БНСУ-ын иргэнтэй гэрлэсэн иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй байна

119177764

****Ц.ЭЛГЭМСҮҮЭНЭРЭЛЭНГҮЙ***Гадаадын иргэдтэй гэр бүл болсон монгол иргэд 2007 онд 972 байсан бол 2010 онд 469 болж, хоёр дахин буурсан тоо судалгаа гарчээСүүлийн арав гаруй жилийн хугацаанд 6128 монгол эмэгтэй гадаадын иргэнтэй гэр бүл болжээ. Үүнээс 80 орчим хувь нь 18-25 насны охид, эмэгтэйчүүд харин гэрлэж байгаа гадаадын иргэд (70 хувь нь солонгос) нь 35-60 насныхан. Мэдээж гадаадын иргэдтэй гэрлэгсдийн 95-97 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа.

.

Яг үнэндээ тийм сайхан хайр дурлал учралын түүх гэвэл энд үнэндээ бичих зүйл бага байна. Ихэнх нь тавилангаараа танилцаж учраагүй, найз нөхөд болон гэр бүлийн хэн нэг гишүүнийхээ санаачилгын дор зуучлалаар гэрлэсэн байдаг. Гэвч тэр бүсгүйг энд буруутгах аргагүй. Хайр сэтгэлгүй бүр огт танихгүй хүнтэй хатуу гэрээ болзлын дор гэрлэхдээ өөрийгөө гэхээс илүүтэй нэг гэрт ажилгүй бие биенээ харан тойрон сууж, арай гайгүй яваа нэгнийгээ татаастай амьдардаг хэдэн ах, эгч дүү нараа араасаа чирэн гарах боломжийг харсан байдаг. Энэ нь өнөөх л ажилгүйдэл ядуурал, нийгэмдээ амьдралдаа сэтгэл дундуур байх цөхрөл гутралаас үүдэлтэй. Үүн дээр мэдрэмжтэй хөдлөж мөнгө олох зорилгоор бий болсон зуучлалын алба нэртэй “эхнэрийн ченжүүд”  мөөг шиг олноор бий болсон. Энэ зуучлалын  алба гэх  газар очвол юун алба байхав ерөөсөө л нэг хэл амтай амтай хүүхэн, солонгос нөхрүүдийн нэрийн жагсаалттай сууж байдаг. Ирсэн бүсгүйн талаар анхааралтай судалж ярилцаж, асуулт тавиад өөрийнх нь ядуу байх, ардаа хэл ам хийх татлаа түлхээ багатай байх, их өндөр боловролгүй байх гэх мэт үндсэн шаардлагад тэнцэж байвал тэгсгээд мөнгөний яриандаа ордог. Тэднээс амьдралын бололцоотой боловсрол хэл устай хэдэн эмэгтэй танайхаар зуучлуулан гадагшаа бэр болон “ехпортлогдсон бэ” гэж асуувал бараг л юу гэж тийм хүн гадаад хүнтэй гэрлэхэв дээ л гэж гайхах байх. Тэгэхээр дээрхи 6000-д ямар бүсгүйчүүд маань гарсан бэ гэдэг нь ойлгогдоно.
.

Харин харьд одсон монгол бэр маань хүний газар хадамд очиход нь юу хүлээж байдаг вэ. Яг үнэндээ анх зуучлуулж байхдаа их сайхнаар төсөөлсөн байдаг. Солонгос драмууд дээр гардаг шиг зөөлөн дуутай цэвэрхэн “гоонж” хослуулсан, үсээ гийлдсэн соёлтой дөлгөөн зантай цэвэрхэн цагаан царайтай аятайхан Хангүг эр тосоод л. Хадмууд хүрээлэн шаагилдаж бэлэг сэлтээр булаад ч юм уу. Харамсалтай нь ихэнх тохиолдолд өөр дүр зураг угтдаг. Ер нь Солонгост амьдрах, орших шалгуур их өндөр л дөө. Сайн боловсрол эзэмшсэн нэг бол сайн бизнестэй хөл дээрээ баттай зогсож байж гэр бүл зохиож аятайхан таалагдсан бүсгүйтэйгээ гэрлэнэ. Ингэж чадаагүй буюу өдөр тутмын ажлын их дарамтнаас стресст орсон, зан харьцааны доголдолтой “сөжү” нэлээн залдаг болсон нөхдүүд л гоонь явна.
.

