Жинхэнэ Монгол эр хүн хаана байна вэ?

108348557

Би одоо үед тэнэг ч гэмээр юм уу зантай л даа. Тэр нь эр хүнийг түүний сэтгэлийг харж л сонгодог. Тэр мөнгө төгрөг байр сав нийгэмд эзлэх байр суурь гэдэг зүйлд тэгж их ач холбогдол өгөөд байдаггүй. Энэ л сайн хүн байна гээд л нийлдэг. Харин эцэст нь шаналсаар үлдэх юм. Эр хүн шиг эр хүн Монголд тэгж ховордсон юм уу яасан юм дандаа л сонин эрчүүд байх юм. Би ер нь өндөр боловсролтойд орно л доо. Гадаад үзэмж ч бас боломжийн. Зарим нь намайг өндөр боловсролтой гэж айна. Яахав хэдэн ном илүү уншсан юм болохоороо ч тэр юм уу эсвэл уг хүмүүжил нь ч тэр юм уу юманд их нямбай ул суурьтай хандахыг хичээдэг юм. Жаахан бэрхшээл гарвал зарим нь асуудлыг шийдэх биш зугатхыг илүүд үзэх юм. Тийм л хулчгар. Зарим нь тамхиа хүртэл авахуулах гэхийн. Надад энэ нь их сонин санагдаад дургүйцэхээр өмнөөс уурлах юм. Амьдралын төлөө тэмцэх чадалтай эр хүн ховор байна.

Надад бол мөнгөтэй мөнгөгүй нь хамаагүй гол нь амьдралдаа арчаатай хамт бүхнийг даван туулах бас хамтдаа юмыг бий болгож бүтээх чадвартай өөртөө итгэлтэй хүн хэрэгтэй байх юм. Яагаад манай дийлэнх эрчүүд ийм өөртөө итгэлгүй хулчгар дайчин биш болсон юм бэ? Би нэг хүнд их үнэнч хамаг сэтгэл биеээ зориулдаг хүн болхоор хагацал болгоны ард шаналаад маш хэцүү үлдэх юм. Сүүлдээ ерөөсөө тэр мөнгө төгрөг байр савыг нь харж хүн сонгодог юм билүү гэж бодох боллоо. Гэтэл гайгүй мөнгө олдог эрчүүд нь завхай зайдан байх юм. Яасан сонин болчихсон нийгэм бэ л гэж бодох юм. Хоосонгууд нь ч гэсэн бас явдалтай. Жинхэнэ эр хүн хаана байна вэ?

Ойрд маш бухимдуу сэтгэл санаа ч тавгүй гэж жигтэйхэн. Өөрийгөө хөгжүүлээд л яваад байлаа. Монгол эртэй сууна гээд гадаад эрчүүдийг нэг нүдээр ч хардаггүй байсан чинь одоо намайг чирээд алхадаггүйнмаа гэхэд надтай зэрэгцээд амьдралын төлөө алхах монгол эр байхгүй юм шиг санагдах юмаа.

78 Comments

  1. burnee says:

    ter deer bolor yag zuv helsen bna, bi bas tiim zaluustai taarch bsan, dotroo gaihaj bgaad ungursun, bas ter gaigui gaigui geed bgaa zaluusiig unelehee bolison shuu, yag l tiimerhuu uildel gargadiin bna lee, uursdiiguu neeh hudlaa magtaal peediigeed baijuu, bas uneniig ni heleheer ogthon ch huleej avah yanzgui bsan, deerees ni uurlah mayagtai bolj ireed baihaar ni shal ineed hureed ungursun duu. 

  2. baagii says:

    uruusuu aldaagaa hai er hun chamaig toohgui bga ym bishuu !!!!

  3. baagii says:

    zailtsan pizda ve?

  4. tseegii says:

    baihgui l gj bodvol bhgui bga l gj bodvol bga

  5. mongol huu says:

    chamtai zeregtseed amidraliin tuluu alhahgui ee, yagaad gevel bi minii neg nasnii hani jinheme mongol busguigee olchihsoon. iim zuild zamiin tugjreld margaldsan hun shig buhimdaj bgaagaas chini harahad undur bolovsrol, uhaand chini ergelzej bna. guriitel tseejilj bgaad heden diplom avchihsan hicheengui ohiduud bdag l yum . zuvhun diplom avah unshij tseejilseneer bolovsrol bolohgui ee. olson medlegee negtgej analiz hii erunhi zui togtoliig ni oilgo, uuriinhuu dugneltiig hiine, tsaash ni sudlah medeh chiglelee olno tegeed amidral, ajil meregjildee ashiglaj baij undur bolovsrol bolno shuu de.

