Хэзээ хийсэн үйлийн үр гэж ийм хатуу, харамч, нарийн юмтай тааруулчихдаг байна аа…

142943497

Сайн байна уу? Миний амьдралд нэг проблем байна. Тэгээд та нарыг зөвөлгөөг сонсох гэсэн юм. Юуны өмнө би одоо 40 настай эхнэртэйгээ амьдраад 12 жил болж байна. 2 хүүхдийн аав ээжүүд гэж байгаа. Миний хувьд гэвэл би архи, тамхи хэрэглэггүй ч хөл, гар муутай тахир дутуугийн группд байдаг. Гэхдээ миний мэдлэг ур чадвар сайн хөгжсөн гэж би өөрийгөө дүгнэдэг. Би англиар чөлөөтэй ярьдаг, компьютерыг нилээн өндөр түвшинд мэддэг. Миний англи хэлийг америк хүмүүс надтай ярилцаад “Чи англи хэлийг яаж ингэж сайн сураа вэ” гэж гайхдаг. Машин бас сайн барьдаг. Би эхнэрийнхээ гарыг харалгүй улсын ажил хийж өөрөө өөрийгөө болгоод аваад явдаг. Надад намайг туслаж дэмжих ах дүү төрөл садан байхгүй цорын ганц эр хүн би. Миний аав ээж өндөр настай хүмүүс байдаг юм.

Харин манай эхнэрийн хувьд гэвэл хувиараа бизнес эрхэлдэг сардаа нилээн өндөр орлоготой. Эхнэр бид 2-н ор хөнжлийн асуудал ядах юмгүй сайхан таарч бие биенээ хангаад байдаг. Надад ч тэрэнд ч нуа гэдэг юм байхгүй. Бид 2 биенээ хэзээ ч хуурч байгаагүй ээ. Асуудлын гол нь гэвэл манай эхнэр нилээн өндөр орлоготой мөртлөө хөл гар муутай, туслаж дэмжих ах дүү байхгүй надад ерөөсөө санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлэхгүй юм. Харамлаад нарийлаад бас надад хатуурахаад байх юм. Ер нь бол бидний санхүү тус тусдаа гэж ойлгож болно.

Гэтэл эхнэр нөхөр гэсэн нэр зүүгээд батлуулаад хоёр хүүхдийн эцэг эх болоод бүхэл бүтэн 12 жил амьдарсан хүмүүс чинь бие биедээ туслах л ёстой баймаар юм. Хоёр хүүхэд маань хоёулаа миний хүүхэд. Надтай усны дусал шиг адилхан. Хамгийн гол нь би хөл гар муутай болохоор зарим нэг үед бусдын туслалцаа дэмжлэг авмаар үе гарах юм. Яг тэр үед нөгөө баян авгай чинь туслаж дэмжихгүй болохоор миний уур хүрээд салмаар санагддах юм.

Ардын нэг зүйр үг байдаг: Тэнхээтэй байхад тэмээгээр тусалснаас тэнцэж явахад тэвнээр тусла гэж байдаг ш тээ. Хэрэв би эрүүл саруул биетэй байсан бол хэн нэгний туслалцаа дэмжлэгийг авахгүй л байх байсандаа гэж заримдаа надад бодогддог. Хөл муутай байна гэдэг, эрхтэн дутуу байна гэдэг бүх юм дутуу байхын эхлэл юм шиг байна. Заримдаа надад баян авгайтай байсан байхгүй байх хоёр ялгаагүй юм чинь салмаар санагдах юм. Саллаа гэхэд би хэдий хөл муутай ч гэсэн ямар ч хүүхэнтэй амьдарчих амьдралын ноён нуруутай ухаантай гэж өөрийгөө дүгнэнэ ээ. /Биеэ магтаж байгаа юм биш шүү/

Даанч хүүхдийнхээ ирээдүй хувь заяаг бодох юм. Мөн эцэггүй өсч байгаа хүүхдүүдийн тоог 2-оор нэмээд яахав дээ гэж бодох юм. Гэвч заримдаа хэзээ хийсэн үйлийн үр гэж ийм хатуу, харамч, нарийн юмтай насыг авдаг юм салсан дээр гэж бодогдох юм. Бүү мэдээ!!! Бүр эргүүтээд байна. Яавал дээр вэ?

Жич: Би тийм ч арчаагүй яахаа алдсан лааз өшиглөсөн хүнд гар биш шүү…

45 Comments

  1. tika says:

    BUJEE yg ysgiin aldaa jijig sajig yums yah ve. edgeeriig urgun tsar hyreetei tomoor har l daa. byh zyiliig gantsahan talaasna gantsahan untsguur gantsahan hemjyyreer harj tusgaj handaad baival, yag neg gazartaa yamar baisan ter l heveeree deeshleh ch ygyi baichihchgyi hevendee l baigaad baina.tom setgevel tom l oorchlolt bolno doo.neg gazraa l ergeldeed neg hevendee l baigaad uuruu ch ter l heveeree baigaad l baih amidral sonirholtoi baidag hymyys ch baih l daa.
    byleehen amid yavahaar haluuhan yheh taatai bailgyi,bosoo bish hevtee bish hoeriin hoorond amidralaar,bool ch bish haanch bish tsag nugtsuuguud yah yum be,asdag yum bol dyrelzej baigaad duusaach, asgardag yum bol butsalj baigaad shirgeech Ch.Choinom guain shylgiig naiz chamd helmeer sanaglaa.surguj uurlalgyi dotroo tungaagaad avbal minii yg bish Choinom guain yg geed bodooroi.
    zyrhtei bol busdiin tuluu zytgedgyin gehed setgej baigaad untraach l gemeer. ene ah maina busadtai adil eryyl saruul uuriin erheer bish hyndetgeh shaltgaanuud neleen baigaag bodoltsoj hargalzaj yzeesei gesendee comment yldeelee. bygded tani ajil amidraliin amjilt hysie!

