Халамжгүй нөхөр үү, эсвэл зүгээр л сэтгэлгүй…

83807371

Би бол бие хаа царай зүсээрээ хэнд ч гологдохгүй сайхан хүүхэн гэж хулдаа бүлтрэхгүй ээ, энгийн нэг бүсгүй байна. Бусдад гайхуулах юм гэвэл сэтгэл минь гэгээхэн юм даа, бас хамгийн чухал нь би сайхан үртэй хүн.  Би бол бусдын нүдэнд азтай хүүхэн л дээ сайн залуутай суудаг. Даанч тэд нар хэзээ ч намайг ойлгохгүй. Тэр маань сайн ч залуу сайхан ч эр, даанч тэр халамжгүй дэндүү хөлдүү. Намайг хичнээн удаа гомдоож хичнээн удаа уйлуулснаа тэр ч одоо мэддэггүй биз дээ. Сүүлдээ миний уйлах нь хүртэл тэрэнд гайтай санагддаг болсон байх. Тиймээ би үглээ байсан, гэхдээ би бас бусдын адил эмэгтэй хүн . Би бас нөхөртөө эрхэлж жаргахыг хүсдэг халуун үгэнд уярч хэдхэн сарнайнд ч хөөрчих тийм л энгийн нэг эмэгтэй хүн.

Эргээд харахад би яах гэж энэ хүнийг дагаж өдий хүрснээ үнэхээр ойлгохгүй байна, миний сэтгэлд үлдсэн романтик сайхан дурсамж ядахнаа нэг ч алга, тэр надад хайртай хайртай гэдэг хэрнээ зүгээр л сайхан эмэгтэй хүн шүү гэдэг утгаар нь надад нэг ч удаа цэцэг ч өгч үзээгүй. Төрсний дараа надад ганц удаа л шөл хийж өгч байсан байх, хүүхдийнхээ даавууг ч тоотой л угаасан хүн дээ. Бусдын нүдэнд бол нэг л сайн залуу, нөхрийн хувьд миний хайр бол нээрээ үнэхээр биш ээ. Ямар сайндаа л мартаар гадуур архи уугаад алга болохов дээ. Тэр хүнд үнэхээр сэтгэл байдаггүй бололтой. Новш, гомдоосон болгоныг ярихаас залхуу хүрчихлээ. Тэртэй тэргүй миний сэтгэл хөрч байна.

Би энд нөхрөөсөө салах уу яах уу гэж хүмүүсээс асуух гээгүй, зүгээр л зовлонгоо хэн нэгэнд хэлэхийг хүссэн юм. Угаасаа энэ хэдэн найздаа манай нөхөр ийм тийм лаг халамжтай энэ тэр гэж худлаа худлаа солиорхоос залхчихлаа. Зүгээр л дотор минь бөглөрч байгаа энэ шаналалыг гадагш гаргахыг хүсч байна.  Нөхрүүдэд хэлэхэд илүү дутуу юм хараад явалгүй хажуудаа байгаа цэцэгсээ л сайн арчил, тэрний хэрээр тэд улам үзэсгэлэнтэй болж чиний амьдралыг чимэх болно.

Хамгийн анх дурлах та нар нисгэнэ л гэж бүлтрэхээс бусдыг хэлээ биз. Үнэхээр сэтгэл гаргаж эхнэр хүүхдээ хайрлаж халамжилдаг бол наад эхнэрүүд чинь шуналын тулам эсвэл хөлд нь хий орсон завхай хүүхэн биш л бол чамаас тийм мөнгө төгрөг энээ тэрээ нэг их нэхээд байхгүй. Заза тэгээд мэргэн ухаанаараа нэг ийм халамжгүй нөхөртөө шаралхсан хүүхний хэдэг үгийг тунгаана биз.