  6. Abc says:

    Hadaas yamar uglee hog ve

    Sav bolgond taarsan tag gej bdag gesen. Chi bid sav bish halbaga
    Yum blgui. Odoo 1 iimerhuu tsag irchihsen yum shig bgaan.
    Hund itgeh hetsuu. Er em geltgui demii huntei tsug bsanaas
    gantsaaraa bhaa iluud uzsen. Gehdee tsag tsagaaraa gedeg
    saihan hani chin zam deer chin dairaldah blgui dee. Amjilt husie

  7. ккк says:

    Дандаа л боловсрол мэдлэгтэй,гадаад үзэмж,ажлын байртай,нийгэмд байр сууриа эзлэсэн хүн гэж өөрийгөө тодорхойлчихоод,өөрийнхөө таалж,холбогдсон хүмүүсээ муулчихсан бхийн ккк.Төгс хүн гэж бхгуй…Эсрэг хүнээ хүндлэж,зөв талыг нь дэмжээд байвал асуудал багасч л таараа…Үнэхээр мундаг хүүхэн бол зөв хүнээ сонгоод амъдарч л таараа…эсвэл энд худлаагаасаа мундаг хүүхэн болж эсрэг хүйстнээ муулж,хаягдсан сэтгэлээ тайвшуурлдаг гэж бодогдлоо хаха

  8. tami says:

    chinii bichsentei sanal neg bnooo.ene uuriiguu hadaas ene ter gesen gar arai bisheee.yuun ch olon vgtei ymbe .hervvlch avgai shig.uuriig n bichsen ym shig sanagdaad uur n hvrsen bh l doo.hihihi

  9. Захидал бичигч says:

    Завгүй байж байгаад ороод ирсэн нилээд сэтгэгдэлтэй болжээ. Уул нь би нийтлэлдээ ийм гарчиг өгөөгүй юм ккк. Сайтныхан өөрсдөө сольчдог юм шиг байна лээ. 

  10. MglausCom says:

    90-eed oniihonoos ehleed ene asuudal namjina. Tur gadaad ru cuvsan n, dotoodiin deed surguulid oruulalgui ajil deer gargasan n erchuud bsnaas ih yum bolood bnoo

    Yadahad huuhnuud n jov jovdoo durtai gadnii ersiin gaigui gesen soyoljilt medeeleljiltees n hurtsen uhaantai
    erchuud n archaa muutai avgai huuhnii gar tsaraichlaad hooloo hurtel zoolgochih sanaatai 

    Eej nariin uyed bol erchuudee deedelj bga n ene geed gaduurh hamag yumaa daatgaad dotiurh tsag nargui tulga toirson yumandaa tuurteed busdiin talaar sonirhoh sogooguil bsn bh

    Orchin tsagt ohid huuhnuud gaduur dotuur ih ch garch ordog ch bolj adilhan yum yumaa avch yavah gej ana mana bjeej ar taliig buren daatgah huseltei erchuudtei am helee ololcohoo bgaad bnoo 

  11. tsganzo says:

    hi busgui min alibaa zuiliig ng talaas n bitgii har da tgj gargasn dugnelt chin uruusgul boldg ymaa busgui hun urt ustei uhaan boginotoi gdg ug argagui unen shu ..jinhene mngol erchuud bn bn ghde hobordj bgan n unen chmtai sanal ng bn 
    amjilt husie 

  12. наран says:

    энэ бичлэг хэд хоногийн өмнө шуугиан тарьсан өндөр зиндаа гэсэн бичлэгтай адилхан газар авах бололтой, эдгээр бүсгүйчүүдэд хаягаа үлдээх ганц бие залуучууд нь үлдээгээд байгаарай, би бас далимдуулаад мсжр листэндээ нэмээд байя. Хэн нэгтэй нь романс үүсгэх ч юм билүү. Энэ хэр мэргэн санаа бол??

  13. нэгэн залуу says:

    Би эрэгтэй. дөчин нас дөхөтлөө олон жил яагаад ч юм эхнэргүй ганц бие явсан. найз нөхөд маань бүгд гэр бүлтэй, хүүхдүүд нь том болж, зарим нь 2 дох эхнэрээ сонгочихоод байхад ганцаараа л яваад байсан. Магадгүй боломж нь таарахгүй эсвэл хувь заяа маань тийм байсан ч юмуу… 
    Тиймээс маш удаан ганцаардмал, бас гундуу сэтгэлтэй явсан. гэхдээ эцсийн эцэст өөрийн гэсэн сайхан эхнэртэй сайхан гэр бүлтэй болсон. хүн болгонд эрт орой хэзээ нэг цагт учрах ёстой хань, хувь заяа гэж байдаг байхаа. хамгийн гол нь чи өөрөө зөв сэтгэлтэй, тэвчээртэй, ухаалаг байвал, мөн ямар эр хүнийг хүсч байна тийм л хүнийг бурхан гэж байдаг бол чамд хэзээ нэг цагт өгнө. сэтгэлдээ өөрийн ирээдүйн нөхрөө ийм л байгаасай гэж бодож төлөвлөж хүсч явбал хэзээ нэг цагт тийм хүн чинь гарч ирнэ. би бол сэтгэлдээ бодож байсан хүнтэйгээ учирсан. Мэдээж 100 хувь нийцэх хүн гэж байхгүй. ямар нэг зан характер нь таалагдахгүй (мэдээж чиний нас явах тусам улам л бусдын өөг сайн олж хардаг болно) байх зүйл зөндөө гарна. Тэр болгонд тэвчээртэй байх хэрэгтэй. Гол нь ноён нуруу нь таарч тохирч байх ёстой. надад ч бас огцом уур хүрэх үе бий. гэхдээ амнаасаа гаргалгүй тэвчээд өнгөрөх үе ихэнхидээ… 
    Харин одоогийн хүүхнүүд гэр бүлээ авч явж байна гэдэгтэй бол ерөнхийдөөө нийлэх ч нөхөр, эхнэр хоёр хоёулаа байж байж л юм бүтэн болдог юм шүү. жишээ нь манай эхнэр алив юмыг зохицуулахдаа сайн. миний толгой өвтгөж байгаа мөнгө санхүүжилт олох асуудлыг амархаан гарцыг нь олчихно. харин дараа нь бүх том зээлүүдээ би төлөх жишээтэй. энэ бол хамтын амьдрал. нэг нэгнээ нөхөж амьдрах. ер нь хараад байхад нэг нэгнээ нөхөж амьдарч байгаа улсууд л бат бэх тогтвортой гэр бүл байх шиг байдаг. тиймээс өөрийн мөрөөдлийн ханхүүгээ бодохдоо өөрийн сул талаа бодож, түүнийг чинь нөхөж чадах эр хүнийг төсөөлж бодож явбал оновчтой ч байж магад. за амжилт хүсьеээ.

  14. Sar says:

    Za bi ih surguli tugsuguiee 10 jiliin bolovsroltoi busgui.. Gehde bi er huniig ed horongoor  ni harj bgaguieee nadad zuvhun setgel bhad bid 2 ene amidral AA BOSGOD hun shig amidrana gej bodddog. Ta nar bolovsrolgui getsen chini aitsanu kkk gehde bi diplomtoi murtlu mergejle meddeggui hunii hajuud hRin mergejiltei.. Ammidralin uhantai . Ooriigoo oshoo magtmargui bn za tegd tsug hoosnoos ehleh zalu bh?

  15. 39 тэй аав says:

    Ямар асуулт асууна. Түүндээ таарсан л хариулт авна ш дэ.
    Дээр 1нийтлэл дээр. Алим модноосоо нээх хол унадаггүй гэж их онож хэлсэн юм биш үү?

  16. Bolor says:

    Zahidal bichigchtei sanal neg bainaa, busad humuusiin yu geh hamaagui, ene bol minii bodol. Bi sayahan gadagshaa neg seminart yavlaa l daa, baiguullagaa toloolj. Mongoloos niit 8 hun yavsanii 6 ni eregteichuud. Niigemd bas gaigui bair suuri ezelsen, gaigui ajil torol hiideg, bolovsroltoi (neg ni doctor-iin zeregtei), mongotoi zaluuchuud baisan. Gehdee emegtei hund haalga ongoilgoj ogch meddeggui, joohon balgachih durtai, balgasan hoinoo oorsniihoo l tuhai yarij, oorsniigoo zai zavsargui magtsan, deer ni neg emegteitei maani yor ni l bolomj ni taarval untaad uzchih oroldlogo gargaad baisan humuus l baisan daa. Bugd ehner huuhedtei. Tegeed bodloo l doo, gaigui erchuud ni iim baihaar nogoo barilga deer ajilladag, zah deer naimaa hiideg, gudamjnii hog tseverledeguud ni yamar baih ve gej… Deerh humuusiin helseneer bugdeeree oodrog baij sain erchuud maani udahgui surguuli soyoloo togsood, ajil torloo duusgaad Mongoloo zorij irne, tegeed tedenteigee uchirna daa gej bodoj yavahaas daa, tiimee?

  17. зүгээр л хадаас. says:

    Уг хөндсөн сэдэв нь их зөв байлаа. Даанч хэлцүүлэг нь жаахан өрөөсгөл боллоо. Оросд хэн жаргалтай вэ? гээд алдартай зохиол байдаг даа. Тэрэнтэй л төстөй юм болоод байх шиг байна даа.

  18. Hamas says:

    Hunees saihan chanarig ni olj harahgui bgaa ym chini yaaj huntei uchirhaw Dee hunees dandaa baraanig l harah ym end bichsen commentod hunes saihan zuilig ni harsan neg ch Hun alga dandaa Alda dutagdal haisan harsan humsuud lol

  19. Hamas says:

    funny ch ymaadaa

  20. Булган says:

    Жинхэнэ монгол эр хүн хаана байна гэжүү. Хөдөөгүүр л байгаа даа. Адуугаа манаад,хонио хариулаад морио унаад ,исгэрээд явж байгаа. Ийм л ганц гарц байна. Тийшээ оч.

