Сайхан хайрыг олдвол бүү алдаарай…

027

Сайн байцгаана уу уншигчидаа. Би та нарт өөрт тохиолдсон амьдралынхаа үнэнээс хуваалций гэж бодлоо. Манайх гэдэг айл 2 сайхан охинтой. Нөхөр маань ажилдаа яваад л харин би дөнгөж төрсөн охиноо хараад гэртээ суудаг нэгэн. Нас маань 38-тай ч гэсэн бид суугаад 3 жил болж байна даа. Би урьд нь өөр хүнтэй амьдарч байгаад том охины маань аав тун хүн чанар муутай өөдгүй эр байсан тул 8 жил хамт амьдарсны эцэст бид гэрлэлтээ цуцлуулсан юм. Тэгээд л би гэдэг хүн охиноо аав ээждээ үлдээгээд харийн нутагт хэдэн жил ажиллаж байгаад монголдоо ирээд хэдэн жил ганцаараа ажиллаж байгаад одоогийнхоо нөхөртэй учирч билээ.

Миний хань бас миний нэгэн ижил амьдралдаа алдаж эндэж явсан нэгэн. Гэхдээ хамгийн гол нь уг хүн нь өөрөө өрөвч зөөлөн сэтгэлтэй, уужуу тайван зантай, ухаантай нэгэн болохоороо өнөөдөр бидний амьдрал айлын дайтай айл болж бид аз жаргалтай, элэг бүтэн сайхан амьдарч яваа гэж би сэтгэлдээ бодож баярлаж явдаг юм.

Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Гол нь хүн хүн чанартай, сэтгэл зөв бол бие биенээ ойлгож байхад амьдрал аз жаргалтай болдог юм байна гэдгийг залуустаа хэлэх гэсэн юмаа. Эмэгтэй хүн амьдралдаа алдаад л хүүхэд тэврээд хоцрох гашуун үе байдаг ч өөдрөг сэтгэлтэй байхад амьдралд сайн хань заавал таардаг юм шүү гэж залуу хүүхнүүддээ хэлэхийг зорилоо.

Амьдралд гутах нэг өдөр байхад жаргах өдөр заавал ирдэг гэдгийг битгий мартаарай. Иймд амьдралыг өөдрөгөөр харж аз жаргалтай сайхан амьдрах ее хүн бүрт ирдэг гэдгийг амьдрал дээрээ өөрөө олж мэдэрсэн болохоор та нартаа өөдрөг гэрэлтэй сайн сайхан амьдрал аз жаргалыг хүсэн ерөөе. Монголын айл өрх бүр аз жаргалаар бялхаж байх болтугай.

9 Comments

  1. chuka says:

    tanai ger bvld az jargal sn sxnig hvsie

  2. busgui says:

    ali ali ni aldaj uzsen bolohoor dahin aldah erhgui gedgee meddeg bolchihdog yum shigee. manai nuhur bid 2 bas umnu ni ali ali ni amidraltai bsan. odoo bol aldah ERH bidend bhgui eee. bugdend ni az jargal husii

  3. As Jargal says:

    Neree saihan hair bdag yum shuu. Bi saihan hairtaigaa 3 ohintoigoo jargaltai saihan amidarch bna 

  4. shugaeta says:

    bayarlalaa, sain zaluu n namaig olood ireh boltugai !

  5. ZARIMDAA........... says:

    bayrlloo az jargal husiii……..

  6. амьдрал баян says:

    ашгүй дээ ганц ч атугай эмэгтэй сайн ханьтай таарч сайхан амьдарвал улс орон хөгжинө шүү дээ.

  7. zaza says:

    az jargal husie

  8. women says:

    tiimee burhan deerees harj bgaa gishgesen mor bvhen mini ariun bas tsewer uchraas l bi oortoo itgeltei bdag.Hetsuu ued mini tulj tushih hani ijilgui yadrahdaa yadarch gunihdaa gunij yawaach bi ene buhel amidraldaa hairtai…egchiin bichsen saihan niitlel bnaa.

  9. Erhemseg says:

    Yamar goy niitlel ve. dandaa l har baraan yum unshdag ene udaa uneheer saihan zuil unshlaa. Bi ch bas yag l cham shig zaluudaa aldaj endej yavaad hanitaigaa uchirsan hun. Uneheer hun ooroo zov saihan amidarval, zutgevel, amidrald itgeh itgelee aldahgui bol az jargaltai baih sain hani ijil sain hun taardag yum shuu. Ohid busguichuudee uragshaa. Ongorsond bish uragshaa harj amidar!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.