Хайр зургаан төрөл байдаг

Анхны хайр хоёр дахь хайраас илүү хүчтэй байдаг гэж үнэн үү? Гэхдээ магадгүй хоёр дахь хайр илүү бат бөх байж болох юм. Учир нь хайр сэтгэлийн асуудал дээр багагүй туршлага хуримтлуулсан байдаг болохоор хэрхэн яаж харьцвал зохистой болох талаар мэддэг болсон цаг үе. 

Тэгвэл:
– Түүнийг үнэхээр хайртай гэдгийг хэрхэн мэдэх вэ?
– Цаг хугацаа л үүнийг харуулах болно. Гэхдээ мэдээж хайртай дуртайгаа нотолсон байж таарна. Тухайлбал: дурлалт хосууд урт удаан хугацааны туршид бусдын өмнө харьцаа холбоотой байхыг хүсдэг бөгөөд аль болох хамтдаа байхыг хичээдэг. Түүнчлэн ямар ч үед бусдын тавьсан асуултанд хариулахад бэлэн байдаг.
– Хайр нь янз бүр байж болох уу?
– Ерөнхийдөө бол зургаан төрлийн хайр бидний дунд оршин тогтнодог гэж хэлж болно.

Үүнд:
Нэг. Эротик хайр – Хурдан асдаг хэрнээ амархан унтардаг. Энэ нь удаан оршин тогтнож чаддаггүй бөгөөд түр зуурын шохоорхлын өнгө аястай байдаг.

Хоёр. Өрөвдөх сэтгэлийн хайр – Энэ төрлийн хайр нь ихэвчлэн гэр бүл, ойр дотны хүмүүс болон төрөл садангийн хүмүүстэй хамааралтай байдаг.

Гурав. Шунал тачаалын хайр – Дурласан нэгний нүдийг нь сохор, чихийг нь дүлий болгоод зогсохгүй аз жаргал үгүй бол гомдол цөхрөлийг авчирдаг. Энэ хайртай болгоомжтой харьцах хэрэгтэй.

Дөрөв. Санаандгүй хайр дурлал – Ерөнхийдөө уршиггүй, таатайхан зугаа гэж хэлж болно. Үргэлжлэх хугацаа нь ч тодорхойгүй.

Тав. Сонирхлын хайр – Үндсэндээ хүсэл сонирхол дээр тулгуурласан байдаг. Заримдаа ашиг хонжоо хайх зарчмаар энэ хайрыг амьдралд хэрэглэх нь цөөнгүй тохиолддог байна.

Зургаа. Халамжийн хайр – Эр эм хоёр хүн гэхээсээ илүүтэйгээр эцэг эх, үр хүүхдүүдийн хооронд байдаг харилцаа юм. Хамгийн хүчтэй хайр гэвэл энэ хайрыг хэлэх болов уу.

/Хань/

2 Comments

  1. ука says:

    энэ 6-аас өөр олон хайр бна ш дээ. Шал утгагүй юмаа

  2. sunder says:

    utga alga yu heleh geed ch bgay buu med

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.