  21. зүгээр л хадаас. says:

    Манай секс.мн-хан энд ширүүн юм болоод байгааг гадралчаад тойроод дөлөөд байна уу үгүй юу? Буцаад буцаад. Бөөгнөрцгөө! Дошин дээрээ жаахан атман бай л даа та нар.

  22. зүгээр л хадаас. says:

    bayaraa-d би ч бас дотоодод хоёр сургууль төгсчөөд гологдоод байна аа хө. Наадуул чинь хаана ямар юмаа төгссөн улсууд юм бүү мэд. Нэг их хол тэнгэрийн л юмнууд шиг байна.

  23. bayaraa says:

    Bi neg zuiliig oilgoxgui ym ondor bolovsroltoi l geed baix ym yag ymar bolovsroliig ondor geed baigaa ymbe bi mongoldoo 2 ix surguuli togsson ene ymar bolovsrol ni ym bol.Eswel gadaadad surguuli togsson xumuus ondor bolovsroltoid tootsogdood bg ymu.jinxene Mongol erchuud baigaa baigaa tedniig olood jaaxan zasaad tordood awchix…zayanii xani zam deeree udaxgui uchrax baix uchraxgui bol bi chamaig l exneree bolgoj awya doo 

  24. Zochin says:

    Nuutsgui helehed zahidal bichigchtei sanal neg bn. Ooriigoo ch aytaihan avaad yvj chadahgui yumaa zaluuchuud. Ajiltai mergejiltei gadaad dotoodod sursan surhii hun baih.  Ehendee jigteihen soeltoi, dotnosod hamt amidraad ireheer l hamag yumaa hunii tolgoi deer avchraad ovoolchino. Oims bandashaa ugaahgui jorlond orj hundrtcheed  ugaahgui. Toos sorohoor hiimori ni gundchina, toms arilgahaar gazar door orchino. Zarimdaa er huntei suuchvuu huuhed orgood avchvuu gej boddog bailaaa.

  25. Zochin says:

    Tsoogii bi end chaag huleegeed l bn shdee.

  26. tatar says:

    tiim yum bhgui shu busgui mine chamtai uchirsan l tiim bsan yum bga biz hunees dutahgui geel sereglen saihan erchuud zondoo bga shu

  27. tsoogii says:

    nadad ehner oldohgui yum aaaaaaaaaaaaaaaaaaaa.nudend dulaahan aytaihan busguichuud ni haaguur yvaad bnaaaaaaaaaa.ene huuhnuud chini bugd l ezentei baihiin haashaa yum be.bi bas hen neg busguin ezen shig ezen bolmoor bna .yaaaaaaaaaaaaaaaay oldohguinee ajil ger yvsaar yvsaar yvsaar l bna namaig olood avaachee huuhnuud eeeeeeeeeeeeeeeeeee………………….

  28. зүгээр л хадаас. says:

    Hulantai chatliy. Sonirxoltoi bj magadgvi.xexe

  29. ХАХАХАХА says:

    ХАХАХАХАХАХАХА ХӨГЖИЛТЭЙ ЮМАА

  30. Hulan says:

    hahahahahahaha, yun huurhun yum be tanuud bi bol krilleer ch bichij chadhgui hrn unshan shuu, tiim bolohoor buur dajguig ni bish dajtaig ni ch haigaad oldohgui bgaaamooooo, huurhunshdee! 

  31. Tengis says:

    Hadaas gesen hun bichsenees n uzehed eregtei l ym shig bhiin yasan ch olon ugtein. Bi jinhene mongol er hun geed ooriigoo bardam dugneed helj chadahaar bol sain l bna, harin erchuudiige omoorch bna geed ene emegteig goochlood bwal ontsgui l bh. Niitlel bichigchtei sanal neg bna, gehdee tiim er hun bhgui bish howor bolchihson gej oilgood bgaa.

  32. зүгээр л хадаас. says:

    Би өөрөө амьдрал дээр чиний бичээд байгаагаас эсрэг байдаг болохоороо тэгсэн юм. Бүх амьдралаа би өөрөө авч явдаг юм. Магадгүй би секс.мн-ы дажгүй хүүхнүүд дажгүй залуучуудаас арай өөр болохоороо дажтай монгол залуу буюу хадаас гэсэн этгээд нэр сонгосон. Тэгээд цааш нь за за болье. Нэг мэдсэн хамаг юмаа бичих гэж байна. Хаха

  33. зүгээр л хадаас. says:

    Захидлын эзэнд. Уучлаарай. Одоо гоочлохоо болиод эвлэръе. Би эрэгтэй. Яахав дээ би хэлсэн ш дээ. Эхлээд уншихад сонирхолтой байсан болохоор нилээд идэвхитэй үзлээ л дээ. Гэхдээ дэмий юм хэлж дургүйг нь хүргэснээ мэдэж байгаа. Уучлаарай.

  34. emegtei says:

    zuvuu yag chinii heldeg shig bas minii nudend haragdaj bgaa , sanaa niileed hul niiluuleed alhaad bh zaluu oldohgui l bga yum daa nadad bas.

