Залуус минь бас миний оронд байсан бол яах байсан бэ?

Сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Миний захиаг тэвчээртэй уншиж зөвлөгөөгөө харамгүй хайрласан та бүхэнд баярлаа. Би одоо 23 настай жирийн л нэгэн залуу. Одоогоос яг нэг жилийн өмнө нэг охинтой танилцаж үерхсэн. Хүмүүс яаж танилцаж болзож дотносдог билээ бусад шиг л эхэлсэн. Бид 2 анхандаа нэг их хэрүүл уруул хийж сүйд майд болдоггүй л байлаа, хэрэлдэж муудалцсан ч нийх сүр дуулиан болдоггүй байв. Тэгээд ч хосуудад маргалдаж муудалцах үе ч байлгүй л яахав. Гэтэл саяхнаас нэг асуудлаас болж байнга л хэрүүл гарах боллоо. Манай хүн зун хөдөө ажилд ороод 4 долоо хоног ажиллаад 2 долоо хоног амардаг ээлжийн ажилд орсон юм. Тэгээд 2-3 сар ажиллаад байж байтал тэндээ нэг залуутай нэр холбогдсон сурагтай. Би уг нь найз охиндоо их итгэдэг л дээ тэр маань ч чинийхээ итгэлийг алдахгүй гэж үргэлж л хэлдэг. Тэгээд тэр холбогдсон залуутайгаа ч яахав нийх сүйдтэй юм ч болоогүй л юм шиг байна лээ. Жижигхэн газар чинь тэгээд жаахан хов жив сүр дуулиан болоод л миний чихэнд хүрсэн юм байлгүй.

Манай найз охин ч би юу ч болоогүй битгий сүртэй юм бодоод бай гэхээр нь нээрээ ч тийм л байх гэж бодоод итгэлээ. Тэгээд ч нөгөө залуу нь манай хүний араас гүйгээд л тэгэхээр нь манай хүн найз залуутай гэдгээ хэлсэн чинь л жаахан тиймэрхүү яриа гаргаж бид 2-г л салгах гэж тиймэрхүү яриа гаргасан болж таарваа. Тэгээд ер нь бие холдвол сэтгэл холдоно гэж иймэрхүү байдлаараа удаан байвал салах шинжтэй болхоор нь найз охиноо ажилаас нь гаргаад нэг газраа байх боллоо. Тэгээд л бөөн асуудал ундарлаа даа. Би урьд нь найз охинийхоо утсыг хүний урманд нэг ч удаа шалгаж үздэггүй байлаа. Тэгсэн нэг удаа утсыг нь санаандгүй үзсэн чинь нөгөө залуу нь байнга л ярьсан дохисон байдаг юм. Тэгхээр нь нууцаар нөгөө залуу руу нь сайн уу энээ тэрээ гээд л ойр зуурын л юм бичлээ. Тэгсэн нөгөө залуу.с нь өглөөнөөс хойш чамайг л бодоод энээ тэрээ гээд л явж өгөхнээ кккк тэгээд л найз охиндоо үзүүлээд л бөөн юм болоод л салж сарних дээрээ тулаад л манай хүн ч бид 2.н хооронд юу ч болоогүй энэ тэр гээд л нөгөө залууруугаа ч дахиж иймэрхүү мессеж энэ тэр бичихээ боль гээд л тэгж тэгж нэг ойлголцоод дахиж ийм асуудал гаргахгүй энэ залуутай дахиж харицахгүй энэ тэр гээд л би нэг тайвширлаа.

Гэтэл хэдэн 7 хоногийн дараа би ажилаасаа эрт буугаад найз охиныхоо мессенжерт орсон чинь нөгөө залууу чинь мессенжрээр юм бичиж байнаа. Жаахан чатласан чинь ер нь намайг ажилдаа явсан байхгүй хойгуур байнга тэрэнтэйгээ чаталдаг бололтой. Тэгээд л бөөн юм. Гэхдээ ч манай хүн уг нь тэр залууд нэг найз охиноо л танилцуулж зуучилж байсан юм байна лээ л дээ гэхдээ л өдөржингөө намайг байхгүйд энэ нэг юмтайгаа ингээд л сууж байдаг байх гэж бодхоор уур хүрээд л найз охиноо дуудаж байгаад л бөөн хэрүүл болвоо. Тэгсэн манай хүн ч өөрийгөө өмөөрөөд л би найзыгаа л танилцуулсан болхоос өөрөө уулзаж учирсан биш энээ тэрээ гээд бөөн юм болж болж энэ залуутайгаа бүр харьцахаа болих амлалт авч байж нэг эвлэрлээ. Тэгээд л бас байж байтал саяхан цуг ажиллаж байсан хүн нь гээд л байж байгаад л нэг 2 3 хэд ч юм бэ дээ залуус мессеж бичээд л яриад л байх юм. Шөнө ч болж байсан л. Тэгээд л манай ажлын тэр шүү дээ гээд л. Гэхдээ манай хүн тэгээд шөнө мөнө бол уулзлаа энэ тэр гээд гараад явдаггүй л дээ.

