Хүн болж төрөөгүй хүүхдийн ээждээ бичсэн захидал

Mother+Kissing+Her+Baby

Ээжээ?

Би уг нь таныг намайг анх дуудахад диваажингийн цэцэрлэгийн солонгын өнгөт хивсэн дээр соно бялзуухайнуудтай хамт тоглож, сахиусан тэнгэрүүдийн хайрын дуунд баясанхан бүжиглэж байсан юм. Гэтэл гэнэт урьд хожид сонсогдоогүй намуухан хоолой “Миний хүү…” хэмээн дуудах нь тэр. Тэрхүү уянгалаг хоолойг сонссон сахиусан тэнгэрүүд дуулалдахаа азнан чагнаархсан бол далай давалгаагаа хумин бодолд дарагдсан билээ. Миний явах цаг ирж. Би дэлхийн хүн болох нь.

Нэг дэх долоо хоног: Ээжээ? Та минь ямар дулаахан юм бэ. Диваажингийн цэцэрлэгт үүлэн орон дээр нараар хучууланхан нойрсдог боловч таны хэвлий шиг ийм дотно, ийм тухтай байсангүй. Та мэдэх үү? Би таны хүүхэд болохын тулд их хичээсэн. Сургуульдаа онц сурч, бурхдын үгэнд сайн орсон. Бас хэзээ ч нисдэг морьд шиг дэггүйтэж, шидтэнүүд шиг оддын хооронд зугаалдаггүй байсан. Та намайг хүлээж байсан уу? Би ч бас таныг зөндөө хүлээсэн. Багш хэлэхдээ зөвхөн сайн сурагчдад л дэлхийн хүүхэд болох шагнал олгодог гэсэн.

Найзууд маань тийшээ явчихаад эргэж ирэхгүй болохоор нь би жаахан айдаг байсан. Сайхан байдаг болохоор л ирэхийг хүсдэггүй байсан юм байна л даа. Та намайг аймхай хулчгар хүүхэд байна гэж битгий бодоорой. Би зоригтой жаал шүү. Хамгийн сүүлийн жишээ гэхэд би марал бугыг унан долоон бурхан өвөөгийнх рүү гал авахаар ганцаараа давхисан юм. Ээжээ? Би хэтэрхий их яриад байна уу? Намайг бүгд л тэгдэг юм. Cap эгч хүртэл надаас залхаад өдрийн турш нүүрээ буруулдаг. Шөнө харин би унтчихдаг болохоор сайхан эгч маань гэгээн мишээлээр үзэсгэлэнт царайгаа гоёдог юм. Тантайгаа байх ямар сайхан юм бэ, ээжээ…

Дөрөв дэх долоо хоног: Ээжээ? Би сая зүүдэллээ. Эсвэл бүгдийг эргэн саналаа. Нэгэн цагт та минь уулыг уултай холбосон урсгал дөлгөөн их мөрөн байснаа санаж байна уу? Тэр үед би таны их уснаас эх авсан хоржигноонт бяцхан горхи байж билээ. Нэгэн цагт та минь анхилуун үнэрээ аглаг тайгадаа түгээсэн мөнхийн ногоон хуш мод байснаа санаж байна уу? Тэр үед мөчрийг тань дамжин дүүлэх бүлтгэр жаахан хэрэм би байсан юм. Нэгэн цагт та минь хараад сүрдэм байц хад байснаа санаж байна уу? Энгэрийг чинь түшин бараадсан хэдэн хөх чулууны нэг нь би билээ. Тэгэхээр та бид хоёр мянган жилийн ерөөлтэй байгаа биз. Таныхаа урсгал их мөрөн мэт саруул оюунаас үр чинь ухаан нэмнэ, мөнхийн ногоон хуш мэт гандашгүй гоо үзэсгэлэнгээс чинь зүс нэмнэ, байц хад мэт бат суурьтай хүмүүжлээс чинь мэдлэг нэмнэ. Ээжээ? Би таныг ядраагаад байна уу? Та минь сүүлийн үед нэг л дуу муутай болчихлоо…

Долоо дахь долоо хоног: Ээжээ? Та битгий уйл аа. Би өдрөөс өдөрт том болж таныг өвтгөж байгаагаа мэдэж байна. Таныг уйлахаар би ч бас уйлаад байна. Та бид хоёрыг уйлахаар таны хайраар цалгилдаг, миний ханатлаа сэлдэг энэ далай шорвог болоод байна. Шорвог болохоор үр чинь амьсгалж чадахгүй тийчлээд байна. Намайг тийчлэхээр та минь өвдөөд байна шүү дээ…