32 Comments

  1. Hoosrol says:

    Халамжгүй нөхөртэй эмэгтэй хүн хичнээн ухаантай, үзэсгэлэнтэй, секси, тэвчээртэй, боловсролтой, өөдрөг байлаа ч дотоод сэтгэлдээ өдөр бүр үхэж байдаг, цаг бүрт гундаж байдаг, байнга урам хугарч цөхөрч байдаг, үргэлж сэтгэл зүрх нь эмтэрч үйрч хоосорч байдаг. Миний хувьд заримдаа амьдрал утаггүй санагдаж амьдралаас уйддаг, үхсэн ч харамсалгүй мэт санагддаг. Ганц тулах цэг минь амин эрдэнэ болсон хүүгээ л боддог. Бусдаар миний бүх сайхан хүсэл мөрөөдөл минь 20 жилийн туршид дээрх бараан салхинд хөөгдөж туугдасаар гүйцэгдэхээргүй хол саринан алга болсоон. Өнөөдөр зөвхөн зомби мэт л амьтан үймэрч явна даа. Заримдаа боддог ” үлдсэн амьдралаа энэ чигээрээ дуусгах гэж үү, хаашаа ч хамаагүй өөрийн дураар алга болоод өгөх юмсан” гэж. Даан ч үхтэл үр минь гэж ганц хүүгийнхээ ирээдүйг бодож тэсэж тэвчиж явдагийм даа.

  2. Hohi says:

    Ta nart heleh tsor gants unen bn. HOHI chin.

  3. ..... says:

    Halamjgui hvntei amidarna gedeg uneheer tam yumoo ymrch az jargal algadaaa…..
    huldvv novsh yumdaaa

  4. Цэцэг says:

    Халамжгүй нөхөр үнэхээр хэцүү хэцүү. Хайртай гэх мөртлөө ам ажил 2 нь зөрдөг. Хичнээн ганцаарддаг гэж санана. Одоо бүр дасчиж дээ. Би угийн үглэж янших дургүй. Хүнээр гуйлгаж халамжлуулна гэж юу байхав дээ. Бүх юмаа болгох гэж ганцаараа зүтгэсээр бүр ядарч бна. Ер нь бодоод байхад боловсролгүй ажилгүй залхуу нөхөртөй л болж болохгүй гэдгийг маш сайн ухаарлаа. Гэхдээ би салах бодолтой байгаа. Ийм чигээрээ насыг барна гэж юу байхав дээ. 

  5. sainaa says:

    My  nuhur bas halamjgui.4jil bolj bn 2 huuhedtei.tsetseg baitugai hairiin ug unselt tewrelt ch bhgui.unseh geheer tulhedeg oirtood hewteheer taiwan bailga gedeg.gertee ajilgui bdag tul huuhen ene ter bhgui ytasiig n hyanaad jil bolj bn.asuudal alga.nadad ymar bg tuhaigaa heldeg tooj bg yum alga.hairtai yu geheer tm gedeg murtluu ymar ch hosiin hariltsaa alga.er n jol ger bulee geen wetgeltei hairiin tusgal alga.bi yah we

  6. er xun says:

    bi oortei chin tostei amidraltai ym daanch eregtei l dee setgelee uudlax ymsan

  7. xun says:

    aa

  8. сэтгэл зүйч says:

    хэрвээ сэтгэлээ нээж ярилцмаар санагдвал холбогдож болно шүү би сэтгэл зүйч мэргэжилтэй улаанбаатард нэгэн гэр бүлийн зөвлөгөө өгдөг ажил хийдэг хэрвээ холбогдохийг хүсвэл би өөрийн ажлын хаяг эсвэл харилцах хаягаа өгч болно эхнэр эсвэл нөхөрөө дагуулаад ирж болно асуудал юунд байгааг хамтдаа ярилцъя

  9. MglausCom says:

    Erchuudiin eviig olj tulhuur taaruulah erdemd tugs bolovsorson ehneruudeer hucheer ch hamaagui hicheel zaalgaj bvl taarna. Naad erchuud chini ch gsn emegtei hun emotional creature gedgiig huleen zuvshuurch surmaar l bgamda halit hachin sanagdahaar yum ch bolson uildej hajuudahaa anhaarch bga met halamj uzuulj surah asuudal ali ali taldaa l bga aav eej nar ch mundag zaachdiim bish uursduu surq yavsaar duusch bga nohduud ch bn

  10. 1er says:

    Энэ захидлийн эзэн болон үүн шиг эмэгтэйчүүдэд “Эр хүний сэтгэл хөрөх мэс шиг үгсийг зүрхэнд зоочихоод цэцэг тэвэрч ирэхийг хүлээх хэрэгүй…”

  11. Emegtei hun says:

    Gomdson uedee oortoo tsetseg hudaldaj avaad gertee orj bai l daa huuhnuudee.  Setgel sergedgiin, nogoo holduu chin bas halit harddagiiin kkkkk