Тэгээд ч угаасаа манай хүний ажилладаг байсан газар дандаа л эрчүүд л байдаг байсан юм. Гэхдээ л байнга л өдөр ч шөнө ч ямар юм нь мэдэгдэхгүй эрэгтэй улсууд яриад байхаар үнэн хэцүү юмаа. Одоо тэгээд бүүр элдэв балай юмнууд толгойд бодогдоод байх юм. Би найз охинтойгоо танилцаж нийлснээс хойш араар нь тавьж үзээгүй, би ч бас найз охиныгоо ч тэгээгүй байх гэж итгэдэг. Гэхдээ манай хүн угаасаа
л хүн болгонтой л найзалж нөхөрлдөг, хүнд их тусархуу, их нийтэч л дээ,( би нэг жаахан зожигдуу гэхүү дээ, гэхдээ хүн онигоо ярьж байхад инээхгүй тийм ч тэнэг зожиг биш шүү ккккккккк) . Гэхдээ ингээд хүн болгонтой найзалж нөхөрлөхдөө илүү гүнзгийрч байнга мессежлэж яриад байх нь надад үнэхээр таалагдахгүй юм. Тэгээд өөрт нь хэлэхээр ойлгоод ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг л байх юм. Тэгээд одоо сүүлдээ бүр яахаа ч мэдхээ байлаа. Би ч угаасаа л хартай хүн. Тэгээд би хэтэрхий дэвэргэж бодоод байгаа юм болвуу ч гэж бодлоо. Гэхдээ л одоо ямар жаахан хүүхдүүд биш найзалж нөхөрлсөн ч жаахан хэмжээ хязгаартай баймаар ч юм шиг. Тэгээд би та бүхнээс зөвөлгөө тусламж авахыг хүслээ нилээн нуршсан байх уучлалт хүсье. Бүсгүйчүүдий зүгээс ямар дүгнэлт хийх нь вэ? Залуус минь бас миний оронд байсан бол яах байсан бэ?

30 Comments

  1. Chimgee says:

    naad emegtei chine yamar chinii umch xurungu yumuu aan. shal davarchixsan yum be chi odoo. Baliar xartai zavaan yumnuud yug ni medeegui baij. Ingej l emegtei xuniig evdej aash zang ni xachin bolgodog baixgui yu. Muusain baliar yumnuud. Naad zan chine yavsaar baigaad xar bolj daraa ni ix l evgui baidal uusne dee teneg mine. Yo buur yag minii uridnii amidral shuud nudend xaragddag baina sh dee. Ter neg baliar yumnaas arai l gej salsan shuu. Naiz busgui chine baival ertxen gaigui baigaa deeree sal gej zuvulguu ugux yumsan. tegeed gancaaraa uuruu uuriiguu xardaad suuj baina biz.

  2. ezen says:

    olon naiztai bj huniig yalgalgui saihan haritssan hun buhen jombogo baij taarku bizde humuusee

  3. nuuts says:

    ene buhen minii tuhai bi uul uurhain kompani.d ajildag baisiin odoo bol bolison gehdee horwoo deer muugaasaa sain hun olon baidag gedegiig bi say l medej awlaa nadiiig oilgoson uhaalag zaluusdaa bayrllaa bi tuundee hairtai bid 2t odoohondoo 2 bieneesee uur yuch baihku gewch bolool baina bi ter huniig huurj yawsan udaa nadad baihguie bi ali chadlaaraa l unench baisan baih ch bolno zarim humuus unguts harj shiidsen baina. hunii amidrald iim unguts handaj bolj bgamuu. gehddee ta buhnii bodold bi shuumjlelte handah gesen ug bish yum shu. zugeerl ta herwee bidnii orond baisan bol uuriinhuu amidrald end uldeej bga comment shig hungun handah baisnuu l gj. za tegeed bugded n bayrlala. bidnii asuudaliiig tungaaj bodoj unetee zowolgoo ugsun ta buhend bayrlalaa oko

