Гэр бүлээ яаж аз жаргалтай байлгах вэ?

tn

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, миний зөв бурууг хэлж яавал гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдэхийг хэлээд өгөөч. Би найз бүсгүйтэйгээ танилцаад 4 жил, хамт амьдраад 2 жил болж байна. Бид 2 нэг ой хүрч хөөрхөн охинтой, гэр бүлээ батлуулаагүй, бид 26-тай, найз бүсгүй 28-тай, манайд аав ээжтэйгээ цуг амьдардаг. Бидний муудалцах шалтгаан гол нь гэр бүлийн суурь хүмүүжил. Эхлээд би өөрийнхөө талаар сайн муу бүхнээ тоочий.

Би бүх зүйл дээр няхуур нямбай хандаж, бүх зүйл байх ёстой газраа л байж, гэр бүл эрэмбэ дараатай байх ёстой гэж үздэг. Архи тамхи хэрэглэдэггүй, өндөр цалинтай ажилтай, найз бүсгүй охин 2-оо хүнээс дутахааргүй байлгах гээд өөрийгөө ч мартаад ажилж зүтгэж яваа энгийн л нэг залуу. Гэхдээ би түргэн ууртай, зөрүүд, багаасаа гэртээ ганцаараа өссөн болохоор нийтэч биш, хүнтэй эвтэйхэн ярилцаад санаа бодлоо ойлгуулж чададгүй гээд олон муу тал бий, үүнийгээ хэний ч өмнө хэлнэ. Бодлоггүй хийсэн үйлдлээсээ болж хайрыгаа, аав ээжийгээ ч зөндөө гомдоож байсан. Надад сексийн тал дээр ямар нэг асуудал байхгүй, хангалттай таашаал өгч чаддаг, гэхдээ найз бүсгүй маань үргэлж цааргалдаг, 7 хоногт үсрээл 1 удаа л үүнийг хийдэг.

Найз бүсгүй маань бол ажилсаг, түргэн шуурхай юмыг хийдэг, сэргэлэн гээд зөндөө л сайн тал байна. Өнгөрсөн хавар сургуулаа төгссөн, ажил хийдэг. Муу нь гэвэл түргэн ууртай, заавал өөрийнх нь зөв ч бай буруу ч бай бүхнийг дийлж дээр гарах гэдэг, буулт хийж өгдөггүй, ихдээ л хэрүүл тэнцээгээр дуусдаг. Өөрийнхөө аав ээжид бол хачин сайн, миний аав ээжид бол шууд хэлэхэд тэгээд тэгсгээл өнгөрдөг дөө, юм авахуулах бол аятайхан аргалчина тэгсэн мөртлөө ганц өглөө эрт босоод цай чанаад өгөхийг нь лав хараагүй, гэр орны ажил хийдэг ч цаанаа л нэг сэтгэлгүй, яриад байвал их л юм байна…

Гэхдээ би тийм л байх ёстой юм шиг нээх юм хэлдэггүй ээ. Тэрийг нь хэлчихвэл би танай зарц боол биш гээл яваад өгнө. Алтан загасны үлгэрийн эмгэн шиг байх гээд байх шиг санагдах юм. За аав ээж маань нэг эвгүйхэн юм хэлчүүл уурлаад бөөн юм болно, “сайн эм аманд гашуун боловч өвчинд тустай, шударга үг чихэнд хатуу боловч явдалд тустай” гэж зүйр үг байдагдаа, аав ээж минь хэтрүүлчдэг л байх л даа, бага байхад надад ч ярьшигтай тээртэй санагддаг байж билээ. Одоо эргээд бодохоор үнэн л үг хэлж байсан байна гэж бодохын. Найз бүсгүйд маань одоо бас л ярьшигтай байдаг байхдаа. Би заримдаа аав ээжийнхээ талд ордог, заримдаа найз бүсгүйнхээ талд ордог. Ер нь аль болох эв зүйтэй байхыг л хичээдэг. Заримдаа тэсэхийн аргагүй уурлах үе гарна, аав ээждээ уурлана, найз бүсгүйдээ уурлана тэглээ гээд надад түүндээ гар хүрч байсан бүү хэл хараалын үгээр ч доромжилж байгаагүй. Өмнө нь хийсэн хэрүүл дараагийн хэрүүл дээр сөхөгдөж гарч ирээл за тэгээд элдвээр хэлж байгаад охиноо аваад саллаа гээд яваад өгнө, дараа нь би араас гуйж явж байгаал эргүүлээд аваад ирнэ. Энэ байдал цөөнгүй удаа давтагдаж байна.