  2. Bujee says:

    Аягүй орчуулагч, оюуны хөдөлмөрөө үнэлүүлж чадаагүй эр, ороо бусгаа цагт. Гэхдээ одоо болтол үг үсгийн алдаатай бичдэг, бусад руу буруугаа чихэж, амьдралын боломжуудыг нулимдаг азгүй, арчаагүй нэгэн. Чамд үнэнийг хэлэх гэж, зөвлөгөө өгөх гэж эсвэл өмөөрч хамаарах гэж оролдсон бүхний бас өөрийнхөө хайран цагт харамсчихлаа. Хайран сайхан монгол бүсгүй хань нь гээд байгаа хүн нь юу гэж доромжилж хэл амны бай болгох гээд сууж байгааг мэдэхгүй байгаа даа. Чи ядуу байгаа нь чиний сэтгэлгээ, мөс чанар, халуун сэтгэл өгөрч хоосроод, өлөн шороонд даруулсантай холбоотой за.

  3. tika says:

    ihenh hymyys uur deeree irsen tsagt l alivaa yumiig oilgodog bolohoor tegj helj dee.uulna zaaval uur deer iryylj baij oilgosnoos busdad irsen zovlong huvaaltsaad yiliin yree nimglej karmagaas zailj yavbal ali alindaa tustai bishy.uuchlaarai bi ch uuruu yag ynendee tiimerhyy tom yum bodood yavdaggyi l dee ene deerh commentiig unshaad l tegj bodogdloo.zahidliin ezen ahad oishooj yzsend tnx shy.tand amjilt hysiye.TA chadnoo.chadaj baigaa tuhaigaa dahin zahia bicherei.tanii zahidalbarag hamgiin ih setgegdeltei olon hymyysiin sonirhol tatasan,uvurmuts chuhal asuudal devshyylj olon ulsiig taltsuullaa.Ta shy!

  4. зочин says:

    Ажил хийж евдсен компьютер хардаггуй гэж чи еерее эхлэж бичээгуй биздээ. Шууд л 40 настай ажилд авдаггуй манаач хийхээр цалин бага гээ биздээ. Бидэр ямар далдыг хардаг далай лам юмуу. Бичсэн юманд чинь л тааруулж хариу егсен дег. Анхнаасаа гаргах гэсэн санаагаа бутэн бичихэд яадын. Чамайг хел муутай гээд доромжилсон муулсан коммент бичээ юу шалчгар гараа. Уг суггуй л авгайгаа муулаад харамч нарийн адгийн баян авгай гээд эхлээ биздээ чи бичсэн юмаа эргээд уншаач. Еерийгее тэжээгээд 2 хуухдээ тэжээгээд яваа ханилсан ханиа араар нь харамч нарийнаар нийтэд дуудсан арчаагуй гар вэ эр хун байж гэж муулснаас чиний хел гарын ямар байх меиуст ямарч хамаа ч байхгуй. Тэрний тухай дурсаа ч гуй байна. Иймхэн юм ойлгож уншиж чадахгуй байж хумуусийн хел гар 4лээ бутэн байхыг харнаа ч гэнэ уу харааж зухсэн. Энэ зан чинь л жинхэнэ арчаагу гар байна за

  5. Гарчигийн эзэн says:

    Эхнэр нь 12 жил хамт амьдарсан нөхөртөө тэр тусмаа 2 хүүхдийнх нь төрсөн эцэг гэж байгаа хүнд туслаж, дэмжих нь тийм хориотой зүйл гэж үү?, хүний амьдралд тэр тусмаа нэг гэрт амьдарч байгаа эр эмийн хооронд байх ёсгүй зүйл гэж үү?.  Та нарынхаар бол туслаж дэмжих хүнгүй дээр нь хөл муутай ганц бие эр хүн эхнэрийнхээ туслалцаа дэмжлэгийг авах нь хориотой эсвэл  нэг нь нөгөөгөө шулж мөлжиж байгаагийн нэг хэлбэр гэсэн үг үү тээ. Энэ tika гэдэг хүүхэд их эерэг сэтгэлгээтэй,  амьдралын мөн чанарыг та нараас арай өөрөөр харж чаддаг хүүхэд бололтой. Та нарынхаар бол хөл муутай хүн өсч дэвжиж дээшлэхгүй нэг хэвэндээ байх ёстой юм байна тээ. Би хэрүүлчдээ биш та нарын бичсэн коммент миний амьдралыг үзэх үзэлтэй таарахгүй байгаа болохоор би бичиж байна. Магадгүй та нар хөл муутай байж үзээгүй болохоор хөл муутай хүнд ямар тус, дэмжлэг хэрэг болдогийг мэдэхгүй байх л даа. Харин ч би зарим нэг хөлтэй, эрүүл саруул хүнээс илүү байгаа гэж өөрийгөө бардам хэлнэ ээ. Тийм ч болоод хажууд ханиа уйдахгүй, залхаахгүй, бас тэр хүний сэтгэлийг хөргөхгүй байж чадаж байгах. Үнэхээр би арчаагүй хогийн новш байсан бол манай эхнэр энэ олон жил надтай байх байсан болов уу, бас миний хүүхдийг тээж гаргар байсан болов уу. Та нар хүн юм бол хүн шиг ухаантай бай, мал юм бол хээр талдаа очоод бэлч! Эсвэл та нар тийм хүн чанар нинжин сэтгэлээ мөнгөөр худалдсан улсууд уу? Эсвэл та нарт хөл муутай хамаатан садан байдаггүй болохоор хөл муутай хүнд учирдаг проблемуудыг мэдэхгүй байх л даа. Өлсгөлөн хүний зовлонг цатгалан хүн мэдэггүй гэдэгтэй яг адил. Тэгэхдээ та нарт дахин баярлалаа. Муулсан, доромжилсон комментууд үлдээсэн хүмүүст дөрвөн мөч нь эрүүл бүрэн бүтэн байхыг ЕРӨӨЕ!!!!!

