Шашны тухай миний арай өөр бодол

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. “Шашны тухай миний бодол” захидлыг уншаад захидал бичихээр шийдлээ. Монголчууд шашин гэдгийг арай өөрөөр ойлгоод байх шиг санагдах юм. Хэт нэг тийшээгээ савладаг нь бидний гэм биш зан болжээ.

Зовлонгүй, асуудалгүй амьдрал гэж хаа байхав. Тэр үед л хүн үздэг, хардаг гэх хүмүүст тусламж гуйж очдог юм шиг. Би ч бас гэр бүлийнхнийхээ шахалт ч гэхүү, хүсэлт ч гэхүү шалтгаанаар тийм хүмүүс дээр нэг бус удаа очиж байсан. Сахиустай гээд л хүмүүс шавь ор, бөө бол гэж нилээн хэсэг явсан. Бурханы шашныг ч бас хар багаасаа л мэдэрч өссөн. Есүсийн тухай найз нөхдөөсөө бага сага сонссон. Судалж мэдсэн зүйл ч бас бий.

Би харин энэ бүхнээс бурханы шашныг илүүд үздэг гэдгээ мэдэрдэг. Гэхдээ одоо байгаа манай гандангийн лам нар бол шашинаар тоглож, баяжиж дуусч байгаа улсууд л даа. Би ямар нэг буруу зүйл хийчихээд бурханаар залруулах гэж, эсвэл анагаах ухааны чадаагүйг янзлуулах, асар их баяжих гэж гандан ордоггүй, бөө дээр очдоггүй. Ганданд хааяа л тагтаа хооллох, түр зуурын амар амгаланг мэдрэх гэж очдог. Би бурханы шашныг “хэрвээ би зөв амьдарвал, хүн байж чадвал миний амьдрал аз жаргалтай байна” гэдэг талаас нь шүтэж, бусад шашинд хүндэтгэлтэй ханддаг нэгэн.

Бөөгийн шашинд авах юм маш их бий. Бас л одоо бөөчин гэгдэж байгаа нөхдүүд шашин биш бизнес болгоод байгаа нь олон хүмүүст таалагддаггүй, надад ч бас. Магадгүй би үхээд өвөг дээдэстэйгээ уулзахад “Яагаад чи биднийг биедээ оруулж тахиж шүтэж явсангүй вэ?” гэж асууж болох юм. Би тэдэнд нэг л хариулттай очихыг хичээдэг. Би хүний ертөнцөд хүний амьдралаар сайхан амьдарч, сайн ажиллаж, зовсонд туслаж, гэр бүл, ах дүүгээ хүн шиг амьдруулсан. Энэ бол миний л амьдрал учраас би өвөг дээдсээ биедээ оруулаад мөнгө өгсөн цөөхөн хүнд туслахыг хүсээгүй. Би сайн ажиллаж, илүү их мөнгөтэй болж олон залуучуудыг зөв амьдрахад туслахыг, дэмжихийг л хүсдэг. Энэ хүсэл нь илүү бодьтой гэж боддог.

Өвөг дээдэс маань намайг ойлгох байхаа гэж итгэдэг.

Олон янзын шашин гэдэг бол нэг байшин руу орох олон янзын хаалга юм гэж нэгэн хүн хэлсэн байдаг. Би бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ бурханы шашинд, хүн өөрөө зөв явбал бурхан ч болж болдог гэдэг философи нь илүү сэтгэлд ойр санагддаг юм.

Харин та ямар шашин шүтдэг вэ? яагаад?

47 Comments

  1. юм үзсэн хүн says:

    Энэ сэдвийг үүсгэсэн буюу тэр эхний өгүүллийг бичсэн хүн бол их зөв бодолтой хүн бнаа… 
    Онгод сахиустай ч гэсэн тэрийгээ босгоогүй бололтой юм.
    Тэнгэр Шүтлэг бол үндсэндээ Асури тэнгэрийн хэмжээний зүйл юм л даа…
    Тэнд бидний дийлэнхи олонхийн (магадгүй 99%) эцэг өвгөдийн сүнснүүд бий. Заяат буянт, Хясаа улаан, Номтын ногоон, дархан цагаан, цахир цагаан, заргач харын, өөшүүн хөх, бух ноён гэх мэт нийт 99 тэнгэрт оршин буй.
    Гэвч, сэтгэлээ хангалттай ариусгаад бурхны номыг ихэд шүтвээс дээрхи Асури тивд төрөл авахгүйгээр 1 шат ахиад 4 махранзын оронд төрөх боломжтой. Өшөө дээшлээд 33 тэнггэрийн оронд төрөх боломж ч харагдах юм даа.
    Амжилт хүсье! (:-)

  2. Солонго says:

    Сайн байцгаана уу би охид хүүхнүүдэд сэрэмжлэг болгох үүднээс энэхүү захиаг илгээж байна. Би өөрөө 25-тай эмэгтэй өөрт болон 2 найз охидууддаа болсон явдалын тухай л даа. Жилийн өмнө нз охин маань компани захирал ахтайгаа америк улсыг зорьж бид 2-т урилга явуулсан юм. Визэнд орохынхоо өмнө америкад байдаг найзаасаа зөвлөгөө авах гэж утсаар ярьсан юм. Бид 2-г нэг сайн үзмэрч дээр очиж засал хийлгүүл би америк явахаасаа өмнө засал хийлгүүлээд амеркийн виза гарсан гэж хэлсэн.

