Яаж хүчтэй эмэгтэй болох ёстой юм бэ?

90604037

Сайн байцгаана уу. Амьдралд намайг бодвол хамаагүй их юм үзсэн, амьдралын арвин туршлагатай эгч ах нараасаа зөвөлгөө авах гэсэн юм.

Би одоо 19-хөн настай, гадаадад тэтгэлгээр сурдаг эндээ найз залуутай болоод жил гаран болж байна. Бага байхад аав ээж, эгч 2ыг минь зодож нүдэж, миний өмнө цус нөжтэй нь хольдог байсан. Аавтайгаа ер нь л муу харилцаатай, ээж эгч 2 маань бас өөр оронд амьдраад удаж байна. Хичнээн жил ч тэр хоёрыгоо хараагүй юм. Жинхэнэ өсвөр насандаа буюу 14,15тайдаа их л ганцаардаж, сэтгэл санаагаар унадаг, үхэх юмсан гэж боддог байлаа. Тэрнээсээ ч болдог юм уу, байнга хэн нэгний хайр энхрийллийг хайдаг. Би өөрөө ер нь хүнд итгэмтгий, дэндүү зөөлөн ааштай.Бусдыг гомдоочихвий эвгүй байдалд оруулчихвий гэж айсаар өөрөө хохироод үлдсэн удаа цөөнгүй. Ер нь л хүчирхэг, өөрийнхөөрөө, бодолдоо үнэнч байж зүрхээ захирч чаддаггүй хүн юм. Нэг л их юм бодож мөрөөдөх юм, яг амьдрал дээрээ тэр болгоныг хэрэгжүүлнэ гэдэг үнэхээр амаргүй юмаа. 

Энд ирснээс хойш ааваас хол болохоор сэтгэл санаа амар тайван сайхан л байх юм, ер нь миний сэтгэл санааны доод ёроолд ааваасаа айх айдас үргэлж байдаг. Энд ирэхээсээ өмнө хүртэл байнга сэтгэлийн түгшүүртэй, гэртээ орох болгондоо одоо яах бол юу гэх бол гэхээс айдаг байсан.

Энд ирээд удаа ч гүй найз залуутай болж, бараг л хамт амьдардаг болсон. Эхэндээ ч миний өмнө бөндөгнөөд л, гүйгээд л байдаг байсан. Би ч нэг их нүүр өгөлгүй, өөгшүүлэлгүй нилээн удаан байсан. Гэтэл хэдхэн сарын өмнөөс би тэрэнд ухаанаа алдтал дурласнаа ойлгож эхэлсэн. Ер нь тэр үеэс л хамаг асуудал үүссэн юм шиг. Байнга хамт байхыг хүсч, хамт амьдардаг боллоо, элдэв янзын эмэгтэй найзуудаас нь харамлаж сүүлдээ утсыг нь шалгадаг боллоо. Би бүр түүнийг одоо гарын таван хуруу шигээ л мэддэг болсон, харц нь л өөрчлөгдөхөд ямар нэгэн юм болоод байгааг би зөнгөөрөө мэдэрдэг, тэгээд л чаддагаараа утсыг нь үзнэ. Лайтай юм шиг үзэх тоолонд янз бүрийн охидуудтай нялуун мсж бичсэн байж таарна. Надтай байнга байдаг болохоор уулздаггүйг нь баттай мэдэж байгаа болохоор ийм юмнаас болж сална гэхээр харамсалтай болохоор уучилна. Гэсэн ч хэрүүл тэмцэл үргэлжилсээр. Энэ бүхэн даамжирсаар надад гар ч хүрлээ, өвдтөл цохиж нүдээгүй ч үснээс зулгааж, уурандаа ч түлхлээ. Саллаа гээд л явна, хэд хоноол үхэж хатах гэж байгаа юм шиг ганц мсж бичихэд нь уучилаад эргээд нийлнэ. Ингэсээр бид 2 ын харьцаа одоо бүр утгаа алдаад байна өө.