  6. tika says:

    uuriin sanaa uurtuu zuv hyn byriin amidral uur uur shy dee.ene ah oyun uhaanaaraa baigaa bolomjooroo bishgyi l yum hiij, hicheej irsen baishd. hynd bachimdah,buhimdah ye baidii, hyn dairaad baihad uur yah yum.neeh ih bayrhuu uls, zarimdaa ygeegyi yaduu bolood l yavchdag shinjgyi zantai uls baidiin.teriig yahav l gej baina dag. ernu ene ahtai niilj yuch hamaagyi hiie hulnu garna bolood ugch chadna shyy ahaa.demjinee eruusuu! ugaasaa mgl uls sanaa niilehgyi uchnuun huvaagdchaad taltsaad l baidag.end ch bas l yalgaagyi.tanii tald shyy ahaa hehe tsoglog baina shy.ene ahiin tald negdey 🙂

  7. лил says:

    Ичмээр юм. Эрэгтэй хүмүүс ийм болчих гэж. Өөрийгөө л их сайн сайхан юм бичсэн гэж бодоод хүмүүсээр өрөвдүүлээд дэмжүүлнэ гэж бодоо юу. Эхнэрээсээ сал л даа. Тэгээд сайхан амьдар л даа. Яг юу гэгүүлэх гээд байгаа юм. Чи сайн залуу юм эхнэр чинь хөгийн шулам байна сал сал гэж хэлүүлэхийг хүсээ юу. Өөрөөсөө ичиж амьдар ямар ч эмэгтэй хүн өөрөөсөө сул дорой эртэй хамт амьдрахыг хүсдэггүй юм. Тэр туссаа танай эхнэр чинь яаж тэсдэг юм гэмээр байна. Уул нь эр хүн чинь гэр орноо авч явдаг тэднийгээ тэжээдэг байх ёстойгоос биш эхнэрээрээ тэжээлгээд шалчигнаад суудаггүй юм. Ийм эрийн шинжгүй шалчгар нөхдүүдийг үнэхээр өрөвдөж байна. Чам шиг юманд гоёдсон чадалтай эхнэр байна чи нарийнаар нь дуудалгүй бушуухан салаад мөрөөрөө амьдар. Ядаж байхад яасан хэрүүлч юм.

  8. tika says:

    medehgyi sonin uls ve.boliochee ta nar.hyn hyn tarhiniihaa hemjeegeer l setgene dee. baiirtai englishtei geed dahin dahin bichitsgeegeed dairaad baihiin boli woli.hehe ta nar uursduu englishtei,bairtai baij yzeegyi bolohoor durgyine hyrtsgeegeed baigaamuu daa.tiim baihaar l byh yumnogoon gerleer geed bodtsiin bailgyi dee.jijig asuudluudaa bol shiidtsen dalaaitstai yuman deer gar muhardaad baij bolohgyi yu hehe.negniigee dooyolj dooshno hiij,eldveer helj untraaj yahdiin bee.hyn sain heregtei ygeer l dutjiidgaas haraal eruul untraasan dooshluulsan ygeer dutadgyimoo.zuvulguu hyssenees yzen yadalt hyseegyine l lav. hynii arga barsan zan muuhai.iim durgyitslyydees hyn uuriiguu yu gej oilgoj yldehev.yahav uur untsguus ehneriin nydeer harsanl yum.ehnerne yag ingej bodoj baigaa gedegne oilgogdoj baina.zahidliin ezend garts yu baina gesen sedev bailaa shy dee hymyysee.sedveesee haduurtsgaagaad l baih shig baihiin zarimna. argaa barsan bolool iishee bichsen baih.bachimdaj buhimdsan negniigee yahnav dee..

  9. Зочин says:

    39 тэй аавд: Хэрэв чиний 4 мөч чинь эрүүл бол чи энэ хүний гишгэсэн газар гишгэж, гар барьсан хүнтэй гар барьж амжих уу гөлөг минь. Энэ хүн хөл муутай ч хөлтэй чамаас илүү яваа юм биш үү гөлөг минь. Чи аав гэсэн нэр зүүсэн хүн дүрстэй гөлөг. Энэ хүний хаана нь ч хүрэхгүй бас амжихгүй гөлөг.