  4. bayan says:

    nadad iim yum tohioldoj bsan chi zvgeer l sal chamd hani bolohgui ireedui chin burheg bn

  5. zaya says:

    Ymand todorhoi hem hemjee bh heregtei.  Gehdee bi eregtei emegtei 2-n hoorondiin nuhurluliig vgvisgedeggvi nz zaluu, nuhurtei ch naizuud bj yaagad bolohgvi gj. Erchuudiin ene hamaagvi umchluh geed bdg zang vzen yaddag. Odoogiin niigemd eregtei ch bai emegteich bai olon huntei tanil bh ni amidrald ih heregtei gj boddog. Er ni tegtelee hetsuu sanagdaad bga bol sain murduud vzehgvi yu doo tegeed neg musun sanaagaad amraad itgvvl itgesensig itgeed saihan amidrahgvi yu … 2-n hoorond itgelgvi amidral hir udaan urgeljleh we de… 

  6. zaluu says:

    za da salahgvi bol nasaaraa araaraa taviulaad yavj baidaa tegej bgad ovchin avavdaa terneesee saihan shaaj baigaad salahgvi yu

  7. zulaa says:

    zugeer orixioch.chmg ingeed medrelteed bx tusam chin xoldono, bas chi ooroo bur soliorno doo.xar gedeg ni ovchin gej sonsson bizdee. naadax chin aajimdaa bur aimaar bolno shu. tegej ooriigoo bas orooliigch zovoox xereggui. itgexgui bol sal, chadaxgui bol naad oxinoo taivan blgoo

  8. BI LAV AIMMMAR HARTAI ESVEL NADTAI ESVEL UURD HOLDOJ BOLNOO- 2 ZAM

  9. Зочин says:

    Би чамайг сайн ойлгож байна. Хуучин найз бүсгүй маань Өмнөговьд ажилдаг байлаа. Бид хоёр бие биен рүүгээ орой бүр ярьна. Түүнийгээ санана, шанална. Хааая оройхон утсаа авахгүй. Тэгснээ арай гэж авна. Тэр минь халамцуухан, цаана нь эрчүүд, бүсгүйчүүдийн инээлдэх дуу хадна. Оюутолгойн тухай бусдын хэлсэн хар бараан бүхэнд толгойд чинь орж ирнэ. Надад хэцүү байсан.

    Миний анзаарснаар чи их бага хэмжээгээр харддаг бололтой. Хайртай л бол биеээ барьж, хардалтаа зогсоох хэрэгтэй. Чи нэгэнт л түүний дэргэд үргэлж байж чадахгүйгээс хойш чамайг хуурсан ч бай үгүй ч бай юу ч хийж чадахгүй. Хардах тусам хайртай хүнээ өөрөөсөө түлхэх болно гэдгийг сайн санаарай. Би бол хардалтаа ялж чадсан. Хүн үнэхээр хайртай, түүнийхээ төлөө тэмцэх зоригтой бол хардалтыг ялж чадна.

  10. үүүүүүүүү says:

    юугаа хийж яль шалихгүй хар юмнуудтай орооцолдож хэрүүл босгодог байнаа үхсэний найз охинд зуучлах илүүшд. өөрөө л алцагнаад байдын биш үү зүгээр л хоёр биенээ хайрлаж асуудал үүсгэлгүй амьдарч чадахгүй. тэгэж яваад наад охин чинь аягүй бол нэгэнд нь шаалгах гэж байгаан аальгүйгээс хамаргүй нь дээр гэдгийн. залуучууд уулзий учрий гэх зүйл байна ш дээ тэр болгонд аалгүйтээд алцагнаад байвал юу болох вэ ер нь бол найз охин чинь бол их дуртай гар байна. зүгээр л нэг шаах гэсэн муусайн залуус л хошгоруулаал байгаан биш үү. танай хүн л худлаа алцагнаад нүүр өгөөд байгаа байхгүй юу. нүүр өгөхгүй бол наад залуус нь оролдохоо болийшд. утасны  дугаарыг нь соль за. ID g ni ignordood ustguul ter zaluusiih ni . Uhaarahgui bval  naad zaluustai ni uldee