  35. ХАХАХАХА says:

    СЭТГЭГДЭЛ ДЭЭРЭЭ Л АЛАЛЦЧИХ ЮМ

  36. baraa says:

    HERUUL GUIGAAD NOITON HAMUU SHIG BOLOMJIIN HOVOR BUSGUI BE ?

  37. Захидал бичигч says:

    Хадаас гэдэг нөхөр яасан ч зуулт чангатай юм. Хэд хэдэн коммент дамжаад л боловсрол гэж бичсэн намайг дооёолчих юм ккк. Эрэгтэй хүн үү эмэгтэй хүн үү өөрөө 😉

  38. Захидал бичигч says:

    Хэрүүлч гэж бодно уу юу гэж бодно та бүгдийн таалал шүү дээ. Ер нь миний энэ бичсэн шиг бодолтой мөн амьдралаа авч явж байгаа маш олон бүсгүйчүүд байгаа. Зүгээр л оройхон гудамд гараад хархад харагдана. Согтуу хөлчүү нөхрөө архи ууж байгаа газраас нь олж аваад гэрлүүгээ аргадаж уурлаж авч яваа эмэгтэйчүүдийн дүр төрх харагдана. Нэг зүйлийг хэлэх нь зүйтэй байх. Уулын мод урттай богинотой гэдэг шиг хүний хүү янз бүр байгаа. Сайн нь ч байгаа саар нь ч байгаа. Гэхдээ нийгмийн өнгийг массын дийлэнхи нь тодорхойлдог. Эрчүүд гээд ярихаар бүх эрчүүдийг хэлж байна гэж ойлгоод их уурлах юм. Найз бүсгүйчүүдийн маань толгойгоор л тэдний гэр бүлүүд урагшилж байдаг. Гол том шийдвэр болон хөдлөх асуудлыг дандаа эхнэрүүд мэддэг. Тэдний нөхрүүд муу залуучууд биш л дээ. Ажил хийнэ цалин авна. Гэхдээ байр зээлээр авах газар авах гээд том асуудлууд дээр хэзээ ч санаа гаргаж өөрсдөө хөөцөлдөхгүй. Нэг бодлын болоод байгаа юм шиг нөгөө бодлын эрчүүдийн нөгөө дайчин чанар байхгүй болчихсон.

  39. зүгээр л хадаас. says:

    Их мөрөн дөлгөөн. Эрдэмтэй хүн даруу гэж үг байдаг шиг санагдах юм. Одоо өөр болсон байж магадгүй ээ. Хүнд сайн байна уу гэхээсээ өмнө би боловсролтой гэхээр хэн дуртай байх вэ дээ. Алдааг өөрөөсөө хайж сурах л чухал. 

  40. зүгээр л хадаас. says:

    Хэрүүлч гэж бичих гээд боловсрол дутаад хэрүүл гэчихсэн байна.

  41. зүгээр л хадаас. says:

    Захидал уншаад их сонирхолтой санагдсан боловч comment бичээд ороод ирэхэд чинь шал өөр болсон. Чамайг хэрүүл авгай байна гэж бодогдохоор байсан.

  42. Hmmm says:

    Er n ene zahidliin ezen shig asuudal tulgaraad baigaa huuhnuud Mongold olon baigaa n uneen. Chi zahiagaa ene sited bish goolingoo.mn tavisan bol zugeer baijee. End bol buun haraal sonsoe gevel 

  43. зүгээр л хадаас. says:

    Ойлгож байна аа. Гэхдээ яаран сандран өөрийгөө өмөөрөөд эрчүүдийг доош хийгээд байхаар чамайг хүлээцгүй хүний үг сонсдоггүй хүн байга гэж бодсон юм.

  44. Захидал бичигч says:

    Нэгдүгээр ангид орохдоо л гадаад сургуульд орсон юм. Тэгээд Монголд ирэлгүй байсаар энэ жил ирлээ. Тэгээд алдаатай бичиж байгаа байх. Гэхдээ энэ нь хүндэтгэх шалтгаан биш. Яахав удахгүй алдаа мадаггүй бичдэг болох блгүй. Боловсролтой гээл бичхээр хүмүүс их дургүй байдаг нь энэ сайт дээр бичдэг комментуудаас харж болно л доо. Яахав тэгж бичих болсон шалтгаан нь юу вэ гэхээр хүмүүс коммент бичихдээ чи өөрөө тийм учир чи тийм юмнуудтайгаа л учирч байгаа гэж бичдэг. 2т гэвэл өөрийн талаар тодорхой ойлголт өгөх хэрэгтэй байх гэж бодсон. Ер нь шууд л доош нь хийж дайрах нь манайхны нийтлэг чанар байх л даа. 