  10. 39 тэй аав says:

    Бас тэгээд хэрүүлч ха ха. Үнэхээр л шалчигнасан гар байна да. Хажууд нь бол байлтгүй ядаргаа байх аа. ХА ха

  11. angel says:

    Гарчигийн эзэн арчаагүй шалчиганасан биеэ тоосон, хоосон толгойтой гөлөг гэ чи байна даа хахаха

  12. Гарчигийн эзэн says:

    Үнэхээр би хатуу эхнэртэй, гэхдээ би хатуу эхнэрийн хатуурхлыг өөрийн сэтгэлийн тэнхээгээр, амьдралын ухаанаар даван туулж чаддаг. 

  13. Гарчигийн эзэн says:

    10 Жил орчуулагчаар ажиллаад 5 жил Америкд амьдарсан хүний Англи хэлний мэдлэг ямар байх нь ойлгомжтой. Даанч одоо би тархины даралт гэдэг муухай өвчтэй болохоор орчуулгын ажил хийхгүй байгаа юм.  Өөр оюуны биш ажил хийе гэхээр дандаа танил тал, ах дүү, найз нөхдөө авчихдаг. Эсвэл богино юбка өмссөн охидуудыг авчихдаг. Эсвэл 30 аас доош нас гээд нас заачихдаг. Ингээд 40 гарч байгаа хөл муутай надад оюуны биш ажил олддоггүй.

  14. Гарчигийн эзэн says:

    Би 10 жил орчуулагчийн ажил хийчихээд дараа нь Америкт 5 жил гаран амьдарсан. Энэ хугацаанд та нар шиг хүн доромжилохоос өөр юм хийж чаддаггүй хүн харахад дөрвөн мөч эрүүл, хэл ам нь хэтэрхий сайн ажилладаг хүн дүрстэй сүгнүүдийг олоныг харж харьцаж явсан.  Хүмүүс ээ, хүн чанар, хүний мөсөө битгий гээгээрэй. Надад үнэтэй зөвөлгөө өгсөн та бүхэнд баярлалаа. 

  15. Гарчигийн эзэн says:

    Та нар амьдралыг нэг өнцөгөөс харж байна. Миний сэтгэлгээ биш та нарын хүн чанар, хүн мөс, одоогийн залуусын амьдралд хандах ухаан та нарын бичсэн комментууд харагдаж байна.

  16. Гарчигийн эзэн says:

    Та нарт баярлалаа. Би тасралтгүй яг 10 жил орчуулагчийн ажил хийсэн. Мөн ч олон зузаан зузаан номыг орчуулсандаа. 1990-2000 оны хооронд Монголд оюуны хөдөлмөрийг үнэлэх үнэлгээ дэндүү бага байсныг та нар мэдэх үү. Нэг хуудас орчуулахад 1500-3000 төгрөг байсан . Тэгээд би эцэст нь тархины даралт, тархины цусан хангамжын дутагдал гэдэг өвчтэй болсоны улмаас дахиж цаас, компьютер хоёрыг шагайхаа больсон юм. Намайг доромжилж байгаа нөхдүүдэд: Би та нарыг идээд унтаж байх тэр үед, хүн доромжлох үгээ бэлдэж байх тэр үед би хөлгүй ч гэсэн хөлтэй хүнээс дутахааргүй ажиллаж байсан юм. Бас та нарыг унтаж байх үед хөлгүй ч гэсэн Америкт пицца зөөгөөд, зар тараагаад, хоккей тоглоод, хөлтэй хүний хийдэг ажлуудыг хийгээд явж байсан хүн шүү. Та нар шиг хэл амаа билүүдсэн хоолны сав би биш.

  17. 39 тэй аав says:

    Эхнэр нь гэсэн дээрхи хүнтэй санал нийлж байна. Чаддаг юм бол наад авгайгаасаа салаад баян тэгсэн мөртлөө чамд олсноо бүгдийг нь найр тавиад өгдөг тийм өглөгч баян хүнтэй суучихаач дэ. Харин одооны эхнэр чинь мөнгө сайн олдог юм чинь 2 хүүхдийг чинь төвөггүйхэн аваад явчих байлгүй дэ. Тэрэнд чи санаа зовоод юу хийнэ?

  18. Эхнэр нь says:

    За өөрөө бол хөл, гар муутай тахир дутуугийн группэд байдаг юм байна. Гэхдээ бас улсад ажилладаг гэж байгаа. Тэгэхээр групп бас цалин авдаг байх нь. Тэгсэн мөртлөө ажил хайдаг 40 хүрсэн болохоор хаана ч авдаггүйАнгли хэл сайн мэддэг компьютер сайн эзэмшсэн машин сайн барьдаг. Тэгэхээр машин сайн барьдаг гэхээр хөл гар бол ямарч байсан удирдагдаг бололтой. Явдаг гэж ойлгож болох уу? Компьютер дээр бол сайн шивдэг юм байна аа байна. Ер нь бол зураглал аваад ойлгочихыг хүсээд байгаа шүү. За тэр сексийг орхичихьё. 2 байр байгаа тэрийгээ түрээслүүлээд хоол унд, унах унааны зардлаа ямарч байсан зохицуулчихдаг.  Одоо тэгээд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй болсон бололтой. Эргэлтийн хөрөнгө гэхээр бизнес болж таарч байна. Бизнес хийх болохоор эрүүл саруул хүн шиг, мөнгө төгрөг хэрэг болоод хүнээс тэр тусмаа эхнэрээсээ гуйх болохоор тахир дутуу болчихдог. “Баян авгай”-гаас салахад ЯМАРЧ хүүхэнтэй амьдарчих ухаантай, ноён нуруутай гээд байдаг. ЯМАРЧ хүүхэнтэй амьдрах ухаантай юм бол салаад  харамч баян авгайтай суугаач чи. тиймэрхүү юмыг чадахаар ухаантай бас ноён нуруутай юм чинь. Эцэст нэг л дүгнэлт рүү явж очоод байх юм. Чиний СЭТГЭЛГЭЭ тахир дутуу юм байна, Чиний эхнэр харамч биш чи ХАНАЖ ЦАДДАГГҮЙ ШУНАЛ-тай хүн байна…