  11. Busgui says:

    Nz ohinoo busdaas haramlaj bgaa chini zuv lduu. Gehdee nz zaluutai gd ajliihaa zaluuchuudtai haritsahgui zaigaa bariad yavna gej bhguishdee. Minii bodloor nz ohin chini uuruu nz zaluutai gej helsen,tgd ch nziigaa hurtel taniltsuulj bsniig ni harahad uuruu uildleeree ter zaluug tulheed l chmg sonirhohgui gedgee oilguulah geed bsan yum bishuu. bgaam bishuu. Harin nuguu zaluu ni teriig ni oilgohgui savsagnaad guigeed bgaan bishuu. Tiimerhuu zaluuchuud bdag shd. Ugui gedgiig tiim gej oilgood salj uguhgui daldagnaaf bdag.

  12. t says:

    za yun surtei yum be dee. 

  13. unen ug shar tos says:

    hi,
    naiz ohin chine uul uurhaitai holbootoi ajil hiideg baih. tiim gazar ajillaj baigaa huuhnuud ih hetsuu shu. ajiliin bairiig in solih l heregtei bolob uu uneheer l hamt amidarah gej baigaa bol. chamaig ingeed bainga hardaj zoboobol ter hund ergelzee ih torno shu yagaad gevel ochnoon olon zaluu hoinoos in odor shonogui guij baigaag martabaa. uul uurhaitai gazar ajildag in unen bol nohortei baisan ch hoinoos in guigeed baidag ym shu. naiz ohin chine zaluu hun uchiraas uchiraa olohgui l baih shig baina. zaluu nasnii oobirgon zan ch gemeer ymuu soniuch zanch gemeer ymuu da. ajiliin bairiig in solih heregtei boluu gej bodoj baina.
    cheers,

  14. Далай лам says:

    За да сэтгэл зүрхээ л дагасан нь дээр дээ. Тийм мэдрэмж төрөөд байвал бараг л тийм байдаг юм. Миний бодлоор найз охин чинь тийм журамтай үнэнч юм бол тийм янз бүрийн залуучууд залгаж мессеж бичихгүй шд. Сонин байна. Шалгасан нь дээр гэж боджын.

  15. zaluu25 says:

    Өдрийн мэнд. Нэгдүгээрт чи өөрөө угаасаа хартай юм байна, хартай хүн юмыг дэвэргэж сэтгэн бодох чадвар нь илүү байдаг болхоор янз бүрийн юм нэмж хачирлаж бодоод тэр нь эргээд чамайг зовоогоод байдаг нь үнэн. Хоёрдугаарт найз охин чинь ямар хүн бээ гэдгийг сайн бодох хэрэгтэй, уул нь бас сайн мэддэг л хүн шиг байна. хүнд их тусархуу, хүн ялгахгүй сайн сайхан харьцдаг гэж-тийм хүн өөрт нь нэлээн хэцүү байдаг юмаа, хүн хүнд гэм алдахгүй гэж их хичээдэг ч иймэрхүү жижиг сажиг хардалтаас болоод дотроо их зовдог юм. тэхээр үнэхээр тийм сайн хүнийг чи зөв хайрлах хэрэгтэй байх шүү, Гуравдугаарт хичнээн ажлын улсууд ч гэсэн ажлийн талаар бол ажлын цагаар ярих хэрэгтэй, орой үдэш ярьж мэссэж бичнэ гэдэг чинь санаатай байна гэсэн үг, тэглээч эмэгтэй хүнийг өддөггүй, сээтэгдэггүй залуу гэж бараг байхгүй байх, тиймээс тийм хүнүүсээс хамгаалж ардаа ийм нэг хүн байдаг юм шүү гэдгийг байнга үзүүлж сануулж байх хэрэгтэй, ажил дээр нь хааяа оч, харагд, тархад нь байнга очиж авч бай, анхаарал халамж тавь, хоол унд аваачиж өг, бусад залуусыг халамж тавих завсаргүй болтол нь халамжлах хэрэгтэй шүү. за ийм л байна даа.