  45. ХАЙРЫН БУРХАН ИВЭЭГ says:

    ХАА НЭГЭН ГАЗАР ХАНЬ БОЛОХ ЗАЛУУ НЬ ЯВЖ БАЙГАА АМЖИЛТ ХҮСЬЕ

  46. дажтай монгол залуу буюу хадаас says:

    За одоо л жинхэн утгаараа чат боллоо доо. Би ч гарах уу даа. 

  47. Отгоод: Юуны өмнө алдаагүй бичиж байна гэж урамшуулсанд гялайлаа. Статистик болон судалгаанаас харахад гэрлэх насны залуусын хүйсийн харьцаа ойролцоо, бараг адил. Эрэгтэй хүүхдийн тоо илүү байдаг боловч бага насандаа осолд өртөх, өвдөх зэргээс шалтгаалаад 20-40 насанд хүйсийн харьцаа нь бараг тэнцдэг тэгээд архи, тамхины зохисгүй хэрэглээ, автын осол зэргээс болоод 50-60 насанд эрчүүд нь цөөрдөг, 70-80 насанд бүр ховордож эмэгтэйчүүдийн тоо илт давдаг, түүнийг нь олон улсын статистикчид “Эмгэдийн цүлхэн” (Үүнтэй төстэй нэр, яг таг санахгүй байна) гэж график дээр хошигнон нэрлэдэг гэж уншсан юм байна. Тийм болохоор гэрлэх насны эрчүүд цөөн гэж бодож болохгүй, охидоо сургууль соёлд хамруулаад хөвгүүдээ төлбөр мөнгийг нь төлж чадахгүйгээс завсардуулж байсны гор одоо гарч гайгүй боловсролтой, уншиж бичдэг бүсгүйчүүд нь халтуур хийж, такси жолоодож, тоосго өрж яваа залуусаа голоод байгаад л учир байна. Бас гадаадад ажиллаж байгаа эрчүүлийн тоог тооцох хэрэгтэй. Эрэгтэй хүн ховордсондоо биш, эр хүмүүс ховордсон байх.

  48. дажтай монгол залуу буюу хадаас says:

    Otgoo ойлгомжтой сайхан бичсэн байна аа. За бид ч яахав дүүрч энэ хүүхдүүд бүр юу бичээд юу уншаад байгаа юм бүү мэд. Хэцүү л санагддаг болсон доо.

  49. otgoo says:

    Хадаас, coffee.jacobs 2 гоё алдаагүй л бичиж байна. Одоо ер нь хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг уншаад байхад дандаа алдаатай, зарим нь бүр юу бичээд байгаа нь үл ойлгогдон сүүлдээ унших ч хүсэлгүй болгох юм. За хүмүүсийн сэтгэгдэл ч дүүрч гэхэд, мэдээ нийтлэл бэлтгэж байгаа энэ сэтгүүлчид ч байдаг юмуу? мэргэжлийн бус хүмүүс ч байдаг юмуу? тэдний оруулж байгаа мэдээллүүд нь гарчигнаасаа эхлээд зөв бичих дүрмийн алдаатай байх юм. Ганц энэ site-ийг хэлээгүй шүү. Гэхдээ хүмүүсийн бичсэн захидал оруулж байсан ч гэсэн, нэгэнт л уншигчдад зориулж нийтэлж байгаа л бол алдаа мадгийг нь хянаж баймаар санагдах юм даа. Сэдэвтэй ямар ч хамаагүй юм биччихлээ. Уучлаарай. Захидлын эзэнд хэлэхэд сайн хүн алга сайхан эрчүүд алга л гээд байх юм. Монголын бүх эрчүүдтэй учраад үзчихээгүй байлтай. Монгол эрчүүд бүгдээрээ тийм ийм гэж хэлэх чинь жаахан зохимжгүй. Яахав сайн хүн ховордсон байж мэднэ. Энэ олон шалтгаантай. 1-дүгээрт Монголын эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тооны харьцаа маш их зөрүүтэй. Үүнээс улбаалаад 20-оос 25-н насанд ихэнх нь гэрлэчихдэг юм шиг байгаан. Тэгэхээр цаана нь хүнтэй сууж амжаагүй бүсгүйчүүд голцуу үлдэнэ биз дээ. Тэгээд л зан ааш жаахан доголдолтой юмуу, бага зэрэг уудаг юмуу, муу зуршилтай эрчүүд үлдчихээд зөвхөн тэдэн дундаас харахаар Монгол эрчүүд бүгд муу болчихсон юм шиг санагдаж байгаа байх. Эсвэл хүний 2-дахь болох зам бас байна. Бас гадаад хүнтэй гэрлэх. 
    Гэхдээ бас боломжийн сайн залуус байгаад байх шиг санагдах л юм. Одоогоор гадаадад сурч байгаа чиний насны залуус байгаа. Нутаг буцаад хөөрхөн Монгол бүсгүйтэйгээ гэрлэнээ л гэчихсэн. Бас Монголд ч байна. Ер нь сурвал яасан юм бэ? Ажил эрхэлдэг тэгээд хажуугаар нь боловсролдоо анхаарч завгүй байгаа ганц бие эрчүүд цөөнгүй байна. За за зах хязгааргүй баахан юм биччихлээ. Бусдыг шүүмжлээд байсан өөрөө ч олигтой сайхан бичиж чадсангүй. хохохо. 