  19. bbb says:

    ёооё юун аймар хэлдгийн та нар. яахав дээ гэр бүл гэдэг утгаараа санхүү яагаад нэг байж болдоггүйн гэж л хааяа бодсоноо хэзээ биз, тэрний төлөө юун аймар ургуулан бодоод аймар дайрцгаадын. ойр зуурынхаа мөнгийг олдог л байлгүй, тэрнээс илүү та бүгдийн бодсоноос илүүг хийх гэхээр бас болохгүй юм тохиолддог л байлгүй, яг санхүү тал дээрээ та нарын авгай ч, нөхөр ч танихгүй хүн шиг болчихоод байвал гомдох сэтгэл төрнө биз дээ. Хүнийг сайн мэдэхгүй байж дур дураараа үгээр булж гэнэ.
    би гэхдээ юу гэж зөвлөж хэлэхээ ч мэдэхгүй байна. үнэнийг хэлэхэд гэр бүл мөртлөө санхүү тусдаа байна гэхээр ой тойнд орохгүй байна л даа. яахав цалин буугаад өөртөө хэдийг үлдээгээд эхнэртээ өгдөг, эсвэл эхнэр нь нэхэхгүй л бол өөртөө аваал яваад байдаг, тэгснээ эхнэр нь ийм тийм мөнгө хэрэгтэй гэвэл харамлахгүйхэн өгчихдөг энэ тэр тиймэрхүү айлуудыг бол мэдэх л юм байна. Тас тусдаа байна гэхээр сайн ойлгодоггүй ээ. Гэхдээ манай өвөө эмээ хоёр хоёулаа санхүүгээ барих гээд, хоёулаа нарийн тооцоотой талдаа, хоёулаа ер нь хатуу адил зантай байгаад тэсэхгүй салсийн гэнэлээ, бүр дээр үед 60-аад 3 хүүхэдтэй болчихоод шүү… Амьдрал баяан хүмүүсээ…

  20. ZARIMDAA........... says:

    ta nar ymr ydargaatai garuud vee………..er hun shig bgach jih shig naAd hun chin tahir dutuu zovj bga 1n bgazde vm l bol doromjlood uuluud zagnaad hamag muuhai ugs shidelhiin zugeer saihn setgliin dem uguj chadahgui bol uhsendee vm bichdiin uurSduu uruul tatanhai uvchin zovlont bol yaaj uilan duugarh boloo MONGOLCHUUUD UNEHEER 1 1NIIGE DOOSH N HIIJ MUUG N UZEJ CHADHIIMAA HOL YVNAA TA NAR………….HRN CH HATUU EHNERTEI GEHED SETGLIIN TENHEET VMAA TAHIR DUTUU HUMUUST GUDMAAR YVAA HUN BAITUGAI UR HUUHED HURTEL MUU UZEH YVDL BDIIN ERUUL SARUUL BOL YU GJ INGJ BHIIN TA CHADNAA AMJILT HUSIII AHAA……………

  21. . says:

    Манаач хийнгээ давхар орчуулгаа хий л дээ хэхэ.

  22. 39 тэй аав says:

    Сэтгэл чинь бие шигээ эрэмдэг болчихож . Эмэгтэйчүүд олсноо үр хүүхэддээ л зарцуулана. Энэ бол хэн өөрчилж чадахгүй хууль тэр хүүхдүүд чиний л хүүхдүүд биз дэ. Тэр л болоо юм биш үү. Үр хүүхэд чинь дутагдах зүйлгүй болж байвал өөр чамд юу хэрэгтэй юм бэ? Тгэд чадалтай юм бол алд биеэ өөрөө л аятайхан аваад яв л да. Чам шиг гаруудыг бодохлоор бүр цухалдчих юм. Үр хүүхдээ өсгүүлэнэ бас дээр нь өөрийгөө тэгээд дээрээс нь харж үзсэнгүй мөнгө төгрөг өгсөнгүй гээд энд бичээд сууж байдаг. Чамд ямар хүн чанар байнаа. Бүр шал дургүй хүрчихлээ. Би бол үр хүүхэд минь л ээжийнхээ нөмөр нөөлөгт болж байвал би ч яахав л гэж бодох юм байна. За за дэндүү дайрсан бол уучлана биз. Гэхдээ дургүй хүч байна.