Намайг нэг сургуулийн охинтой хуурсныг нь мэдлээ, муу совин татаад ирэхээр л ёртой юм шиг үргэлж миний зөв байх юм. Ахиад л уучиллаа, сүүлд надад тэр охиноосоо болж гар хүрсэн. Гэсэн ч би салахгүй байгаад л байх юм. Би чинь дөнгөж 19тэй шүү дээ, 39тэй хүмүүсийн үздэг зовлонг л үзээд байх шиг санагдаж байна. Салаад явчихая гэхээр нэг сургууль, нэг байр, нэг фитнесс, дэндүү ихээр тэр хүнтэй холбогдчихсон юм шиг санагдаж, нэг л салж чадахгүй байна. Тэр охинтой явсныг нь мэдээд би зориглоод би чамтай хамт байхдаа жаргалгүй байна, одоо зүгээр л болье гээд больсон юм. 10 хоног л тусдаа байсан, би тэр үеэр ядахнаа хоолой идээлээд, бүр нэг үхээрийн амьтан болсон.Нүүр амаа ч будахаа больж, хоол ч идэх дур хүсэлгүй болсон. Яагаад ийм сул дорой байгаа юм болоо?

Амьдрал намайг хангалттай хурцалсан баймаар санагдах юм. Магадгүй энэ бас нэг шалгуур юм болов уу?

Одоо ч би энэ залууд хайртай хэвээрээ, гэсэн ч гомдсон гомдол минь огт гараагүй. Тэгээд яахаа мэдэхгүй хамт л байж байна. Хэзээ ингэсээр залхаж, сэтгэл минь хөрөх юм бол, тэр цагт л жинхнээсээ эргэлт буцалтгүй салах юмсан гэж хүлээж байна. Бүүр нэг ядсан хүний л арга байх даа.

Гэвч намайг бүх найзууд, гэрийхэндээ хүртэл танилцуулж цаг тутам хамт байж хэрүүлтэй уруултай ч жил гаран хүний нутагт хань түшиг минь болж ирснийг нь бодохоор жаахан ч гэсэн найдлага минь алга болчихолгүй байгаад л байна…Уг нь би урьд нь нэг л удаа гар хүрсэн хүнийг насан туршдаа үзэн ядаж, хэдэн хүүхэдтэй байсан ч хамаагүй салаад хаяад явна, ээжийн түүхийг давтахгүй, үр хүүхдээ зовлонд унагахгүй гэж өөртөө андгай тангараг тавьдаг байсан юм.

Яавал эрс шийдэмгий, өөрийн зарчимдаа үнэнч, ухаанаараа зүрхээ удирддаг жинхэнэ эмэгтэй хүн болох юм болоо?

Над шиг энэ чигээрээ байвал хэдэн хүүхдээ чирсэн, нөхөртөө зодуулж нүдүүлж, алингаа алдсан мянга мянган эмэгтэйчүүдийн нэг болох байх даа гэхээс үстэй толгой минь арзайх юм.

Юу буруу юу зөв гэдгийг ялгахтайгаа байгаа ч мэдсээр байж буруу замыг нь сонгоод л яваад байна. Хичнээн ч их сэтгэлийн хат,тэсвэр тэвчээр хүч хөдөлмөр зарцуулах байсан зөв замаар явах хүчийг би хаанаас олж авах ёстой вэ?

Бодит зөвлөмж өгөөч эгч ах нар минь…

23 Comments

  1. max says:

    Odoo ingej bgaa bol naadah chin zugeer l novsh gedgee chamd hangalttai batalsan bna shdee.

  2. max says:

    Sal!

  3. Sara says:

    Хунийг гомдооно барина гэж бодолгуйгээр зугээр л еерт чинь таалагдахгуй л байвал угуй гэж хэлээд сурчих эхлээд. Тэгээд заавал хэрэлдэн барин найз залуутай байх шаардлага байна уу.надад емег тушиг болдог гэдгээр шалтаглаж еерийгее еревдуулэх хэрэггуй. Хатуу чанга  байя гэж бодож байгаа бол ямар ч юманд эрс шийдэмгий бай хичээлдээ анхаарч еер юманд буу сатаар. Гадаадад ганцаараа байгааг ойлгож л байна лдаа гэхдээ чи одоо учра олоо биз.тийм болохоор наад зоддог залуу чинь чамд хэрэггуй. Чи еерийгее хайрла .

