Нөхрийн хэт хараат байх хэцүү юмаа

200014458-001

Сайн байцгаана уу. Та бүгдэдээ хамгийн сайн сайхныг хүсье би жирийн л нэг айлын эзэгтэй нөхөр хүүхдүүдтэйгээ амьдардаг. Ажил хийдэггүй хүнд өвчин тусаад ажил хийдэггүй, гэхдээ одоо бол тэр хэцүү өвчин байхгүй болсон ч маш их ядардаг ажлын ямар ч бүтээмжгүй болсон. Уг нь бол нарт хорвоод тоос хөдөлгөн алхаж яваа хүн бүр ажиллах хэрэгтэй эс тэгвээс амьдраараа хөгцрөх болно гэсэн нэгэн мэргэн хүний хэлсэн үгийг санадаг ч даанч болохгүй юм. Бие муутай дээрээс нь хар залуугаасаа хүүхэд гаргаж хүний эхнэр болсон болохоор олигтой боловсрол эзэмшсэн мэргэжилгүй. Нөхөр бид хар багаасаа нийлсэн бүгдийг нөхөр маань өөрийн гараар бүтээсэн одоо дутагдах гачигдахгүй сайхан амьдарч байгаа ч би үнэхээр их ганцаарддаг.

Манай нөхөр хэтэрхий хүний өөрийн ялгаа гаргадаг өөрсдийнхийгөө төлөө бол бүгдийг хийдэг байр , машин мөнгө төгрөг гээд бүгдэд тусалж бүх сайхан амьдрах бололцоог нь хангаж өгдөг. Гэвч манайханд үгүй миний ар гэр тийм муу амьдралтай биш ч би бас хүний үр юм болохоор туслах юмсан гэж бодовч надад өөрийн гэсэн мөнгө төгрөг байдаггүй бүх зүйлээрээ нөхрийнхөө хараат санхүүгийн тал дээр ч ийшээ тийшээ хөдөө гадаа явах гээд бүх зүйл дээр эхлээд түүний зөвшөөрлийг авдаг.  Анхнаасаа ийм байсан би ч юм боддоггүй байж одоо эргээд бодоход би цэцэг навчнаас унаад ирсэн хүн шиг ар гэр эцэг эхдээ тусалье тэдэнд нэмэр болье гэж яагаад хэлдэггүй байсан юм. Манай гэрийнхэд тэр дургүй хааяа хэрэлдэх үедээ миний ээжийг янз бүрээр доромжиолдог хэдий ээж маань муу муухай хүн байсан ч тэр миний өмнөөс эхийг минь шүүн доромжлох эрх байхгүй.

Манай гэрийнхэн  миний амьдралд ганц удаа оролцож юм гуйж  үзээгүй жилдээ нэг хоёр удаа л бараг манайхаар орж ирдэг. Ээж маань бие нь өвдөөд хагалгаа хийлгээд эмнэлэгт хэвтэхэд тэр эргэж очих нь байтагуй утааср биеийн асуугаад ганц ч ярьдаггүй харин өөрийнхөө хүмүүсийг бол дээд зэргээр санаа тавьдаг энэ асуудал нэгд болоод байна хүний өөрийн ялгаа. Хоёрт тэр надад юу ч ярьдаггүй ажил төрөл цаашлаад бодож санаж байгаагаа ч тэр байтагуй би түүнийг хэдэн төгрөгтай юм банкинд хэдэн төгрөг байдаг юу ч мэдэхгүй бүх зүйлээ өөрийнхөө эгч дүү нартай л ярьдаг бүгдийг нуудаг. Гуравт би санхүүгий бүрэн хараат юу ч авсан түүнд хэлж мөнгө авдаг өөрөө мэдээд би юу ч авдаггүй авч чаддаггүй ч үгүй. Би бусад эмэгтэйчүүд шиг гоё ганган хувцаслаж хээнцэр дэгжин байдаггүй энгийн л нэгэн гоо сайханд ч ганц удаа орж үзээгүй. Үнэтэй хувцас хунар авахуулье гэж боддоггүй бид нарыг сайхан амьдаруулж байхад би илүү дутаа зүйл нэхэж олсон мөнгийн үрээд яахав гэж боддог байсан.