  12. malchin says:

    malchin busguid ch bas tsetseg ogvol ih l bayarlah bh

  13. tuwsh says:

    манай нөхөр ч бас надад цэцэг өгч байгаагүй ээ, авмаар байна гэхээр “би амьдралдаа ганц л удаа эмэгтэй хүнд цэцэг өгч байсан, тэр цэцэг нь ангийнхаа охинд хүний надад бэлэглэсэн цэцэг байсан” гэхийн. Би гайхаад байгаан , би одоо тэгээд эхнэр нь хүүхдийнх ээж болчиход байхад тэр ангийн охиноос дор байдаг юм байх даа гэж. Халамжгүй юмуу, халамжилж мэдэхгүй байгаа юм уу бүү мэд. Тэгээд бас цэцэг үхдэг болохоор чамд өгөхгүй гэнээ хэхэ. Уул нь юууууу ч өгөхгүй байснаас ядаж ганц цэцэгтэйгээ байсан нь дээр шдээ тэ. Уул нь нөхөртөө их хайртай даанч…. хөлдүү хүмүүс цаагуур чинь бас байна шүү байна. Бас хааяа үнэхээр тэнэг тэнэг юм хэлнэ. Хүүгээ төрүүлээд ганц хоноогүй байхад хамгийн түрүүн хүүгийн нүд нь ямар өнгөтэй байна гэж авдийн хахаха, ядаж их өвдсөн үү гэж надаас асуудаг байгаа даа. Намайг саарал ногоон нүдтэй гээд байдийн, бусад хүмүүс бүр аав ээж хүртэл энгийн л нэг нүдтэй гэдэг. Тэгсэн одоо хүүг ээжийнхээ нүдийг дуурайна гэж айсан юмуу хаашаа юм. Бас дүүтэй нь хамт нэг хэсэг амьдардаг байхад ямар нэгэн юм болохоор ерөөсөө над руу залгахгүй дүү рүүгээ л залгана, орой ирээд надтай нэг их юм ярихгүй тэгээд унтаад өгдөг байсан. Хамт амьдарсан тэр хугацаа надад үнэхээр хэцүү байсан шүү. Өөрт нь бол сайхан л байсан гэсэн, гэхдээ өчүүхэн ч сэтгэл халамж байхгүй хүнтэй хамт амьдрах хэцүү юм байна лээ. Одоо яахав дээ, гүрийгээд л амьдарна даа, тэгж байгаад сэтгэл хөрөөд нэг их зовж шаналахаа байчихна биз дээ. Эрэгтэй хүн өөрчлөгддөггүй гэсээн. Хэлээд ч нэмэр байдаггүй юм байна лээ. Хэтэрхий их яараад л тэрэнд хэтэрхий их итгэсэн болохоор л ийм байдалд орсон байх. Муу юмыг араасаа сайн гүйлгэдэг байж гэж хааяа боддог л юм. Дотор жаахан онгойх шиг болж байх чинь вэээ 🙂

    • мэдэхгүй says:

      xaxa. Араасаа сайн гүйлгэхгүй дээ. Энд сайн бичээд бай тэгвэл сэтгэл чинь сайн онгойж байх юм байна.

  14. Naran says:

    belegnii tuhai er em humuus uur uur bodoltoi. emegtei hun jijig sajig zuil bainga avahiig husej bhad eregtei hun heregtseetei vhanartai unetei belgiig iluud uzdeg. manai nuhur bj bj bgaad l gants chashiisen beleg ugdug. ter ni ch odoo nadad taslagddag bolj bgaa. 

  15. Www says:

    Sudalgaa hurtel bdag shd ehnertee bnga Tsetsege belgeldeg ger buluud hamaagui baga muudaltsaj iluu az jargaltai bdag gsn, tgher iimerhuu Jijig sajig zuils emegtei hund ih chuhal 

  16. amy says:

    ter Batdorjiin helsen chin hadamdaa bish nuhurtuu gej sanagdhiin.neg huuhen hair halamjgui nuhruu hurdan uhuulmeer bna gej buuguus guisan chin neg tsagaan nuntag uguud eniig udur bur hoolond ni hiij uguud bai nuhur chin aajmaar hordoj uhne gedeg tegeel ehner ni udur bur uuriihuu garaar amttai hoolnuud hiij uguud l baij ldee tegsen nuhur ni uheh ni baituga ulam ungu orood aash zan ni hurtel saihan bolood ehner ch enend ni tatagdaad nuhruu uhuulmeergui bolj gene tegeed nuguu b uu deeree ochood ta huhriig mini bitii uhuuleech gej gen tegsen buu bi chamd hor bish zugeer l hool amtlagch ugsun shuu dee gej gene neg iimerhuu yum bsan shuu nuhur ch bas hair halamj dutagddag baisan yum bna gedegiig busgui uhaarchil dee tegeed ter ger bul amar saihan daa jargajee gej tugsdug baihaa.