  4. Зочин says:

    Чи хүчирхэг эмэгтэй болмоор байгаа юм бол доторх байгаа чиний сүнс хүчтэй байх хэрэгтэй.
    Сүнсээрээ хүчирхэг хүмүүс амархан гомдоод хэрүүл хийгээд уурлаад байдаггүй юмаа. Нүгэл үйлдэх нь бага байдаг. Чиний дотор байгаа сүнс амилах хэрэгтэй байна. Сүнсээрээ дахин төрөх хэрэгтэй. Библиэ унших нь зөв шүү. Библигүйээр хүчирхэг эмэгтэй болох боломжгүй. Энэ бол үнэн шүү!

  5. Tessy says:

    Bi bas yag l iim amidraliig bagadaa tuulsan. Daanch eej min saihan setgeltei bas hvvhdvvde unchrvvlehgvi, aaviig hayaad yavchihval arhichin bolno gej uruvduud nasaara arhidalt doromjloliig n tevchij ail geree hvn shig avch yavj bgaa. Hichneen eej min odoo aaviig uuchlaad sxan amidarch bgaa ch hvvhdvvd bid bas l chamshig bvreg ichimgii, aimtgai, dotnii hvmvvvsdee shirvvn, hvnd vg helj chaddaggvi hvmvvs bolj ustsguusun.
    Naad  zaluu chin yavaandaa chamaig zovoodog ontsgvi etseg bolhin bn, hvvhdvvd yur n etseg n eejiig n zovoohoor l setgeliin daramttai, zovj usdugiim shdee. 
    Minii dvv hvvhedtei boloogvi bga deere sal. Uuriguu hugjvvl, hvn tanij sur. chi guij bish chamaig guij irdeg zaluutaigaa suu. Hamgiin gol n chamaig etseg shig chin zovoohgvi ter aimshig tvgshvvriig medrvvlehgvi hvntei l suu. 
    Horvoo gants zaluugaar duusahgvi, bodoj setgelee taivshruulj bgaad haysan shig hay naad zaluugaa

  6. Zahidliin ezen says:

    Yamar goy yum bee ta nartaa mash ih bayrlalaa, uneheer heregjuulj bolohoos zunduu zuvulguunuud bna. Yum jijgees eheldeg, yun turuund bodloo tsegtselj hicheeldee l shamday. Zunduu bayrlalaa. 

  7. derrik says:

    Harin huurhun uhaalagvhernee aimhai ohin mini eej egch nariinhaa zovj bsan ueiig bainga bitgii dyrsan sanaj bai ok Hunii amidral bol uuriinh n bodol sanaanii tysgal yum gej odoo uzdeg bolson shuu dee Ter zovlont uee ter chigt n mart bainga bodood bhaar cham deer davtagdah magadlaltai Bas emegtei hun uuruu er hunruu guigeed ychirgui hardaj haramlaad bhaar sonin n buurchdag yum sh dee Naad zalyy chin chamaig yasan ch yychilnoo nadad uhtlee dyraltsan geed bardtsan gar bna Ter tysam n tuuniig shuud hay bitgii too Chamd  hesegtee hetsuu bh bolno Gantsaardana sanana buur ireheer n oruulaad tevreed avmaar snagdana Ene buhniig tevcheed unguruuchih Bitgii too Minii jinhene hair udahgui irne bi zovlon uztsen odoo jargah yostoi hun gej uurtuu udur bolgon tolind haraad helj bai Bi uurtuu itgeltei setgel bylaam busgui bi hunii deedtei hanilan amidraliin saihniig edleh zayatai hun gedeg ch yum uu neg ynshlaga uurtuu zohioj avaad udur bur tolind harj bgaad shivnej bai Deer ueiin orosiin kino bdag daa bi hamgiin huurhin huuhen ch gedeg biluu yag teren shig Ene ih tys bolno shuu tegeed gol n bolovsroldoo l anhaar hair tsag n ireheer haalgiig chin togshood l orood irne Ter ued chi ene ueee dyrsval ineed chin l hureh bolno za yu amjilt