Одоо бол түүний бизнес тогтворжиж орлого нь хангалуун болсоныг мэддэг . Энэ бүгд намайг хааяа хэт галзуурах шахах юм цэг эхдээ тусалж хааяа нэг хэдэн төгрөг ч өгч чаддаггүй өөрийн дураар хэдэн төгрөг үрээд явж ч чаддаггүй бүгдийг нуудаг ийм л нэг амьдралтай хүн. Бусдаар бол болж л байна архи дарс ууж зовоодоггүй гэхдээ архи уудаггүй хүн бүр сайн архи уудаг хүн бүр муу биш дээ ямар. Яавал би энэ хүний өөрийнхөөр ялгаж харьцдагыг болиулж өөрийн гэсэн мөнгөн хуримтлал бий болгох бэ. Хүний ухаанаар явдаг цэцнээс өөрийн ухаанаар явдаг тэнэг илүү гэдэг. Өөрийнхөөрөө амьдрах гээд үзвэл яадаг юм бол доо заримдаа үнэхээр дургүй хүрдэг. Би дотроо хий автсаар байгаад үнэхээр хөндийрч байгаагаа ч мэдрэх болсон. Би гэр орноосоо тоотойхон гардаг өөрийн гэсэн найз нөхөд ховор ганц нэг найз нөхөдтөй ч гэсэн хэзээ ч гэр бүл нөхрийнхөө талаар муу үг унагаж үзээгүй.

Өөрийн ухаан бодлоор бус өрөөлийн үйл хөдлөлөөр үлгэн салганөдөр хоног өнгөрөөх нь өрөвдөлтөй ч юм шиг өөртөө би ямар ч итгэлгүй өөртөө найдахаа больсон хүний гараас олигтой зүйл гарна гэж итгэл тавина хүлээх ч хэрэггүй гэж үг надад зориулсан ч юм шиг. Та бүхэн минь надад зөвөлгөө өгөөч би эсвэл хэт жаргалдаа ташуураад байгаан болуу мөнгө төгрөг олох гэж ажил төрөл хийхгүй, гэхдээ л би чинь ар гэртээ өтөлж яваа эцэг эхдээ тусалмаар байх юм намайг үнэлэх үнэлэмж ч гэж алга.Манай гэрийнхыг огт тоож асуудаг ч үгүй, надтай ажил төрөл мөнгө төгрөгөө ярьдаг ч үгүй санхүүгийн хараат энэ байдлаас яавал салах бол мэдээж ажил хийж хамт олонтоо бол гэх л байх л даа ямар ажил хийвэл ямар ажил хайвал олдох бол өөрийн гэсэн мөнгөтөй болмоор байна. Нэг юм л авахдаа асуусан энэ балиар хүүхдээс долоон дор байхаас залхаж байна мах гурил авсан ч хэлж авдаг. Гэр орондоо мөнгө авчирвал нэг сейфтэй тэрэндээ хийчихнэ тэр нь яаж онгойдог дотор нь юу бөйдагыг ч мэдэхгүй надад зөвлөөч би хэт ганцаардаж байна…

16 Comments

  1. busgui says:

    kkk unshih eshiig medehgui udsan mail bna manai nuhur ankh yag iim bn tegeed bi neg yvdlaas bolood arga hergelsen dee urid urddiihaasaa iluu halamjipj hairlahiig hicheesen chadahgui uydee dur esgedeg baisan ingeed neg udur nogoon oroolttoi emegtei gedeg kino garvaa teriig hamt uzej bgaad goy yum aa enuun shig mungu duraaraa urj uzhiiinsan geed ayarhan uulga aldsan tegsen ter gaihaj harsnaa yu ch heleegui daraa ni neg goy huvtsasnii uruutei kino garvaa ter uyd ni bi bas l sanaandgui duud ni ene minii muruudul shdee iim uruutei bolhiimsan geed helsen tegsen manai hun huurhii duu gej helsen tegeed lbi surguulia tugssu. Ajild orson yalt ch ugui dajgui huvtsaslah heregtei bolson tegeed l odoo uuruu l huvts av geed sayaar toolj ugnu shuu dee gej 

  2. batka says:

    uuchlaarai, chi ooroo denduu archaagui yum, bas nohor chin tanaihand ingej handahad hurgesen zuil tanaihan hiisen baij boloh yum. hurgen huu huchtei ene ter geed buh yumaa daalgah geed baidag etseg ehchuud olon, ohinoo ogson yum chin yasan ch yadgiin gesen mayagtai handaj hunii durguig ih hurgeh shaltgaan bolson baij medne. chi ooroo ajil hiij chadahgui sul bietei bol yadaj gym-d yavj biye chiiregjuuleh, bolovsrol dutuu bol surguulid oroigoor surah, eldev kurs damjaand suuj shine zuil surah geed buh taliin bolomj oort chin baina shuu dee. ooroo het sanaachlagagui baigaa sanagdaj baina. hamt olontoi bolmoor baina, olnii dund ajillaj amidarmaar baina gedgee zov oilguulahad durguitseh eregtei hun baihgui shuu dee.