  17. Guts says:

    Tsetseg tsetseg geed l bhiin. Ter tsetsgiig ni uguud bval uur amisgal yag uurchlugduhy? Yag tegdeg bol unshij bgaa erchyyd tsetseg uguud baijdee. Huduunii malchin bysgyi yadag bol?

  18. Zochin says:

    Manai nuhur bas tursun udruur maan kart ugud hussen Yuma av gj bsan chi uuruu songod belgelvel goe yum bishu gehed yadarga tgd haigad yvah gj daraa n chamd taalagdahku uuruu yvd avchih gj bsan bas l setgelgui halamjguin shinj bhda, Er n Bol deer humusin helsenchlen iluu dutuu yum harj huleehee boliod 1 l hahir hatuu ershuud l huuhen bolj bj shig bna ene erchudin halamjgui zangas bolj.tsetsegig bas uhne demo yumand mungu urh yahiin gediin uul n emegtei Hun chin johon yumand l bayrlaj sergej uram avj ulam sain hani bhig husdeg shu 

  19. zaluu says:

    bi ene saitiig ugluu ireel udur ajil taraad ybahdaa unshdag l daa ynz buriin zowlon jargaj bdag hoino doo gehdeel yachihsan humuus geheeree iim bdag bnaa amidral zohoij ur huuhedtei bolchood aytaihan amidraach ybchihgui ymaa ym bolwol ter teglee ingelee sallaa salna gehiin udurt er ni hichneen ni salaad bnaa yu bolj bna humuusee amidral jhn yan hatan uhaantai handaj bwal yasiin we humuusee TA NARIIN TER BUZAR BULAI YBDALAAS BOLJ HEN HOHIRCH BNA UR HUUHED /ZA YAHAW ER NI CH BAI EM NI CH BAI YBJ BOLNOO YBAHDAA TSEWERHEEN AMIDARLAA ALDAHGUI UURGEE UHAMSARLAAD / YBCHIHAJ BAIL DAA

  20. Zochin says:

    Чиний ижил асуудалтай хүн байна би. Уг нь жаахаан юманд уярчих байхгүй юу. Миний хувьд зүгээр л нөхөр минь надтай аливаа асуудлыг яг сайхан яриад шийдчихдэг байсан болоосой гэж шаналж, бухимдаж явна. Хүн харахад нэг л сайхан намуухан эр хүн, гэтэл яг амьдрал дээрээ арчаагүй эр хүн. Эхнэртэйгээ нэг ч удаа хүн шиг ярьж үзээгүй. Эхнэр нь гэж сэтгэл нь цангаанд орчихсон, үргэлж ганцаараа ярьж ганцаараа шийдэж, ганцаараа бухимдаж.. хүүхэдтэй болохоор, хүүхдээ бодохоор тэр хүн хэрэгтэй учраас яалт ч үгүй хамт байна даа.. хүүхэд биеэ даагаад төрсөн гэрээсээ явах цагт миний эрх чөлөө эхлэх байх даа. Би лав нөхрөө тэр цагт хаяж явна гэж хааяа боддог. Жинхэнэ хань болох хүнээ тэр цагт хайна даа.

