Төр түшилцэж буй эх бүхэнд хандах захидал

527-1368413548middle

Парламентын засаглалтай Монголд эрх барьж, хууль баталж суугаа 11 хатагтайд энэ өдрийн мэндийг хүргье. Бас хамгийн сүүлчийн айдас дагуулсан мэдээг уламжилья. Өнгөрөгч баасан гаригт үртэй бүхэн өмөрч сонсмоор нэгэн жигшүүрт хэрэг гарчээ.

Өөрийн таван настайг хүүг заазуурдаж гэмтээсэн хүний оронцгийн тухай мэдээллийг та бүхэн дурын сайтаас уншиж, харж болно. Таван настай хүүгээ тарчлаан зовоож тамлахаар зургаан настай ахыг нь заналхийлж, заазуур авчруулан хоёр настай охин дүүгийнх нь нүдэн дээр амыг нь дарж байгаад хэрчсэн зандалчин хүн мөн үү.

Бас тэгээд 2-6 насны гурван хүүхдийн эцэг гээд байгаа шүү. Энэ нь түүний ээлжит залхаалт аж. Архи уух болгондоо эхээс нь эхлээд бяцхан гурван үрээ удаа дараа ингэж дарамталдаг байжээ. Тэр хаздаг гэнэ.

Бидний үздэг цус сорогчтой кино шиг үйл явдал өдөр тутам, хором бүрт тохиолддог байж. Тэр эхнэрээ, бас нялх гурван үрээ дандаа хаздаг гэнэ. Тэгэхээр тэр вампир уу.

Бидний үздэг кинонд хэн нэгний цусыг сорж амьдарч байгаа болгон цус сорогч болдог доо.

Тэгвэл тийм нэгэн бидэнтэй хамт амьдарч байна. Үүнд УИХ-ын гишүүн эмэгтэйчүүд та бүхэн эмзэглэхгүй байна уу. Таны хамгийн хайртай бүхэн энэ томъёололд хамрагдаад байна аа. Яах вэ. Ямар гарц харагдаж байна вэ.

Та нар чинь хүйсний ялгаа ярьж, биднийг хэн ч ойлгохгүй байна гэсээр байгаад УИХ-д гарсан биш үү. Одоо та нарын цаг ирлээ. Дуугарах хэрэгтэй байх. Эхчүүд бид хүлээж байна. “Өөрөөс унасан өт ч хайран” гэж яруу найрагч Б.Ичинхорлоо нэгэнтээ дуугарч билээ. Үнэн үг шүү.

Тэгвэл тийм нэг эх өөрийн үрсийн төлөө өнөөдөр нулимс унаган та нараас өмгөөлөл эрж байна. Эхнэрээ янхан гэхээр гүйгээд ирдэг, хүүхдүүдээ пизда гэж дуугарахаар давхиад очдог ийм амьдралыг хэдэнтээ давтах вэ. Тэгвэл дээрхи амьдрал яг тийм байжээ.

Монгол эрчүүдээ, би та нараараа уг нь омогшмоор байна. Гэхдээ чадахгүй нь дээ. Өөрийн үрээ бусдынх гэж хялайж, харамлахын хооронд биднийх л гэж ирсэн тэр нялхсыг заазуурдаж байгаа эрийг монгол хүн гэхэд харамсмаар.

Монголчууд бид хэдүүлээ билээ, даанч цөөхүүлээ. Атал нөгөө л монгол зангаар том болоод би бөх болноо гэж суугаа аавдаа заазуурдуулсан тавхан настай хүүг яалтай вэ. Ийм жишээ хажуу дэргэд байна аа. Одоо яах вэ, эмэгтэй гишүүд ээ. Та нарын сэтгэл өвдөж байна уу.

Уг нь та нар чинь эх үрийн нандин харьцааг эр хүн ойлгохгүй байна, бид нар төрийн босгонд түшээ хийвэл юм болгоныг зөөллөж, зөв харьцааг үүсгэнэ гэж уйлан дуугарч сонгогдоо биз дээ. Тэгээд одоо дуугараач. Боломж дэндүү гарч байгаа юм биш үү.