    Тэр өдөр нь тэр зааж өгсөн үзмэрч дээр очтол хийморь сүлдгүй ажил үйлс нь бүтэмжгүй байгаа юм байна их бузардсан байна засал хийлгүүл гэж хэлсэн. Маргааш ирэхдээ 2 ш сүү тэлээ малгайгаа авч ирж засал ном хийлгүүл гэж зөвлөсөн юм тэгээд хэлснийх нь дагуу авч ир гэсэн зүйлсийг нь авч ирсэн.

    Тэгээд угаалгын өрөө рүүгээ дагуулж оруулаад бүх хувцасыг нь тайлж сүүгээр угааж эхэлсэн тэгснээ сексийн харьцаанд орохыг шаардсан тэгж засал хийж дотроос нь ариусгадаг ухааны юм яриад эхэлсэн л дээ би шууд дүргүйцээд гараад явсан. Нөгөө найз охин маань тэр үзмэрчтэй сексийн харьцаанд орсон. Америкт байдаг найз охин маань ч бас сексийн харьцаанд орж засал хийлгүүлээд виза нь бүтээд явсан гэж хэлсэн л дээ. Тийм засал гэж юу байдаг юм бэ гайхмаар юм тэгээд найз охинтойгоо 2-уулаа визэнд ороод хар тамга гэдгийг нь даруулаад гараад ирсэн.

    Найз охин мань үзмэрчтэй унтсан мөртлөө хар тамга даруулаад дээрээс нь болоогүй өвчин авсан байсан. Тэр балиар үзмэрч  сайхан охидуудыг тийм маягаар унтаад сурсан юм шиг байгаам. Балиар бузарын үзмэрч лам нараас болгоомжилоорой гэж захимаар байна харваас сэжиг  хүрмээр хөгшин өвгөн байсан нэр ус гэрийн хаягийг нь бичмээр санагдаад байх юм…

    Баянзүрх дүүрэгт орон сууцанд бас нэг гэлэгмаа хөгшин авгай  байдаг гэсэн.  Эрчүүдийг рашаан усаар биеийг чинь ариусгана, ном уншуулна, тан олж өгнө гэж байгаад унтаад умдаганы бөөсөө халдаадаг. Бас бэлгийн замын өвчин халдаадаг гэсэн. 

  3. яг үнэн says:

    тэр сүмд чинь 60 хүрчээд ч гэсэн явж болно ш дээ тэгэж их явмаар байгаа юм бол. эцэг эх чинь харин чамайг 60 хүртэл амьд байх болов уу

  4. зочин says:

    Оюутан насны 2 эмэгтэй байж л дээ. Нэг нь Есүст итгэж, өдөр бүр л цуглаандаа явж, нөгөө охин нь хичээлдээ яваад л хүрч ирээд гэр орноо цэвэрлэж, эцэг эхээ асраж, орой болгон хоолоо хийнэ. Есүст итгэдэг охин нь өглөөнөөс орой хүртэл эзгүй. тэгээд хүрч ирээд хоолоо идэж байхдаа энэ хоолыг өгсөн бурхандаа талархаж байна гэж хэлнэ. олон жил өнгөрлөө. есүст итгэдэг охин сүм, цуглаан гээд бараг гэрийн бараа харахгүй байсаар нэг л өдөр эцэг эх нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Охин тэгэхэд мянга хүсээд хүсээд би одоо ээж аавдаа ганц аяга цай чанаж, хоол хийж өгч, юмыг нь дөхүүлж өгч чадахгүй юм байна гэж ойлгожээ. хажууд нь байсан 2 бурханаа бурхан гэж танилгүй явсандаа маш их харамсаж гэнээ. Үүнийг уншиж байгаа сүмд өдөр бүр явдаг та ядаж өнөөдөр сүмдээ явалгүйгээр гэртэй эрт хариад ээж аавдаа цайг нь чанаж, хоол хийж өгч 2 бурханаа амьд дээр нь хайрлаарай.

  5. энхлээ says:

    Хүн хүний дотор бурхан байгаа гэж бодож байна. Нэг шүлэг санаанд орчлоо.
    Буруу биш зөв сэтгэлтэй явбал бурхан биш хүн чамайг аварна
    Булзаж мэхэлж хорон санаатай явбал буг биш хүн чамайг ална

  6. shine hun says:

    Za borte chono guai sons tegvel.ene ertontsud iim burhan tiim burhan gej bdaggui yum.gants l burhan bgaa ter n yu geheer yamarch bodit barigddag haragddag ed bishe ter chin.bidnii amisgalj bgaa agaar huchil turugch.als ogtorgui.od garhis ene bugd chin bugd niileed burhan shude.burhan bidniig buteeh gej heden say jil zartsuulav gehde zuvhun ene bodit ertontsiig shude.aan bas bid uhehed tend bas bodit bus yertunts bgaag uguisgehgui.teheer hen negen hunii urlagiin buteeld murguj bsanaas uul us tenger hangaidaa murguh n arail bodit shude tamini

  7. Diko says:

    Yg zov jesusiinkhen khunii tarkhiig aimaar ugaadag jesusees oor ymarch medeelliig khuleej avakh chadvargui blgodog bs tursun etseg ekhiigee ul oshoidog neg yosondoo makhan biyiig n l turuulj ugsun etr gd khutsaj ogno. Ylanguy burkhani sum  geed bga christian ursgal bl yostoi aimar.  Divaajin bol bidnii torson nutag bla bla bla khurdan delkhii suirch gertee ekh nutagruugaa butsay gsn bodliig tarkhind n khezeech ustakhguigeer suulgadag kharaal idsen gazar. Ene teneg sumees bolj dotnii khunteigee taaramjgui blsn. Burkhanii sumiin itgegch bvl  tanai sumiig tatvar,shuukh tsagdaad oghod ch belen bn. 