  21. Tuya says:

    Эмэгтэй хүний амьдралд нөхрийн хайр халамж хамгийн чухал гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Мөнгөгүй ч байсан ханиа ойлгодог, хэд сайхан үнэрлэчихдэг, хэдэн сайхан үг хэлчихдэг, гэрийн ажлаас нь хийлцээд ачааг нь хөнгөлдөг, санаандгүй байхад нь сайхан тэврээд тайтгаруулчихдаг нөхөртэй байхад бүсгүй хүн ямар ч хахир орчинд гундахгүй дэлбээлдэг цэцэг шүү дээ.
    Манай эрчүүд үүнийг л ойлгодог байгаасай. Романтик байна гэхээр баяраар бэлэн чихэр өгөөд болдог,эсвэл үнэтэй бэлэг сэлт эмэгтэй хүнийг аз жаргалтай болгодог гэсэн бодлоо хаямаар байна! Жинхэнэ романтик эр хүн гэж эмэгтэй хүнийг ойлгодог, үгүй ядахнаа ойлгох гэж хичээдэг, хичээж байгаагаа илэрхийлдэг хүнийг хэлдэг гэж би боддог.
    Одоо гүндүүгүй хэнэггүй зангаар хайхрамжгүй хөндий байдлаа халхлахаа болих цаг иржээ эрчүүд минь.

  22. ..... says:

    Хөөе Батдоржоо тэр хадам ээжээ алах гэсийн бэрийн түүхээ бичээч

  23. batdorj249@yahoo.com says:

    ийм хүмүүст нөгөө хадам эхээ алахыг хүсэж бөө дээр очдог бэрийн тухай түүхийг л ярьж өгмөөр санагддаг. бүтэн сар хоолонд нь хор хэмээн амтлагч холиулж, сайхан харьцуулсаны дараа бүх зүйл өөрөөр эргэдэг шиг. гомдоллоод л бай. чиний гомдол улам л нэмэгдэнэ. дүр эсгэлгүй үнэнгээсээ баярлаад л бай чиний баяр баясал улам л нэмэгдэнэ. нэгэнтэй Багабанди гуайн Биеээр амссан зовлонгоо бодож шаналж Сэтгэлээрээ бас дахин зовох хэрэг юу байна гэснийг санахад илүүдэхгүй

  24. хэхэ says:

    Одоо зөвхөн өөртөө болон хүүхэддээ л анхарал тавиж амьдрах нь чухал. Чамд анхаарал халамж тавихгүй байгаа хүний төлөө чи тэрэнд уурлаж гомдож байхаар өөрөө өөрийгөө арчлаад аваад явсан нь хамаагүй дээр. Тэртэй тэргүй над хүн чинь засрахгүй.

  25. хэхэ says:

    За ер нь манай нөхөртэй адилхан л хүн юмаа да танай нөхөр. Би ч эхэндээ их л гомддог байлаа. Одоо бо тэр хүнээс илүү юм хүлээж, горьдохоо байсан. Ямар нэгэн сонин үг үйлдэл гаргахаар нь За тиймдээ энэ хүн ийм л хүн, би энэ хүнээс илүүг горьдож байдаг би ёстой тэнэг хүн юмаа л гэж бодддог болсон шд. Миний санаж байгаагаар сэтгэлд үлдсэн тод дурсамжтай баярлуулж байсан тохиолдол байгаагүй юм шиг санагддаг. Ямар нэгэн баяртай юм болоход тэр баяраа надтай биш хэн нэг найз юмуу эцэг эх ах дүү нартайгаа хуваалцчихаад ирдэг, харин надтай муу муухай, болохгүй бүтэхгүй болгоноо хуваалцдаг.Би ер нь баяр жаргалыг нь биш ямар нэг болохгүй бүтэхгүй юмыг нь болгож бүтээх гэж л цуг амьдардаг юм шиг санагддаг шд.Нэг удаа намайг дуудаал би нэг юм хэлэх гэсийн гэхээр би ёстой их баярлаал юу юм бол хэзээ ч ингэдгүй хүн чинь гэж бодоол дотроо олон гоё юм ургуулж бодоол очсон чинь би чамд өвчин халдаачихсан юм шиг байна, шинжилгээ өгье гэж байгаамдаа. Инээдтэй ч юм шиг. Ер н бол эмэгтэйчүүд бид нар л хий хоосон үлгэр шиг амьдрал мөрөөдөөл тэрийгээ бодит амьдрал дээр байдаг гэж итгэчихээл яваад байдын бишүү. Би бол одоо тийм янз бүрийн гоё юм горьдохоо байсан шд. Бодит байдалтайгаа эвлэрээд амьдарч байна да. Тийм гоё сюрприз нтр бариал, хайртай хүндээ хамаг бүхнээ зориулаал байдаг амьдрал кинон дээр л байдаг гэж бодож амьдрах нь надад илүү амар санагддагын.