Тавхан настай нялх үрээ заазуурдсан мэдээ сэтгэлийг чинь зулгаахгүй байна уу. Түүн дээр нэмээд хэлэхэд 10 cap тээсэн үрийнхээ аманд бөгс арчдаг цаасаа чихээд алж байна, цаана чинь хүүхнүүд. Дөнгөж төрсөн тэр нярайн аманд бүтэн ОО-ын цаас багтаагүй нь тодорхой.

Эхсээ таслаад л нурманд булж байна, хүүхдээ. Яг хорхог шиг. Ийм эмсийг эх гэж нэрлэх үү, эмэгтэй гишүүд ээ. Та нар одоо олуулаа болсон. Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлээч. Сэтгэл зүрх чинь хэрвээ өвдөж байгаа бол хууль санаачлаач.

Хэн нэгнээс тээсэн үрээ гаргахаас татгалзсан, амийг нь егүүтгэсэн болгоныг гэсгээгээч ээ. Яагаад болохгүй гэж. Зарим нь үрийн заяа мөрөөдөж, дэр нэвтэлж хонож буй шөнүүдэд, даварсан нэг нь хүний амиар наадаж байгааг зогсоомоор байна.

Өөрөөс унасан, амь тасалсан үрээ цаг бусаар орхиж байгаа ээжид ямар ял оноох вэ. Үүнийг санаачлаач. Ажил хэрэг болгооч, Эрхэм гишүүн хүүхнүүд ээ. Төр барина гэдэг гэрийн эм байхаас илүү асуудал биш үү.

Н.Саранчимэг

7 Comments

  1. suri says:

    huuli zagdaa 2 mongotei hund l uilchildeg bson ardchilal geed huzaad amaaraa zagaan hoos saharuulaad orilood bdag amitad l iim bolgoj bgamdaa hoorhii

  2. degi says:

    yalzarsan niigem.

  3. aagii says:

    mongoliin onoogiin niigmiin unen baidal ene shuu dee ,erchuud ni za za bichih gesnee zalhuu durgui 2 zereg hureed .

  4. bm says:

    ene buhel buten ulsad chin Huuli hyanalt tsagdaa gej bdag bol niigemd amidarch bolohgui zovshoorogdohgui huuhdee tarchlaasan ene huniig buur baihgui alga bolgooch ee. niigmees tseverleech

  5. b says:

    ýöýã ýõ áàéõ ýðõèéã íü õàñ

  6. UU says:

    цагдаагийнхан яагаад ийм хүнийг удаа дараа хүчирхийлэл үйлдээд байхад тавьж явуулаад байдаг юм бэ хүн алахыг хүлээсэн мэт. гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх гэдэггүй бил үү. өөгшүүлж байгаагаас гэмт хэрэг гарах нь ихсээд байна шүүдээ.цагдаа нарт итгэл алдарч байна.3р эмнэлэгт шинжилгээ өгч байгаад эмчид нь /ганцааранг н оруулаад хувцсыг нь тайлуулж үзүүлж байх хооронд тухтай карманг нь уудалж түрийвчтэй мөнгийг нь хулгайлсан / юмаа хулгайд алдчихаад сэжиглэж байгаа хүн байнаа гээд байхад тоохгүй ажил ихтэй маргааш ир гэсээр байгаад хулгайн хэргийг замхруулчих юм.ажил нь энэ л баймаар юм. энэ чин л нийгэмд гэмт хэрэг ихсэх үүр уурхай болоод байна шүү дээ.

  7. GegeenCom says:

    Bas l bidnuus shig yah yu hiih yamar shiidel songoh deeree gacaatai ch bgam biluu. Gehdee sedel uusgej bga n saishaaltai bn. Hun yahaar tiim boldog yaval tegehee bolih tal deer ur dagavartai n bish undes shaltgaantsi n tulj ajillaval …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.