  8. 크크크크크크 says:

    Buddag mash olon oron shutej bns buddagiin gandanguud 
    solongos amerik yapon german geed buh orond bna doo tengeriin 
    ezen mini tuslaach avraach gj tenegtej suuhaar dalai lamiin surgaaluudaas
    unshij bai ene esysiinhen barag tursun aav eejiigee uursdiinhuu 
    aav eejiig bish esysiig aavaa geed mangartaad guigeed bgaa 
    huuhguugiig harahaas haramsaltai sayhan 13aar horoolold 2 suragch
    10 davhar bairnaas garaa hutultsuj bgaad nisej uhsen tuhai garch bsan
    esysiinhnii zaasnaar shn yertunts ruu yavj bgaan gsen….

  9. 1234 says:

    odoo buddiin shashniig tuwd mongol 2l shvtej bnaa odoo ymar bnaaa budddin shashain ter hindy shashin niileed 300 say burhantai bvgded n yaaj murguj amjhuu teged ted shvteed bwail ym bolgonoo tedend daatgaad hvn uuruu yu hj chadgv boldog BI Law JESUS shvteed bdgvi j tvvniig umuurnuuuu

  10. Гэгээ says:

    Сахиустай гээд заавал бөө бол болохгүй бол муу юм болно гээд байгаа нь надад таалагддаггүй. Намайг сахиустай гэсэн. Би тэр үгийг сонсоод хэд хоног нойр хоолноос гарч үнэхээр гүн шоконд орсон. Надад тийм их мөнгө байхгүй. Тэгээд ч өдөр болгон тамхи татаж архи уух нь надад таалагддаггүй. Би далд ертөнцийг мэдрэхээс үнэхээр айдаг. Би хүн шиг л амьдарч байгаад дуусмаар байна. Заримдаа бодохоос үнэхээр айдаг шүү. Монголд одоо сахиустай мөртлөө бөө болоогүй хүмүүс хэчнээн байдаг бол? Надтай адил хүн байдаг л байх даа.

  11. Borte Chono says:

    Би биш гавж Д.Нямсамбуу гэдэг хүн ингэж хэлсэн байна:
    Яахав Христийн шашин та нар урлагийн бүтээлд мөргөдөг, гуулинд мөргөдөг шавранд мөргөдөг гэж хэлдэг. Бурханы шашинд яг үнэндээ бурхан гэдэг нь гэм бүгдээ ялаад эрдэм бүгдийг цогцлоож чадсан тэр бодгалийг бурхан гэдэг. Чинагуух Бурхан Янагуух Бурхан гэдэг хоёр ойлголт байдаг бөгөөд янагуух Бурхан нь төгс гэгээрсэн Бурханыг бид бэлэгдээд шавраар ч юм уу гуулиар ч юм уу бүтээсэн дүрсийг нь хэлдэг. Чинагуух Бурхан гэдэг нь бид нар шиг эгэл жирийн байгаад тэр оюуны өндөр чадамжинд хүрч чадсан бодгалийг хэлэх буюу яг жинхэнэ Бурханыг нь хэлээд байгаа юм. Тэгэхээр энэхүү шавраар бүтээчихсэн юм уу зурчихсан бурханыг яг жинхэнэ бурхан гэж хэлэхгүй л дэ Бурханаа бэлэгдэж бүтээлээ л гэж хэлдэг. Яагаад бэлэгдэж бүтээдэг учир нь биднийг сэтгэл бодитой зүйлд илүү дасаж сурсан болохоор тодорхой төсөөллийг авахын тулд Бурхан байдагаа гээд яриад байхдаа бус сэрэг дүрийг нь бүтээчихсэн байхад илүү нарийн төсөөлөл маань биежиж ирдэг болохоор Бурханыг хийж бүтээдэг юм. Бид ч бас эцэг, эх, найз нөхөдийнхөө зургийг хадгалан хардагтай л ижил бөгөөд ихэнх айл эцэг эхийнхээ зургаа хоймортоо залсан байдаг нь цаасандаа бус эцэг эхдээн л хүндэтгэлтэй хандаж буйн хэрэг. Энэ зураг жинхэнэ эцэг эх маань биш гээд зураг дээр нь гишгэх, урж хаях гэх мэтийн хүндэтгэлгүй байдлыг мунхаг хүн биш л бол хэн ч гаргахгүй. Тиймээс лам хуврага болоод сүсэгтэнүүд Бурханы зураг хөрөг, барималыг хүндэтгэн дээдэлдэг нь ийм л учиртай.
    Эх сурвалж: http://www.buddhism.mn/static/129/660

  12. shine hun says:

    Teneg har pizdanuud shu ta nar.shavar burhandaa murguh mn murguud hulgailah n hulgailaad amidartsagaa.21on yumu haashaa yum

  13. Kkk says:

    Ene sited bichsen zuiltei anh udaa 100% sanal niilj bn harin gants gaigui setgedeg zov bodoltoi alivaad tuilshirdaggui busdad uzel bodloo tulgaagui niitlel bn 

  14. zochin says:

    buddiin surgaalid namaig biti shut ta ooroo ooriigo shut, mini surgaali bol ta buhniig amidral hemeeh ih dalaig gatlah zavinii zovhon jijegheen seluur, hun ta ter dalaig gatlah ezenni ooroo gesn bdag ym bnale.

