Аборт

05b88cfcfotopodborka_006

Ээжээ ,
Энгэрт тань эрхэлж
Ангирт тань цадах үр чинь…
Умайд тань бүрэлдсэн
Махны тань тасархай шүү дээ
Ааваа ,
Нэрээр тань овоглох
Сүрээр тань омогших удам чинь
Эснээс тань үүссэн
Ясны тань хэлтэрхий шүү дээ
Ээжээ , Ааваа
Би айгаад байна
Цагаа болохоор
Цагаан нөмрөгт баатруудаар тосуулаад
Цангинатал уйлсаар гарах үүдээр минь
Цавчуур сэлэм барьсан эрлэг орж ирчихээд
Намайг хайгаад тэмдчээд байна
Арай намайг
Авах гэж ирсэн юм биш биз дээ
Араас минь татаад байна
Арай та үүнийг надруу илгээгээд
Араас нь бас мөнгө цацсан юм биш биз дээ
Ээжээ , Ааваа
Хүйгээр минь дамжих амины минь алтан аргамжаа
Арван сар хүрэхгүйгээр алдуурах юм биш биз дээ
Дэлхийн цээжинд омогших Монгол түмэн минь надаар
Дээдсийн хэргэм хүртэхдээ дутах юм биш биз дээ

Төрсөн үрээ хараад баярын нулимс унагахын оронд
Түмпэн дотор хэвтэхэд минь баяртай гээд нулимчихвуу
даа
Гэрийнхээ жаврыг үргээж жаргал авчруулахын оронд
Гэмийнхээ нүгэлийг цайруулж золиос болговуу даа
Сүүлчийнхээ амьсгал хүртлээ тээж явсан үгээ
Сүнсээрээ дамжиулж өчье ганцхан удаа сонсооч
Хүслээ хорьж дийлэхгүй залуу насыг яалтай ч
Хяслаа тооцож үйлдэхдээ хамгаалж болдгийг санаач
Хүн дүрсээ олох гэж би тэмцэж ядахдаа ч
Хүрэн зүрхнийхээ угаас хайртай байсан юм шүү
Хүсээд ч дахиад ирэхгүй би нэгэнт өнгөрсөн ч
Хүрээд ирэх юм бол миний дүүг хүлээгээд авдаг юм шүү
Дахиад битгий аборт хийлгээч . . . Аборт

10 Comments

  1. солонгоо says:

    уншаад бүүр уйлмаар болчлоо хүүхдээ хайрлаарай аборт хийлгэлгүй зориг гарган амьдарлын баяр баясгалан хүүхэдээ тээж төрүүлсэн эхчүүдэд амжил хүсье

  2. shinee says:

    энэ шүлгийг энэ сайтанд байнга байхаар байршуулж болдоггүй юм уу админаа. тэгвэл олон хүүхдэд буян, олон хүнд мэдээлэл болох байх даа. 

  3. hx says:

    nulims mn ursaad bn, orowdood bn , zuunii uzuur dr togtson gantsxan shirheg budaa l hun bolj irj bga shude

  4. orange says:

    hoorhii ur mini eejiigee uuchlaarai chamaigaa ene horvood mendluulj chadaaguidee eej ni ooriigoo uuchilj chadahgui darchilj yavna eejiigee oilgoorei chamaigaa gargah ged eej ni bultiitel harj bgaa 3 hoorhon egchiig chin onchruulchih bh gesen aidasaa davj garch chadsangui zorig zurh muutai eejiigee orshoogeerei

  5. MglausCom says:

    Huuhed ch hoorhon shw
    Husleer boldoggui horvoog yaaltai
    Huuhed bhda huuhedtei bololtoi n bish

  6. aimar sanagdachihlaa says:

    ee burhan min bi ch yag hiilgeh gej baisan shuu daanch chadaagui ehogoor ter jaahan amitaniig harad bodol mani 5han sekundiin dotor uurchlugduj bilee odoo minii saihan ur ni 3sar hurj baina garaad irsen hoino ni bur manai nuhur hurtel hooloi ni zangiraad l yag yawuulah gej baisan shuu 2laa te geed l minii nulims tselegnej baij bilee abort hiilgeheesee umnu eniig unhsaad bas ehogoor ter byatshan sahiusan tengeree neg haraari herew ta emegtei hun eejtei hun l bol chadahgui ee ter jijken tengeriin elchiig harchihaad alaad hayaj

  7. uzen yadagch says:

    Hamgiin nugeltei hun l iim yum hiij,hiilguulj bgaan. Uursdiigu aluurchin l gej bodoh heregtei. Ugui bol saltaaga hicheej yawje gej heliida

  8. Lora says:

    Abort hiilgeh gj bgaa hun eniig ehelj unshaasai yor ni huseegui bol buu jiremsleech busguichuud mini erchuud ni ch gesen hamgaalaltaa sain hiij bgaach.

  9. hulan says:

    eoooe yasan aimaar yum be.abort bitgii hiilgeerei busguichuudee

  10. yu we says:

    Yo yamar aimar vnen vgtei shvleg we bvr setgel uwdchihluu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.