Жудаг дуусна гэж байх уу

Галт сум хаанаас л бол хаанаас нисээд ирж болзошгүй газийн зурваст өдөрт дунджаар таван хүн нас бардаг гэж дуулсан санагдана. Нас барах тохиолдлын олонх нь дэлбэрэлт, эсвэл тэнэсэн суманд өртсөн байдаг гэсэн үг л дээ. Гэтэл энх цагт ардчиллыг тайван замаар цогцлоосон Монголд юу гээч болоод байна вэ. Өдөрт арваад хүн үхэх нь бараг л байдаг л зүйл мэт хүлээж авдаг болчихож та бид. 

Үдшийн бүрийд жаахан бүсгүй гөлөмцүү найгана, гудамжаар…Одооны хүүхэд, хүүхнүүд ийм болчихсон гэж хижээл насныхан шүүмжлэн зөрж, үе тэнгийнхэн нь дэрвэж алсархуй, гудамжны гэх тодотголтой хэсэг нь хүнгүй газар аваачиж байгаад сэгсрэх алтан боломж олдох эсэхийг тандан араас нь сэмхэн дагана. Маргааш нь цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан жигтэйхэн сүрхий мэдээ уншина, цэнхэр дэлгэцээр. 20 хүрээгүй бүсгүй согтуугаар осгож үхсэн, хүчиндүүлсэн шалтгаан нь богино банзалтай нь холбоотой гэх ухааны утга агуулгатай мэдээллийг… Хөөрхий учир мэдэхгүй хүүхэд анх удаа архи уугаа л биз, гэрт нь хүргээд өгч чадахгүйгээс хойш ядаж цагдаа сэргийлэх рүү залгая гэх  сэтгэл нийслэлчүүдийн дийлэнхэд төрөхгүй.

Янз бүрийн юм болбол байн байн дуудаж байдаалт авна гээд ажлын садаа гэж түвэгшээдэг учраас тэр л дээ. Хэд хоногийн өмнө нийслэлчүүд 100 жилийн баталгаатай Нарны гүүртэй болсон. Наран улсын “ах” нар хийж өгсөн юм, тэр гүүрийг. Харин яг маргааш нь Нарны гүүрний дараагийн лаг гүүр болох Энхтайваны гүүрэн дээр осол болсон.

Машин шатаж, дотор нь суусан иргэд гарч чадахгүй сандарч, зарим нэг нь ухаан алдсан байх тэр үед гүүр дүүрэн машинууд шахцалдаж байсан хэрнээ сигналдаж, зам чөлөөлөхийг шаардсанаас бус самбаачлаад аврах сэтгэлтэн хуруу дарам цөөн байдгийг бид харсан, гашуунаар мэдэрсэн, ямар жудаггүй болж хувирснаа… Ингэхэд жудаг гэж юусан билээ.

Монгол эр хүн гүндүүгүй байхдаа сайхан гэдэг шиг Монгол хүмүүс жудагтай байдаг гэдэг ойлголт бидний хувьд, хүн хөлтэй байдаг гэдэг шиг хэвийн ойлголт байдаг тэр цаг хэдийнэ байж билээ гэх өнгөрсөн цагийн дурдатгалаар солигдчихоод буйг бид анзааралгүй явсаар өнөөдрийг хүрчихэж. Хүн чанараа хүнд бэрх амьдралтайгаа хамт үрэн таран хийчихэж.

Саяхан автобусанд суугаад явж байтал арын хоёр охин ийн ярилаа. Хэзээний хэрэгт дуртай зангаараа чих тавин чагнархсан хэрэг л даэ. Хүний хувийн хэрэгт дурласан ч гэж бас болох юм. Нэг нь, манай ангийн Дорлигийн аавынх нь бие муудаад ангийнхан маань 20,000 төгрөг татаж, хандив өгөх гэсэн юм. Найз нь ойрд зоос багатай тусламж үзүүлээч, гэрээс мөнгө ирэхээр өгчихье.

Пөөх, юун өгөөмөр юм бэ. Танай анги хэдэн хүүхэдтэй билээ? 42. Паах 840 мянга болох юм байна ш дээ. Нэг орой зад шоудах мөнгө. Хайран юм гээд писхийтэл инээхээрнь өөриин эрхгүй эргээд хараадхав. Яаж ч харсан бас л 20 хүрээгүй болов уу гэмээр жаахан охид. Нэг найзынх нь аав, үхэл амьдралтай тэмцэж байхад туслах сэтгэлийн оронд нэгэн үдшийн зугааг илүүд үзэх нь тоогүй. Нэг ийм л ёс зүйд дарлуулсан өнөөгийн монголчуудад жудаг, хүн чанар гээч юм байхгүй болчихож.

