Хүлээсээр л байх уу?

Сайн байцгаана уу үеийн олон андууд минь та бүхэнтэй нэг зүйлийг хуваалцаж зөвөлгөө авах гэсэн юм. Би 2002 онд анх эхнэртэйгээ танилцаж байсан юм анх хараад дурласан гэж худлаа ярихгүй ээ. Бүх л зүйл нь таалагдаад гэх үү дээ би өөрөө гүйсээр байгаад суусан юм. Ингээд нэг л өдөр би гэдэг хүн гадагшаа сургуульд явах болоод намрын нэг өдөр галт тэргэнд суугаад алсыг зорилоо доо. Оюутан байх хугацаанд бол яахав утсаар яриад л мессеж бичээд л уулзах өдрөө хуруу даран тоолоод үнэхээр гайхам жаргалтай байлаа. Цаг хугацаа эргэдэгээрээ эргэж амьдрал хөвөрдөгөөрөө хөвөрсөөр нэг мэдэхэд хэдэн жилийг ардаа хийж сургуулиа төгсөөд эх орондоо ирлээ. Шинэ ажилд ч томилогдлоо бүх зүйл бараг л ОК байлаа.

Залуучууд бидний амьдрал л болохоор би хадам ээжийндээ амьдардаг байлаа үүнээс л бүх зүйл эхэлсэн дээ. Миний хийсэн нэг ч юм манай хадам ээжид таалагддаггүй юм байна хүргэн хүү хүчтэй гэдэг шиг аль чадахаараа л бүгдийг болгох гэж үзлээ сүүлдээ бүр байж суух газаргүй болтол дарамтлаад эхэллээ. Миний муу хань ч яахав ээжийгээ гэх үү намайг гэх үү ёстой өрөвдмөөр байдал орсон. Бид хоёр аргаа бараад байр хөлслөх гээд үзсэн чинь би дөнгөж ажил дээр гарсан цалин мөнгө муутай эхнэр маань оюутан болохоор таг гацаанд орчихлоо. Сүүлдээ хүний хүүхэд л болохоор эхнэр маань ээжийгээ өмөөрөөд надруу дайраад эхэлдэг боллоо гэхдээ зүгээр нэг хэрүүл маргаан хийхгүй чам шиг арчааргүй юмтай суугаагүй бол би ингэж амьдрахгүй байсан юм, чи гэж миний амьдралд ёстой нэг гай боллоо ч гэх шиг хүний эхнэрийн амнаас гарахааргүй үг хэлээр дайрдаг боллоо.

Би ч яахав дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг шиг хааяа ганцаараа гадаа гарч суудаг боллоо. Хүн л юм болохоор энэ бүх зүйлийн буруу хэнд байгаа юм бол гэж бодоод хааяа нэг архи ч уумаар санагдаад ганц нэг зуу татаад ажлаасаа ирдэг боллоо. Нэг өдөр хадам ээж маань чи ингэж манай охинтой амьдарсан үгүйн хооронд байхаар салвал яадаг юм гэхээр нь гэнэт хамаг шар хөдлөөд бүх юмаа боогоод гэрээс нь гарлаа даа үнэндээ надад очих газар байхгүй би хагас өнчин юмаа. Гэхдээ яахав хүн л юм чинь ганц нэг айлаар байлаа жаахан ядарлаа нэг мэдэхэд л цаг хугацаа аль хэдийн 6 сарыг ардаа үлдээсэн байлаа. Тэгтэл нэг өдөр манай эхнэр надруу яриад би сургуулиа төгсөх боллоо гээд л утсаар ярихаар нь ханьтайгаа уулзмаар санагдаад яваад очлоо.

Тэгсэн чинь нэг л сонин яриатай болчихсон ерөөсөө л нэг юм ярьж болохгүй байсан бараг л мөс болчихсон байсан гэх үү дээ. Түүнийг юм хийж байхад нь утсыг үзэж байсан чинь нэг ийм мессеж байлаа юу гэхээр би ламд үзүүлсэн чи бидэн хоёр болох байхаа ч билүү ёстой хараад шууд л шоконд орсон тэгээд үүнийг хэлсэн чинь чи үхсэндээ хүний утас үзээд байгаа юм гээд л тас ширвээд яваад өглөө. Тэгэхээр нь би за яахав амьдрал л юм чинь ийм зүйл хол байсан хүмүүсийн дунд байх л байлгүй гэж бодоод нэг их айхтар хүч хаяж тоосонгүй. Ингээд түүний хонхны баяр болдгоороо болж хань маань ч санасандаа хүрлээ. Би баян хүн биш л дээ гэхдээ эхнэрээ сургууль төгсөхөд нь юугаар ч дутаагаагүй төгсгөсөн гэж боддог юм.

