Хайртыгаа өөрийнхөө санаснаар байлгах гэж шахаж шаардах нь зохисгүй

169183714

Хайртай хүн чинь ямар байх ёстой гэдгийг та сайн мэдэж байгаа. Мэдээж хэрэг хүн бүр өөрөө өөрсдийнхөөрөө хайртай хүнээ тийм байгаасай хэмээн төсөөлөн боддог шүү дээ. Энэ ч утгаараа хамгийн анхны болзооны үеэр таны төсөөлөл бодит байдал дээр гайхалтай нийцэж байх ёстой болдог.

Гэтэл заримдаа өмссөн хувцас, гадаад төрх, биеэ авч яваа байдлаас нь заавал нэг өө сэв эрж хайдаг шүү дээ. Энэ мэтчилэн цаашаа явах тусам илүү их шинэ дутагдлыг ажиж мэдрэх болно. Тухайлбал энэ хүн миний бодож байсан хүн биш байна хэмээн өөртөө бат үнэмшүүлж орхидог. Энэ бүхэн таны бодлоос ихээхэн хамааралтай юм.

Аливаа сөрөг бодол нь хүнийг таагүй сэтгэл зүйд аваачиж улмаар хайртай хүнээ алдахад хүргэдэг. Сайн ч бай муу ч бай дутагдлыг нь бодож тунгаадаг нь хүний төрөлхийн араншин юм. Тэгвэл хайртай хүнийхээ зан араншингийн ямар дутагдалтай талыг нь зөвшөөрч болмоор байна? Зарим нэг хэсэг эмэгтэйчүүд хурц ширүүн аашийг хүлээн зөвшөөрдөг байхад нөгөө нэг хэсэг нь хүлцэнгүй зөөлөн занг нь таалдаг байх жишээтэй.

Хэрэв нөхөр нь аливаа байдалд хямдхан боловч тов хийсэн хувилбарыг сонгодог бол гэр бүлд муугүй байж болох юм. Хайртай хүнтэйгээ харьцах харьцаагаа мухардалд оруулахгүй байхын тулд дутагдалтай талыг нь сайн зан чанараар нь тэмдэглэж байх хэрэгтэй.

Өндөр нисэх чадвар гэдэг нь анх л танд ямар сөрөг бодол төрсөн түүнийгээ магтаж сурах хэрэгтэй. Тухайлбал нэг бүсгүй найздаа “миний найз залуугийн халзан толгой наранд гэрэлтэхэд бий баяр хөөртэй бас хөгжилтэй болчихдог” хэмээн ярьсан байдаг. Иймд хэзээ ч хаана ч ямар ч үед хэн нэгэн хүнтэй танилцаж улмаар цаашид хайр сэтгэлийн холбоо тогтоохоор бол анхнаасаа л сөрөг бодлыг сэтгэлдээ бүү үүсгээрэй.

Аливаа бодол гэдэг санааных байдаг. Тантай учирсан хүн болгон зуун хувь таны төсөөлснөөр бас бодсоноор байдаггүйтэй адил магадгүй та ч гэсэн бусдад тэгж санагддаг байж болно шүү дээ. Иймд засаад аваад явж болохуйц бага зэрэг дутагдлыг их юманд бодож, өөрөөсөө тухайн хүнээ бүү түлхэж байгаарай.

/Хань/

1 Comment

  1. B-6 says:

    Hosoor amidrah hunii horvood hen negniig hajuudaa bailgaad hamtiin amidraliig ehlehdee yarij tohirood  tsaashaa hamtdaa alhval hen hendee heregtei. Hetdee bas 2- landaa tustai yum bolov uu daa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.