Хаа нэг наргиан болгон хүн чанар мухар олгойтойгоо хамт авахуулчихсан гэж наргианы үг биелээд бидний, тодруулбал, чиний бас миний амьдралын хэв маягт суурьшчихсан гэдгийг сая л мэдэрлээ. Баахан гунигтай Монгол хүний гэгддэг сайн сайхан уламжлал сэтгэхүйн гэгээлэг хэв маяг суурин амьдралд шунан дурласан биднээс өдөр өдрөөр алсарсаар буйг хүлээн зөвшөөрөх жаахан тиймхэн ч яг л тийм болчихож.

Харсаар байгаад нэгийгээ үхүүлэх сэтгэлийн хөрөлт хэзээнээс бидэнд хэвшчихвээ… Ядаж байхад гадаа сэрүүн орж, үдэш оройдоо баахан жиндэх маягтай. Үнэхээр их даарч байна, жудаггүй аж төрөх хэв маяг хүйтэн ажээ. Өвлийн тэсхийм хүйтэнд хайрах жавар мэт…

Х.Хүслэн

Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”

19 Comments

  1. mn says:

    hvn chanartai blda

  2. Anonymous says:

    jaahan ch gesen setgel gargaad ywdag bwl zvgeer l bgaa yumdaa. yag vneniig helehed bi 17 nastai oyutan bolood l taniltsah vdeshleg zugaalgand oroltsood luuj idej ehelsen hairlaj durlaj haygdaj terendee shanalj heniig hohirooh gd bgaaga heniig chadah gd heneer uruwdvvleh gd bgaagaa medehgvi barand uuj suuj bgd tasraad hvnii olz bolj ashigluuld l daraa ni amidral utgagvi sanagdaj amia horolmoor bsan ve bsan.ene bvhend nadad zuwluh buruu zuwiig oilguuiah hvn bgaagvi. hvn aldaj onohiig aliig ter geh we. gehdee odoo bi sain hani vr hvvhed shan amidraltai l daa . hamgiin gol ni sain oiluuilj zuwluj bh heregtei. uuriinhuu aldaag hen negen bitgii dawtaasai gej bodoj ywdag.

  3. hey says:

    yag zov yum bichij huvi huvia bodson l humuus baihiin,neg l ongo zys harsan brand eer ovchilson humuus,

  4. angel says:

    🙁

  5. 63 НАСТАЙ ТЭНЭГ ӨВГӨН says:

    Баяраа чи хайр тай гэж хүүхнүүдэд хэлж л явсан даа Харин чи хайрлана гэж яахыг юуг хэлэхийг мэдэхгүй Ер энэ үгний энэ утгыг дэлхий нийтээрээ мэддэггүй юм Яг үүнийг тэр номонд тодорхой бичсэн байдаг юм

  6. 63 НАСТАЙ ТЭНЭГ ӨВГӨН says:

    Энэ сайтад хүүхнүүдээ өөрийгөө л хайрлаж яваарай гэсэн нийтлэл байсан шүү дээ Бас өөрийгөө хайрлахгүй хүн хэнийг ч хайрладаггүй гэдэг үг ч бас байдаг Одоо энэ сургааль хүүхнүүдийг хэнийг ч хайрлахгүй болгоод өөрийгөө хайрлахгүй хүнийг эрчүүд хайрлахгүй тул эрчүүдийг хүүхнүүдийг хайрлахгүй болгоод үүнээс нийгэм хүн чанараа алдсан юм даа

  7. KKK says:

    Ovoogiin nomiig asuult buhnii hariu baidag ariun Koran sudar yum baina gej oilgoson sh dee.

  8. Duuree says:

    Ene neg teneg ovgon ooroo neg nom bichsen yum shig baigaa yum. Ene neg nomoo haa yavsan gazraa reklamdahiig n yanaa. Reklamdah tusam chin’ avahgui dee

  9. Баяраа says:

    63 НАСТАЙ ТЭНЭГ ӨВГӨН: Наад номыг чинь уншчихвал аягүй бол өөр шиг чинь ухаан суухгүй өтөлж баларна. Больё чи минь

  10. 63 НАСТАЙ ТЭНЭГ ӨВГӨН says:

    Тиймээ яг үнэн Гэхдээ 1930 онд монголчууд нэгд нь зовлон тулгарахад бусад тусалж авардаг байсан юм энэ үйлдэл аажимдаа багассаар өнөөдөр байхгүй болсон Үүний амьд гэрч би өөрөө юм Харин яагаад ийм болов гэдгийг л олж чадахгүй байсан бөгөөд Саяхан нөгөө Тэнгэрийн дагина Дэ хатан номноос ойлгож та нарыг унш гэж гээд байгаа юм Үүний учир бид хүнийг хооронд нь дайсан болгодог номнолыг л бид зөв гэж шүтээд байна Үүнээс л болж ийм муухай болчихжээ

  11. Borte Chono says:

    Харамсалтай юм даа.
    Уг нь Монголчууд бид ийм ард түмэн байгаагүй л юмсан.
    Бөөстэй хуурстай харанхуй бүдүүлэг, бичиг үсэггүй, хир дагандаа баригдсан гэж өнөө үеийнхний шоолоод байдаг өвөг дээдэс маань яг хүн гэж чухам хэнийг хэлэх вэ гэдэг тодорхойлолтоор аваад үзвэл биднээс хавьгүй илүү хүн байж шүү дээ.
    Тиймээ өнөөдөр бидэнд бүх юм байна.
    Гэдэс цатгалан, мөр бүтэн, унах машинтай, орох оронтой, боловсрол мэдлэг гээд л…
    Гэхдээ энэ бүгд нийлээд хүн болдоггүй юм байна.
    Хүн гэж хүний нийгэмд хүн ёсоор өөрийгөө болон өрөөл бусдыг дэмжиж түшиж амьдарч чаддаг амьтныг хэлдэг юм байна.
    Энэ байдлаас яаж гарах вэ?
    Хүн болгоныг хогоо битгий хая, байгаль битгий сүйтгэ гэж хэлээд засч чадахгүй.
    Харин эх оронч үзэлтэй, ёс суртахуунтай хүн хэзээ ч тэгж хог хаяж байгаль сүйтгэк болохгүй гэдгээ мэддэг биеэ авч яваад сурчихсан байдаг.
    Ёс суртахууныг төлөвшүүлдэг хамгийн дөт зам бол шашин гэдгийг бидний Монголчууд биш хүн төрөлхтөн нийтээрээ мэддэг.
    Ингээд ярихаар цаад Төвдийгөө хар гээд загнаад унадаг хүмүүс байдаг.
    Тэгвэл юм хэмжээндээ сайхан гэж бас нэг сайхан үг байдаг даа.
    Хэт шашинтан муухай бол хэт шашингүй хүмүүс түүнээс ч муухай. Хамгийн сайхан нь голыг нь бариад явах юм шүү дээ. Бидний асуудал юу гэхээр шашныг ашиг хонжоо болох талаас нь, надад ямар ашигтай вэ гэдэг талаас нь талх болгож хардаг болохоос би энэ шашны хөгжилд ямар нэмэр оруулж бусад хүнд яавал тус хийж чадах вэ гэдэг талаас нь харж сэтгэлээсээ шүтэж чаддаггүйгээс болоод байгаа юм болов уу гэж боддог.
    За тэгээд 20 хүрсэн хойно хүнийг хүмүүжүүлнэ гдэг байж болох ч асар хэцүү байдаг юм шиг байгаа юм даа.
    Бидний үе муухайгаараа дуусч болох ч бидний үр хүүхэд сайн сайхан хүмүүс болж төлөвшүүлж болох нөөц бололцоо боловсролын салбар гэдэг том айлд бий шүү.

  12. Ах нь says:

    Яахав дээ. Манайхан Боловсролтой болно гээд баахан, англи хэл, комьпютер гэсэн рүү шуураад байсан. Бие хүн төлөвшүүлнэ, хүмүүжинэ гэдэг ойголтоо алга болгосон байна даа. Та нар анзаарвал нийтлэлиийн ард Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн талаар нэг эргэцүүлээрээ, дандаа л хувиа бодсон, босоод суух хоорондоо хэн надад ₮ өгөх бол гэсэн, эсвэл энэ хүнд тусалсан одоо ₮ авах юмсан гэсэн Өлөн харцаар, гарыг нь дагуулан харна. Тэгээд болоогүй ээ Ай-Пад, Галакси Таб гээд л бөөн орчин үеийн технологи ярьсан, эсвэл энгэрээ задгайлж, хөхөөрөө Нэр-Нүүрээ хийсэн залуу үе минь дээ. Хэзээ мөдгүй, амьдрал чамаас өөр ихийг шаардана шүү дээ. Бие хүн болож төлөвшсөн бол… Өөр юм хэрэггүй орчлондоо…