Ер нь намайг салж чадахгүй гэдгийг мэдээд шантаажилж байгаа юм шиг л санагддаг. Өчигдөр охины минь 1 насны төрсөн өдөр боллоо. Ээж нь ажилтай, нэг өдрийн цалин ч хаа юм гэхээр нь дургүй байсан ч ажилд нь явуулаад охинтойгоо 2-аа гадуур явж тоглоом авч өгөөд иртэл дахиад л хэрүүл боллоо, охинд нь авч өгсөн тоглоом таалагдахгүй л байна гэнэ, үнэтэй авсан байна л гэнэ, адаг сүүлд нь хийгээгүй хэргийг маань надад тохож хадам аав ээжийн өмнө нүүр хийх газаргүй болголоо, охиноо аваад зайлаад өгий гээд яваад өглөө, би охиноо хүчээр аваад үлдсэн. Миний ч уур хүрч тэр их хайр дээр бага багаар хог асгасаар дүүрчих шиг л боллоо, би ч салий одоо болий гээд ярьтал өөдөөс салахгүй.

Гэхдээ чиний буруу миний зөв гээл дайраад байхын. Надад цаашид цуг амьдраад аж жаргалгүй байсан доор салчихмаар л байхын. Би түүнээсээ эд бараа гуйгаагүй, зүгээр л аз жаргалтай гэр бүл хайрыг л гуйсан. Аав ээжээсээ тусдаа амьдрана гэхээр ээж аав маань бие муутай, цуг амьдархаар хэрүүл тасрахгүй юм. Ганц охин минь л нүдэнд минь харагдаад одоо яах учраа олохгүй байна. Салчихаар охиноо өнчрүүүлчнэ, өөрөө авна гэхээр ээж дээрээ байсан нь дээр юм шиг, ээжид нь тэгсэн мөртлөө өгч чадахгүй. Та бүхэн надтай санал бодлоо хуваалцаж, миний зөв бурууг хэлээд өгөөч. Хэтэрхий нуршсан бол уучлаарай.

30 Comments

  1. Зочин says:

    Namaig gal togootoi zuraldaad suuj baihad, naiz zaluu maani zuragt uzeed hewteed l. Hadam eejiin hajuud yamar ingeed uguuch tegeeed uguuch geltei bish. Zarimdaa uur hurch, zarimdaa gomddog. 3 sariin 8 nd hadamiind ah duu nar ni ireed, bi ch yahaw hool tsai ayaga tawag ugaagaad guigeed l bailaa manai naiz zaluu ter hoimort idej uugaad l suugaad bailaa tegeed bas boloogui “bi chamdaa xairtai shuu” genee. Buur uur hureed chi nadad xairtaigaa hel amaaraa bish uuldleeeree uzuul geed uurlan baij jaahan tusluulsan. Erchuud mini dee XAIRTAI XAIRTAI l geh ym zugeer heleh neg uur uil hudluluuruu ilerhiileh ni bas uur shuu. Xairtai l ym bol ger ornii ajild heluulj guilguilaad baihgui sanaachlagaaraa tuslaltsaad ugwul bayarlan shuu dee bid nar chini. Ail geriin az jargal jaahaan l yman deerees tsetseglene shuu dee

  2. sar says:

    чам шиг гарууд өндөг шиг өөгүй царайлаад хүний өмнө бол нээх л сайхан амьтан, цаанаа бол хүн тамлагчид

  3. bolorhon says:

    tusdaa l bsan dr bi bas hadmuudtaiga hamt 3 jil bson yoh yadargaatai bdag ymaa heruul garaad l odoo harin tusdaa gartsan tiim heruul barag garahku shuu, heruulgui bhoor shan bgam chin hereldehee b9lison gd burhan bid 2t 2dahi huuhdiig mini ilgeesen de, zahialsan ym shig huu ohin 2toi bson odoo nul az jargal kkk

  4. batka says:

    za daa, geriin ezen hun shig baigaach zaluu min. shuud tusdaa garaad ooriin ger buliin amidralaar amidardag baigaa daa. eej aavdaa erhleed suuh durtai yum bol yah gej hunii ohiniig avchirsan hereg ve. ter hun chin hedii nohriin chin eej aav ch hunii l hun shuu dee, tiim humuust eldveer heluuleed baival hen chinii hajuud togtohov dee.