  8. derrik says:

    Ene deer bicheed bgaa bandi 19tei bj 25 yntaj amjlaa yu 

  9. help says:

    нэг зүйл миний санааг зовоогод удаж байна би анх хүнтэй унтаад огт таашаал аваагүй мэдрэмж ч аваагүй уг нь би аймар хүсэлтэй л дээ гэхдээ ерөөсөө тавихгүй юм бараг дунджаар 25:1 удаа л тавьж байсан байх би яаах вээ эрэгтэй л дээ одоо 19тэ хүмүүсээ туслаач

  10. .. says:

    ali boloh ert bagaasaa ajil erhelbel hamaagui bie daana, 19 tei hyyhded hudaldagch zuugch geed ajil bn syy dee, zuugchees barmen, manager geed ahiad bh heregtei, harin surahaa zogsooj bolohgui. Gehdee het ih suraad bhaar ajiliin dadal bhgui boldog, iimd uduruur ajillaj oroigoor surdiimuu yaadiin….

  11. Ggjhhg says:

    Minii duu zuvhun hichheel nomool bod erchuud mundahgui oldono horvoo deer  naad zaluugaas hin saihan Zaluus zunduu baigaa yanz buriin yum bodohguin tuld uuriigoo zavgui bailga yanz buriin duguilan yuu baidgiin tiim yand yav uur naiz nuhudtei bol tedenteigee tsagiig unguruu tegeed heseghen hugatsaanii daara martchihana bitgii ergej niil niileed salaad bval chamd burl hetsuu bolno bi surguulia tugsuud saihan amidarna geed mash olon zuiliig tuluvlu cham shig ohiduud yamar hetsuu amidarch baina hund huchinduuleed hoid etsegigiin gar haraad surguuli soylgui tiim humuusiin hajuud bi az jargaltain baina gej bod

  12. bvsgvi says:

    sain bnuu minii dvv zowlon negtei yum bnaa minii dvv.egch ni chamais 10 egch yum bn.19 nasandaa anh hairlaj durlaj yawlaa.saihan nas.bi ch gesen bagada ih zowsoon baingiin eejiig mini darlaj egch nariig mini tsustai hutgasan aawiin buyand hvvhed nas gej nadad bsangviee.tanai eej egch 2 shig gadad yawah hurungu manai eej 2 egchid mini baigaagviee egch nariin mini songolt ert hvntei suuh bsan tegeel tusdaa garaal ywtsgaasan eejiig mini darlaj hartsaaraa hudulgudug hargis aawaas 16 nasandaa eejteigee hamt huwsgul ywj zugtaj bj bilee. Harin aaw maani nadad l gar hvrdeggvi bsan yum busdiig maani minii nvden deer zoddog bj bilee.ter ved aaw uur awgaitai bolood amidralaas mini zailsandaa.10-r angia tugsuj ih surguulid orj bolowsroltoi bolj bilee odoo 2 saihan vriin eej saihan hanitai bolsoon eej maani ch gesen tsarai zvs orj yumnaas aij nasaaraa amidarsan hvn bolohoor odoo taiwan saihan emee bolsoon,Minii dvv hamgiin gol iim ih zowlon vzcheed neg muu zaluugaas bolj bitgii amidralaa aldaarai chi naadahtaigaa zuuraldaal baiwal chinii vr hvvhed zowno chi nasaaraa tamlagdana dorimjlogdono shvv.deerees ni naadah chini chinii amidraliin hani bishee hvnii amidrald shohoorholiin iimerhvv nowshnuud orj irdeg yum.egch ni 19 nastai bhdaa neg zaluud uhaangvi hairtai bolj bilee bas chamtai adilhan dotuur bair surguuli neg geel ehleed bi durgvi bsan araas vhtlee gvigeed owoo tsarai uguud biyee , setgelee bvgdiig uguud hairlaj bhad mini namaig zvgeer l ashiglasandaa ter nowsh.Minii aldaa gewel amidralaa yarij setgelee huwaaltsaj bn gej bnga tenegtdeg bsand bgaa yum.Araas mini uchnuun saihan zaluus gvij bhad teneg huduunii eremdeg zeremdeg yumand durlaj ohin biyee ugj buzarluulj bilee.hamgiin aimar ni namaig jiremsen bolgood deerees zag hviten ch bilvv belgiin uwchin ugchuud hayaad ywj bilee.Bi amidrald gutaj aawdaa gomdoj ter nowshid gomdoj dendvv dasaj hairlasan bolohoor vheh gej hvrtel vzej bj bilee nvdnii umnuur yu ch haragdahgvi vhtlee turj setgel sanaagaar unaj yhdeg bj bilee daanch eej egch nartaa horogdood ter muu zaluugaas bolj yu gej ene amidralaas yawah bilee geed shvdee zuuj tewchsen.Neg surguuli neg bair geed mash hetsvv bsaan ehendee oshoo awch bn gej uchnuun zaluuchuudtai yawsan daanch hen ni ch minii setgeld hvreegvi.Tegj bgaad neg l udur saihan hani mini naddaa gerel tsatsruulan irsendee saihan hair saihan amidral gej bdag yum bn gedgiig oilgoson.4-r kursaa tugsuhud bi tomoos tom gedeestei tugsuj bilee.Getel nuguu teneg zaluu minii araas gvij minii hvvhdiig uuriinhuu hvvhed shig usgunu gej tenegtej ugch bilee.minii hani nadad yamar ih hair az jargal zowlon martahad mini tusalsan geech shine amidral belgelsen.Odoo 2 saihan hvvhdiin eej aaw ajil turultei amidrald saihan lyawj bna aidas hvidesgvi saihan bnaa.Zowson bidend jargal irnee.Etsest ni helehed naad zaluu chini amidrald irdeg bidniig dairdag zvgeer l neg shohoorhol shvv.yaj iij bgaad salaa minii dvv. Chinii jinhene hair udahgvi irne.Chi zowlongoo martaj vr hvvhdee hairlah saihan hanitai uchirnaa minii dvv itge za.

  13. oyuna says:

    19tei bhdaa oyutan blaa, hicheelee taraad gertee ireh zamd ortsnii huuhduud dees togloj bval dund ni orood deesen deer userdeg blaa. Huchirheg bh arga bol uuriiguu hugjuul, uuriiguu hairla.

  14. m says:

    sain u? huurhun ohin mini amidral baylag shu. chi zaluu huuhedeeree shahuu l yum bna. chinii urd songolt mash ih garch irne. yer ni l medleg bolovsroltoi hun l mundag hun bdag yum shuu medleg bolovsroliig hun bulaaj avdaggui bas alga boldoggui yum. chi hezee negen tsagt bi ymar joohon zuild sanaa zovj bsiin be gej bodnoo. zovoh ue blaa ch jargah ue bdag yum. chi amidraldaa zuv songolt hiihgui bol yaj nuhurtuu zoduulj nuduulj ur huuhed chin yaj zovdogiig uurdeeree eej aav deeree jishij bodoo. tegeed zuv songolt hiigeerei unuudur margaashiin gantsaardal hun burt l bdag yumiig teriig davj garsanii daraa chi uu iim amarhan bsan yum uu gej bodno. mash sain bodoj zuv songolt hiigeerei. muu huntei bval nasaaraa l setgel sanaa tavgui bas ur huuhed chin tiim l bna. za amjilt husiy amidral shan shu

  15. sonita says:

