Монголчуудаа гэж сонин хүмүүс шүү тээ…

mongol axui

Монголчуудаа гэж сонин хүмүүс шүү тээ.
Хааяа би боддогийн.
Бид нар яагаад бусдаас ийм өөр байдаг юм бол гээд.
Ухаантай гэхээр гэнэн тэнэг ч юм шиг, тэнэг гэхээр ухаантай ч юм шиг.
Нэг бодохоор нийгэм ч юм шиг. Нэг бодохоор нийлүүлээд тавьчихсан сүрэг хүн ч юм шиг.
Улс байгуулж эхлээд 2000 жил болсон мөртлөө одоо болтол байгуулж дуусаагүй.
Яагаад дуусаагүй гэж байна гэхээр улс нэртэй л юм бол заавал шийдчихсэн байх ёстой олон олон асуудлууд бидний хувьд зарим нь дөнгөж хэлэлцэгдэж эхлэх шатандаа, зарим нь хэлэлцэгдэж эхлээ ч гүй явж байдаг.
Гайхаад байх юм.
Чингис хааны үр удам гэж байгаа. Гэтэл өнөөдөр биднээс бусад дэлхий нийтээрээ Чингис хааны амжилтын нууцыг тайлчихаад түүнийг нь хэрэгжүүлээд явж байхад бид л өөрсдөө их хаанаа одоо болтол ойлгоогүй л байна.
Чингис хаанаас суралцана гэдгийг Чингисийг дуурайхыг хэлж байна гээд ойлгочихсон хүмүүс их байнаа.
Хуучин руугаа л яваад байвал хөгжчихнө гэж ойлгодог хачин хүмүүс бас байх юмаа.
Гэтэл Чингис хааны амжилтын яг түлхүүр нь юу юм бэ?
Нум сум уу, морин цэрэг үү, эсгий гэр үү, бөө мөргөл үү?
Аль нь ч биш шүү дээ.
Чингис хаан цаг үеэсээ түрүүлж сэтгэж чаддаг байсан учраас ялсан юм шүү дээ.
Чингис хааны цэргийн зохион байгуулалт, Чингис хааны цэргийн тактик тухайн цаг үедээ шинэ байсан учраас бид ялсан юм. Чингис хааны бүтээсэн бүхэн тухайн цаг үедээ цоо шинэ байсан учраас дайснууд нь түүний эсрэг тэмцэх тактикгүй, арга техникгүй байсан юм.
Гэхдээ дандаа тэр чигээрээ байгаагүй юм.
Нэг мэхэнд ялагдсан дайсан тэр мэхэнд дахиж орно гэж юу байхав. Дайсан бидний арга техник, тактикаас суралцсан. Хариу тактикаа ч боловсруулсан.
Москвагийн вант улс яаж Монголчуудыг ялж гарч ирсэн юм бэ?
Мамайн цэргүүд Чингисийн цэргүүдээс муу байсан учраас тэр үү?
Үгүй л болов уу.
Магадгүй Мамайг Чингис хаантай тулалдуулсан бол Мамайн цэрэг ялах ч байсан юм билүү хэн мэдэх вэ?
Асуудал Монгол цэрэг хуучнаасаа муудсанд биш дайсны цэрэг хуучнаасаа хөгжиж сайжирсанд байгаа юм.
Монголын хуй салхи мэт довтолгох морьдын өөдөөс явган цэрэг яаж ч чаддаггүй байсан.
Тэгвэл Оросууд Монгол морьдыг зогсоох арга олсон юм. Энэ нь хөдөлгөөнт вагон тэрэгнүүд байсан юм. Тулалдааны үед ийм тэргээр бэхлэлт байгуулж цаана нь явган цэргүүд байрладаг байж. Ингэснээр морьт цэргүүд явган цэрэг рүү дайрч орж чаддаггүй байжээ.
Монголчууд цагтаа дэлхийг эзэлж явсан. Энэ гавьяа мэдээж Монголын морьт харваачдын гавьяа юм шүү дээ.
Монголчууд бид бууран доройтож харийн эрхшээлд орж явсан. Үүний буруутан нь бас л морьт харваачид байгаа юм.
Бусад улс гүрэн XVII зуунд ирчихээд байхад бид XIII зуунаараа байсан учраас ялагдсан юм.
Чингисийн хөвгүүд Чингисийн үг сургаалийг зөрчсөндөө бус харин ч Чингис өвөгтөө хэтэрхий үнэнч байсан учраас ялагдсан байгаа юм. Тэд Чингис хаан л бүтээсэн бол бурхны бүтээл мэтээр хүлээн авч өөрөөр байж болохгүй мэтээр сэтгэж байж.
Монголчууд бид хуучин өв уламжлалаа авч үлдэх нь зүйн хэрэг. Харин бид хуучин сэтгэлгээнээсээ хэзээ салах вэ?
Бид эзэн хааныгаа дуурайя гэвэл цаг үеэсээ түрүүлж сэтгэх хэрэгтэй бус уу.