  23. Monroe says:

    ehner chin buur mongoi oldoggui bsan bol yahuu?
    ug n chi er hun ehner 2 huugee tejeeh estoi shdee. harin ch chinii omnoos ajil hiigeed oron geree avch yavj bhad chi bitgii ingj gomdolloo. ehner chin yaduu bsan bol chi bur balrah l bsan shdee

  24. 39 тэй аав says:

    Сая үлдээсэн сэтгэгдэлийг чинь харлаа. 2байртай ч гэх шиг өөр юу юу гэнэв. Тэгэхээр чи их шуналтай эр байх нь. Хүнээр өрөвдүүлэх биш харин тэр хүний ажилд нь туслаад явж байвал зүгээр юм биш үү? Эхнэр чинь чамаас мөнгө харамласан ч өөрийнхөө 2 хүүхдэд олсноо зарцуулах байлгүй дэ.Тэр л болоо юм биш үү? Эхнэр мөнгө өгөхгүй байна гээд энд эхнэрээ муулаад шалчигнаж байхыг бодоход хажууд нь байхад чи бол үнэхээр ядаргаатай далдаганасан нөхөр байхда. 2 хүүхэд чинь л дутагдах зүйлгүй болж байхад 2байртай бас машинтай гэлүү бас тэгээд хүүхэн эргүүлэх чадалтай гэсэн байхаа чамд өөр юу хэрэгтэй юм бэ? Ёстой шуналтай гар байна да. Ичиж амьдар хөгшөөн. Эхнэр мөнгө өгсөнгүй гээд бичиж байдаг. Ёстой шуналтай гар байна да.

  25. 39 тэй аав says:

    Ичиж амьдраач. Эр хүн шиг л бай л да. Англи хэлийг тийм сайн эзэмшсэн юм бол эхнэрээсээ үхснээ хийж мөнгө горьдоод байдаг юм. Ёстой ичмээр юм. Хэлэх үг олдохгүй байна. Эсвэл худлаа өөрийгөө магтаад л байна да. Чи. Тэгээд бас ханилж байгаа эхнэрээ муулчихжээ. Ханилснаа муулсныг чинь харахад л чиний ямар ядуухан эр болох чинь харагдаж байна. Хөгшөөн ичиж амьдар.

  26. Uugii says:

    Humuus hul gar muu hund yun ch hatuu hutuu ug shiddiim dee, uursduu ene hun shig 2 bair saw ch GUI bj, zaza ahiin huwid bol sain ehneriin buyand 2,3 bair sawtai bolchood shunaad bgaam shig sanagdlaa, uuruu awsiin bol ergeltiin munguu uuruu l bosgooch de, take care well instead of  thinking about more money

  27. Bujee says:

    Niitleliig chin unshaad buur uur hurchihlee. Chinii ehner chinii 2 huuhdiig gargachaad dahiad chamaig tejeeh estoi yu tee? Tegeed bi ooriinhoo tsalingaar ooriigoo bolgochood bdiin gene uu? Chi ooriigoo bolgoh bish ger bulee bolgoh gol uuregtei hun ni. Harin ch mongo nehehgui, chinii tuslamjiig awahguigeer ger bulee avch yawaad ni bayrla, ehnertee. Harin ch mundag ehner bn. Sallaa gd yaahiin chi. Huuhdee bodood tesjiin ch geh shig yum niguulsenguin. Garaad shulam bolson shulam huuhentei hanilaad uzeech dee, gants amidrah yum chin. Hol muutaig chin dalimduulaad zodchood oron deer chin oor zaluutai bh blgui. Iim hogiin huwalznuudiig harahaar uur hurdeg bhgui . Muu shimegch horhoi. Buh muu ugee bichiv.

  28. tika says:

    ahad bayrallaa.medremjtei baihna medlegtei baihaas chuhal gedeg.alivaa zyiliig hundlunguusnu harahad gartsna haylbarhanduu haragddag.hyn baigaa orchindoo daschihaad er tuhaidaa neeg ih devshilttei yum sanaand ordgyi,shal oor yuml bodogdood baidag.neeh uhaantai syrhiidee bichsengyi yumiig yaj medehev l gej bodson.heregtei gej yzvel hariltsaj bolno shyy. erdene.chandman@yahoo.com

  29. Nami says:

    Gargui hulgui bolhoos bbo0ovgui bolson bish yundaa huuhen shig shalchiganaad bgaan. Er hun yum bol er hun shig baij ehneree tejeehiig zorilgo bolgoj amidraachee. Er n ehner tejeehku baina geed uilan duugaraad suuj baihaasaa ichihku bnuu. Tegej l ih tejeelgemeer baigaan bol shuuhdeed ehneriihee mungiig avad amidraad uzehkuyu. Er n mungu bol chuhal bish shuudee. Ehner tani ih uhaantai hun baina. Tand mungu uguhgui bgaa n haramchdaa bish taniig hunii orontsog bolgochihgui gesendee l tegj baigaa. Tegehed uuriiguu har. 

  30. Гарчигийн эзэн says:

    Та бүхэн цаг зав гарган өөрийн үзэл бодлоо илэрхийлэн үнэтэй зөвөлгөө өгсөнд баярлалаа. Ялангуяа, tika, зочин, эмэгтэй нарын үлдээсэн коммент юм бодогдуулж байна. Дахин баярлалаа. Та бүхэнд ажилд чинь амжилт, амьдралд чинь аз жаргал хүсье!

