Одоо түүнээсээ ахин ахин уучлалт гуйя…

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
Би 30 дөхөж яваа гэр бүлгүй залуу л даа. Одоо халхын нэг сайхан бүсгүйтэй үерхэдэг. Их сайн ч бүсгүй. Гэхдээ би айлын отгон хүү, тэр маань айлын дундах охин нь гэхдээ надтайгаар адилхан эрх, дураараа. Намайгаа бодвол бас ч гэж хязгаартай, харин би гэдэг хүн өөрийгөө тэнгэрийн амьтан мэтээр төсөөлөсөн сайхан дурак.

Одоо болж байгаа процесс бол миний жоохон зүйл дээр тэвчээргүй гаргадаг огцом уур, уурлахаараа архи уудаг, агсам тавдаг бас их хартай зэргээс болоод энэ бүсгүйгээ өөрөөсөө алхам алхамаар биш амьсгалах тоолондоо холдуулаад байна. Уул нь уур гарчихаад дараа нь өөрийгөө тойруулж маш их боддог, дандаа л миний түргэн уурнаас үүдэлтэй байдаг.

Тэгээд л бас л бахь байдраагаа. Ахиад л уурлана. Тэгээд архи ууна. Агсам тавина. Тэгээд салий  гэнэ. Архи нь гарахаар би чамд хайртай, салж чадахгүй гээд араас нь гүйнэ. Ингэж айлын эрх танхил охиныг зовоож байхаар болий гэж заримдаа бодогдоно. Гэхдээ л чадахгүй хажууд минь байхгүй бол хоол ч хоолгойгоор давахгүй хэцүүхэн л байдаг. Тэгээд л нэг их гэгээрсэн хар дурак эвтэй найртай үсрээд 3 хононо жоохон юмнаас болоод л ахиад л уурлана. Ахиад л ууна. Надад гол архи зохиддоггүйг мэдсээр байж архи ууна. Архи уучихаад яаснаа мэддэггүйн л их аюултай. Баахан дөвчигнөдөг юм шиг байгаа юм даанч хүний урманд юу гэж хэлсэнээч санаддаггүй мал юм даа. /арай ч гар хүрддэгүй байлгүй гэж найдаж байна./ Гаднаасаа хархад тасарчихсан харагддаагүй юм шиг байна лээ. Даанч би өөрөө юу ч санаддаггүй болохоор юу хийчихсэн бол гэж өөрөө өөрөөсөө ч заримдаа айх юм. Гэхдээ архинд биш надад буруу байгаагаа сайн мэдэж байна.

Эмэгтэй хүн их тэвчээртэй нэг удаа хоёр удаа бол за яахав гээд тэр нь олон давтагдахаар үнэхээр тэвчээр дуусдаг юм шиг байна лээ. Гэхдээ хайртай болохоор тэвчээд л, хайр нь бага багаар дундраад нэг л өдөр эрс шийддэг юм боловуу гэж бодож байна.

Одоо түүнээсээ ахин ахин уучлалт гуйя.

16 Comments

  1. билгээ says:

    Эмэгтэй хүн гэдэг чин сэтгэлээсээ хайрлаж, удаан тэвчиж, эцэст нь чимээгүйхэн яваад өгдөг юм даа.

  2. sss says:

    Erh duraaraa osson zan chin etses suuld n aldaa bolj togsoh n dee zaluu min, bi chamaas neleen olon egch yum bna, er n chamtai emegtei hun amidarahad tun hetsuu yum bna daa, hairtai blaa ch gesen tesehgui yum bna, avir aranshingaa zasna gedeg bol mash ih huch setgeliin tevcheer uhaan oroh bha daa, chamd tiim uhaan bh bolovuu daa, naad ohin chin odoo salahaar shiidsen bgaa. Minii nohor bas ailiin erh duraaraa huu bsiin bi heden jil amidaraad tesver aldagdaad salsan, cham shig iimerhuu hun er n bol zasardaggui hunii uriig tamlaad l sorood bgaad bdagiin, naad ohindoo hairtai bol orhii, oortoo dugnelt hiij ooriigoo tsoo shine l hun bolgodoggui yum bol hen ch chamtai tesehgui yum bna daa, bodoh l heregtei dee, avir aranshingaa meddeg bj arhiig uuhgui bj chadahgui, avir aranshingaa meddeg bj uurlahgui bj chadahgui, uhaanaa aldchihaad yugaa ch sanahgui bgaa hun chin neg l odor hun alchihsan baival yanaa chi, iimerhuu gashuun unen olon shuu………

  3. play boy says:

    sain bn aa salsan ni deer huni ohin uriig jaraagya gevel avch suu chadahgui bol erthen uuruu salaa

  4. Er hun says:

    Чамд битгий хэл Монголчуудад ер нь архи зохидог юмуу. баар рестораны гадаа байнга л зодоон болж байдаг. гадаадад байгаа монголчууд нь бас архи ууж зодоон хийдэг. ганц л юм хэлий.. сэтгэлийн тэнхээ хамгийн муутай, зориггүй хүн л архи уудымшдэээ….. ганц охин найрч чадахгүй дөлөгнөөд архи ууж очно, тэгээд нөгөө охиндоо ямар ч үнэ цэнэгүй болно…зовлон тохиолдоход нөгөө л архиа ууна …тэр үедээ мартагнаад өглөө сэрэхэд чинь зовлон нь байж л байна………..архийг бол хааяа баяр ёслолоор өшөө наастар нэмэх гэж л хүртвэл зүгээр.. захидлын эзэнтэй бол ярих юм алга..архиа боль л гэедээ..