  15. Omg says:

    Bid bld ene delhii drh buh humuus Shashinii talaar yriad margladaad hezeech duusahguiee. Hun blgon l ooriin gsn bodoltoi unemshiltei bga buh hunii bodliig neg bolgono gj bhguitei adil. 
    Er n burhan gj yg yu yum be? Ylanguya ter hun gsn nereer comment bichsen nuhruus asuumaar sanagdcgihlaa

  16. Mongolia says:

    Би чамтай санал 1-байна.Миний бодолоор бүх шашинд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй хүн ямар шашинаа шүтэн үү тэр хүний л эрх.Харин өөрийнхөө үзэл бодолоо хэн нэгэнд тулгах эрx хэнд ч байхгуй.Би бурханд итгэхээсээ илүү өөртөө итгэдэг.бид мэдэхгүй чадахгуй зүйлээ бурхантай холбодог.би бол шаал өөр филисоптой энэ тухайгаа бичвэл хэнч ойлгохгуй.

  17. 크크크크크크 says:

    Bi esysiig ogt shutdeggui teren shig hudlaa yun bhgui gj boddog
    solongost sayhan negen sumiin paster hun 3 huuhdee esysiinhee 
    het itgeleesee bolj uhuulsen tuhai tvㅡeer garch bsan huuhduud ni
    haniad hurcheed bhad emneleg yavahguigeer esystee murguj edgeene
    geed uchnuun udur murgul uildeed 2 baga ni nas barchaad bhad ch
    murguud suugaad bsan gesen eniig hun aminii heregt holboj uzne 
    geed suid bolood bsan

    buddagiin huvid tegj ih het shuteh ni ch yu yum yamar ch bsan 
    burhan tengertee murguud yavj bhad ajil iils buteed shn l bdag 
    yum gehdee lamd uzuulj amidralaa huneer shiiduuleh durgui yer ni 
    yamarvaa negen yumand het ih orj avtaj hunii tolgoigoor tolgoi 
    hiij amidarch bolohgui…..

  18. shine hun says:

    Ene gandand bgaa shavar hun durstei togloomnuud yu ve tegeed.altaar hiiseng n zarim lam mmar n hulgailchih yum.ingehed hun burhan hiideg boltson yumuu burhan hun buteedeg yumuu.uund hariulaad uguh tolgoi bnuu.

  19. shine hun says:

    Ene gandand bgaa shavar hun durstei togloomnuud yu ve tegeed.altaar hiiseng n zarim lam mmar n hulgailchih yum.ingehed hun burhan hiideg boltson yumuu burhan hun buteedeg yumuu.uund hariulaad uguh tolgoi bnuu.

  20. zaya1 says:

    bi burhani shashint emegtei. bi buddagaa l shutej baigaad l duusna. zov yavbal zoolon zoolon zambuulin

  21. kony says:

    шарын шашин гэдэг бол манж новшнуудаас орж ирж Тэнгэр Босоо Заяат Монголчуудын минь доройтуулах гэсэн бодлого. Бүх сайхан баатар эрчүүдийг нь хяслан алж, эр хүүхдүүдийг хүнтэй суулгахгүй, үсийг нь хусуулж лам болгоод эмэгтэйчүүдтэй нь манж новшнууд өөрсдөө эхнэрээ болгож заваарч явсан байгаа юм. Энэ нь нэг ёсондоо Монголыг эзлэх төлөвлөгөө нь…бүр нутаг ус, сайхан бэлэгшээлт үгнүүдийн нэрийг ч муугаар сольж ёозгүй болгосон байгаа юм. Тэгээд эрт дээр үеээс Агуу Их Чингис Дээдэс, үе үеийн бидний Агуу Ухаант Дээдсийн бичиж үлдээсэн суу ухаан, хамаг юмны судрыг тэд шатааж, бидний үүх түүхийг мартуулж Монголын минь Тэнгэрийн үрсүүдийг дэндүү их гутаасан байгаа юм. Монголын нууц товчоог хүртэл сая сүүлд 1900-аад онд орос хүн Хятад улсаас олсон гэж байгаа юм. Тэрийг нэгэн Монгол эрдэмтэн тайлж бичсэн гэдэг. Ингээд бид үүх түүх хамаг юмаа мэдэхгүй болохоор шашинаа хүртэл шарын жинхэнэ “харь” улсын , биднийг доройтуулах гэж шавран бурхан, гадаад үг уншдаг шашинг бид өөрсдийн гэж маш том андуурч доройтож ирсэн. Үүх түүхээ, жинхэнэ ёс заншилаа мэдэхгүй болохоор, яаж Тэнгэр Заяатай зөв амьдрахаа ч мэдэхгүй өнөөдөр ч бид будилж явна. Эзэн Чингис Дээдсийн үед ганц ч эмнэлэг, эмч домч, цагдаа хүч, шорон гэж байгаагүй яагаад гэвэл тэд бүгд маш ухаантай нэгэн үзэл, нэгэн сургааль, нэгэн ухаан, нэгэн хайр, нэгэн ухаан дунд бүгд нэгдэж Гэгээрч чадсан болохоор тэд ямар ч буруу зүйл хийдэггүй бас өөрсдөө ямар нэгэн юм нь өвдвөл алгаараа бидний өнөөдөр яриад байгаа Energy-ээр өөрсдийгаа эдгээдэг тийм л агуу ард түмэн, жинхэнэ Тэнгэрийн Үрс байсан! Тэгэхээр Монголчуудаа, Хөх Толбот Тэнгэрийн үрсүүдээ зуу зуунаар зүйрмэглэсэн гүн нойрноосоо сэрцгээ! Босоо заяагаа дахин бадрааж, Гэгээрч , Үүх түүх, жинхэнэ ёс заншилаа судалцгаа! Монголчууд бид Байгалиаа хайрлаж, Тэнгэр Эцэг, Газар Эх, Өвөг Дээдэс, нар сар одоо шүтэж байхдаа хамгийн зөв амьдарч байсан юм шүү!!! илүү ихийг эндээс : http://www.tengermongolgazar.blogspot.com/, http://chinggis-udgan.blogspot.com/, http://www.youtube.com/watch?v=E7uk52F3M1k