  50. дажтай монгол залуу буюу хадаас says:

    Jacobs чи холбогдож чадсан уу?

  51. Хадаасын хэлсэнтэй санал нэг байна. Боловсролтой хүн маань кириллээр жаахан тааруу бичдэг бололтой. Гадаадаар, Монгол бичгээр бузгай бичдэг байх. 😉

  52. дажтай монгол залуу буюу хадаас says:

    Хахахаха

  53. За за хүний захиаг чаат болгочих шиг боллоо. Хүлцэл өчье. 

  54. дажтай монгол залуу буюу хадаас says:

    Хахаха boby бас гоё хэллээ. Чи шүү.

  55. дажтай монгол залуу буюу хадаас says:

    Чамтай зэрэгцэж зогсох гээгүй. Намайг дуугай болооч гэж нөхөрсөг санал тавьлаа гэж ойлгоод саналыг чинь хүлээж авлаа гэсэн юм.

  56. Хөөе хөөе! Захидлын эзэнд санал тавьсан юм аа, чамтай зэрэгцэж зогсоод яах билээ? Хадаас аа. хаха.

  57. boby says:

    setgegdel bichideg baisnaa odoo buur chat bolohnee he he

  58. дажтай монгол залуу буюу хадаас says:

    Jacobs-Т. Тавьсан саналыг чинь хүлээж авлаа. 

  59. Маралаа says:

    Боловсролтой гэхэсээ илүүтэй жаахан хөлдүү юм шиг санагдлаа

  60. zochin says:

    saihan hellee. unen ni unen shuu. gehdee sn humuus bii bii. dandaa har yum yu bhabdee ongoteo oodtei shn gegeeleg bodoltoi unench bgaa bgaa.

  61. За яах вэ дээ, Хадаас аа. Наад хүн чинь үг үсгийн алдаатай ном их уншдаг л хүн юм байна. хэхэ. Би наана чинь нэг их чирч чирүүлж алхаад яах вэ, хамтраад Мосфильмын хөшөө болъё гэж санал тавиад сууж байхад яагаад хамтрагчид нэр дэвшигчийг гоочлоод байна аа? хэхэ.

  62. дажтай монгол залуу буюу хадаас says:

    Хэдхэн үг үсэг холбоод бичихдээ өчнөөн алдаатай бичиж байж бас өндөр боловсролтой илүү олон ном уншсан гэх юм. Тэгээд хүний үг гүйцэд сонсоогүй байж үг сөрөөд хэрэлдчих гээд өөрийгөө өмөөрнө бас. Эрчүүд бүгд чиний учирсан шиг адгийн юмнууд байдаггүй юм. Чи өөрөө л тийм газраар явж тийм эрчүүдтэй учирч байсан байна.

  63. SARAA says:

    ————————чи ийм гутранги үзэлтэй болохоор чамайг адилхан нэгэн л хүрээлнэ шүү дээ ..
    хэт ихийг хүсээд хоосон хоцрох үе амидралд их ш дээ ..ӨӨРӨӨСӨӨ АЛДААГАА ХАЙ..САЙН ЭРС ХАА САЙГҮЙ БАЙНА ДАГ ..БҮГД ЛОЙСОН ХҮМҮҮС биш..чи аав ахыгаа эрэгтэй дүүгээ муулдаггүй биз дээ юун завтай юм…талцаж дэмий зүйлээр оролдож суухаар ӨӨР ХИЙХ ЗҮЙЛ БАЙДАГГҮЙ ХЭРЭГ ҮҮ ???????????? БОЛОМЖИЙН ХОВОР ХОСГҮЙ БҮСГҮЙ ,,,,,,,

  64. дажтай монгол залуу буюу хадаас says:

    Боловсролтой эмэгтэй наад бичсэн захидлаасаа сэтгэгдлээсээ үг үсгийн алдаагаа олоод харчих даа ядаж. Би бол яах вэ боловсролгүй бүдүүлэг болхи эр хүн. Зөндөө алдаатай бичиж байгаа.

  65. дажтай монгол залуу буюу хадаас says:

    Чиний яагаад ийм байгааг шууд ойлгочихлоо. Чи хэрүүлч юм байна. Хүний хэлсэн үгийг газар унагалгүй шүүрч аваад сөргөөд байдаг хүн байна. Чиний боловсрол хэнд хамаатай юм бэ? Чи л өөрөө боловсрол боловсрол гээд төвийлгөж гаргаж ирээд тэрийгээрээ урдаа бариад байх юм. Бурууг өөрөөсөө хай.

  66. zaluu says:

    боловсролтой л болж байвал бусад бүх юм сайхан болно гэж бодоод, хичээл номноос өөр юм тоохгүй явсаар хугацаа алдсан байна л гэж бодож байна. Түүнээс сайн залуучууд зөндөө л байна шүү дээ, гэхдээ ихэнх нь гэр бүлтэй л болсон байдаг.

