Та хайрын талаар хэр сайн мэдэх вэ?

Хайр – шунал тачаал
Энэ мэдрэмжийг та бүхэн шууд л мэдэх байх. Шунал тачаал нь хүнийг өөрийн эрхгүй гэнэтийн алхмыг хийлгэдэг. Энэхүү хайр нь аз жаргал, баяр баясгалан, гомдол харуусал гээд эцэс төгсгөлгүй бас үгээр илэрхийлэхийн аргагүй зовлонг өөртөө тээж, агуулж явдаг байна. 

Энэ төрлийн хайртай учирсан хэн боловч биеэ хорьж, дийлж чаддаггүй. Иймд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв та энэ хайртай гүнзгий холбоо тогтоох аваас гарах гарцаа олоход нэлээдгүй асуудалтай тулгарах болно.

Хайр – дурлал

Ямар ч аюулгүй, сэтгэл догдлуулсан мэдрэмж байдаг. Энэхүү төрөлд ухаалаг байдал, нарийн мэдрэмж бас гоо хэлбэрийг шүтэх байдал ноёлдог. Ихэвчлэн гадаад өнгө төрхөнд татагддаг. Дурлахдаа ихэвчлэн анхны харцаар үгүй бол дасаж дурладаг. Энэхүү мэдрэмжид нүд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Учир нь нүдээрээ тухайн хүнийхээ гадаад байдал, дүр төрхийг нь харсны дараагаар анхны сэтгэгдэл төрж улмаар уураг тархиар дамжин, сэтгэл зүрхэнд ямар нэгэн дохиолол очиж, ер бусын нэгэн мэдрэмж төрж эхэлдэг.

Зарим тохиолдолд энэ төрлийн мэдрэмж сэтгэл хөдлөлөөр илэрдэг ажээ. Тухайлбал: баярлаж догдлох, биеэ барих, сандрах гэх мэт. Түүнчлэн гоо үзэмж, гоё сайхан байдлыг шүтэн бишрэхтэй холбоотойгоор дээрх хайр нь илэрч гарч ирдэг.

Бие физиологийн хайр
Бие биендээ уусан нэгдэж, харилцан таашаал авах процессыг хэлнэ. Хүн төрөлхтний байгалийн жам ёсны зүйл юм. Бие биенээ энхрийлж, үнэрлэж, үнсэх гэх мэт үйлдлээр дотоод сэтгэлийнхээ хайрыг бодит үйлдэл болгон үзүүлснээр бие физиологийн хайр болон шилждэг байна.

Өөрөөр хэлбэл дотоод сэтгэлдээ бие физиологийн хайр нь салшгүй холбоотой гэж хэлж болно. Уг мэдрэмж нь зөвхөн эсрэг хүйсийн хоёр хүн дээр үйлчилдэг. Дашрамд хэлэхэд энэ хайрыг эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүн үргэлж мэдэрч байхыг хүсдэг байна.

/Хайр/

1 Comment

  1. handsome says:

    Hi busguichuudee. Dajgui daruuhan tseverhen soyoltoi zaluu bna. dajgui oortoo itgeltei tseverhen busguitei taniltsay. utas 99151465

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.