  5. karatos says:

    ТУСДАА ГАР ЗАЛУУ МИНЬ ТЭГЭХГҮЙ БОЛ ЧИ САЙН БАЙГААД Ч НЭМЭР БАЙХГҮЙ

  6. karatos says:

    тэгдэг юмдаа 

  7. ЗАХИДЛЫН ЭЗЭНД says:

    Би яг наадахаас чинь арай өмнөх байдалд ороод байна. Чамтай адилхан эр хүний хувиар ярилцаж зөвлөмөөр санагдлаа. bibainaaa@yahoo.com Энэ хаяг руу имэйл бичээрэй.

  8. zochin says:

    yaj.ch bidson tiim bgaaz dee.. hairtai l gdg. nasaaraa hamt amidrah ymuu gui ymuu.medegdehgui negend huuhed hurtel gargaj ugchuid eej aav deer ni hurtel dagaj urcheed bhad er hin shig tusdaa garya amidralaa bosgoyo. hun shig amidraya geed zoriglood hudluhgui tgl tulga toirson.heruul erguuleel eej aavaasaa sonsson ugeeree dergedeh hunii uriig tamlaad bhaar hun yahiin bee… tarchilj uhne biz dee…

  9. Hahaha says:

    Zochin yostoi unen heljee. nulimsaa gartal ineelee. Neeree ineedtei shog zaluu yumaa ene niitleliin ezen. Huuhed shuuhad gargachihaad ehneree bolgood ch avchihdaggui. minii ehner geed ch nuur bardam hund helchihdeggui. hugiin ch amitan bol doo.

  10. Bi says:

    Yaj ch bodson hunii eej aawiig tursun eceg eh shigee hairlana gej bhgui shde, helsen ug ni ch gsn shal uuruur tusna, zugeer tusdaa gar. Chi uuruu ehneriihee orond uuriiguu tawiad bodood vz, aild amidrana, udurjinguu ajil hiij ircheed ger cewerlej hol hiine, bas vgluulne, lai bna dooo

  11. Odgerel says:

    зочин-гийн сэтгэгдлийг уншаад нулимсаа гартал инээлээ.

  12. tika says:

    zochin chi shyy goe bolson shy hehe

  13. зочин says:

    Эхнэр нь ингэж ярих юм байна л даа чааваас. Би найз залуутайгаа хамт найз залуугийнхаа ээж аавтай нь хамт найз залуугийн ээж аавын хамт амьдардаг. Найз залуугийнхаа хуухдийг гаргасан. Найз залуу маань хуухдээ миний охион гэх боловч намайг гадуур  найз охин гэж танилцуулж хуухдээ найз охины охин нь гэдэг. Хадам болж магад болохгуй ч байж магад 2 хегшин намайг хуугийн найз охион гэж дууддагч миний хуухдийг ач охин гээд байхын миний бур толгой эргээд байна би хэн юм болоо???   Wahahaha

  14. uuuu says:

    huuhdiih ni  toruuleed ogson bhad naiz ohin  ch geh shig teneg ymuu 

  15. Naran says:

    Hadamd ugluulen barin gerii ni tseverlene gej yu bdiin. Bi ch gesen hayad yavmaar yum bn. Tusdaa garaachee undur tsalintaa. Uvduh zovoh ued ni irj tusalchaad tuurga tusgaar amidar za. Hadam eejiinhee hajuugaar geriin ezegtei shig baij chadahguidee buhimdaad bgaa yum ehner chini

  16. zochin says:

    guiee surtei nair hurim hiij altan belzeg zuulgedegguimaa gehed ydaj l batluulaad ys turtei ehneree bolgoj avchaad ger tseverlesengui gej hel l de… ydsj hun shig manai ehner ged busdad helj chaddag bolchood tsai chanadaggui geed hel l dee… yah ni ch medegdehgui neg zaluu huuhedtei bolgoj eej aav deeree avchirchihaad bas ger ornoo tsegtsluulj tsai tsuu zoolgoh sanaatai… neg l udur bi uur huuli ysnii ehbertei ged uur busgui daguulaad orood ireh hun ym bishuuu … hun chamd huuged turuuleed l geriin chin zarts boloh ystoi ymuu…hun chamd itgeed gerleegui ch huuhdiig chin gargaad hajuud chin bgaad bhad hunii itgel daahgui “salya” gej bh gej cicheesei. ter hun chin aav eejtei ah duustei nz nuhudtei hun.hen l nz zaluugiindaa huuhedteigee amidardag gej heluulehiig huseh ve.. chi amidralaar ni buten toglochihood bas salj chadah uu tee..er hun yagaad iim.ochuuhen bodoltoi bdg ym be… aldaag uuruusuu bish tuunees bish yag bgaa bdlaasaa hai