  22. zochin says:

    medehgui ee, urdah ajilaa hiij yvii zugeer

  23. Yuri says:

    cekc.mn deer hvmvvs burhan shashnii tuhai margaldh l dutj gndee!!!garig andurtsn ywtsgaj bgn bishvv

  24. Anonymous says:

    uulna buddiin shashind hun ooroo oortoo ezen gej heldeg gehdee humuus deeree zaabal ezentei baihiig boddog baih l daa lam hun bol busdiig aldaag uuchilj ter hund amgalan ertontsiig olhod tuslah estoi bolob terii tuld byasalgal hiij uhaan sanaagaa tobol shuudeg baih minii oboo lam gehdee minii boddog shig lam bish busdaas oor baij chaddagui ym namaig burhanaar surduulj nomhon olhoogui negen bolgohiig l husdeg obgon doo obog deedes gej baihgui ee hun oyun uhaand l baidag zuil uheed ochoj uulzahgui uhsen hoino mini yaaj tamalan uu duraaraa bolog

  25. ах says:

    нэмж хэлэхэд шинжлэх ухаан зовлонг огт судалдаггүй юм

  26. ах says:

    шашин бол зовлон жаргалын шалтгааныг олж хүнийг жаргаахын тулд үүссэн хамгийн анхны шинжлэх ухаан бөгөөд гол нээлт нь нүгэл буян юм үүнийг аль ч шашин зөвшөөрч номнодог атал коммунизм эсэргүүцэн бидэнд нүгэлийг зөв үйлдэл буянг буруу үйлдэл гэж ойлгуулсан энэ нээлтийн гол тодорхойлолт Хүн ямар үйл хийнэ түүнийхээ үрийг дараа нь эдлэнэ Одоо бид үргэлж л бие биенээ гомдоож байна Тэгээд л түүнийхээ үрийг эдэлж хийснээсээ хэд дахин и лүү зовдог Үүнийгээ ойлгохгүй лам бөө нараас аврал эрдэг нь энэ н эрийн дор нуугдсан хувалзнуудыг тэжээдэг юм даа Жинхэнэ бөө болон лам байгаа ба тэд жинэхэнэ нүгэл буяныг тайлбарлаж өгдөг мөн ямар ч үнийн тариф хэмжээ байдаггүй өөрсдөө төдийг авна гэж хэлдэггүй хүний өгсөнийг авдагаараа ялгагддаг юм

  27. Anonymous says:

    allah akbar

  28. oo yana says:

    Yun burhan shashin be saita anduurad bna ta hed hun yu ch shutsen bno hunii duriin asuudal hun bolgoni sanaa bodol oor shu

  29. cole says:

    burhanii shashind avah ym bii geehch ym bii bidnar neg ymand itgaheeree tuulshirdag uls manjiin bodlgoor orj irsen boloodch teruu denduu muhar susegruu oruultsan buruu zam buruul baidiin bid jinhen ooriin soyol shashnaa zov tanihal heregtei burhnii shashin bidnii ovog deedsees ovolj irsen gehen buruu boo bol bidnii jinhen shashin gehdee hen ymar shashnaa shuthen hendech hamaagui golon bidniih monuu gu yu gej yrihanl chuhal odoo uyd ene niigemd yaj mongtoi hangluun amidarhuu gej yvaa uls ynz buriinl mongo oldog arga sedjiin shashin hurtel biznesiin baiguulga bolchood burhanii shashin boogiin shashnii ner hunded halgaatai zuil boljee shashind itgeh ymarch undslel mongold alga henen buyan hiigeed baigaanch medeh ym alga ene zovhon miniil bodol bailaa

  30. baldag says:

    Хөөш энэ сайтын нэр СЕКС.МН наад шашин шүтлэгээ өөр сайтад цэцэрх Улс төр гэж мэдрэлтдэг байсан одоо шашин гэж тэнэгтэх юм аа

  31. Damdin says:

    Burhanii shashin arai iluu shinjleh uhaanch talaas ni oilgoj medeh tsag bolson. Dalai lamiin nomnuudiig unshaad baga saga zuils uhaarch bolno. Gol ni burhanii shashin hun uuruu burhanlag baij chadna, hiisen uiliin uriig edlene, zovlon bgaag huleen zuvshuurdug, tuunees garah arga zam ni setgeld hunii dotor uurt baigaa gedgiig zaaj ugsun baidgaaraa yalgaatai. Busad shashin shig ug duugui daga dagaagui busad ni buruu nomton ntr gej zaadagguigeeree yalgaatai.