Ес дэх долоо хоног: Ээжээ? Та аавд хайртай юу? Би лав аавдаа хайртай. Харин аав минь надад хайргүй бололтой. Аав яагаад “Наадхаа авахуулсан нь дээр дээ. Бие чинь дийлэхгүй. Тэгээд ч сургууль соёлоо төгсөж, ажил амьдралтай болсныхоо дараа хүүхдийн тухай бодсон нь дээр” гээд байгаа юм бол? Эгээл би энд огт байхгүй юм шиг ярих юм. Ааваа би энд байна! Хүү чинь таныг сонсож байна. Хожмоо тантай усны дусал мэт адилхан гэж найзуудын чинь өхөөрдөх, хөлд орох гэж яваад таны гуталанд тээглэн бүдэрч сүрхий соривтой үлдэх, тэр сорвийг нь нэгэн үзмэрч “Сайн цагийг авчрах төрийн түшээ, их гэгээнтэн бор өргөөнд заларчээ” хэмээн өлмийнөөс нь адис авах, ээжийн залуугийн төрхийг санагдуулам сайхан охин дагуулан ирж гал голомтоо бадраах, хорвоогийн жамаар хадан гэртээ буцах болоход хөлийг тань хучин асрах ганц үр чинь тандаа учирлаж байна. Би эндээс явмааргүй байна. Ээжээ надад туслаач!

Арван хоёр дахь долоо хоног: Ээжээ, Танд хэцүү байна уу? Надад аль хэдийн эм тарианы үнэр үнэртээд эхэлчихсэн. Сувилагчийн зандрангуй “гутлаа тайл” гэхийг сонсоод ч цочирдоогүй. Би зөн совингоороо ямар аймшигтай зүйл та бид хоёрыг хүлээж байгааг мэдчихсэн. Тиймээс намайг битгий энхрийл, надаас бүү уучлалт гуй. Хэвлий дээрээ тавьсан гар чинь ийм дулаахан байхад таны минь сэтгэл яагаад тийм хүйтэн болчихов оо. Ээжээ та үүнийг хүсээгүй тиймээ. Би танаас холдмооргүй байна. Хүү нь шөнө уйлж таныг сэрээж байхгүй, айлын хүүхдүүдийг шоглож нүүрийг тань улалзуулахгүй. Муу сурч чихийг тань халууцуулахгүй. Өвдөж, гэмтэж, бэртэж өр нимгэн сэтгэлийг тань чилээхгүй. Би сайн хүүхэд байнааа ээжээ. Ээжээ би айгаад байна аа. Ээжээ би даараад байна аа. Битгий…

Эхийн хөх ивлэж, сүү нь асгарч эхэллээ. Хөх нь ивлэхтэй зэрэгцэн нулимс нь бас урсав. Миний хүү, хөөрхий үр минь… Эх нүдээ анина. Хоосон, өнгөгүй… Хэвлий дотор нь одоо нэг бяцхан амь хөдлөхгүй. Тэгж бодохтой зэрэгцэн бүр ч хов хоосон утгагүй санагдана. Гэтэл хоосон дундаас нэгэн эрх балчир хоолой ийн цангинуулав: “Ээжээ, би таны уургийг амлаагүй, энгэрт чинь тэврүүлээгүй ч бурхнаас заяасан үр тань билээ. Гологдсон үрсэд эргэж очих газар диваажинд олддоггүй юм. Гэхдээ сахиусан тэнгэрүүд таны цагаан сүү урсахыг үзээд, намайг гэсэн хайр тань буйг хараад өршөөн нигүүлсэв, биднийг. Би гэртээ ирэв. Та гэртээ үлдэв. Гэвч бидний уулзах тавилан энэ насанд үл үлдэв” Цангинасан хоолой замхрав. Эх цөхрөн хашгирлаа. Дуу үл гарна…

15 Comments

  1. mongoli says:

    setgel ovdchohlo hoorhi vrs min ingej irdeg bh da bvsgvichvd min irj bga vre olgidod avarai guiy herev bi em bsn bol hezeech butshgvi ene ogvlegig bichsen hvn vnen um bichej bayrlla hoorhi vrs min 