  17. zun says:

    Khuukhdiig chin gargasan, khamt amidarch bga emegteigee ekhner gj chadahgui bga yum chin chi ikh khevtsgii khetsuu aashtai khun bololtoi. Tanai aav eej ch adil. Khajuud ni khun yaj tesekhevdee

  18. Mmm says:

    Ta 2t ug ni mash amarhan garts bn shvde tusdaa garaad vzeech ehnert chini hetsvv bga bolood l hvvhdiinhee tursun udruur  vnetei yum avlaa gej bga shv de dotroo bol tusdaa garah yumsan l gej gvriigeed bga yum bn da tusdaa garlaa gd etseg ehee hairlahgvi bga hereg bish shvvdee tgd ch neg yumiig chi sain bodoh heregtei chamtai suusan bolohoos bish etseg ehtei chini suugaagvi dotorhoi hvndlel blgvi yahav gehdee ted chini chinii etseg eh bolohoos bish ehneriinh chini bish bichseniig chini harhad tanaihand l ih asuudal bn da zaluu

  19. anu says:

    Ter der bga zochin geed huduunii gar bnaa gerleltee batluugagui ehner nuhur bish za  hamtl amidarval ehner nuhur bolchdiinmu hamtran amidragch buyu nz zaluu or busgui manaihan neeh tenegee yunch medehgui manai nz zaluu bid 2 amidraad 3 jil bolj bn martaar sui tavisan 

  20. Mmm says:

    Hi nuhur bid 2 shig l yum bn nas zan aash oiroltsoo yum manai hvn bas arhi uuj tamhi tatdaggvi er ni jaahan zojig taldaa bi bas tvrgen uurtai gehdee ajilsag hool und ger oron ajil turluu dor ni amjuulchdag ene tal deer nuhur maani setgel hangaluun bdag . Gehdee bid 2 zarimdaa ih margalddag bas l hadmuud tusdaa bdag ch hajuu talaas oroltsood tuwugtei bdag bi tedniihnii uglee ynshia zang tevchij chaddaggvi hamag tevcheer baragddag edii hvrtel uur hvmvvjleer hvmvvjeed bie hvn bolood tulshchuud bhad hen negen bvgdiig zaagaad vgleed bh vneheer tevcheer alduuldag ternees ni bolood vrgelj utsaartai yvdag .tusdaa bgaad vglvvlhed hetsvv bga yum chini hamt bhaar ymar baigaa ni oilgomjtoi chamd bol etseg eh chini bolohoor sain shaniig helj bga yum shig l sanagdaj bga chi bol hvv ni ehnerd chini bol tiim bish usgusun bish turuulsen bish genet hajuugaas garaad irsen hvmvvs shde vzel bodol hiij bga yumand ni het nevtreed bval nervtehgvi gd yahavdee manai hugshuud vr hvvhdee huwi hvn gsn talaas ni bodolgvi hvndlelgvi het uursdiinhuu uzel bodol ulamjlalaa tulgah gd bdag shv de tusdaa gar l gej zuvlumuur bn da

  21. dfasdaff... says:

    Зазо залуу минь хүүхнүүд гэдэг чинь ийм л улсууд шүү дээ. Үнэндээ гэр болж амьдрана гэдэг ч шог ажил шүү. Чиний тэвчээр барагдаж байгааг ойлгож .байна. Хүүхэд чинь бодогдоод яаж ч чадахгүй л байгаа байх нь. Ийм л хорвоо шүү дээ хөө. Ингэд яаж ч болохгүй наана цаана гэж байгаад нэг учраа олно. эвлэрнэ тэгж ингээд байж байтал наад асуудлууд чинь өнгөрөх л байх даа. Угаасаа тэгдийшд. Салчихмаар санагддаг үе ганц чамд биш бүх л эрчүүдэд тохиолддог л юм. Дургүй хүрмээр үе байх ч бас сайхан байх үе байна тэгээд нойллоод гэх мэт. Амьдрал гэдэг чинь тэгэд энэ юм уу. Чи ингэж амьдрахгүй ээ гэсэн хатуу итгэл үнэмшил байвал тэгэд итгэл үнэмшлээ дагаад л явна даа. Гүэа яхав жоохон тэвчие энэ тэр гэвэл тэгээл салгалууд нэг хэсэг явж байтал учир нь олдоод нэг талдаа гарах л байх. Салмаар байна гээд жоохон гүрийгээд үз. тэгж байтал аяндаа мэдэгдэнэ. хүүхэдтэй улс тийм амар салчихгүй дээ.