  5. КККК says:

    Чи ёстой тэнэгийн дээд тэнэг залуу байна даа.Үнэхээр хайртай салахгүй цааш амьдаръя гэж бодож байгаа бол өөрийгөө захирч сур л даа .Тэгээд өөрийнхөө тэнэгийг гайхуулж байгаа юм шиг зүйл бичээд….Танай найз охинд хандаж хэлэхэд нэг зүйл олон давтагдаад засрахгүй бол өөрийнхөө замыг эртхэн бодсон нь дээр шүү .Наад залуу чинь өөрийгөө мэддэг мөртлөө засч чадахгүй байгаа нь цаашдаа ингээд л яваад байна гэсэн үг.Үнэхээр чамд хайртай л юм бол өөрийгөө захирч сурах чадахгүй бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй

  6. black pearl says:

    ingej amid ybj xun zobooj baixaar uxeech ha ha

  7. negen zaluu says:

    manai ehner l /salsan/ lav  butsaad  hamt amidary gej olon irdeg. busguichud neg hurchihluur butsdagui gdgtei sanal niilehgui ni , uuchlarai  huuhnuude

  8. tseene says:

    emegtei hunii setgel bulagiin us 2 adilhan um gej eej min helj bilee.

  9. GF says:

    Busgui hunii setgel neg horchihloor butsdaggui shuu,chi yamar jaahan huuhed bgaa bish buhel buten 30 nas hurcheed uhaardaggui ee.Odoo tegeed ayataihan baij chadahgui bol hunii uriig zovoogood yahav dee az jargaltai baigaarai geed sul taviad yavuulchihsan deer shd ee

  10. baldag says:

    комент бичсэн гаруудаа надаах чинь өөрийгөө казак гээгүй байна шүү дээ Халхын сайхан хүүхэн гэж бичсэндээ хүч оруулах гэсэн л баагий байна Тэгээд л учрын олоогүй байж л жалга довны хэрүүл, хараал хийх юмаа жаахан ухамсартай хандаач ээ

  11. Anonymous says:

    ehiig yaj kazak gej medeed bnaa

  12. энэрэл says:

    Чи юмтай юм бна. Чамд эхнэр зохихгүй. Насаараа ганцаар явсан нь дээр.Наад халх бүсгүй чинь удахгүй чамайг хаяна даа. Казакстанд оч.Тэнд чам шиг архичин агсан хүүхнүүд зөндөө бий.Тэд л яг таарна.

  13. hairtai bol hartai gdg ug chin ungursun says:

    ailiin otgon geheeree l 30 hurjiij bas uhaan suudguinmu?oilgochkuin .odoo tanii naiz busguin tesver tevcheer ni yer ni aldagdaj duusjaa bhaa.amidraldaa tavisan zorilgogui.hudlaa neg savsaganasan huntei hen neg nasiig barahiig hushev dee! taniig arhi uuhaa boli gej helkue.hamgiin gol ni ta yamar negen bayar yosloliin uyer,naiz nuhudteiguu uulzsan uydee taaruulaad uuj bolno.yu yunii duhand hurelgui shaal hudla shaltag haigaad muudaltslaa geel lonhond tolgoigoo meduuleed yavjaagaad hairtai busguidee haydval tanii hohi l bolj hotsorno.manaihan yer ni ih tuilshramtgai uls shu dee.haramsaltai ni sainiig ni dagaj bish muug ni dagaj tuilshrah yum daa.tanii naiz busgui esvel hen negen tanii am ruu arhi uu gej tsutgadgui harin ta uuriinhuu garaar uuriinhuu am ruu hiideg gedgee sana.erh tanhi ussun geheeree l uhaan suudgui gesen yum bdguin daa ah min.bi ailiin gants ohin,busad ni dan huvguud.eej aaviinhaa nudnii tsutsgii,algan deerh erdene shig l usch tornison.teglee gd odoo duraaraa durgij dun chumguuruu jirgesen yum alga.arhi uudgui hun gej yu bhav.gol ni tsagaa olj l uuh heregtei.arhiig setgelee taitgaruulah gej uudag humuus doroigoo l iltgej bgaan shinj gej bi boddog.arhi uuj uhaanaa aldaj bi sogtuudaa yasan bol yu hiisen bol gej shanalj bhiin orond eruul uhaanaar asuudlaa shiideh gartsuudaa bodoj bsan ni deer blgui.ta eej aavdaa l byatshan ur ni heveeree bolohoos busdiin nudend bol nas biyend hursen er hun.

  14. Хачин says:

    Халхын хэдэн сайхан охиныг бузарласан муу лалар вээ чи. Чадкүй бол орцонд нь хүргээд буц гэдэг дуу ч байдаг шүү. Энэ казак пизда нар даварцан халтрууд байдын. Өөрсдийнхөө хүүхнүүдыг хайрлаад халх хүүхнүүдыг бузарлаад явж байдаг гарууд байдагын. Чи зайлаач.

  15. emegtei says:

    enuugeer uuchlal guilaa gd ter chini olj unshih bishdee, uuriin biueer guigaad uz, gehdee chamd hamag uchir ni bna. teriigee uuruu sain bod za

  16. Jombogo says:

    Kazak zaluu min erthen chadhii dee, ter n haa haanaa deer

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.