  31. Zzzzz says:

    Naad zowlon chin busad humusd ch bdgiin da ah min. Manai aaw eej bas tm. Eej chichred mungu haramlad bdgiin yagad geech tr myngiig oloh gj hunii uliig dooloh ni holgui zutgedeg uchras tr ooroso hurtel haramladag bolchdog um bnle. Ta tend tsuhaldag hrg bhgui ho tr hun chin   Oorto bol barun solgoigui tsatsahgui bga bz de neg har da ooriigo orond jahan tawiad l uz 

  32. zochin says:

    bichsenees ni harahad enenii bair mashin gj yu bsan yum.tavan ug holbood sanaagaa zuv ilerhiilj ch chadahgui bj.yag yah gd bgaan munguur, hool bair hunii hereglee tsum buren bhad hul gar muutain bj shalchiganalgui gertee l bj bai.yadaj bhad yasan heruulch gar ve.ehner huurhii iim yumtai nasiig barna gdg ih setgeliin hattai emegtei bhaa.

  33. зочин says:

    40тэй хvн ажилд авахгуй байна гэх юм.-  Тэгэнгуутээ эргэлтийн менге эхнэр егехгуй юм гэхийн. Жижуур хийе гэхээр цалин бага гэхийн-Тэгээд мундаг хэлтэйн бол жижуур хайж байхаар орчуулга хий гэхээр би 2 байртай унах машинтай гэхийн. Ямар ч хуухэнтэй амьдрах ноён нуруутай  гэхийн- Тэгэнгуутээ муу баян нарийн авгайгаас салмаар байна гэхин ккк. Би нэмж бичсэн биш чи еерее л энэ бухнээ бичсэн биздээ. Соррий. Логик ч алга. Чамайг ч ойлгохгуйн байна яах гээд байгаан.

  34. Yuri says:

    Tim l bair sawtain bol 2bairaa tvreslule gehed dor hayj sardaa 1say 200opj  irn.jileer tvresluled terige ergldulech.tiim ehnerteide bayrlaj yw.chmd ym ogdgu yma ghd ydj l awdguin bn.ehner chn chmg hol gar muutai bolgchoyu?!?!ym bolgnii door oorigoo omoorsn tailbr hgd shalchgansan er hvnii shinjgu hasha ynzii nohrv ta?! Ta  hvhed  gargad hvhde harad gerte suuj bga hvhen shg ym yriad bn.chmg tooj suusnni ih ym.sn ehner bn.

  35. tika says:

    zuvulguu neg l zuruud yavchvuu yav hehe

  36. tika says:

    ah setgeleer byy unaarai,bas salah tuhai bodloo haagaad baidliig uurchluh tuhai taktik hiigeed yzchih.mundag chadvar tolgoi yum yumaa davuu taluudtaigaa ashiglaad shy. ter deerh ulsuud arai l shiryyn muuhai helj baina shy.evteihen heleechee. gevch ynen heregtei ygsyyd heljiinaa. ta neeree gereer orchuulga hiigeerei erelt mash ihtei baidag yum bilee.ter deerh huudsiine 20$ gej ynen shyy.Ta computert sain yum chine uuriin surtachilgaanii site hiigeed site iin zahialga,orchuulga iin materialiin zahialga avbal ta ehneree tsarai aldahgyi gangaraad yavchihiin bisyy.ta ehneree ovoo toogood baiga baihaa zavgyi bolohoor tooj harah ch zavgyi bolchihno.taniig ajlaa hiigeed changaraad yavchihaar tand oort chine byr amar saihan, harin ya odoo baigaa ene surug baidlaa byr esreg uurtuu ashigtai eyreg bolgood huvirgachih,bas tanii zariin site deer tsagaar english zaah zaraar ohid hyyhdyyd irrtsgeej taniar hicheel zaalgana yavaandaa tantai naiz nuhud boltsgoon taniig hyndeldeg hairladag yneldeg ulsiin army bii bolood irne ter yed ehner chine aygyidvel odoo boli bi ene mongii chine chamd ugchie eter geh deeree tulah baihoo. bas ter deerh ulsuud manaach zanaach geed ajil hii mii geel baihiin.ene ah ulsiin ajil hiideg gej bainshdee. hynd tuslamj halamj setgel shaardagdah ye garanshdee ter tusmaa ah emzegdyy bainshd baigaa baidalna.ta bas jinhan yag uurt chine tohirson naiz nuhud baga bainaa.hymyysee neg negendee setgeleer ch boltugai dem ugtsguuyuu.hyn hyneeree l,hyniihee setegleer l ih dutdag daa.ahaa tanii baigaa baidal minii yag nydend yzegdeed bainaa.ta ehner ryygee handsan harsan handlagaa shaal esreg bolgood tavihcih tegeed byh yum tanii tald ok bolno shyy.ta daraana dahiad zahia bicheerei.ta hcine chadvartai mundag hyn baina shy dee.yamar tuipuu uruh gej baigaa bish,tamirchin ch bish ter mundag gar hul heregtei gazraa l heregtei.tand bol tanii chadvar ta uuriiguu bolgood hyyhdyydee bolgood mani haramch nariin setgelgyi busgyid beleg avch uuriihuu sonirohloor amidarchihaar chadvar chadavhi baina shyy.GOOD LUCK GUY! GOD BLESS YOU.SEE YOU

  37. Гарчигийн эзэн says:

    Уучлаарай зочин минь. Надад өөрийн гэсэн миний нэр дээр хоёр ч байр байгаа идэх хоол, унах унаа, ашиглалтын зардлаа төлчих дайны чадвар бүрэн байгаа. Шалчигнаад байх юм байхгүй. Би олсон бүх мөнгөө байр машин болгоод дуусгачихсан юм. Одоо эргэлтийн мөнгөтэй болох гээд эхнэрээсээ туслалцаа хүстэл харамлаад нарийлаад байгаа юм.