  2. doogii handaj helew says:

    vr hundult gaigvi gnee nusaa chi hewliid bgaa vree awhuulj ba geed tusuulduuu nvden deer vhehees ch aimshigtai chinii setgegdeliig unshaad vneheer zail tsashaa gj helmeer sanagdlaa genen bad aa hvvhed

  3. otgoo says:

    yadruuhan ch gsn eleg bvten saihan ussun hvmvvs bii shv. Zaawal mungu tugrug bvh zvil hangaluun bjij hvvhed gargaad saihan amidardag yum bish. Hvvhed turvvlj usgunu gdg chuhal zvil. Hos 2-iin amidralaa bvteene bosgono, jargal zowlongiin alind ch hamt bj, vr hvvhdee eleg bvten usguj chadna gsn setgel deer l hvvhdiig turvvlj, usgudug yum.

  4. zochin says:

    huuhdiig tolovloj gargana gj baidag l bh gehdee hetsuu shdee bid er n tolovloj garsan huuhduud uu esvel deer durdsan shig sanamsargui huuhduud uu bodoh l heregtei. hel gozognoh amarhan,bodoh hetsuu shuu

  5. busgui says:

    shaardlagatai bol hiilgeh l heregtei. Mongoloor l neg sanamsargui oldson huuhduud. sain tuluvluud beldej bgaad ur huuhdee gargaj bai. tegehgui tegeed l gants shuniin jargaliig urdaa taviad tuuchihdag zarim humuus sonin setgehuitei bh yum. uuriiguu beld, setgel zuigee beld, ed materialaa beld, tegj bj huuhed turuul! az jargaltai orchind huuhdee usguh heregtei yum shig. 

  6. Anonymous says:

    burhan geh gej bgaad buhan gechihej sorry

  7. Anonymous says:

    aavaas shaltgaalsan ur hundult ih bdag bhaa. aav yagaad ch huleen zuvshuurehgui bhad hetsuu l yum bilee. eh hun hezee ch ur hunduuleh shiidev gargahgui bhaa. yah ch argagui uye gej bas bdag l yum bilee. gantshan talaas ni bicheed bhaar tiimhen l yum daa. buhan gej bdag l yum bol ehleed aavuudaas hariultii ni sonsvol…

  8. Соогий says:

    ААВАА ГЭЖ ДУУДМААР Л ЮМДАА ЭНЭ ГАНЦ ЭЭЖЭЭР ШИЙДВЭР ГАРАХГҮЙ ШҮҮ ДЭЭ

  9. Gerlee says:

    bi ch gesen nulimsaa barij diilsengui ee.hun amidraldaa ih zuilig uzeh yum daa bi anhnihaa huuhdig toruul.d 2 hon.d l aldsan.5sarin omno 7sartai iher huuhduudee zulbasan.nadad mash hund bsan.

  10. World says:

    youtube deer huuhdiin unshsanaar bsan, ter n sonsohod ih hetsuu yum bn lee, orovdoltei,

  11. Jaagii says:

    Ymar aimar bichee ve. Zundu uilla

  12. Hamzas says:

    Zognol oilgodgu malnuud

  13. uyanga says:

    Эрүүл саруул хүүхдийг төрүүлж л байх хэрэгтэй шүү дээ, Охид эмэгтэйчүүдээ үр хөндөлтийг аль болох хийлгэхгүй байгаач. Манай найз анхны хүүхдээ авахуулсан. Тэгээд одоо үртэй болъё гэж хичнээн хүсэвч чадахгүй. Тэр үр суулгаад хүүхэдтэй болно гэдэг чинь худлаа юм байна лээ шүү, бие организмаас нь шалтгаалаад болдоггүй юм байна лээ. Нэгэн удаагийн болчимгүй шийдвэр 1000 мянган өдрийн зовлонг дагуулдаг юм шүү. Одоохондоо хүүхэдтэй болмооргүй бол сайн хамгаалах хэрэгтэй ш дээ.

  14. doogi says:

    үх хөндөлт бас чиг гэж гайгүй байна хүн болж төрөөд эцэг эхийнхээ нүдэн дээр машинд дайруулж кранд цохиулж эсвэл хариуцлаггүй авилгалч эмч нарын балгаар хичнээн хүүхэд эндэж үхэж байгааг анхаараач худлаа нээх үр хөндөлт гэж сенсаацлаж мөнгө сааж байхаар,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.