  67. gua says:

    emegteichuuud bugd surch booooooolowsordog bolsonshuuudee ooriiigoo het uneleh heregguideee

  68. zochin says:

    Emegtei humuus oorosdoo ih haralgan boljee minii derget bga nz nohod hureelel dund tiim ih yahaa aldsan emegtei hun gomdoogood ybaad bsan hun lab bgui gants bie amidraliin toloo zutgej bga olon l zaluus bna emegtei humuus oorosdoo ih golj shileed bdg,targan turanhai bolobsrolgui ajilgui yaduu ene ter geed tom jijeg erhten ene ter geed ta nart gol asuudal bas bnaa bna

  69. woman says:

    100 huvi sain hum oldohgui shdee hunii bagiin humuujil er ni gol shuu, Uhaantai emegtei hun bol er huniig oilgood zasaad saihan avaad yavj boldog yum tegsen ch yamar 1 yum ni taalagdadgui zohitsood amidrahaas uur argagui bdag yum tegehdee baga bagaar zasardag yum shuu good luck

  70. Захидал бичигч says:

    Ингээд юм бичхээр эргүүлээд доош нь хийдэг сонин шүү манайхан. Биеэ тоосон юм огт байхгүй. Царай зүс боломжын гэдэг нь жирийн л гэсэн үг. Боловсролын хувьд би боловсролтой. Энэ бол бодит бдал өөрийгөө дээгүүр бодсон юм байхгүй. Хэзээ ч дээгүүр бодож байгаагүй. Тиймдээ ч хэзээ ч зиндаархаж байгаагүй. Гутранга үзэл гэвэл байж болно. Амьдралд учирсан хүмүүс тийм байхаар тэр байдлаар нь хүлээж авч байна. Боловсролтой гээд бичхээр хүмүүс яагаад дургүйцээд бдгийг ойлгохгүй юм. Эр хүнээс би амьдралын ухаан хайж байгаа болхоос боловсролгүй мөнгөгүй гэж нэг ч харж байсангүй.

  71. busgui says:

    Яг ийм учраас монголд олон ганц бие бүсгүйчүүд зөндөө байгаад байгаа юм. Эрчүүд маань аргагүй гологдоод байнашд

  72. Sahiusan Tenger says:

    Vneniig helehed niigemee dagaad erchvvd yag iim bolchihson Bi ch gesen cham shig bdaltai bga Surguuli soyol ajil turul geseer nas yavaad bdag Arai gej ard ni garaad odoo l neg huviin amidralaa ehlvvley geheer oligtoi er hvn bhgui Bga neg ni ger bvltei Esvel bvdvvleg yumnuud Emegtei hvniig avaad yavchdagguima gehed uuriiguu avaad yavchij chadahgui Neg l ih ongiroo bolchihson manai zaluuchuud Yaj amidrahiin bgan bvv med Esvel chi bid 2 tiim archaaguitei ni taaraad bdgin bolov uu? Er hvn yamarch tohioldold urhiin tergvvn bolno gedeg utgaaraa ehnereesee ilvv bolovsroltoi bair suuritai orlogotoi bh yostoi gej bi boddogiin Buruu ch bj magad Minii l vzel bodol yum daa

  73. дажтай монгол залуу буюу хадаас says:

    Гутраад байвал тэр чигтээ л уруудаад байна. Тэвчээртэй итгэлтэй бай. Хүн сонгохдоо харин бодолтой байх хэрэгтэй. Өөдрөг бай бүсгүй минь.

  74. bolor says:

    Baigaa  olon  bii  shuu..muutai  saintai  horvoo..Chi iim  gutrangui  setgeltei  yum chini  tegeed  bas  ooriigoo  ondort  unelsen  tsarai  zus  bolomjiin  ene  ter  gesen  iimerhuu  hachin  baihaar  sain  saihan  erchuud  chamaas  zaigaa  avah  ni  todorhoi  shuu  dee .hichee  amidraliig  er  huniig  oor  nudeer har  naizaa.

  75. сонирхолтой санагдлаа. says:

    Сайн уу? Бичсэн зүйл чинь сонирхолтой санагдлаа. 88004618 Мессеж илгээвэл ярилцаж үзмээр байна.

  76. Захидал бичигч says:

    Арабелла-д Хүлээн зөвшөөрдөггүй гэдэг яг үнэн. Ойлгохгүй хүлээж авахгүй юм билээ.

  77. Хамтраад Мосфильмын хөшөө болъё. 🙂

  78. Арабелла says:

    Үнэн үнэн үнэхээр байхгүй байгаа.
    Одоо бүр эвлэрсэн шт.
    Эрчүүд эр хүн гэсэн утгаа алдаад удаж байгаа ч өөрсдөө энийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй л байгаам даа.
    Ганцаараа байсан нь бараг дээр байгааздээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.