  22. Zochin says:

    Emegtei huniig uuriin duraar ni bailgaj baij l chi hair talarhaliig ni hurtene de.  Cji bolon chinii aav eej yaj ch uglej yanshaad ehner chin uurchligduhgvi. Chi zvgeer l zunguur ni orhiod vz. Duraar ni bailga. Bailgaj chadahgvi bol chi uuruu erthen zailchih. 

  23. oko says:

    heniihench eej aav bsan  eej aavaasaa ali hediinee tusdaa amidrah bolson eej aaviin ach tus zunduu gehdee hun urdahaa harj yavah yostoi odoo negent chi ail geriig uuruu avch yavah tsag bolson uchraas chinii ger bul bol ohin ehner ene bol tanai ger buliin az jargal tegeheer minii bodloor ta 3 guravuulaa neg amidraad uz mun ehner nuhur 2 setgel zuich deer ochij zuvluguu av ul oigpltsol bas hariltsaa tanai gert dutagdaj bn.  mun chi nileedgui tsalintai ajliig shunu dul hurtel hiideg shig sanagdaj bn ehnerteigee yarilts anhaaral tavi erhluul anh chamtai yamar saihan tsetseg shig ohin taniltsaj bsan odoo yagaad tsetsegchin chi usalj chadahgui ene huniig iim bolgosnoo uuruusuu asuu. bas chi ter hiniig hair halamj urmiin ugeer bainga bod hairla tegvel ayandaa tsetsegchin chinii tsetseg saihan bolno archilgaa anhniih shigee ehnert chini heregtei bn anh yaj bsanaa bod odoo yamar bolsnoo bod 

  24. azuu says:

    Chi bolij uz jinhene laitai er hun b.a. bysadtai niitech b.j chadkuim bol yunda ehner awch ohintoi bolsii. hachin zojig zan gargasaar ohin chini tomorch nuhurt garna cham shig zantai ohin chini yamar er huntei her ydah we ene tuhai bodooch. uuluud bhii orond uuriigu zasaj tsaasdii amidaralaa bodooch. bi law cham shig bi l ehner huuhdii tuluu zutgeed ene setgelese ger tsewerledeggu gsn hachin yumnii hajuud 3 honohgu. tegj yarih yum bol er hun chi jargaana gej awch suusii bol jargaaj udur bur bayarluulj amidarahad chaas yu unah geed b.a. uuchlalt guigaad ene tuhaiga yarilts ugui bol chi ehneree uur ertei ohin chini hoid etsegiin gart orohiig huseed bgamu es bol ene ehner heruul deer diildeg tentsdeg gej ohinoo hachin hun bolgoj usgumuur b.a uu. duuguihan bj bgad heleh yumn deere gants ug helj bgach… minii dugneseneer chi jinhene teneg heruulch em hun shig balai amitan l gej helii

  25. зочин says:

    Ямар ч нун эрэгтэй ч бай эмэгтэй хун ч бай хадамтайгаа хамт амьдрахыг хусэхгуй. Танай эхнэр хадамтайгаа амьдрана. Дээр нь хуухэд гаргасан ээж болчихоод байхад нь хадмууд углэнэ. Хэн едий том болчихоод хадамд углуулдийн. Хадамд углуулэх гэж терсен юм уу. Эхнэрт чинь углэх ээж аав нь тусдаа байна. Танай хадмууд углэх мереерее чамд л углэдийн байгааз. Архи ууж агсан тавьсан биш. Хуухдээ асраад гэрийг нь цэвэрлээд ажил хийж байгаа эхнэрт чинь углэдэг хадмууд юу вэ даварцан юм. Ээж аав минь хэтруулчдэгч унэн юм хэлдэг гэнээ. Алдаагаа эндээс хайгаач. Хадамдаа углуулж байгаа хунд тэсвэр нь хэмжээтэй байдаг юм. Харин ч эхнэр чинь унэхээр тэвчээр зааж чаджээ. Чи болоод танайхан энэ хэвээрээ байхад алт шиг бэр орж ирээд ч адилхан асуудал уусээд салаад яваад егне за. Буруу нь та нарт байхад еерснийгее емеерсен. чи тусдаа амьдраач ерхийн тэргуун болчоод эхнэрээ зовоогоод. Чиний л буруу байна. Угаасаа тусдаа гарч байж л ямар ч гэр бул сайхан амьдардаг юм. Хеерхий эхнэр нь ямар тав тухгуй дээр нь хамаг юм хийгээд сэтгэлгуйгээрээ дуудуулна. Хадмууддаа углуулнэ. Там. Бусгуй минь салаад хуухдээ аваад ааштай ухамсаргуй хадам еентегч ээжийн евреес гараагуй залууг орзиод аз жаргалтай амьдраарай. Ийм гэрт битгий буцаж ороорой. Тусдаа гарах бол буцаж очоорой. Ийм мангар хун зовоосон хумууст еерсед нь буруу байдгуйншлээ. Ендег шиг л амьтад байдын