  38. зочин says:

     Саллаа гээд чи одоо менгегvй байгаа юм чинь байр тvрээслээд, байрны ашиглалтын зардлаа нэмж телеед, хоол хvнсээ аваад, ариун цэврийн хэрэглээ оо саван 00  цаас шампунь воок аваад дээр нь гарч орох унааны зардлаа еерее телж дийлэх юм уу. Дийлэхгvй бол бvv шалчганамой

  39. зочин says:

    Англи хэлний бичгийн орчуулга хийдэг хундээ би гуйж байж хуудсыг 20$ орчуулга хийлгэдэг. Чи гэрээр англи хэлний дамжаа явуулах, зар егеед дамжаа гэрээрээ  хичээллуулж болно. Англи хэлний багш авна орчуулагч авна гээд зендее л зар байна. Чиний санаанд тэгэхэд манаачаас еер юм орж ирэхгуй байхад эхнэр яаж менге егех вэ дээ. Тэгэхээр чи 40 хуртэл юу хийж явсан юм. Англи хэл чинь орчуулгын бичгийн биш ахисан пнхан шатны л мэдлэг байна. Гадаадууд угаасаа бугдээрээ чиний дуудлага ямар цэвэрхэн юм хэлээ хаана сурсан юм маш сайн сурсан байна гэж хун болгонд урам хайрлаж байдаг. Зугээр л найрсаг зан гэх юмуудаа. Тэрэнд итгээд унэмшээд  байх хэрэг байхгуй. Чи ч ажил хийхгуй дээр нь нээх бутэлгуй юм ярьж эхнэрээсээ менге авах гэнэ. Угаасаа бутэхгуйг нь мэдээд эхнэр нь менге егехгуй байхад уурлана. Англи хэл сураад орчуулга хий. Ойр зуур
    р юм ярих биш бизнесийн бичгийн орчуулга хийж сураад би сайн хэлтэй гэж томорч сур. 

  40. nookie says:

    uneheer l angli heltei programm hangamj ene teriin medlegtei yum bol gereese l computer.deersuugaad ajillaach dee.odoo bol site hiih,forex hudaldaa hiih, ter baitugai reclamn deer daraad mungu oloh ch bolomj bna sh dee.manai aaviin haraa -8, bas l groupt bdg. Neg nud ni barag hardag ch gui gesen hirnee l gaval tolgoigooroo ger bulee nasaaraa tejeesen hun bii dee. 40 nas garsan bol huuhduud chin torson bailtai. Gaduur yavah ajildaa tedniigee yavuulaad tusluulaad baij bolno. Tegeed ch taniig um hiigeed irvel ehner chin ch bas yum hiij bgaa hund tuslahdaa durguitsehgui. Sex hiij chaddag baij yagaad ajil hiij bolohoo bolichihdog bilee.. Uneheer soni

  41. Гарчигийн эзэн says:

    Эмэгтэйд: Өөрөө мөнгө олъё гэхээр нас 40 хүрсэн болохоор авах албан байгууллага гэж алга. Ажилд орохоор гэхээр дандаа 30-аас доош насны гэсэн зарууд байх юм. Монголд 40 настай хүнд ажил олдоно гэдэг үлгэр үлгэр. Манаачийн ажил л олдох юм. Гэтэл манаач хэдэн цаасны цалинтай билээ дээ.

  42. jack........JACK says:

    zaadaa salah barih yum bodood hereggui baihaadaa bi saluul ireeduig chine sain medej bna odoo tsagt hul gar muutai baihad chine harinch yaaad yavalgui hajuud ni bgaad bgaani ih yumdaa gaaguil busgui sanagdlaa yaahav busgui hun hoino er hunii erch huch noyon nuruug hardag l baih arai araar tavidag bish bgaadaa za duursen duursen

  43. Solo says:

    sain zaluu bn… amjilt husey

  44. emegtei says:

    tiim l mundag chadvartai yum bol uuruu olooch, uhaantai amidraliin gechihsen hernee biye unelj mungu oldog unhiagui huuhnuudiin neg shig l uilan duugaraad, harin ch sain huuhen bna, tahir dutuu hul gar muutai huniig toogood suusan l bna shuu dee, 2 huuhed gargaad uuriigee bolgood l yavna, uul ni minii bodoloor chi ger bulee bugdiig ni tejeeh yostoi, yadaj uuriigee bolgood baij chadahgui uilan duugaraad mmmm iim chadaltai ehnerteidee bayarla, uuruu emegtei huniig setgeleer demjeed hairalaad urgelj chi mini geed uram ugeed bval uul ni ch chamaig harj uzne l dee chi daanch tegdeggui bololtoi …….. Ehleed chadah yadahaaraa ehnertee anhaaral tavi, bainga setgel sanaanii demjleg ugj bai tegvel hussen huseegui ayandaa chamd l buhnee zoriulna

  45. m says:

    tiim mundag yum bol uurtuu itgeltei bj uuruu mungu olooch de. nariinaas ni bolood saluul teeng hereg. chi uuruu l mungu olchih tegeed l asuudal shiidegdeh bhaa. uur uchnuun asuudaltai ger bul bhad. chadvartai emegteid chi salhad ydah yumgui ehner oldono 2 huuhed l huurhii bna da. uvchinuhel hagatsal uzsen bish

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.