Цыгануудын хааны оршуулга

Цыган гэхээр дийлэнх хүн хулгайч, луйварчид, дээрэмчид, хар тамхины наймаачдаас бүрдсэн дэвэн дэлхийгээр нэг хэрэн тэнэж байдаг өвөрмөц үндэстэн гэх байх. Тархай бутархай амьдардаг болохоор тэдэнд нэгдсэн том удирдагч байдаггүй.

Улс муж болгоны цыганууд өөрийн гэсэн тэргүүлэгчтэй, тэрийгээ барон гэх. Гэхдээ хаа нэг сайн дурын хаад гарч ирнэ. Энэ зураг дээрх ажил явдал нь гарч байгаа нөхөр өөрийгөө дэлхийн бүх цыгануудын хаан гэж өргөмжилсэн нэгэн.

Румыний цыгануудын барон Флориан Чиоаб гэгч энэ нөхөр өөрийгөө цыгануудын хаан гэж хэлүүлэх дуртай овоо дөвчин нөхөр байж. Гэхдээ хорвоод мөнх бус зүйл гэж бүгүй болохоор сайн дурын хаантан Туркт амарч байгаад чад хийжээ.

Ингээд Румынд түүнийг оршуулах нүсэр ажил болжээ.

Румыний Ерөнхийлөгч хүртэл өөрийн биеэр хүрэлцэн ирж цэцэг өргөхөөс эхлээд 7 км урт эмгэнлийн цуваа жагссан, оршуулах газарт нь бүхэл бүтэн байшин барьж, байшинд нь кондишн, цахилгаан татсан гээд дгайхмаар зүйл их

Чад хийсэн хүн нөгөө ертөнцөд хэрэглэг гэж цыганууд амьд хүнд хэрэгтэй бүхнийг австай нь хамт оршуулдаг ёстой юм байна.

Оршуулгын үер сайн дурын хааны том хүүд титэм зүүж дараагийн хаанаар тодруулсан бол бага хүүд нь арай өөр титэм зүүгээд Румыний цыгануудыг хаан гэжээ.

Ёстой л хаан өөд боллоо, хаан мандтугай гэдэг шиг юм болсон байна. Цыганууд гэж иймэрхүү л хүмүүс байна. Дашрамд сонирхуулахад цыганы хаадын энэ гэр бүлийн жилийн орлого нь 100 сая евро давдаг гэсэн шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.