Энэ тохиолдолд явал дээр вэ зөвлөөч!

Би одоо 24-тэй, хувийн байгууллагад ажилладаг энгийн л нэг даруухан бүсгүй. Анх 1-р курсээ төгсөөд нэг залуутай танилцаад, удалгүй хэн хэндээ анхны эр, эм хүн гэдгээ мэдруулж байсан. Түүнээс хойш бид бүхэл бүтэн 7 жилийн нүүрийг үзсэн. 7 жилийн хугацаанд хэн хэнээс нь гэрлэе, хайртай дуртай гэдэг үг гаралгүй, зүгээр биенийгээ үгүйлсэн, санасан үедээ уулзаад чөлөөт цагаа их л жаргалтай өнгөрүүлдэг байсан. Гэхдээ би түүндээ сайн байсан. Цаг хугацаа ингэж харвасан сум мэт өнгөрсөн ч бид 2 бүтэлтэй сайхан зүйл огт үлдээгуй, өмнө ямар байсан тиймээрээ л байсан.

Энэ тухайгаа 2лаа ярилцаад нэг хэсэг салж үзлээ. Би түүнийгээ ихээр үгүйлж, түүнгүйгээр байж чадахгүйгээ мэдрээд дахиад л нийлсэн. Дахиад л холдож үзсэн. Дахиад л болоогүй. Эцэст нь тэр намайг гомдоосон. Хэдэн охинтой яаж яаж танилцаад унтаж үзсэнээ хэлэхэд би их хүндээр хүлээж авсан. Тэгээд л би тэрнээс нилээн их зай барисан. Тэрнээс хойш уулзаагүй 2 жил болж байна. Гэхдээ би түүнийг үргэлж санадаг боддог. Гомдсон ч гэсэн дахиад уулзахыг мөрөөддөг, хаа нэг газар тааралдаасай гэж залбирдаг. Би түүнээс өөр хүнтэй түүнтэй байдаг шигээ хамт байхдаа аз жаргалтай байж чадахгүй байна яах вэ хүмүүсээ? Энэ тохиолдолд явал дээр вэ зөвлөөч!

9 Comments

  1. hn says:

    eoooe zarim humuus neeree asuuh ymaa olj yadchih ymaa…. iimhen ym shiidchij chadahgui…

  2. nana says:

    tiim bna hehe 15 taidaa ih surguulid orj… gui mun aihtar ymaa 

  3. Someone says:

    15taidaa ih surguulid orson bh n ee. Bolovsroldoo neleed anhaardag bol iimerhuu humuusees zaigaa bariad discover the new world lady!!!!

  4. lol says:

    Shal  hudlaa yum yarihiin  ih surguulid  orood  7 shil uerheed ternees  hoishb  2 jil boljino gcheed 24tei  bhda yadiin

  5. er hun says:

    bitgii iim balai yumand sanaa zovoodoo

  6. Uugii says:

    Er hun Buten 7 jil bolj bhad herwee chamaig ehneree bolgoh bsan bol ali hediin bolgoh bsan. Hairtai bsan bol ene 2 jild ireh bsan bas oor ohidtoi zugaatssanaa helehgui bh bsan. 

  7. зОЧИН says:

    наад залуугаа орхисон нь дээр байхаа өөдрөг бай

  8. Anonymous says:

    emegtei hvn ooriigoo hairlah heregtei herwee ter hvn chamd sn bsn bol cham dr ooroo ireh bsn odii boltol ireegvi yum chin irehgvie chi martah heregtei.gantsaardahaas aisandaa martaj chadahgvi bga yum oortoo sn hvniig olood ooroor hairlaad vz

  9. cee says:

    hedteidee ih surguulid orson hun be ene chin.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.