  3. Monroe says:

    chinii nuhurtoo ingej helwel yasiin: bi surguulid oroe bolowsroltoi bolj. olnii dund orj baga ch hamaagui tsalintai ajil hiie. baga zaluugaaraa huuhed gargaad hugatsaa aldlaa. minii aaw eej nastai bolj bn ur huuhed n bndaa 5,10 tsaasnii nemer bolmoor bn. chinii ogdog mongong bi bayarladag ch yag unendee uynd ch uurehgui uym iolgoochdee geed neeh saihan taiwan yariad uzee. tegeed jaahan garj ordog bolchih. tegwel gertee suudag ehner n gaduur guideltei bolood ireheer naadah chin sonin bolno. hardana. tgeed turaad oortoo anhaaral tawiad huurhun bolood uzee. togoochiin damjaand ch yawj bolno shdee

  4. . says:

    ямар ч асуудал алгаа миний бодлоор. мөнгөний төлөө биш өөрийнхөө тааваараа ажил хийх боломжтой юм байна. би бол ар гэрээ тэжээх гэж ажил хийж, даргадаа сайн муугаараа хэлүүлж л явна. нөхөр хүүхдүүдээ хувцаслана хооллоно, гэр орны ажлаа ч хийнэ. манай нөхөр бол зөвхөн өөрийнхөө албаны ажлаа л хийдэг. заримдаа бүх зүйлийг хаяаад гэртээ суудаг эхнэр баймаар санагддаг. би өөрийнхөө цалингаар өөртөө олигтой ч хувцас авч хүрдэггүй. хоол унд байрны мөнгө нөхөр хүүхдүүдэд хувцас хунар гээд яг таараад би өөрөө хоосон хоцордог.

  5. hdgljdfybh says:

    bi l lav ingej amidarch chadahgui.

  6. k says:

    Bi 38tai emegtei, nuhurgui, huuhedgui, olon jil uyehsen geh uu yavaldsan zaluu bgaa, 10aad jil tsug amidarch bna, gerleegui bolohoor nuhur gej uzdeggui, bi buh yumaa uuruu bolgodog, manai naiz zaluu nadaas 100 huvi hamaaraltai, bi  buh uureg  hariurslagiig huleedeg, mungu ch sain oldog bolson, uuruur helbel bi zuvhun uuruusuu hamaardag, buh asuudliig uuruu shiiddeg, gehdee zarimdaa uuruusuu huchtei er hunii hajuud yund ch sanaa zovohgui, huuhed gargaad, huuhdee usguhud hamag anhaarlaa taviad amidarmaar sanagddag.

  7. negen says:

    heden nastai bile? nasiig chin medej bval iluu dotorhoi zuvulguu ugmuur bdag…

  8. Tumenjin says:

    Ehleed ta uuruu biye edgeegeed tenhruulchih eruul enh baihad buh yum butne. Ingeed l ursgalaaraa udur honogiig unguruuvul bahi baidgaaraa hevendee zan aash bodol sanaa chin huviraad het gantsaardmal gutrangi uzeltei uurtuu itgelgui muuhai aash aranshintai hun bolno.Gadnaas humuus harahad yum buhen bolood baigaa met bolovch dotor setgel chin ugeer ilerhiilhiin argagui baigaa bailgui dee.Tiim bolhooroo uuruusuu ehle hurdan l eruul mendee olj av gesen tsagt yum ayndaa butne.Yum urgelj negeeree baihgui gedegiig sanaarai tand amjilt husie

  9. Mmm says:

    Yamar sul doroi yumdee. 

  10. Dilgee says:

    Trgeed salaach. manaihan eniig ih heldeg yum daa. ajil hiigeed oopiigoo avasd yavaach. Anh suuhdaa eejteegee niilj baahan zovooson yum bga biz. Hariugaa avch bn daa. bi ch tiim. Gadam eej bol uzehgui shuu. 