  26. зочин says:

    Эр хун шиг л бай л даа бандиа. Хуухэд чинь л гарсан бол батлуулсан батлуулаагуй чиний эхнэршд. Найз хуухэн ч гэх шиг шалчгансан залуу вэ. Хэн хадмын гэрийг унэн сэтгэлээсээ цэвэрлэхийн. Хичнээн сайхан цэвэрлээд ч чам шиг гарууд сэтгэл гаргаж цэвэрлэсэнгуй гэдийшд. Тэгэнгуут л дараагийн удаа тэгс ингэс гээд хэруулгуй байхын тулд аргална. Чи еерее гэрээ цэвэрлэдиймуу шалаа угааж жорлон ваннаа угаадымуу. Танай аав ээж бас гэрээ заваартуулды байж яг эхнэр шиг чинь адилхан ээлжээр цэвэрлэдиймуу. Унэнээр нь хэл дээ чи. Бугд ижилхэн завааруулчаад танай эхнэрээс еер хун цэвэрлэхгуй байгаа биздээ. Тийм байхад ганц цэвэрлэж байгаа эхнэрээ сэтгэл гаргаж цэвэрлэсэнгуй гэнэ уу. Чам шиг юу ч хийдэггуй байж бас  углээ, сэтгэлд нь хуний хийсэн ажил хурдэггуй шалчгануур, аав ээж нь бие муутай гээд юу ч хийдэггуй хачин газар яаж тэр хуухэн хеерхий гэр цэвэрлэж байна. 

  27. nana says:

    Хоюулхнаа гэрээсээ өөр аятайхан газар сууж байгаад нэг ярилцаад үзвэл яасан юм бэ дээ хө, охин чинь байна бас ч гэж хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа байна, танихгүй хүмүүс биш бие биеэ ойлгоно шд. Надад бол салахгүй байх гарц харагдаад л байна. Ярихдаа харин чи шалчигнаад байлгүй эр хүн шиг байгаарай, чи ийм ийм байна надад энэ чинь хэцүү байна ийм баймаар байна гээд, хайртад чинь бас чиний юу болохгүй байгаа юу хүсээд байгаа гэдгийг нь сонсоод харилцан маягаар…..

  28. sanal says:

    Emegtei humuus er n neg niitleg zan aashtai bdagiin da. aav eejtei chin taarahgui hamtdaa amidrahad tuvugtei bgan bn. uul n zaluu ger buluud tusdaa biee daaj amidrah n hamgiin zuv songolt bdagiin sh de, uuriinhuu bolon hunii amidraliin turshlagaas helehed…ehner chin huurhii munguu tsugluulj tusdaa amidrah geed bgan bishu. chi ehnerteigee hoyulahnaa uurlaagui uedee asuu da. yagaad ingeed taivan bish muuhai aashlaad bdg gol asuudal yund bgaag asuu. my helseng l heleh bolwu daa

  29. bvsgvi says:

    zaluu hvmvvs tusdaa l bwal deer de. ehnert chine hadmuudtaigaa bhad hetsvv bdag yum shig bhiin uul ni shan amidrahaar l hosuud shig sanagdlaa biye biye oilgowol yunii tuhandgvil salna gej bodsonii hereggvishde uhaantau bgaarai

  30. bolor says:

    Chinii  bichsen  unen bol  uhaan  muutai  huuhen  yum  daa  yu  ch gemeer …chi hairaar  dutaagaad  bgaa  yum bish biz Uguisen  bol ehner  chini  jaahan  saataltai  huuhen bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.