  32. hi says:

    zaza medhguee. minii l huvid burhan gej zurh setgeld baidag itgel unemshiliig heleh bhaa. gehdee burhan baidagt itegdeg burhan gej 1 l zuil baidag. tuund hureh zam olon baidag. olon zamii neg helber ni shariin shashin esus geel bdag bhaa. gehdee lamiig shuteh ni zurgiig shuteh ni boog shuteh ni muhar suseg bhaa. tegheer jinhen burhnaa shutmeer bga bol zurh setgeleesee zalbirch buruu zuil hiihgui bayarlaj talarhsnaa ilerhiildeg dandaa l yum guidaggui ariun bhg heleh bhaa. hervee itgel unemshiltei bol burhantai oyun sanaanii hureend holbootoi bh ni jinhene shutleg bhaa.minii l huvid muu zuil setgeleeree ch bolov uildehguig hicheedeg. ene l minii filasof. muu zuil hiivel ur ni irdeg sain zuild ch bas ur baidag .tegheer ur huuhdee muu yavuulahguin tuld muu urg tsugluulah herggui. ene l minii eh bolsnii huuhduudee hairlah hair yumuu daa.

  33. Hun says:

    ta nar bugdeere mash buruu bodoj bn Jinhene burhan bol Esus olon shashin gdg chn neg baishin luu oroh olon haalga bish neg l haalga ni burhan deer awaachna uldsennn it anar buruu zamaar yawj bgaa uchir hezee ch burhantai uulzaj chadku bitii hiimel shuten shut bi ooroo Christchin hun omno no bugdeer nil yawj bsn gehdee hamgiin unen bodit burhan bol Esus boo bol chotgoriin sunseer hiigddeg zuil ongorsoniig heleh ch ireeduig ter hezee ch zow helehgui chmg nugelruu daguulsan zuil l hiine bi neg udaa towd orj bsn yum tend bsn onchin huuhduuded huwtsas taraagad tgd neg tom tendhiin lamtai uulzahad gert ni orson chn hana ni ter chigeere maani bsn end yu gj bgn be gsn chn ene bol zuer ulger ertee uridiin tsagt ehleed amar saihandaa jargajee gdgdshg budda burhanii shashin gj bgaa humuus ter ih mongo tolj unshuuldag nomoo oilgodog bolchood suseglej bishreh boltugai etsest ni bugduug chn burhan iweeg AMEN

  34. Borte Chono says:

    Миний шашны мөн чанарыг нь ойлгож шүт” гэж Будда хэлсэн байдаг. Нэг ёсондоо Будда өөрийн шавь нараа мухар сүсэгтэн болгохыг хүсээгүй хэрэг. Аливаа нэг зүйлийг шүтэж явдаг болоод эхлээд би яагаад үүнийг шүтэх болвоо гэдгээ асуугаад түүндээ бүрэн дүүрэн хариулт өгөх чадвартай байх хэрэгтэй болов уу. Үнэхээр л шүтдэг бол тэр сургаалийн нэг хэсэг болох там, диваажин гэж байдгийг хүлээн зөвшөөрдөг, тамаас айх айдастай болсон цагт л тэр хүн өөрийгөө үнэхээр шүтлэгтэн болжээ гэж тооцох хэрэгтэй болов уу.