  26. Guts says:

    Tsetsegnii talaar ondoo oilgolttoi hyn baij bolno shyde. Ugsun tsetseg ni nyden deer ni yheed udalgyi hogiin savand orhiig ni harah muuhai, esvel urid ni hen negend tsetseg ugsun chini “bi yamar yamaa yumuu” geed nyyr lyy ni shidsen ch yum bilyy, esvel taalagdahgyi yumiig ni avch ugsnuus mungiig ni ugsun ni deer ch gej boddog yum bily. Shuud buruutgah ni zuv yy?

  27. Өнөрөө says:

    Угийн хөлдүү бас чамд нэг их хайргүй хүн юм шиг байна. Тэрнээс хайр халамж хүлээгээд нэмэргүй гэдгээ өөрөө мэдэж байгаа юм чинь өөрийгөө л халамжил. Амьдрал чинь ингээд дуусчих болоогүй байна.Өөр сайхан амьдрал хүлээж байгаа. Тэрэнд өөрийгөө бэлд.

  28. Маралаа says:

    uuruusuu asuudliig hai

  29. zochin2222 says:

    Ugaasaa manai mongoliin zarim erchvvd vneheer hulduu /gehdee bvgdiig ni heleegvi shvv/.manai nuhur ch gesen ymar ch ramontik zvil bdaggviee.tursun udur bolno toohgvi za emegteichvvdiin bayraar bvvr ch toohgvi chamd mungu bgaa bizdee uuruu garaad awchih gej tenegtene.oron dotroo hvrtel neg lhewiin zan gargana.teglee geed yahaw dee 2 hvvhdiin mini etseg minii l hani shvv dee.emegteichvvd bid bichij yarij l kaip awah yumdaa.hvnii tegeed bagiin hvmvvjil bdag bhaa.aaw eej ni halamjtai hvmvvs tiim gert hvmvvjsen hvn shal ondoo bdag yum bnlee.emegteichvvd bid setgeliin asar ih hadtai ulsuud bolohoor bvgdiig l dawan tuulahaas uur arga algadaa.setgel huruh ve ih ch vr hvvhdiig mini tursun etsgees ni uur hairiig tvgeeh hvn bhgvi shdee.za za saihan setgel ongoiloo amidral saihaan saihaan.

  30. women says:

    Taivshir busgui min…amidrald yu es tohioldoh bileedee.bi ch bas 30 hurch yavaa huuhen.huuhedtei..chamd gej zuvulhud neeh toohgui bh ni shildeg arga.tooj bodoh tusam chi uuriiguu l zovooni shuu dee.erchuud bol minii bodloor yamar neg zuiliig biyeeree tuulhaas naash er ni uhaardaggui humuus.zaaval salj sarnij ,hetsu buhniig tuulj uguileed ireh tsagtaa l ter busgui uneheer sain ehner bj dee l gej haramsah bh.halamjgui nuhurtei bh ni hetsuug bi sain oilgoj bn.gehdee ur huuhedtei,negentee olon jil hanilsan humuus bn daa.shn yariltsaad uz.uuriinhuu husej bgaa zuilee delgerengui hel.chamaig gomdolloo gej huleej avbal ali boloh ter bodliig ni uurchluh gej orold.chi uuruu l oroldoj temtsej ter huniig uurchluhgui bol ter hun hezeech zasrahgui eeee…..yum bolgon deer ni chi tegsengui barisangui geed yaah vee…zarimdaa bol zugeer l toohgui orhichih.uurinh ni tursun udur,yamar neg bayar yosloloor yag uur shig ni zan gargaad uz.asuuval hariultiig chi ugch chadii sh dee…gol ter huniig dotor ni yum bodogdtol ni l yum hiih heregtei dee,temts l gej helmeer bn….magadgui arhichin,shalig huntei uchirsan bol chinii ingej gomdloh chin ineedtei l bh bsan bh….za amjilt

  31. zochin says:

    holduu humus ch hetsuu l dee teglee gd salah ni ch bas haashaa ym. ooor shig ni l bsn deer dee. sallaa gd ternees dor ymtai suuh ch ym biluu. tiim hunees ih ym huleegeed demii dee oorigoo zovoohiin l nemer. yahav arhi uuj agsan sogtuu taviad zodoj nudeed, oor huuhen shuuhan erguuled bdg bol salahad buruudahgui ee.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.