Бүгдийг хүүхдийн төлөө

Энэ зураг дээрх эмэгтэй бол өдгөө 45 настай бөгөөд зургаан хүүхдийн эх гэхэд та итгэх үү. Лэйси Уайлд гэдэг энэ эмэгтэй дэлхийн хамгийн том хөхтэй эмэгтэй болох мөрөөдөлтэй гэнэ. Одоо ч тэр Америктаа хамгийн томуудын нэгд орох буюу 11 дүгээр размерийн хөхтэй, ийм болохын тулд 13 удаа мэс засал хийлгэсэн. Анх жирийн нэгэн америк бүсгүй байсан ч олон удаа төрсний дараа биеийнх нь галбир навс унасны дараа өөрийгөө өөд нь татахаар шийдэж хөхөө өгзөгийн хамт томруулж, уруулдаа силикон шахуулан лайтай ээж болж улмаар гоо сайхны мэс заслын амтанд оржээ. Түүнээс хойш л хөхөө томруулах гэж 13 удаа мэс засал хийлгээд үр дүн нь энэ.

Одоо ээлжит удаагаа хө томруулах мэс засал хийлгэх гээд бэлдээд эхэлчихсэн гэнэ. Яаж бэлдэж байгаа юм бэ гэхээр арьсаа сунгахын тулд хөхөвч зүүхтэй, ихээхэн хэмжээний шингэн ба В12 витамин агуулсан тусгай хоолны дэглэм баримтлаж байгаа аж. Суулгах гээд байгаа силикон суулгац нь Triple-M нэртэй юм байна. Эмч нар нас ийм болсон хойноо ийм том хөхний суулгац хийх нь амь насанд аюултай гэж анхааруулж байгаа зоригт ээж “гуцаа би мэдэж байна” гэсэн хариулт өгчээ. Яагаад гэхээр зургаан хүүхдэдээ бүгдэд нь дээд боловсрол олгоход хангалттай хэмжээний мөнгө олохын тулд хөхөө томруулж байгаа гэнэ.

Томруулсан хөх нь дэлхийн хамгийн том болчихвол энд тэндэхийн шоунд урьж, сэтгүүлд, кинонд зургаа авахуулж ихээхэн мөнгө олох юм байх. Ингэвэл зургаан хүүхдийнхээ ирээдүйг төдийгүй одоогийн амьдралыг элбэг хангалуун байлгаж чадна юм байх. Бүхнийг хүүхдийн төлөө гэж энэ дээ. Амиа үл хайрлан хөхөө томруулж байна шүү дээ.

4 Comments

  1. mglbusgui79 says:

    enduurel

  2. saak says:

    kkk, shaal hudlaa, uuriinh ni l hobby baina sh dee, teriigee hudlaa huuhduudiin tuluu gechihjee

  3. bi lav iim eejtei bol huuhed n gj yvhaas ichej hol amidrana

  4. naraa says:

    Muuhai bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.