Ингээд эхнэр маань сургуулиа төгсөөд утасаа унтраагаад надруу нэг удаа яриад л усанд хаясан чулуу шиг алга болчихлоо одоогоос яг нэг жил хоёр сарын өмнө… Нэг ч удаа яриагүй гээд боддоо би хүлээлээ бүр үхтлээ хүлээлээ гэдэг шиг амьдаараа бэтгэрч хүлээсэн шүү нэг л өдөр утас маань дуугарах болов уу гээд явснаас нь хойш нэг ч удаа утсаа унтраагаагүй сүүлдээ  ганцаараа архи ууж уйлдаг боллоо. Надаас ч бүх юм болсон юм шиг санагдаад гэх үү дээ тамхинд ч орлоо арай л янхан авч булайгаа чирсэнгүй.

Хадам ээжийндээ очоод эхнэрээ хаана байгаа яагаад надруу ярихгүй байгаа талаар асуухаар юу гэдэг гээч би ёстой мэдэхгүй байна хааяа нэг дугаараа нууцалсан утаснаас ярьдаг хөдөө явсан гэсэн өөр мэдэх зүйл алга гэнэ шүү дээ. Хамгийн гол нь бид хоёр дундаа хөөрхөн хүүтэй энэ л хамгийн гол нь тэгээд бас би эхнэртээ маш их хайртай болохоор өнөөдрийг хүртэл эхнэрээ хүлээсээр л байна. Би энэ бүх явдалд өөрийгөө буруугүй гэж хэлэхгүй хүн л юм чинь алдсан оносон бүгд л байгаа байх. Би өөрөө төрийн тусгай албанд ажилддаг тийм хүн хараад айхаар муу муухай хүн биш дөнгөж 30 гарч байгаа амьдралд хөлөө олж байгаа л залуу. Одоо би одоо хүртэл сураггүй байгаа эхнэрээ хүлээх үү шинээр амьдарлаа зохиогоод бүгдийг шинээр эхлэх үү? Та бүхэн надад туслаач анх удаагаа ийм зүйл бичиж байгаа болхоор ойлгомжгүй бичсэн байвал сийрүүлээд уншаарай…

18 Comments

  1. 12345 says:

    yamar mundag hair be az 

  2. Anonymous says:

    шш хая л гэж хэлье дээ эр хүнийг хайрлаж хүндэлж байх хэрэгтэй шүү бүсгүйчүүд минь нэгэнт л болно гээд гэр бүл болчоод ийм байдалд ортол нь өөдгүй зан гаргаж болохгүй ядаж л шудрага байгаарай үнэнч байж чадахгүй бол эр хүн ч дотроо их юмыг бодож явдаг юм.Өнгөрсөнд гутралгүй сайхах амьдраарай аз жаргал хүсье.Бас тэгээд эхнэрүүддээ гэж хэлэхэд эр нөхрүүд маань гэр бүлтэй болоод л амьдралдаа үргэлж зорилого тавьж бүхнээ зориулах хүсэл эрмэлзлийг өмнөө тавьж эхэлдэг юм шүү сайн дэмжиж урамшуулж байгаарай

  3. ээнээ says:

    Сайхан зөвөлгөө өгсөн найз нартаа маш их баярллаа нээрээ их үнэн юм хэлсэн байна шүү яг л миний бодсоныг найз нь өнгөрсөн баасан гаригт машин худалдаж авсан юм одоо ч гялалзаад байдаг хэрэгээ та бүхэн ч гэсэн өөрт тохиолдоод байгаа юмаа бичээрээ би ээнээ гэсэн нэрээр байж л байна бүгдэд н сэтгэлээсээ гялайлаа