    Тэрнээс биш би тэгж бодож байна ч юм уу, боддог гээд орхих учир дутагдалтай мэт. Зарим хүмүүс өөрийн бодол өөртөө зөв, Европынхон Христийн шашнаа, Арабууд Лалын шашнаа, Монголчууд Буддагаа шүтэх хэрэгтэй гэж ярьдаг. Миний бие зарим зүйл дээр туйлын үнэн гэж байдаггүй бол харин шашны тухайд ертөнцийн үүсэл, хүн төрөлхтний үүслийн талаар өөрийн гэсэн номлолтой байдгийн хувьд зөвхөн аль нэг нь үнэн байх ёстой гэж боддог. XXI зууны бидний хувьд аливаад шинжлэх ухааны үүднээс хандах нь зүйтэй гэдэгтэй маргах хүн цөөхөн болов уу. Энэ ч утгаараа аль шашин шинжлэх ухаанд илүү ойр байна тэр шашны сургааль номыг уншиж судлан боломжтой зүйлийг нь амьдрал ахуйдаа хэрэгжүүлж байвал нэг их буруудахгүй мэт. Дэлхий дээр олон мянган шашин шүтлэгийн хэлбэр байгаагаас хамгийн их түгэн дэлгэрсэн шашнууд нь Буддын, Христийн, Лалын, Хинду, болон Еврейн шашин болно. Эдгээр шашнуудыг гарал үүсэл болон, сургааль номынх нь ижил төстэй байдлаар Дармагийн шашин /Буддын болон Хинду шашин/, Абраамын шашин /Христийн, Лалын болон Еврэйн шашин / гэж 2 ангилдаг. Абраамын шашин нь ертөнцийг бүтээгч эзэн байдаг гэж үздэг бөгөөд уг гарлыг нь хөөвөл эртний Вавилоны усан галвын тухай домгоос гаралтай байдаг. Эдгээр 3 шашин нь Еврэйн -Христийн-Лалын гэсэн дарааллаар үүсч бие биенийхээ сургаалийг дэлгэрүүлэн хөгжүүлсэн байдаг бөгөөд анх үүсгэн байгуулагч нар нь өөрсдийгөө урд нь байсан шашныхаа дагалдагч нарыг бурхны сургаалиас гажин зөв замаас гарсан тул тэдгээрийг буцаан бурхнаас заасан зөв замд оруулахаар бурхны илгээсэн элч мэтээр алдаршуулан гарч ирсэн байдаг. Эдгээр шашин нь шинжлэх ухаантай ертөнцийн үүслийн талаархи хамгийн үндсэн онол дээр зөрдөг бөгөөд шинжлэх ухаан ба Абраамын шашин 2-ын аль нэг нь үнэн байх ёстой гэдэг нь шинжлэх ухаан хөгжихийн хэрээр улам бүр нотлогдсоор байгаа билээ. Харин Дармагийн шашинд ертөнцийг бүтээгч гэж байхгүй бөгөөд ертөнцийг хумхийн тоосноос үүссэн гэж үздэг. Абраамын шашинд эволюцийн явцад нэг амьтнаас өөр шинэ амьтан үүсдгийг үгүйсгэдэг бол Дармагийн шашинд үйлийн үрийн дүнд эволюци явагдаж болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай шарын шашинд гажуудал их байгаа нь үнэн. Энэ гажуудал юунаас эхтэй вэ? Миний бодлоор шашныг үндэслэгч Их Буддагийн сургаальд үнэнч явж чадаагүйгээс болсон болов уу. Наад зах нь Будда “Миний шашин цаг ямагт хувьсан өөрчлөгдөж /цаг үедээ тааран хөгжиж/ явах ёстой” гэж сургасан байдаг. Тэгвэл хамгийн сүүлд шашны шинэтгэл хэзээ хийгдсэн билээ! Буруу санаагүй бол 600 жилийн өмнө Богд Зонхов шашныг элдэв мухар сүсгийн гажуудлаас салгаж цэгцэлж өгсөн байдаг. Тиймдээ ч тэр хун шашны түүхэнд нэрээ үлдээж чадсан юм. Гэтэл өнөөдөр аль 1400-гаад оны үеэс бүх зүйл өөр болсон байдаг. Шашин ч үүнд тааруулан хөгжиж өнөөгийн нийгэмтэйгээ хөл нийлүүлэх шаардлага зайлшгуй тулгарч байна. Дээр нь мухар сүсгийн асуудал байна. Есүс Христ “Миний хэлсэн бол хөдлөшгуй үнэн” гэж дагалдагч нараа ямар ч эргэлзээгүйгээр сохроор дагахыг шаарддаг бол Будда “Миний шашны учрыг нь ойлгож шүт” гэсэн байдаг. Тэр утгаараа Буддын шашин бол мухар сүсэгтэн байх ёсгүй шашин юм. Мөн бөөгийн олон элементүүд шашинтай холилдон аль нь бөөгийнх, аль нь шашных нь мэдэгдэхгүй болсон нь Буддын шашныг гажуудуулж нэр хүндийг нь унагахад хүргэж байгааг анхаарч цэвэрлэх цаг болсон гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд шашны толгойд байгаа лам нар сүсэгтэн олноо мөнгө олох хэрэгсэл болгон харахаас бус шашны гүн ухааны мөн чанарыг таниулах тал дээр хангалтгүй байгаа нь харамсалтай. Уг нь Буддын философи ёсоор бол бүх зүйлд үйлийн үр гэж байдаг. Нэг ёсондоо та ямар нэг амжилтад хүрэхийг хүсч байвал элдэв ном гүрэм засал хийлгэхийн оронд өөрөө чармайн ажиллавал тэр хөдөлмөрийнхөө үр шимийг амсах нь зайлшгүй билээ.

  35. Anonymous says:

    Хүний сэтгэл хаашаа бие тийшээ. Иймд сэтгэлээ л хичээн ариусгаж явах нь чухал байх гэж боддог доо

  36. ok says:

    Sanal neg bna. hun uuruu uurtuu l burhan ni shuu de. zuv bodloor uuruuygee ariusgaad yavj baival burhan mini namaig iveej baidag yumaa. 

  37. GOD says:

    Tegehdee

    humuusee burhan gej baidag yum shuu .

  38. men says:

    shashiguin uzel gj 70 ad onihon bol lav l shasin gj suid boldgui bh tsagaan saraar hiimoriin san gats 2 nom unshuulal bolchdiin . neeh muu ym bhgui bizde

  39. GOD says:

    Zovol bodol baina.