    Хүн өөрийгөө л өөрчилдөг юм байна лээ дээ.Бас өөрийхөө сэтгэл санааг засна. Өөр хэн ч туслаж чадахгүй. Хайртай болхоор салахад хэцүү л байдаг юм. Гэхдээ ирээдүйгээ бодоод салмаар байгаа бол салах хэрэгтэй. Хэдэн сар шаналана байх. Хичээвэл шаналахгүй ч байж болно. Ер нь өөрт нь гар хүрээд байгаа хүнийг хайрлаад байна гэж юу байхав. Дассан сэтгэл ганцаараа үлдэхээс айсан айдас байгаа байх гэж бодож байна. Амьдралд хүмүүс салж нийлээд зөндөө явна. Анхны ийм харьцаа болхоор салахад хэцүү байгаа байх. Анхны юм болгон хэцүү байдаг шүү дээ. Ирээдүйн үр хүүхдээ бод. Чам шиг ийм айдастай хүн болвол яана. Ингэж явж байгаад жирэмслээд бүр салахад хэцүү болох ч юм билүү эртхэн шийдвэрт хүр. Өөрийгөө хүчтэй бие даасан эмэгтэй гэж байнга бод. Би энэ хүнээс салж дараа нь үнэхээр сайхан залуутай учрана гэж бод. Бодол их хүчтэй. Бодлоор бүхнийг дуудна. Харин энэ бодлыг чи л өөртөө хийж чадна. Иймээс ч хүн өөртөө л тусалдаг өөр хэн ч туслаж чадахгүй гэдэг юм. 19 нас бол үнэхээр сайхан нас. Чиний өмнө сайн сайхан бүх зүйл байгаа. Хүнд хувь тавилан гэдэг зүйл байдаг ч хувь тавиланг чи өөрийн сонголтоор бий болгодог гэдгийг байнга бод. Чи чадах л болно. Чи хүчтэй ухаантай аз жаргалтай байж чадна. Бодолоороо өөрийгөө бий болго. Байнга бодож бүр мөрөөд. Хүссэн зүйлээ бодоод л бай. Эхлээд бодол их хэцүү орж ирнэ. Тэгээд яваандаа амархаан болно.

  16. gf says:

    esusd orson yumnuud medrel ni joohon muudchihdag yum baina lee. yum yarihaar andash baihgui bolchdiin baina lee. 

  17. нараа says:

    миний дүү хүний газар хэцүү л байгаа байх. Аав чинь үнэхээр аймаар хүн юм би ч бас чам шиг тийм л орчинд өссөн хойд аав манв байнга архи ууна зодно хөөж тууна надад хүүхэд нас гэж байгаагүй ээ. Одоо бол байдал бүгд эргэсэн би сайхан ханьтай ээж хүн. Хойд эцгийнхээ тэр аймаар харгис занг уучилсаан одоо бол би түүнд туслаж амьдрах бололцоог нь аль болох хангаж өгөхийг хичээдэг яахав архи ууж зоддог байсан ч намайг өлсгөөгүй цангаагүй бас бэлгийн дарамт үзүүлээгүйд нь дотроо бас баярлаж хөгшөрч өвгөрөөд миний хараат байх болсон үед нь бүх л талаар туслаж байгаа. Чиний хувьд гадаадад сурч байгаа хүн одоо найз залуу бус зөвхөн мэргэжил боловсролдоо анхаар эгчийн дүү. Эр хүн нэг л гар хүрсэн бол тэгээд л цаашлаад байна чиний бичсэныг харахад бас шалиг талдаа хүн шиг байна чи аажим аажимаар сэтгэл татаж авах хэрэгтэй зоддод за тэгээд хүүхэн сонирхдог хүн үгүй шүү миний дүү битгий эр хүнээс болж өөрийгөө арчаагүй байдалд оруулаарай. Бас цаад хар юмандаа гэр бүлийнхээ тухай эцгийнхээ тухай хэлээд ч хэрэггүй шүү хүний хүнээс аль болох муу юмаа нууж баөйгаарай дараа нь тэр ярьсан юмаар чинь шалтаглаж танайхан тийм биздээ гэж ам асуудаг хүн бий шүү. Чи сайхан залуухан байна амьдарлын энэ хэцүү эргүүлэгт эрт тавин хөл алдахыг бүү хүс. Мөрөөдлийнхөө төлөө сур. Мөрөөлдөө биелүүлэхэд туслах бэлэн жор байхгүй ч туслах аргууд зөндөө бий юуны түрүүнд өөрийгөө сайн таниж мэд хүн бүрт байгалиас заяасан авьяас билиг байгаа тэрхүү авьяасаа нээж олохыг хичээ. түүнээс биш нэг хар юмнаас болж зовж уйлж шаналж өөр хүүхэнтэй нь уралцаж явах нас биш дүү минь.Өөрийгөөямагт өөдрөг байлга. Эзэн хичээвэл заяа хичээдэг болохоор ухаанаа зөв зарч жолоодон өөрийн гараар амжилтыг бий болгоорой миний дүү. Чи багадаа эцгийн харгислал ганцаардал зовлон гунигыг хангалалттай амссан одоо охин минь чи сайхан амьдрах ёстой. Энэ хорвоод жаргах гэж ирсэн бүсгүй хүн хэний ч хараат бус зөвхөн өөрийнхөө ухаанаар амьдаралаа цогцлоо. Эргэж буцсан шийдэж чадахгүй эргэлзсэн хүмүүс амжилтаас байнга хоцордог тэгэхээр цаад залуугаасаа бага багаар зайгаа ав хамгийн гол нь өөрийнхөө сэтгэлийг татах алхам хийх хэрэгтэй. Миний дүүд хань болох хүн биш шиг л байна сайхан хайр сайн ханьтай учирнаа чи минь. За дүүдээ амжилт бүгдийг өөрийн хүчээр

  18. busgui says:

    hi minii duu chi naad zaluugaasaa salj chadah hangalttai uhaalag ohin bna gej bi bodloo Iimees jiriin busguin bichsen zuvulguug mash anhaaraltai unsh tegeed alham tutamdaa bodoj heregjuul Bi ch yalgaagui yag iim zuvulguug chamd uguh bailaa Hamgiin gol n jaahan l tevcheed terniig bodoj baisan ch hamaagui tsagaa hicheel uur sonirholtoi shine um surahad zartsuul ayndaa ter martagdana. Yag iim hariltsaag egch n ingej l tasalj bailaa Ternii huuramch ugend buu itge Itgechih geed baival uulzahgui uulzval jijuuriin heden ugeer ungur. Hamt bgaa uedee ter yaaj ch ayglaj bsan toolgui hicheel nom uur zuilee l hii Ene l chamaig baidliig uur untsguus harahad tusalna Amjilt ohin min Amidrald chin olon saihan naiz nuhud hairlah humuus bas bolomjuud chamaig huleegeel baij bgaag egch nar n harj bna tiimees Zoriglood uragshaa Hetsuu bish bol shiidmeg alham hiisnii daraa baidal yamar baigaag bichij bidentei setgelee huvaaltsahad chamd gantsaaraa bish gesen setgegdel turj setgeliin asar ih huchiig avdag um shuu Za amjilt husie

  19. minjee says:

    chi l ooroo ooriigoo oorchilj,chi ooriigoo huchtei,zorimog emegtei bolgoj chadna.oor hen ch chamaig oorchilj chadahgui shuudee.naad zaluugaa hayad, buh yumiig shineer ehelee.ooriigoo zavgui bailga.ongorsonteigee buu zuurald.

  20. mn says:

    ter bible uuruu ter esusdee yavaa chi esusd orj bolku shu dandaa medrel muutai yumnuud bdiin hun huuraad l bdiin…..

