Залуу хосууд илэн далангүй байхыг эрхэмлэ

couple-couples-cute-cute-couple-favim-com-622432

Гэр бүл болж байгаа залуу хосын амьдралын туршлага бага амьдрал, тэднээс хичээл зүтгэлийг шаардах болно. Урьд нь та өөрийн тааваар амьдардаг байсан бол гэр бүл зохиосноор нөгөө хүнийхээ хүсэл сонирхлыг харгалзан үзэх шаардлага гарна.

Гэр бүлийн амьдрал нь зөвхөн хоол унд хийх, угааж арчих төдийхөн биш юм. Орчин үеийн залуу хосууд гэр бүл болох асуудлыг ергөн хүрээтэй авч үзэж чаддаггүйгээс болоод салалт их байгаа гэж зарим судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл гэр бүл болох сэтгэл зүйн бэлтгэл муу байгаатай холбоотой гэсэн үг. Жишээ нь:

– Анх танилцаж байх үеэс л найз залуу, бүсгүйгээ сайтар таньж мэд.
– Хүний авир араншин том зүйл дээр гэхээс аaxap шаахар юман дээр илүү тод мэдэгддэг.
– Гэр бүлийн амьдрал нь дандаа баяр баясгалан авчирдаггүй. Үргэлжлэх эгэл өдрүүдэд бэлтгэлтэй бай.
– Ядрах, завгүй байх, үл ойлголцох гэх мэтийн хүндрэл бэрхшээл гарч болно. Иймд гэр бүл болсон анхны өдрөөс л ахуйн асуудлууддаа эмх цэгцтэй хандаад сурчих хэрэгтэй.
– Эв түнжинтэй байхын тулд юуны өмнө хоорондоо ойлголцож чаддаг байх ёстой.
– Үл ялиг юман дээр маргалдсаны оронд нөгөө талаа сонсож сур. Тэр яагаад заавал ийм байр суурьтай байна вэ гэдгийг ойлгохын тулд сонсох чадвар чухал.
– Илэн далангүй байхыг эрхэмлэ. Аливаа асуудлыг ярьж зөвшөөд хийж сурсан хосуудад асуудал бараг гардаггүй.
– Харин бүх юмаа нууцлаад, учир бүтүүлэг зан гаргаад байвал гэр бүлийн уур амьсгал хөндий хүйтэн болно.
– Эмэгтэй хүний оньсого шиг учир битүүлэг зан гэр бүл болохоос өмнө л байж болох юм.
– Анхны үрийн дуугаа сонсохыг хосууд хүлээж яддаг. Гэвч хүүхэд зөвхөн баяр баясгалан авчирдаггүйг мартуузай.
– Хүүхэд шөнө уйлах, хөхүүлэх, даавуу угаах, эмнэлэгт үзүүлэх гээд асуудлууд ундрах нь тодорхой.
– Яг ийм үед уур уцааргүй, хэрүүл шуугиангүй амьдралаа аваад явах чадвар та хоёрт байна уу?

Энэ асуудлыг хүүхэд төрөхөөс өмнө ярьж тогтоох нь чухал шүү.

/Хань/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.