  40. nbnbb says:

    Delger yamar uhvar muchid bodoltoi hun be!!! End hen ch hultsengui bdliin tuhai yariagui. Shashniig uls turtei holboogui. Chi l tegej tur mini ushuu gesen gemt heregtnuudeer hureeluulj yavsan yum bgaa biz. Zugeer hunii zovlongoor toglodog huuramch lam buu nar bol shashin bish gej helj bna. Mundag sain neg ni bdag l biz. Shashin gedeg chini uhamsriig undeslegch. Tegvel ter hargis hertsgii turd bgaa humuus chini uhamsartai bolchihvol ard tumnee hairlana. Cham shig yu yunii duhand hurelgui aagij baagdag tavtirgui, hariutslaga gej ugiig barag duulaach ugui, heleh ugee haraalaar ehluuldeg, bolovsrol nimgen, zorilgo bhgui, itgel unemshil ugui, orchlond orshood ch hereggui yumnuudaas bolj mongol harin suirch bna. Chi unuudur l hooltoi bol bolloo. Jiliin daraah amidralaa harah chadvargui. Sursan yum ni haraal, oilgson yum muihraar zutgeh. 

  41. Ганди says:

    Санал нэг байна. Бас бараг би өөрийнхөө тухай бичсэн юм шиг санагдлаа. Өөр тал нь би шарын шашныг бүр үгүйсгэдэг. Яагаад гэвэл Түвд, Монгол 2-ыг эрхшээлдээ оруулахын тулд Хятадын түшмэд буддын шашныг үндэслэн нэг философи гаргаж ирсэн нь шарын шашин гэж үздэг. Гэхдээ аливаа шашин, шинжлэх ухаан 2 хосолж, ШУ-ны тайлбарлаж чадахгүй байгаа зүйлийг өөрийн шашны үзлээр тайлбарлахыг ямарч үндэстэн оролдож ирсэн.

  42. Дэлгэр says:

    nbnbb  хуцна биз тэгэж явсаар байгаад монголчууд хүлцэнгүй болчиж төрийнхөө өөдөөдс төр минь өршөөг нтг гээд балайраад төр бид нарыг өршөөх цаг нь байтал nbnbb энэнтэй адилхан бодолтой хүмүүс сүх далайтал үхэр амар гэдэг шиг урсгалаараа явсан гарууд. Тэглээ ч бид чинь уул ус тэнгэр газраа шүтээд явдаг энгийг атлаа агуу ард түмэн, бурхан өршөөг нтр гээд хуцаад явж байхаар үхсэн минь дээр 

  43. nbnbb says:

    Zuv l yum bichsen bna shd. Bi sanal niilj bna. Minii huvid ch gesen burhan shashin gedeg hunii ed zuilsiig avch unen hudal, buteltei butelgui yum helehiig heldeggui. Tiim humuusiig uzmerch zasalch gevel zohiltoi. Burhan gedeg bol huniig yos surtahuuntai, uureg hariutslagatai, nuglees tatgalzaj, buyaniig arivjuulahad chigluuleh huch. Zugeer l humuusd muu yum hiivel bi daraa ni hariutslaga huleeh yostoi esvel shiitgelee amsana, sain zuil hiivel amidral saihan bolno gesen engiin uhagdahuuniig tarhi, zurh, setgeld ni shingeej uguh gesen bh. 

  44. yesno says:

    nogoo luuwangaa idnuu laagaa idnuu yamar hamaa bn gedeg shig hun yamar shashin shuteh ni neeh chuhal bish ee.buh shashinii undsen gol sanaa ni bun hunee hairlah shu de uuniig oilgoh heregtei.zaawal shuteh hundleh eswel buruushaah ul oishooh albagui bugd bidnii erh choloot songolt .

  45. Билгээ says:

    Санал нэг байна. Аль нэг шашин бөө мөргөл гээд хэн юугаа шүтэж юунд итгэж амьдрах нь дурын л асуудал. Үхэн хатан хэн нэг бөө бас нэг лам хар гээд бараг хэзээ яаж хүндрэх вэ гэдгээ хүртэл асуухаа шахаж явдаг хүмүүсийг гайхдаг. Жилдээ нэг заслаа хийлгэчихээд заваа гарвал Ганданд очиж хүрд эргүүлж тагтаа хооллочихоод явдаг хүмүүс олон байгаа байх. Лам, шарын шашин ч гэлтгүй тэр Есүс, нөгөө бөө дагаж элий балай нь мэдэгдэхгүй юм яриад, хийгээд яваа хүмүүс гадуур зөндөө л байгаа биз дээ. Хүн хамгийн гол нь зөв сэтгэлтэй зөв бодолтой л явбал замын гай болгон ирээд дайраад байна гэж боддоггүй. Зөв явбал зөөлөн замбуулин гэж…

  46. dfadassa says:

    Зааа ёоосон бэ. хүн бодож явдаг юмаа л бичсэн байна. Тийм ч их сэтгэгдэл төрүүлсэнгүй. гэхдээ яахавдээ бичиж л байг л даа. Хэрэгтэй гэж бодоол бичсэн юм байлгүй дээ. Харин энэ дээрх нөхөр бол нэг л байж ядсан сонин баагий вэ. тавих нь ээ тавих нь.

  47. hj says:

    chi law teneg baih aaa yu sooliorooorood bgaan be garchigiig ni harsan chini ih goyo sedew baisan chini hahahaha chi yugeee dongostsiin beeeeeeeeee hahahahahahaha ene site zarim neg yuman deer hizgaarlalt tawij iim niitlel oruulahgui baiwal zugeer yum shig eee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.