  4. NO name says:

    ta 2 anhnaasaa atarahgui humuus baisan baij gej bodoo. yumiig baigaagaar ni huleej av
    ternii hoinoos sanaashraad yah ve de odoo chini hun uuriiguu l boddog bolson tsag shuu de ugui bol hen ch chamaig bodohgui. huuhed bol hetsuu l dee gehdee l haayaa uulzaad haraad yvaad baij bolno tomorson hoino ni huhedddee eej chini namaig orhiod yvsan gedgiig ni oil;guul aav ni chamaig orhiogui shuu gedgee ch bas. tegeed odoo uragshaa l harj amidardaa ubgursuntui bitgii zuurald mart. ajlaa sain hii mungu huraa. yuni chini arhi tamhind orj erguutej suuh vee LAI l bn shuu de arhi tamhind oroh chini archaagui ulsiin zan shuu de . saihan ajil totoltoi bolood ireheer huuhnuud mundahgui zugeer . za amjilt seteliin hattai baina shuu zaluu mini

  5. ka says:

    Uxsenee xiij teneg carailj 6 sar boldog bn aa bie holdwol setgel holdono gdg tuiliin unetei ug shu, olon uuniig medersen baix,

  6. зочин says:

    хол хая. нэг их сэтгэлээр унаж архи уугаад яах юм бэ? Ингэсэн тэгсэн гээд бодоод яахав шинээр эхэл. хамгийн гол нь ажилаа сайн хий.завгүй бай.цаг хугацаа шархыг чинь эдгээнэ.Хүүхэд том болоод чамайг гээд ирнээ.
    би энэ зүйлийг туулаад ирсэн. Гэхдээ ямар ч эмэгтэй хүн холдоод олон жил болсон ч хуучин нөхөрөө боддог уулзмаар санагддаг. энэ үед чиний амьдрал өөрийнхөн нь амьдралаас сайн байх ёстой шүү.

  7. ST says:

    өө бас нэг асуудал байгаа секс бас чухал шдээ хөгшөөн тэрийгээ бас бод

  8. ST says:

    Өөртөө итгэлтэй бай амьдралд хань болох бүсгүйчүүд зөндөө л байна даг очиж очиж нэг тийм юмтай таарсан нь азгүй… Гэхдээ хүмүүсийн ихэнх нь хаягдлаа гомдлоо гэж бурууг бусдаас хайдаг яг үнэндээ өөрсдөө яр яр зантай хүнийг хүндэлдэггүй эсвэл зоосний нүхээр хардаг гэх мэт олон янз хүн өөрөө сайхан сэтгэлтэй цайлган ухаалаг байвал хэнд ч хаягдахгүй хаягдлаа гэхэд хэзээ ч ганцаарддаггүй юм даа

  9. Cattleya says:

    Одоо хүлээгээд хэрэггүйээ, лам хараар үзүүлж байгаад өөр хүн амьтантай суугаад л алга болоо байлгүй дээ хө. Чи одоо өөрийгөө бодоо, гэхдээ ахин хадам мадмынд амьдарч ёстой болохгүй шүү. Чамайг ойлгох сайн сайхан эмэгтэй хаа нэгтээ байгаа хө. Төрсөн эх нь охиноо мэдэхгүй байна гэж юу бйхав албаар нууж нуугдацгааж маяглаж байхгүй юу. Ер нь тэгээд уул усны ойр ураг төрлийн хол нь дээрээ. амилсан Бурхан шиг хадамтай байсан ч хамт амьдраад ирэхийн цагт зэс нь цухуйдаг л юм.
    Күйээ нээрээ ямар сайндаа л Хадам ээжээс холхон бай ума хум ума хум гэж дуу хүртэл гарч байх вэ дээ?
    Гэхдээ хэн хэн нь л алдаа мадагтай байсан л байлгүй, тэгсэн ч гэсэн Эр хүн хэзээ ч Хадмын хаяа түшиж болдоггүй юм шүү. Хичнээн сайн залуу ч гэсэн ад болдог л юм. За за чамд амжилт хүсье, эцэст нь хэлэхэд тоохгүй орхисон нэгнийг эргэж хартал нь амьдардаг юм шүү!

  10. zochin says:

    ah mini setgeleer unaad yahuu zaluu bna dahiad amidralaar shineer ehluu dee.