  21. зочин says:

    дахиад хэлий зүгээр л библи унш, есүс тэнгэрийн эзнийг шүт гэж хэлээгүй, зүгээр л библийг уншиж ойлгоход чинь тус болох сайн хүнтэй танилцаад ав, чамд маш хэрэгтэй шүү, учир нь чи одоо нас бага , бас аав ээжийн чинь байдлыг уншиж үзэхэд чамд байнга сэтгэлийн зөвлөгөө өгөөд байх боломжгүй байж магадгүй юм шиг санагдлаа, за найзууд бол дэмий дээ, учир нь тэдний нас нь бараг чиний үе л байгаа байх, тэд ч бас үзсэн харсан юм бага чамд сайн зөвөлгөө өгч чадахгүй ээ үнэн шүү, библи дээр ийм байдлаас яаж гарахыг бодитоор бодит хүмүүсийн түүхтэй юутай хийтэй нь тайлбарлаад өгсөн байгаа даа. өөрөө л мэдэж дээ бодоод үз.

  22. зочин says:

    Есүсд яв гэж зөвлөе дөө, би л хувьдаа библээс маш олон зүйлийг ойлгож авдаг, ямар эрэгтэй хүн сайн ямар нь муу вэ, хоорондоо яаж харилцвал сайн бэ гээд л, зөндөө зөндөө, муу зүйлээс яаж биеэ татаж авах вэ гээд маш олон шүү дээ, манай монголчууд шарын шашин, бөө шүтдэг шүү дээ. би хувьдаа одоо хэр нь бурхан багшийг шүжиглэж л явдаг, гэхдээ шар хувцас өмссөн лам нараас амьдралд хэрэгтэй юу нь зөв юу нь буруу одоо яах хэрэгтэй вэ гэдэг асуултанд хариулж чадахгүй хариулаад суухыг хүсэх ч гүй тийм л хүмүүс, библи унш маш олон юм мэдэж авна даа гэж зөвлөе.

  23. jiriin busgui says:

    Эмэгтэй хүний хүчирхэг байх нэг үндэс нь өөртөө итгэлтэй байх явдал. Өөртөө итгэлтэй байхын тулд юуны өмнө гэр бүлийн амьдралд яаралгүй сургууль хичээлдээ анхаарлаа хандуулж, сурах ёстой зүйлсээ цагт нь амжаад сураад авах хэрэгтэй. Сурах цагийнхаа ихэнхийг, залуу насныхаа хамгийн сайхан үеийг хэрүүл шуугиан дунд өнгөрөөх замыг битгий сонго. Дөнгөж 19 настай охины өмнө ирээдүй тэр чигээрээ дэлгээтэй байна гэсэн үг. Чамд ямар л бол ямар сонголт хийх боломж байна. Гэтэл ийм явцуу амьдрал руу өөрийгөө түлхэж ирээдүйгээ харлуулах хэрэггүй. Чи дөнгөж нийгмийн харилцаанд орж, хүнтэй харилцаж, танилцаж, хорвоог таньж эхэлж байгаа үедээ байна. Маш олон зүйлийг амжаад сураад ав. Өөрийгөө завгүй байлга. Хичээлээс гадуур зав байдаг юм бол өөр хэл сур. Юу сурч болох тухай судлаад өөртөө зорилго тавиад тун ч завгүй 2 жилийг өнгөрөөгөөд үз. Мэдсэн сурсан чинь чамайг илүү өөртөө итгэлтэй хүчтэй хүн болоход чинь тусална. Өөртөө итгэлтэй эмэгтэйтэй харьцахдаа хүртэл эрчүүд эмээж харьцдаг. Юун гар хүрэх. Эвгүй үг ч хэлдэггүй. Хүний хайр хүндлэлийг хэрхэн хүлээж авдаг тухай амьдрал аяндаа сургадаг. Хайр гэдэг чиний үзэж өнгөрүүлж байгаа шиг биш, маш сайхан зүйл байдаг юм шүү. Хайрыг эдэлж байгаа эмэгтэй хүн үргэлж инээмсэглэж, үүлэн дээр хөвөх мэт дэврүүн сайхан сэтгэлээр амьдардаг. Сэтгэлд сэвгүй сайхан хайр чамайг хүлээж байгаа. Цаг нь болохоор зам дээр чинь гараад л ирнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.