Ганцхан фунтын зардал гарсан хурим

Хурим гэхээр хоёр тал “хүн шиг хурим” хийнэ гээд бага гэж хэлэгдэхээргүй их мөнгө зардаг. Гэтэл Шотландын энэ хос хуримын зардал гэж ердөө нэг фунт зарлагджээ. Ингэлээ гээд хурим нь хүн үзэхийн эцэсгүй юм болсонгүй. Бөгж, хөгжим, цайллага, хуримын даашинз, зурагчин гээд хуримын ёслолд байдаг бүх л юм байсан гэнэ.


00

Хэргийн эзэд нь Шотландад байдаг Инвернэсс хотын 36 настай Жоржина Портеус, Сид Иннес хоёр. Тэд ийм бага зардлаар хурим хийх гэж маш их бэлдсэн юм байх.

01

Жоржина Портеус зураач мэргэжилтэй бөгөөд 39 настай дуучин Сид Иннесийг Глазгод болсон арт үзэсгэлэн худалдаан дээр таарчээ. Хоёул нэг нэгэндээ татагдсан болохоор удаж төдөлгүй хуримлахаар болсон байна. Ингэхдээ хоёул хурим хийхдээ хамгийн энгийн, хоёрын хооронд сүрийг үзүүлэх гэж дэмий зардал гаргалгүй хийнэ гэж тохиролцсон юм байх. Жоржина “Би тансаг чамин хуримыг утгагүй гэж боддог. Энэ ёслолын хамгийн гол утгыг алдуулж орхидог юм” гэсэн байна.

Ингээд эхлээд сүмд ёслол үйлдэхэд хэдий хэмжээний зардал гарахыг тооцжээ. Гэтэл сүйт бүсгүйн ээж нь сүмийн дуулалчийн албыг хашдаг болохоор ёслолыг үнэгүй явуулж өгнө гэдгийг мэдэгджээ.

02

Дараа нь Жоржинагийн авга эгч нь зураг авалт болон хуримын бялууг үнэгүй хийж өгөхөөр болов. Бөгжний асуудал тулгартал Портеус нь цэцэрлэгээсээ олсон бугын эврээр өөрийн гараар хуримын бөгж хийсэн байна.

03

Дуу хөгжимгүй хурим гэж юу байх вэ. Иймд сүйт бүсгүйн эцэг, мэргэжлийн жазын саксафончин Гарри нь ёслолын ажиллагаан дээр амьд хөгжмийг дааж авчээ.

04

Цаашлаад шинэ хос хуримын ёслолын идэж уух юм бэлдэх гэж биеэ зовоосонгүй. Шууд л уригдсан зочдыг гэрээсээ хамгийн идэхтэй дуртай зүйлсээ авч ирэхийг зөвшөөрсөн байна. Ингээд урилга хүлээн авч хуриманд ирсэн 70 зочин бүгд өөр өөрийн дуртай хоол, ундаа аваад ирэхээр хуримын ширээ жинхэнэ тансаг байдлаар алаглсан нь тодорхой.

05

Гэрлэлтийн улсын бүртгэлийг ч арвич хоёр үнэгүй хийж чаджээ. Тэдний хуримыг бүртгэхээр тусгайлан явуулын бүртгэгч ирж бүртгэг ёслолыг шинэ хосууд өвсний амбаартаа хийсэн болохоор мэдээж ганц ч пенни төлөөгүй.

06

Хосууд хуримын ёслолын шинэ хувцас энэ тэр гэж мөн л зардал гаргасангүй. Сүйт залуу нь олон жилийн өмнө авсан костюм өмссөн бол сүйт бүсгүй нь 1960-аад оны стилийн гараар оёсон даашинз өмсчээ. Гэхдээ өөрөө оёоогүй.

07

Хуримын ёслолын эхлэхээс хэд хоногийн өмнө хуучин хэрэггүй болсон эд зүйлс солилцдог Freecycle сайт дээрээ энэ даашинзыг олж хараад ердөө ганц фунтээр худалдан авчээ. Хуримын ёслол хийхэд гаргасан цорын ганц зардал нь энэ.

