Миний тайван амьдралд бүр гай болоод байна…

2299296_4b1b1a8d

Намайг Гэрлээ гэдэг 46 настай 2 охинтой. Амьдрал санаснаар минь сайхан байхгүй нь дэндүү харамсалтай юмаа. 5 жилийн өмнө нөхөр маань өвчнөөр гэнэт өнгөрсөн. Энэ тухай бодоход ч зүрх өвдмөөр хэцүү байдаг юм. Нэг хэсэг харанхуй нүхэнд уначихсан юм шиг л тэмтэрч ухаан санаагүй хүн шиг л байсан. Ийм үед л ёстой хүний чанар гэдэг юм танигддаг юм билээ. Одоо саяхан мэт санагдавч цаг хугацаа дариу 5 жил өнгөржээ. 2 охидынхоо төлөө бүхнийг л болгож бүтээх гэж гадаа гарч эр, дотор орж эм болно гэдгээр л өдөр хоногийг өнгөрөөлж явлаа. Ганцаардаж, туйлдах үе зөндөө гарч сэм сэмхэн л уйлж дотроо шаналж байсан. Хүний амьдрал хойно 6 сарын өмнөөс нэг хүнтэй санаандгүй танилцсан. Олон жил ханийн хайр халамжийг үгүйлж, ганцаардаж явсан надад сайн хүн шиг санагдаж хамт амьдрахаар болсон.

Тэр хүн одоо 49 настай. Эхнэрээсээ салаад 1 гаруй болсон. Өдий насны эр хүн гэдэг миний ойлголтоор амьдрал ахуй, ажил алба бүгд л жигдэрсэн сайхан тайван байна гэж төсөөлж байсан. Гэтэл тэс өөр. Амьдралын талаар ямар ч ойлголтгүй хүн байсанд маш их гайхаж байна. Хар бор гэрийн ажил эр мэдэхгүй, грашин цоож ч ойлгож чадахгүй гээд бод доо. Арай дэндүү. Болж бүтэх талаас нь зөндөө л хичээлээ. Надад ямар ч тус нэмэргүй, буудалд амарч байгаа хүн шиг, тэр хүний хувьд ямарч санаа зовох юмгүй. Одооноос намайг хардаад ажил төрөл хийлгэхгүй бүр зовоож эхэлсэн.

Бид 2 таарч тохирох хүмүүс биш юм байна ямар жаахан хүүхдүүд биш дээ. Хэн хэнийгээ танилаа. Одоо салая гэхээр ер явахгүй гээд миний тайван амьдралд бүр гай болоод байна. Энэ хүн надад хань болж чадах уу? Би яаж салж, холдох бэ туслаарай…

11 Comments

  1. Mongolmaa says:

    Iimdee l odii nasandaa gantsaara yavj baina shuude serde busgui mini hurdan yaruul!!!!!

  2. MKKI says:

    odor shonogui hoogood yavuul naadah chin zugeer l novsh bna

  3. zo says:

    omnoh ehner n arai gej hooj yavuulsan bh da naadhiig chin

  4. Zul says:

    Iim humuus bdag yum. Ta harin ert zang n tanisan aztai bn. 2 3 jiliin daraa iimerhuu bolj ehelsen bol yana. ZovolGoonii tuhaid derh buh commentuud tand hangalttai heregtei zuil bichjee. Tegheer bi davtaad yahav. Tand amjilt husie

  5. Good day says:

    Эргэж буцалгүй явуулах хэрэгтэй….Зүгээр л бүтэхгүй юм байна салий гэдэг үгийг эгц нүд рүү нь эрс шийдэмгий хэл…нялуунаас шулуун… Элдэв сайхан үгэнд нь хууртчихваа. Ер нь бол празит амьдралтай хүн юм байна шдээ. Танд Амжилт хүсье.

  6. Хатан says:

    Хаалганыхаа цоожийг солиод ирэхээр нь хаалгаа битгий тайлж өг. Наадах чинь таныг дээрэлхэж байгаа юм байна. Шууд аймаар хатуу зан гаргахгүй бол ийм хувалз шиг эрчүүд байдаг. Хүнд наалдчихаад салдаггүй шимэгч хорхойнууд. Та салъя яв гээд явахгүй байна гэдэг чинь та зөөлөн хандаад байна гэсэн үг. Өөр эмэгтэйн амьдралыг, хамаг эрч хүчийг 30 орчим жил сорсон шимэгч хорхой танд наалдчихаж. Маш хатуу муухай зан гаргахаас нааш явахгүй дээ.

  7. yoga says:

    ers shiidemgii hatuu changa bai. tegeed hooj yavuul. ergeed irehe rni uzen yad. tgvl yavah bailgui dee. ugaasaa belen yuman deer taavaaraa jargah snaatai chamtai zuuraldaad bgaam bishuu. ah duu bdg bol duudaj bgaad hoolgo. oor huntei bolson gd heseg zuur ter neg yumnaasaa deer bie haa saitai zaluu gertee bailga. ah duu nz nohod dundaas chini tuslaad ogoh zaluu olodh bailgui dee. ohiduudtaigaa niilj hoo… orj ireheer ni uurlaj bj suuhiin argagui bolgo… tsoojoo soli. buh yumiig ni gargaj haya,

  8. 111 says:

    er ni bol gaig chi ooroo l duudaj avchirsan bna shdee. taivan amidrald gai bolchloo ch geh shig

  9. ромео & жулета says:

    Нэг эрийн эхнэр байснаа бурхан болохоор нь өөр эрийн эхнэр болоод  яваад байдаг хүнийг ерөөсөө ойлгодоггүй юмаа. Таалал төгсөхөөр нь хоёр хүний зурагын өмнө зул асаачаад  миний нөхрүүүд гэх юмуу хайшаа юм бэ.Ядаж хүүхэдгүй бол яахав гэхсэн…Дамжуулж хэрэглэдэг эд бараа ч юм шиг… Гэр бүл хайр гэдэг чин амьдралд ганцхан л заяадаг. Тэр халуун ам бүл элэг бүтэн хэр удаан хамт байх нь Тэнгэрийн таалал. Бурхан болсон нөхрөө хүндэлж зулаа өргөн зургыг нь залаад түүнийхээ үргэлжилэл болох  үр хүүхдийг нь  сурган хүмүүжүүлж ач гучаа харан бурхан болсон эр нөхрөө дурсан санаж явах нь миний хувьд утга төгс амьдрал. 

  10. Anand_Amjilt@ says:

    Салая гэж хэлээд сал… Салж холдохгүй байвал цагдаад өгчих… Хуулийн байгууллагад ханд… Ах дүү хамаатан саднаасаа ч туслалцаа авсан ч яахуудээ… Эргүү новшнуудаас зайтай байсан нь л дээр шүү дээ

  11. irgen says:

    eleg bariad baina daa. hamaatan sadan , duu nar baidag bol duudaad huulgu, geriinhee tsoojiig soli, ers shiidemgii hatuu baihgui bol ireed gai bolood bna shuu. ireheer ni tsagdaa duudaad bai erhbish sanaa ni zovno biz. tom bolj bgaa ohiduudtai hun hoeriin hoorond eriin sugnuud lai l bolno shuu. haaya uulzdag dajgui huntei l bsan deer bh ger ornooroo bitgii avchiraa.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.