Тэд зуучлах албаар монголоос эхнэр “авчируулна”. Гэр бүл болно гэдэг гадны оронд байтугай өөрийнхөө эх оронд элбэг хангалуун байхад ч авч явахад төвөгтэй харилцаа гэдэг. Гэтэл эцгийн эрхт ёс Кунз буюу эмэгтэй хүнийг дорд үзэх хандлагатай  Солонгос оронд бэр бууж сэтгэл тэнэгэр явах гэдэг тийм амар биш. Гэхдээ л энэ бүхнийг давж гарахаар 6000 хол гарсан бусгүйчүүл гараад явчихсан байна. Эндээс зуучлалын алба нэртэй эхнэрийн ченжүүд багагүй ашиг халаасалсан. Зуучлагчид гэрлэлтийн дундаас ашиг олж, зөвхөн мөнгө өгсөн талын эрх ашгийн талд гэрээг хийж  хүний эрхийг ноцтойгоор зөрчдөг. Мөн гэр бүл зуучлалд их хэмжээний мөнгө яригддаг тул эхнэр нэрээр “амьд барьцаа” болж нөхөр болон хадмуудын хүссэнээр байх болж сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл, дарамтад өртдөг нь үнэн. Үүнийг “эхнэрийн ченжүүд” сайн ойлгож байдаг. Гэхдээ л өө дажгүй ёстой сайн хүн таарлаа гээ л явуулчихдаг мөсгүй улс.

 .

Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ аз сорьсон бизнес гэрлэлтээс бүсгүйчүүд маань татгалзах болсон байна. Гадаад хүнтэй гэр болох нь тухайн үедээ ажилгүй ядуу амьдралаас гарах нэг шинэ гарц болж харагдаж байсан. Тэгэээд ч зөвхөн мөнгөний өгөө авааны харилцааг зохицуулсан гэрээгээр тухайн улс орон, үндэстэн ёс заншлийн талаар тун бага мэдлэгтэйгээр яаран гарч олон  бэрхшээлтэй  тулгардаг байсан байх. Гадаадын иргэнтэй, ялангуяа Солонгос иргэнтэй гэр бүл болж байгаа иргэдийн асуудлаар зарим ТББ гэрлэхээс нь өмнөх сургалтад хамруулах ажлыг 2008 оноос зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч байна гэжээ.  Ийм сургалтад хамрагдсан Солонгос иргэнтэй гэр бүл болох гэж байгаа зарим эмэгтэйчүүд тухайн улсын хууль, дүрэм, ёс заншил болон гадаад бэрийн амьдралын асуудлаар зохих мэдлэгтэй болмогцоо гэрлэх шийдвэрээсээ татгалзсан тохиолдол гарсан аж. Тухайлбал, сүүлийн хоёр жилд гадаадын иргэдтэй, ялангуяа БНСУ-ын иргэнтэй гэрлэсэн иргэдийн тоо буурсан үзүүлэлттэй  байна. Гадаадын иргэдтэй гэр бүл болсон монгол иргэд 2007 онд 972 байсан бол 2010 онд 469 болж, хоёр дахин буурсан тоо судалгаа гарчээ. Энэ бол үнэхээр сайн мэдээ.

7 Comments

  1. qazwsx says:

    Solongoschuudtai suuh ni bagasaad Europe Hujaa nartai suuj bga shuu de, ern tgd asuudaltai Mgld tuuhtei huuhnuud bol hel amguigeer Europe ntruudtei suusan ni deer dee

  2. 2010 bish 2013 on unuudur !!!!! says:

    Elgemsengui gej neg medemgiirsen gaj avgai bainaa ! Solongosiig muulna , Tegsen murtluu uuruu Korean shal doloogood mal shig ajiilaj amidarch baigaa ! Aygui Bol uuruu so tugtsugtei biz !!!! 2007 , 2010-g haritsuulj gene !!!! Odoo chin 2013 on tenegee !!!!!!! 