  11. орйыоөрйлобөй says:

    Чи гологджээ. Өөртөө тааpсанг ол

  12. Anonymous says:

     jil bolhod yarahgvi bga yum chini iren gej bhgvi bha amidarlaa bod irsen ch bitgii nvvr og chi harin terend gaihuulj amidarah heregtei biz de hayagdsan geed dooshoo oroh hereggvi hvnd chini hor shar gej bdag bizde amjilt

  13. agii says:

     jil bolhod yarahgvi bga yum chini iren gej bhgvi bha amidarlaa bod irsen ch bitgii nvvr og chi harin terend gaihuulj amidarah heregtei biz de hayagdsan geed dooshoo oroh hereggvi hvnd chini hor shar gej bdag bizde amjilt

  14. nana says:

    amidralaa shineer ehel l dee.. buten jil garui ogt suraggui bgaa hun cham ruu yrihgui bgaa bol amidral ni bolood l bgaa gsn ug. Chi uuruu ch bas jargah erhtei hunshdee, e  tiim bolohoor chas hiitel saihan amidraad sain huntei amidralaa holboson ni deer.  tertei tergui durgui bgaa huniig yaltai bilee dee amidral ni doroitood suusan hun ni ar uwruur ni tawiad irwel bi chamdaa l hairtai bsn bi teneg bjee geed shal shal geed l irne. 

  15. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    ****ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ НЭГЭНТ ХӨРСӨН ХИЧНЭЭН АЛТ МӨНГӨ АМЛААД Ч НЭМЭРГҮЙ ЭНЭРЭЛГҮЙ ХОРВОО ГЭДГИЙГ ОЮУН УХААНДАА ҮҮНЭЭС ХОЙШ САЙТАР ТУНГААЖ БАЙ ! ЭМЗЭГХЭН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХАЙРЛАЖ БАЙ Л ДАА !!!!!

  16. erxomun says:

    amidralaa bodoo xo oor yamar ch asuudal chamd xereggui shuu xadamtaigaa taaraagui bol nasaaraa taaraxgui tegeed ch tanai xvn chamaig gesen setgel baixgui baixad amidral urgagui ee amidralaa xaa saigui l xvvxnvvd bna kkk amjilt

  17. ****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ**** says:

    —-ЧИ Л ЭХНЭРЭЭ СЭТГЭЛД НЬ СЭВ СУУТАЛ ЭРГЭЛТ БУЦАЛТГҮЙ ЭРГЭЖ ИРЭХГҮЙ БОЛТОЛ НЬ ХАЙР ХАЛАМЖААР ДУТААЖ ЭЛДВЭЭР ГОМДООСОН ЮМ БАЙЛГҮЙ ДЭЭ !!!! ӨӨРӨӨСӨӨ АЛДААГАА САЙТАЙ ХАЙГААД ҮЗВЭЛ….. ЭМЭГТЭЙ ХҮНИЙ СЭТГЭЛ НЭГ ШИЙДЭХЭЭРЭЭ ЮУНД ЧХ ДИЙЛДДЭГГҮЙ ЭРГЭЖ ХАРДАГГҮЙ БУЦДАГГҮЙ ЭМЗЭГ СЭТГЭЛТЭЙ СОГООНУУД БАЙДАГАА !!! ГЭДГИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛОМЖИЙН ЗАЛУУ ӨДИЙ ХҮРТЭЛ ОЙЛГООГҮЙ УХААРААГҮЙ ЯВАА ГЭДЭГ ЭРГЭЛЗЭЭТЭЙ Л ЮМ БАЙНА …БИД ЭНДЭЭС УЧРАА МЭДЭХ ЧАМД ЭХНЭРЭЭ ХҮЛЭЭ ЭСВЭЛ ӨӨР СОНГОЛТ ХИЙ ГЭЖ НЯЛХ ХҮҮХЭД БИШ ЗААЖ ЗААВАРЛАЖ ӨГӨХ ХЭРЭГ ҮҮ????? ЯМАР АЛХАМ ХИЙХЭЭ ӨӨРИЙН УХААНДАА ЖААХАН ТУНГААВАЛ ТЭР НЬ ШУЛУУН БИЗ ДЭЭ !!!!

  18. zovlogch says:

    odoo shineer amidralaa ehluuleed oor huniig hairlah heregtei negent l tanai ehner chamaig gehgui bgaa yum chin shineer amidralaa ehluuleed tsoglog bai zaluu min tsag hugatsaa buhniig shiideed ognoo oki amjilt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.