È ïîñëåäíèì øòðèõîì ñòàë áóêåò íåâåñòû, ñîáðàííûé â ïàëèñàäíèêå Ïîðòåóñ.

Цэцгийн баглаагүй хурим гэж байдаггүй болохоор сүйт залуу нь сүйт бүсгүйнхээ довжооны орчмоос цэцэг түүж баглаа бэлдсэн болохоор мэдээж сохор зоос ч зарцуулаагүй.

09

Цайллага нь хосуудын амьдардаг байшингийн ард байрлах өвс хадгалах том амбаарт болжээ. Дотрохыг нь нарны зайгаар ажилладаг гэрэл, нугаас түүсэн шинэ цэцгээр чимжээ. Зочид авчирсан хоол ундаа ойролцоо амьдардаг фермерүүдийн хандивласан боодолтой өвсөн дээр тавьсан юм байна.

010

Хурим их сайхан болж өнгөрсөн гэж хосууд мэдэгджээ. Зарим зочид нь бүр тэдний хуримыг амьдралдаа очиж байсан хамгийн сайхан хурим гэж хэлсэн юм гэнэ.

011

Сэтгүүлчид хуримын ёслолыг яагаад ийм даруухан хийсэн талаар сонирхоход сүйт бүсгүй “Гэрлэх ёслолын өдөр дэргэд чинь хайртай хүн чинь байх л хамгийн чухал. Тиймээс нүсэр, тансаг хүлээн авалт бидэнд хэрэггүй байсан юм. Энэ тэр хэрэгтэй хэрэггүй элдэв зүйлс бид хоёрын хувьд ямар ч ач холбогдолгүй, утгагүй” гэсэн хариу өгчээ.

012

Шинэ хосууд бал сараа Берлинд өнгөрөөх юм байна. Арвич хямагч хосууд “Германд манай найз нар олон амьдардаг. Тэгэхээр тэнд ч бид маш их мөнгө хэмнэж болно гэсэн үг” гэжээ.

013

Ийм хуримыг голоо цохисон гэх үү, ухаалаг арвич гэх үү?

9 Comments

  1. S says:

    Goe goe. Mongol iim l baigaasai. Hudlaa zagvartaad ur taviad l yuvaad baidag. Bie bienee muulaad utgaggui.

  2. tseegii says:

    az jargaltai l bnaa tegeel  boloo yum bishuu buh zuilee oilgoltson hosuud

  3. busgui0011 says:

    hemnelee hemnelee gehed ene chini amidraldaa gants udaa hiih hurim shuu dee

  4. huurhun busgui says:

    hun hemnej bololgui yahav gehdee amidrald gats tohioh hurim deer hemnelt uzuulne geheer joohon tiim l ym. amidraliin gatshan udaa tohioh sainhan homor muchiig ingej uneguiduulj bdag…

  5. zochin says:

    arai l denduu yum,hemnej bolnoooo yadaj hool und bl arai l bnaa…neere l huuhedtei bolwl yaah boloo kk huuchin huwtsasaaraa huwtsas oyj ogohiin bnlda…….

  6. urelgun bus says:

    goyo goyo. ta nar gereesee durtai hooloo avchraarai gedeg. 🙂 nogooduul n hodoonii hutgiin humuus bolohoor tsailgan yum bodohgui oilgood hooloo hiigeed avaad ochitsgooson biz. huuhed gargaval yaj hemneh bol ene 2????????

  7. HI says:

    Estoi tsoriin gants hurim bolson baina daa. Sonirholtoi sodon hurim hiij delhii dayaar zovhon bid 2 hurim gej zarlah yumsan daa.

  8. MglausCom says:

    Mongold neg ingej cochrooh zuil boloosoi

  9. Er hun says:

    хийморьгүй шаарнууд вэ……..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.