  3. zochin says:

    bi evropd bdag oorooch bas gants bie.tegd mini ergen toirond bga bas mngl emegtechuudte uulzaad yrij bhad basl hetsuu hestuu huuhnud ih bdiimdaa.80huvini  barag gadaad zaluustai suh moroodolte tegd hen 1ni 50gartsan basch gaigui 1jijegduu ym ajiluuldag huntee suusiingaa estoi aztaid tootsoj buur ataarhdag ged boddo.bi buur dotro gaihdag.5n jiliin daraal gedh ter hun ovo bolloshd.erni mngl eregtechuud muu muhail geni yas yman deer  t1 emegtechuudni ilu olondoo..esvel hamgiin joohon tiimuudni gadagshaa garad tegd 1ymnaas  zuugdeed endee shingeher  shiiddeg ymu buu med.nuurech oligtoihon tsverhen yanzalj chadahgui boon brend yrina.deerseni aimaar ataach hov yrindaa.golduu 30gartsan nohorch guu huuhedch guu hernee mngl zaluuchuudaa aimaar golno.bi mngl hunteege suuna geher barag t1 gej jig jug hiij shivnelddinsh.chini naad uzelchin hend hergete en t1 gej zaimni shud heldeg.yahvde hun huni uzel bodol oor mini bodloor bas alich uls undestend torson bai bas huvi huni uureg gej ym bdagl gej boddog.gadaad hunte suugad tsusaaa holivol etseg ehed maanil lav taalgdahgui bsan bh herve amid seruun bsan bol.guu maa gehd nasan turshida 1l buru ym hiitsiim hsig setgeld sevte bsaar bgad duusah bh.erni tegd odo gadaaduudch meddeg bolson bnale.mngl emegtechuud hichneen haymd gedgiig.namaig dongoj irsenii daraa ajild orson chin ezen emegtee chi gadaad huntee suuj bicheg barimtai bolhiig husdegu urndi mnglchuud tegeh huselte bsan gej helsen.esvel amidral heterhii yaduu bga bolhoor ingetlee ulairdag bolsiimuu mongonii tolooo.golni bid het  setgelgeeni yaduurald orsiim shig sanagdsan ooriihoon huchind naidaj ooriihnoo hucheer amidrana gedeg tolgoidni bagtadguu ymuu.esvel ooriigoo uneleh unelemj tim dooguur ymu.50garantai brazil ovgon shuud  parisaar zugaalj buudalj ori gesn teherni mngloor bol bitii morood geed togloomoor dund huruugaa gargasan.ternd bol estoi seruun zuudni moroodol bailgui.udam sudargui hogin brazil ovgon.bi bol mngl tustai baharhah tuuhtee mngl emegtee

  4. ........................\jack says:

    bi iimerhuu sudalgaag zondoo harj baisan mongol gesen 100 hurehgui hun 80 hed bailaadaa gadaad irgentei suuj baisan hezee gdg martchihlaa sayhan sanagdaj bna tegsen yas yumandeeree nogo mongol ged bga zaluus n tsus holildson mongold amidardag erliiz hurliiz humuus baisan za 10 huruund bagtah shahuu tsoohon jinhene mongol zaluu unen dajgui evrop oros huuhentei suusan bdiin tegsen huuhnuud heden 1000 aaraa shuu yoooooooo iim ohorhon iim erchuudee muulsan iim erchuudee gomdooson yaaj olig yavhav ene uls mongol tsusgui bolohnee 500 jiliin daraa

  5. Баяраа says:

    ugui: Чи эр хүнд лав хайрлуулж үзээгүй байхаа тээ. Хүнд хайрлуулж үзээгүй азгүй тахиа болохоороо эрчүүдийг ингэж дайсан шиг үздэг биз

  6. ugui says:

    95-97% n emegtei n ezeldeg genee.erchuudiig n hen tooh yum be.nohoi n ch toohgui.mongoldoo l tomrood baihaas…namgiin melhii shig

  7. Z says:

    Boljdee. Manaid hool hiij huvtsas ugaaj ogdog bsn buduun bor huuhen solongostoi gerleed yavchihsan bsn . Odoo yu bolj yavdag yum boldoo hoorhii. Hunii nutgiin burhnaas ooriin nutgiin chotgor der gj unen ug shuu. Muu ch sain ch eh orondoo amidarch boldog l bhgui yu.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.