч дарагдчихана. Хэн ч түүнтэй юуны тухай ярих, хийхээ мэдэхгүй сонирхолгүй нэгэн болон хувирсан. Хардах хэрэг гарсан ч гэсэн миний бүсгүй анхаарал татах эмэгтэй байх ёстой. Тэгээд ч би харьцаагаа тасалсан, тэр харин “Яагаад” гэж асуух ч зориг гаргаж чадаагүй…” М,34

-Таарч тохирохгүй хосууд

“Эхлээд бид ерөөсөө уйддаггүй байлаа. Яагаад гэвэл бид 2 огт өөр хүмүүс байсан. Гэвч хэсэг хугацааны дараа бид ялихгүй зүйлээс болж муудалцаж эхэлсэн. Ямар хөгжим сонсох. Хаашаа явж үдшийг өнгөрөөх, хэн аяга угаах, хэзээ унтах гээд л. Гол нь ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй байнга маргалдана. Удалгүй ийм харьцааг үргэлжлүүлэх их төвөгтэй болж ирсэн дээ” С,25

14 Comments

  1. ineed hurev says:

    nadad ed nariin ixenx n baidiin banshuu xixi.tegsench erchuud nadad sain baidagdaa,unerch zaluud bas tiim xuuxnuud bainaa,

  2. zozoloe says:

    unerch zaluu chi emegtei hund ingej handaj bgaa bol chamd amidral ooroo oilguulna daa. booljis hureed ch geh shig chi tegwel ehiigee alaa ugaatal n gedsendee bj bgui dee he he he bi l law usand orson bsan ch VS-iin dotuur huwtsanii toloo cham shig yumtai oirtohgui. mongol ohiduud iimerhuu yumnii dewsger bolohoo boliwol taarna.

  3. BATUK says:

    AL AL L GHIIN ALNAASN GARAAGUI PIZDA YUM BHDAA UGAASANCH YUMUU UGAAGUICH YUMUU TIIM ALNAASL CHI GARSAN BGASHTEE LALAR MIN.BUSUICHUUDEE JAAHN HUNDEL GALZUU NOWSHOO

  4. hun says:

    Ёстой л энэ хорвоо дэлхий дээр төгс хүн гэж байдаггүй шүү дээ тэгсэн мөртлөө хүн болгон өөрчлөгдөж чаддаг дээрхийн зарим нь тэвчээртэй хүлээж чадсан бол хамгийн сайн бүсгүйтэй болох байсан байх даа

  5. hehe says:

    end bgaa zuiliig zovhon erchuud bish emegteichuuded tohiolddog zuiluud bnashdee.

    ene sitenii hamt olond gej helehed tanaid neg setgel sudlaach heregtei yum bishuu. uuchlaarai

  6. VNERCH zaluu says:

    SEX hiihiin umnu buyu hoino ALAA ugaadaggvi hvvhnvvdiig harahaar buuljih geed baidag yum.Ene shaltgaanaas bolj 8-n Mongol hvvhnees zugtaachihaad bna bi.Alaa ugaaj ,usand udur bvr oroh durtai hvvhnvvd nadtai holboo bariarai.Taniltsahdaa BONUS bolgoj VICTORIA SECRET-n 10 hos dotuur huvcas(llevchik bandaash) beleg bolgon avch ugnu.

  7. zaluu says:

    Oo bolildoo ta nar . Tegvel bid delhiigees yvchbal ta nar ichihgui ardaas guigeed irne dee.
    Toom bizdee ter boltol bid baruun gartaigaa sui taviad ym uu bugdeeree lam bolood baij boloh l ym chini xaxaxa.
    Zaza togloom bailaa. Bie bienee oilgood, zowlood baival mal bish hoino oilgono shdee. Nohoind hurtel ym zaaj boldiishdee. Tiim bizdee….

  8. gegeen says:

    ehnii zaluu oroo l ter busguigee surgah baisan ym shigee. yag uneniighelehed bi ch gesen iichimhii hojuu belgiin haritsaand orsnoosoo bolj ih ichdeg baisan 23 nastai b aygui bol ooroo turshlalaggui gar bhaadaa

  9. angle says:

    hun burt todorhoi hemjeegeer bdag l asuudal bnashd , emegtei geltgui erchuuded ch bdag bizdee gol ni togs hun gj bdaggui bolhoor zowoor l huleej awah ni heregtei yum shigee

  10. Baagii says:

    Bi tamhi tatdag hund durgui. Yalanguya haaya ch gsn unsehed amnaas ni tamhi amtagdaj, unerlehed us huvtsasnaas ni tamhi unerteed baihaar ni zugtsan. Ehnii ued bol zugtaahad hangalttai shaltag. Bas bus zuils bsan l daa.

  11. hizaya says:

    хэхэ тэвчиж чадахгүй бол дэлхийгээс гар гэнүү
    таанар тэгээд өгурций хиямтай найзлаад байж чадах уу?

  12. good bn says:

    inenh n unen

  13. zaya says:

    ХАРИН ТИЙН ДЭЛХИЙГЭЭС ЯВБАЛ ТААРНА. ОЧИЖ ХАРЬ ГАРИГИЙН ЭМЭГТЭЙТЭЙ СУУВАЛ ТААРНА ККККККККК.

  14. hi says:

    hund baij boloh buh shinj chanariig bichsen baih shiv dee. Ednuusiig tevchij chadahgui um bol delhiigees yavbal taarna.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.