  13. amber says:

    za ene bol unen.mongol zaluuchuud , er em geltgui yur ni niigmeeree ih huiten huvia hicheesen tegeed ih deerehgui bolson.huntei hair nairgui ih hargis haritsdag.bi gadaadad baidag l da.mongol ochood l shal uur bolood irdeg.humuusiin hariltsaa nudnii harts neg l daisganasan shinjtei.tegeed deerees ni odoonii zaluuchuud aimaar shiruun am neevel haraal ursgaadl.arai gaigui neg baahan brand huvtsas unetei mashin geed zindaarhaad l.shal sonin, hun gedeg bodit mun chanaraa aldsan.hun chanar geech yum ogt ugui bolson baina lee.tegeed gadaadad ene tend yavahad mongolchuud ev tunjin muutai,niileed uuna,uugaad pizda naahuugaaraa duudaltsana, ohid huuhnee gichi banzal yanharaa duudna, mongol chini yag yaatsan uls ve

  14. uka says:

    aimar boltsiin bna le mongol maani, bi 7 sartai tsudiisen gedestei irgenii burtgel orood arai l uhaan aldaj unaagui sandal oldohguin bna le huduunii bairtai changa changa yarisan 2 zaluug suudal tawiad uguh bolow u gesen tooh ch ugui lalar pizda teden tugrug tegej aldsan ingej aldsan ter muu lalriin boosiig taarwal alnaa ch geh shig. hajuud ni suuj bsan neg huuhedtei huuhen end suu geheer ni joohon huuhedtei hunii suudliig bulaaj awaad yah ve ged zugeeree bayarlalaa l gesen , jiremsen hun chini aimar emzeg bolhoor bayarlaad l deeshee yum ogshood l yawtsan tegeed dotroo bodood ineed ch hureh shig za tanihgui hund gomdood bga mu da gej bodson, muuhai boltsiin bna le harin beejings metrod yawj bhad hujaa nar zereg zereg bosood suudal tawij ugch bna le shuu ternees hoish bi hujaa nariig muulhaa bolison. uuriin tolgoi deerh temeeg harahgui busdiin tolgoi deerh temeeg harna geech bolno biz de. deer heden jiliin umnu ub palaciin tend neg aimaar hurdtai ysapon teregtei heden zaluus yawj bgad negen 50 garsan egchiig murgutsun aimaar pad gel duugardiin blee shd tiim hurdtai yawhaar chini bi uuriin erhgui l hashgirsan tegsen zaluuchuud ni garch ireed nuguu egchiig chini bosgoj segsreed bhaar ni bi zugeer l bitgii segsreed bgaach dee ta nar turgen yaralotai duudaach gej helsnii tuluu gichii mini chi zugeer zail yasan hunii muud durtai al ve gesen tegeed uhtlee hereldsen aluulah gej bsan ternees hoish bas mongol zaluustai bolgoomjtoi haritsdag bolson amnaasaa bolj aluulwal minii l hohi bolno shd hen ch huurhii ene hun zuw zuil helj bna gej boddog ch guin bna le dashramd helhed ene osloos heden hun awarsan zaluust chi setgeliin talarhliig niit mongoliin ard tumnii umnuus ilerhiileye.

  15. onon says:

    Hun baina gedeg odoo ued brand huvtsas umssun bol hun gesen esreg utgatai bolj de. Mongolchuud shig ev negdelgui huvi huvia hicheesen ard tumen gej haa ch baihgui.

  16. kod says:

    ene chin bidnii zutgeed baigaa ardchilsan niigem. undur hugjiltei baruunii ulsuud bugd l iim. bid tsaashda ulam l hertsgii, urvduh hairlah setgelgui bno. 1rt-mungu, 2- mungu, 3- mungu boloh bhda gej

  17. Жиргээч says:

    Энэ ч нийгмийн ялзралын яг голыг нь хэлчихжээ. Үнэхээр үнэн шүү. 
    Наад зах нь л хэдэн арван цаас бичиг баримтаа бүдэрч унаад талаар нэг тараачаад байхад инээж шоолоод өнгөрөхөөс түүлцээд өгөх ухаантай хүн байхгүй байх жишээтэй. . .

  18. jess says:

    deedeh zuragnii ami uregdsen jolooch ni haragdaad uneheer aimaar yumaa, uul ni ene jolooch zaluug tsug avarsan bol hedii aimaar osol ch tegsgeed martagdah bsan bh, ene zaluu l mash ih haramsaltai bnaa

  19. jess says:

    deedeh zuragnii ami uregdsen jolooch ni haragdaad uneheer aimaar yumaa, uul ni ene jolooch zaluug tsug avarsan bol hedii aimaar osol ch tegsgeed martagdah bsan bh, ene zaluu l mash ih haramsaltai bnaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.