  16. ooo sda gej... says:

    buruu buulaxgui bol … esvel lam xun yumiig yaaj medexev geed yutai turdug gedeg shig l … yumiig yaaj medexev, ingeed yavj baital yu ch boloo bilee gej bodood bgaa yum bolovuu… tegeed yer ni bol emegtei xumuus bugd l xelne dee… unexeer 100 xuvi bol ingexgui gedeg ni todorxoi… 100 xuvi lav bish l yum bna. tegeed chamtai amidran suuna gej bodoogui, zugeer tsag unguruuj bgaa ch yumuu, esvel chamtai baix xugatsaandaa deerduulchix bolomj xgaad baigaa yumuu,… tovchdoo chamtai xedii xolbogdson ch jooxon golood l bna daa… chi jooxon gologdood l bna daa… tegeed uuriigee lag yumand bodson xuuxen ch baij bolno. esvel unexeer chi buur gologdmoor doojoogui ch baij medne… bid alniig ni yaj medexevdee…. zurgaa yavuuldaa… yadaj… xexe…

  17. fuck says:

    yoooo chi odoo yadag mal ve tgj bichij bn lee ugni ch manai hun tgeguilde ntr ged l hutsad bh yum zahiag chin unshih burtee chmg ymar teneg mal ve l gej bodloo hohino za chi ingj erguutej hardaj chavgants shig heruul hiij ugleseer bgad neg udur haygdana daa YMAR ZAHMAAR ERGUU UGZUG VE ERGUU MAL CHIN

  18. urnaa says:

    надад ч бас ийм хүүхнүүд огт таалагддаггүй. нөхөртэй хүүхэдтэй юм байж. нээх сайхан залуутай сайхан юм ярьж суух юмсан гээд яриад яваад байдаг эргүү хүүхнүүд зөндөө л байдаг юм байна лээ. эднийг огт ойлгодоггүй. ойлгохыг ч хүсдэггүй. эсвэл нөхөр нь тэдэнд таашаал өгч чаддаггүй, эсвэл нөхөртөө хайргүй гэсэн үг. хайртай бол яавч ингэхгүйээ. нэгэнт л хайргүй бол хардаж хажуудаа байлгана гэж юу байхав дээ. больсон нь дээр байлгүй.

  19. UUN CHINI ZAHIAG TEVJERTEI UNSHIHVE??????? ESSTOI UUR HURJLEE- IIM HUHNUUDEES HOL BAI- BARZGUI HUUHEN BNSTEE- ZAIGAA BAR!!!

  20. egch says:

    chini nz huuhen chini tulushuugui teneg huuhen bololtoi

  21. ianhan BNSTEE TZEVER IANHAN UUCLARAI BI EMEGTEILDEE IMERHUU HUUHNUUD ZONDOO- TERNII NEGN

  22. Id says:

    Чиний оронд байсан бол тэр муу бандийг босож ирэхгүй болтол нь нүдэээд өгөхгүй юу. Эхнэрэээ хоргоолгоод юун ч уужуу сэтгэл вэ айн

  23. monda says:

    avaad suuchihsan ehner chin yumuu? naad hundee erh choloo ogood yavuulaach chi hucheer barij horij bailgaad baigaa yum bish uu? nas bied hursen hun songoh songogdoh erh cholootei yum baigaa biz de. tegeed albatai yum shig chi tegeed baina ingeed baina geed nogoo huuhniihee bogsiig n uhaj baih yum. iim zaluutai nasiig barnaas amia horloson iluu deer bailgui de.huuhen chin hun amitantai yanz bur bolood baigaa bol tegeed boliod yavuulaach de. hairtai durtai salj hagtsaj chadahgui gevel tegeed hiij baigaa uildeltei n evlereed busadtai naiziin dundaa hamt edleed l huvaaltsaad yavaac h de.