  11. Мон хүүхнүүд says:

    Шудрага хэлхэд их л эвтэйхэн тойруугаар бага багаар ярилцах хэрэгтэй гэхдээ эхлээд миний нас явж байнаа жаахан мөнгөний мэдэлтэй байх талаар дараа нь гэр орныхон шүү тэгэхгүй бол худлаа шүү. Бас их аятайхнаар эхнэр чинь хэрэг алгоо ажил төрөл хийж орлого олж нөхөртөө олигтой тусалж чадахгүй өөртөө ч юм авч чадахгүй ганцхан чамайг зүтгүүлээд бариад нтр жаахан панаалдах хэрэгтэй шүү Чи мэргэжилгүй бол ажилд орж мөнгө олно гэдэг хэцүү шүү

  12. ундрах says:

    чи бид хоёр бараг ижилхэн юм бнаа гэхдээ чиний эцэг эхийг харж үздэгүй бж болох ч хамаг юмаа нуугаад бна гэдэг дэндүү чамайг дорд үзсэн явдал. Арай ч дээ нэг гэрт бж юугаа ч ярьдаггүй чи одоо гэрийн зарц юмуу хаашаа хүн зарцдаа хүртэл мөнгө хөлс төлдөг биздээ. Одоо ч тэгээд мөнгө олдог нь хаан олдоггүй нь боол юм шиг болцон. Ыи ч бас ялгаагүй ажил хийдэггүй гэхдээ арай ч ингэтлээ гарт нь орохгүй э лай л бна. ганц амьдрах амьдрал яагаад заавал хэн нэгний хараат байх гэж

  13. tuya says:

    юуны өмнө чамд энэ өдрийн мэнд хүргэе. Чиний хэдэн настайг би мэдэхгүй гэхдээ чи ийм байдалтай удаан явбал өдөр ирэх тусам чамд болон танай гэр бүлд хөндий хүйтэн байдал ноёрхох болно. Нөхөртэйгээ сайн ярилц, гэхдээ танай, манай гэж битгий үг өгүүлбэр оруулаарай. Тэгвэл тэд ямагт өөрийн талын хүмүүсээ л өмөөрдөг юм. Өөрийнхөө санаа бодлыг нөхөртөө сайн ойлгуулах хэрэгтэй. эхлээд ярилцаж сураагүй хүнтэй одоо ярилцахад нэлээд хэцүү болов уу. Нэгэнт өөрийнхөө хүмүүс өгөөд сурсан хүн цаашид ч бас өгөх болно. тэгэхээр болж өгвөл ажил хий, хамгийн түрүүнд хамт олонтой бол, бие чинь гайгүй бол шүү. өөрийн гэсэн хүрээлэлтэй бол, эхлээд өөртөө анхаарал хандуул, хүүхдүүд чинь том болсон бол, зөвхөн өөрийнхөө төлөө хэсэг яваад үз. тэр хүнийг анхаарлын төвөөсөө хол байлга, Чамайг би жаргалдаа ташуурч байна гэж бодохгүй байна. чи ийм байдалтай удаан явж болохгүй, өөрийн талын хүмүүсээ харж үзмээр байна гэдэг чинь чиний түмэн зөв, гэхдээ эхлээд бүхнийг өөрөөсөө эхэл, чи чадах ёстой. эхлээд сэтгэл санаагаа тайван байлгаж байгаад би юу хийж чадах вэ гэж сайн бод, ямарваа нэгэн юманд заавал нэг гарц байдаг гэдгийг байнга бодож яв.

  14. guts says:

    тэгээд нөхрөөсөө салаад туслаачдээ. нөхөр чинь танай гэрийнхэнд туслах ёстой, албатай ч юм уу үгүй ч юм уу хэн мэдлээ…

  15. tsetsen says:

    hun heleeree gej nuhurteiguu yarilts gehdee zuv yarilts.bankindaa heden tugrugteig bas ah duusdee herhen tusaldaguh n talaar bish uuruu aav eejdee herhen tusalmaar bgaagaa, bas uuruu mungu dur  meden zartsuulmaar bgaagaa hel zuvuur..urid n chiv chimeegui bj bgaad genet mungu neheed unaval shunalaa l gej huleej avah bhdaa..sanhuugiin huvid bie daah n uuruu hudulmurluh l gsn ug shuudee..uuriin bieiin bdal chadvar aviyas medlegtee tohirson ajil olj hii..zaaval belen ajliin bairand ochih bish uurtuu ajliin bair bii bolgoj ch bno..nuhur chin tanai  aav eejiig harj handah alba bhgui gedgiig hatuu oilgo..tanai nuhur chin halamj muutai, jaahan setgelgui l hun yum shig sanagdlaa..gehdee heleed l oilguulah ged uz..hun helehees naash tsaas chichihees naash gej ug bii..enet uurlaj hashgichij dairch davshilj bish aajim aajim aajmaar uurchluh n l zuv bhaa..

  16. . says:

    пизда минь мөнгө өг гээд л авчаач.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.