Өөрийгөө битгий хуур болж өгвөл бусдыг ч гэсэн битгий хуур…

1164361_ffcd5f08

За тэгээд олон долоон нуршиж байхаар зүгээр л бодож байгаа зүйлээ л бичлээ. Алдарт хэрүүлчин занадаг зүхдэг хүмүүс нь битий уншоо. Уншчихвал заавал доор коммэнт бичих хэрэг гарна. Эртхэн аар сэдэв олж унш. ОК? Зарим нийтлэлийг уншихаар эрэгтэй хүнийг газар доор ортол муулаал зарим дээр нь эмэгтэй хүнийг бас муулаад байхын. Яагаад адилхан аль алиныгээ бодоод үг хэлээр доромжлохгүй байж үнэхээр болдоггүй юм байхдаа гэж бодохын. Ер нь би чи энэ тэр гэхгүй хувь хүн болгон өөрөө өөртөө анхаараад явжийвал уг нь нээх олон янханууд гудамжинд биеэ үнэнлж тэрэн лүү нээх олон эрчүүд шуураад хэдэн сарын дараа ямарч буруугүй нялх амьтан хорвоо дээр нэг архичины гарын чилээг гаргах гэж байгаа юм шиг төрөхгүй л байх болов уу даа.

За тэгээд янхан энээ тэрээ гээд буруу зөв ялгах гэхийн бол эрэгтэй хүн авдаггүй тоодоггүй байсан бол янхан хэндээ биеэ үнэлхийн. За тэгээд гудамжинд бэлэн зогсоод чихдүүлээд байхгүй бол тэгээд эрчүүд юундаа шүлсээ гоожуулаад хүүхэн хайгаад яваад байхын. Монголчууд хэдүүлэхнээ шдээ цөөнхи гэж хэлж болно. Нээх хуваагаад янз бүрийн бүлэгт хуваах гээд байх тийм арга байхгүй хэтэрхий цөөхөн. Аргагүй бүгдийг нь монгол гэж нэг бүлэгт хамруулаад эр эм гээд салгаж болохын.

Цаашаа жоохон жоохон бүлэг ангид хувааж болно. Зарим бүлэг нь 1 хүн хамаарч болохын. Бараг бүгд л цээжиндээ монгол дискотэй гарууд. Тэрийгээ баталаад чадаж байгаа юм нэг ч байхгүй цуснаас нь өөр батлаад өгөх юм юу ч байхгүй. Эрт дээр үед Чингис хааны цус нь биенээс нь гарч ирээд Чингис хааныг зугаацаж байх хооронд нь дэлхийн талыг ид шидийн хүчээр эзэлчээгүй шдээ. Монгол цусны хүн монгол хурц ухаанаар дэлхийн талыг эзэлсэн шдээ. Тэгэхэд манай ихэнх залуучууд худлаа л би монгол гээд л сүр бадруулаад л зугаацаад л өнгө мөнгөний хойноос шүлсээ гойжуулаад л явж байгаа шдээ. Хүн шиг хүн нь хэтэрхий цөөхөн. Заримыг боловсролтой ажилтай гэж магтаж ч болохгүй бүүр нэг хүний шинж нь зайлчихсан юмнууд л байдаг шдээ. Тэгээд ихэнх толгой нь хоосон мэдлэгэгүй арчаагүй богино бодолтой. Муухай барьцах хүний дээр гарах дуртай. Нэг нь гайгүй юм хийжийвэл өөрөө зүтгээд тэр түвшинд нь очиж чадахгүй заавал арагш нь татаж унагаана.

Ялангуутаа өөрийгөө лаг гээд заралчихна. За тэгээд эхнэр нөхрийн тал дээр бол өөрөө бол сэмхэн хуураад амжчихсан л байгаа тэгээд л ёстой нэгнийгээ хуурсныг мэдүүл нээх сайхан цагаан цайлган хүн болж ирээд харааж зүхээд хамаг амьдралаа нураачихна, яг цэцэрлэгийн хүүхэд шиг айл гэр болж тогло байгаас шиг. Хуураагүй байлаа гэхэд хууртагдчихсан бол өөрийн мунхагаас болоод хайртай хүмүүсээ харааж зүхнэ, яг үнэндээ харааж зүхэх ямарч хэрэг байхгүй байхад шдээ. Дандаа хэрүүл хийнэ, хэрүүл нь аймаар удаан үргэлжилнэ, гэхдээ хэрүүлийн гол шалтгааныг 30 мин суугаад аятайхан буруу зөвөө ойлголцоод буулт хийгээд ярьчих юманд шдээ. Нэг нь үхтэлээ балбуулаад голдоо ортол гомдсондоо нулимасаа дуустал уйлж нөгөө нь түрийвчээ хоосорч архинд ходоод нь түлэгдээд нэг газар хэн нэгэнтэй нэг оронд сэрэх хүртэлээ явна.

Залуус минь та нар надтай хэрүүл хийх гээд минь муу муухайг хэлэх гээд байх хэрэг байхгүй өөрөө өөртөө чин үнэнчээр сайн тунгаагаад бодод үзээрэй, чи хэн хаана явж юу хийж байгаагаа. Өөрийгөө битгий хуур болж өгвөл бусдыг ч гэсэн битгий хуур.

3 Comments

  1. hogiin nuutsuud says:

    zov yum yarijee ooriigoo olj harlaaa, teglee geed yaahave dee ahij torohguigees hoish

  2. uynga says:

    Uneheer bolohgui butehgui bga ymiig harad helj zovloj  bolno. Ooroo notoi hun teriige daldlah gj hun haraan doromjilj muuldag bh.

  3. buka says:

    tiim shuu zow yriltsaad oilgoltshol heregteishdee chinii helj bgaa bas boduushtai zuil humuus ymiig jaahan bodoj baij bichgui urgelj tolgoid orsniigoo bicheed l haychdag ene uul ni negendee zowolgoo ogdog gazar atal urgelj l haraaj zuhej baidgiin hunii tolgoia deerhiig harj bhar ooriinhoo tolgoitoig harmaar ymdaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.