  24. С says:

    Нийтэч, найрсаг зантай хүмүүс ер нь олон хүнтэй харилцдаг шдээ. Тухайн хүнтэй харьцмааргүй байсан ч найрсаг зангийн үүднээс дуртай дургүй юм ярьсан болох тохиолдол ч бий. Тэр залууд найз охиноо танилцуулж байхыг бодоход өөрөө лав тэр залуугаасаа бүр залхаж гүйцсэн бололтой. Эрчүүд олонтой газар ажилладаг залуухан эмэгтэйг угаасаа ажлын газрынх нь харчууд зүгээр байлгахгүй нь тодорхой шүү дээ. Одооных шиг харилцаа холбоо өндөр хөгжсөн үед ажлаас гарсан гээд л мартагддаг байхаа больсон. Миний л бодлоор бол нэг их сүрхий асуудал байхгүй юм шигээ. Ямар өөрөө залгаад, уулзаж учръя гээд гүйгээд байгаа биш цаадуул нь л залгаад байгаа юм чинь. Хүн залгаж байхад аваад мэнд мэдэх бол байдаг л нэг зүйл шүү дээ онцын ач холбогдол өгөөд байх юм биш. Үнэхээр залхаагаад байвал найз охиноо дугаараа соль л гэхгүй юу. Ингээд л шийдэгдчих асуудал.

  25. busgui mine says:

    busgui mine uhaantai l baij uzeerei ooroo tegeed medej bga blgui dee bi endees yu gej helhew

  26. gogo says:

    mmmmmmmmmmm medku yum daa yu ch gemeer yum

  27. meteor says:

    savsag gedeg bhaa iim huuhnuudiig 1 huniig nasaaraa unench hairlaj chaddagguin gene lee

  28. билгээ says:

    Юм бүхэнд хэмжээ хязгаар гэж байх ёстой шиг юм бүхэн учиртай байдаг. Нэгэнтээ л үерхэж хамтдаа амьдраад эхэлсэн бол хэн хэн нь хаа хаанаа ганц бие байсан үеийнхээ харьцааг их бага хэмжээгээр хязгаарлах л хэрэгтэй болдог. Чиний хувьд хартай гэдгээ хэлээд байгаа хүн миний бодлоор “аймшигтай” хартай нөхөр байна даа. Хүн өөрийнхөө дутагдлыг 100 хувь хүлээн зөвшөөрч шүүмжлэлтэй хандаж чаддагүй учраас ингэж тодорхойлж байна л даа. уучлаарай. Тиймээс хартай гэдгийг түрүү барьж найз бүсгүйгээ гомдоох элдвийг хийхгүй байх тал дээр бүх хяналтаа тогтоохгүй бол болохгүй байх. За тэгээд хартай гэдгийг нь мэдсээр байж тэр олон хүнтэй чатлаад харьцаад байна гэхээр танай хүний хувьд ч нэлээд зоргоороо этгээд болж таарлаа. Энэ асуудлаас болж их юм үүснэ шүү тэгэхээр эхний үед чи өөрийгөө хянаж найз охиндоо гэмгүй ч гэсэн олон харьцаагаа хэм хэмжээнд барьж байхыг ойлгуулах хэрэгтэй. Одоогоор танай найз бүсгүй энэ тал дээр ямар нэг бодол байхгүй эрх чөлөөт хүн гэдэг сэтгэхүйгээр л олон найзтай, тийм харьцаа үүсгээд байгаа. Цаашдаа иймэрхүү асуудлаас ноцтой байдал үүсэх хэрүүл маргаан гараад ирэхээр /чамд үнэхээр сэтгэлтэй бол/ ямар ч эмэгтэй хүн тэр олон харьцдаг найзаасаа хөндийрдөг юм даа. Ер нь эр хүн ч ялгаагүй биз дээ. Тэгэхээр эхний үед чи ухаантай байж залах хэрэгтэй шүү. За тэгээд энэ асуудал ч хүн хүнээсээ л хамаарна даа. Хөнгөмсөгдүү зантай хүн бол яах гээд ч ойлгохгүй байх тал байдаг юм даа.

  29. ttt says:

    butehgui huuhen bn doo. ireedui chin burheg bn

  30. Mamaof2 says:

    Naiz zaluutai baij hun bolgontoi neeh surhii dotno shal shal hiigeed baidag huuhnuud nadad l lav taalagddaggui. Bi uuruu nuhurtei, erchuudtei ih zaitai haritsdag, joohon dotno naiz gej bodoo yavj baital zaluuchuud chamaig neg tevereh yumsan, huurhun aashtai saihan amitan shuu ene ter geel eheldiin bna lee, togloomoor ch gesen tiim yum erchuudtei yarihiig husdeggui, taalagddaggui. Emegeti hun nuhruu sevtuulehgui baya gevel erchuudtei neeh surhii naizalah hereggui, nadad tiim huuhnuud savaagui, ailgui, togtvorgui sanagddag.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.