53 Comments

  1. Toomko says:

    Tiime BIDNII MONGOLCHUUDIIN GOL TSOM BOL EW SANAA ZORILOG NEG BAIJ Gagachhvv EH HAAN MAAN MONGOL ULASAA ULASIIN DEED ULAS Shig ulas bailaghiin tuld EH HAAN Maan Gagshxvv yaaj ene olon owog aimagiig negen SANAA ZORILOGT Oruulahiin tuld Hamgiin ihelj ULASAA Yaaj negtgen Zohion baiguulj baisaniig awj vzeh heregtei baih boluu gej bodoh um End dan gants bie baisan xvmvvn Eder bag nasandaa onjirol gashuun zowlon bashvv OORIIN Hamaatnii Hvmvvs ooriin amariig bodon orihon yawsaniig SETEGLDEN HVND baisaniig ooroo ooriigo yalan Changa Haduu bolj HAANII MAAN GOL TULGUUR VZEL bol tuhain hvniig tanij medeh olon arag barilaar tanij medseneer Ene Hvn MAAN Uyynd dohiroh dohirohgvi baihiig tungaan bodsonii VVDNEES SHIITWEREE GARGAN bashvv OLON Onoj BAG aldah zarjimiig oort tungaan. Oilgon Xanilag aimaguudiin Ezetiin setgelrvvn ongiison boluu Ulamaar xoriig xoroor tarsanaar.DILHIIG NEGEN SANAA ZORILOGD Bailagsanii gol vndesn bol Ehleed EW Nairamdliig sahie harin es zowshoorhvi ulamaar ooriin hvmvvsiig vl oishoowol EW SANAA SETGELEER BUS TSER ZEWSEGEER SHIITEJ baisan boluu VL Oilgohvi dorimjilson ulas bol huujinaar Altan ulas byuyy odoogiin Hyadat ulas udaa taraalan ELCHJ ELGEESEN bolowj ElCHJIIG VL oishoon buzaasan gagzhvv 13-dugaar zuunii Aaziin bvhel ulasuudiin uruudan doroidoj baisan shaltgaan vvnees vvdeltei bogood Manaihan IH HAANII maan ymar uchiraas Delhiig negen Sanaa Setgeld negtgej basaniig uhaarj oilgoh Heregtei boluu hamgiin naad zahan EW HAIRAMTALTA BAIY GEJ HVSJ BAISAN MON Hamdarj ed mong Malaar Baraa solilzoe gehleer vl zowshoorson Bvdvvlegvvd gej harizsan boluu terl Haaduud, end minii bodoloor neg vgiig Tailhad buruu yrisan neg vg baidag ENE BOL Mongolchuudiin baildan daguulal gesen vg ymarj hvn vvniig unshaad ezlen dvremgiilj baisan med sanaa orj iren zvgeerel baildaadl alj usdagaad baisan med sanaa turuh boluu vgvi umaa YYNIIG Erdemden sudlaachid maan ooroor Shinjelh uhaanii vndseldei vgeer orluulah Xeregtei boluu gej bodoh um Bi xarin MONGOLCHUUDIIN SERGEN MANDALTIIN VE gesen ene VG zow zohistoi yg monoos mon bilee…end aldaa madag ihel baigaa baih Mergen ouyynt Unishagj Ta bvhen setgeldee TUNGAAN Bodnuu Bichsen… Hvntedgsen,..Tomorbaatar…

  2. Toomko says:

    EW sanaa

  3. busgui says:

    Bidnii saihan mongol eh oron. Yugaar ch solishgui unet erdene min. Delhii deerhi busad mongol undestnuuddee nairsag handatsgaaya. Bidnii negen adil yos zanshil, soyol irgenshil bii shyy dee. Ted urgelj l tov mongol, ar halh hemeen bidniig orgomjildog. Medeej sain dotor muu bdg ni ene horvoon bichigdeegui jam. Darhan manai mongol uls badartugai…

  4. SSS Gogo says:

    ЭНэ газар шороон дээр амьдрах л юм бол энэ улсыг хайрлах сэтгэлтэй байх хэрэгтэй. Үгүй бол тэр очдог газар руугаа зайлвал таарна. Заавал дургүй газраа амьдарч нервээ барах шаардлага байхгүй ш дээ.

  5. Bayaraa says:

    Тэр дээр 22 February, 2014, 19:51 нд бичсэн zochin үгүй мөн азгүй хүн шүү.
    Ядаж Афганистан, Хойд Солонгос, Сомалид төрчихгүй яаваа.

  6. asdf says:

    Sots niigmiin ved hvn bolgon ulsiin toloo gesen setgehguitei bjdee. Huuli dvrmee ch changa mordono. Nom zohioloos kinonoos sots niigmiin veiin hvmvvs todhon haragddag. Zvgeer mongol kino-r jishee awahad 60, 70, 80-d onii kinonuudiig odoogiin kinonuudtai haritsuulahad tenger gazar shig zorootei. Odoogiin kinonuudad ter dvriig amiluulna gedeg zvil barag bdagggui. Toroos olgodog shagnaluud ch ymar ch vne tsenegui bolchij jishee helehed Duuchin BOLD gadnaas duu shaachaad barigdaad bantsandaa ter tsoloo butsaaj awbal aw terentei terengui bolno gj hutsaj bh yum. Iim l bna shd. Mongoldoo hamgiin gaigui ni gadnaas ay shaachaad ooroo hiisen yum shig shagnal awch bhad busad ni yah ni oilgomjtoi shd

  7. zochin says:

    Bid ch azgvi amisgaanuud shvv ene ertonts deer saikhan ulsuud zondoo bkhad ochij ochij khamgiin novshiin gazar ni ochij tordog ene mongol khudlaa ardchilsan ene ter geegvi bol khogjiltei gazarluu bvgdeeree tsagaachilakhgvi yu 
    Ene novshiin gazraa ter bayjsan uurkha,i barilgiin ezed ,myangat malchid nettei malnuuud toriin albanii  kheden avilgachid l vldene biz saikhan amidarch bgaagaaraa………….

  8. ....... says:

    Би Их ХААНы тактик гээд бгаа зүйлийг ….нэгтгэх гж ойлгоод бгаа…дайн тулаандаа чухал бус…тэр олон үндэстэнг тогтоон барьсан хууль цаазандаа л учир бдымуу даа…..хамгийн гол нь Монгол гсн туургандоор өчнөөн үндэстэнг нэгтгэсэн үзэл юм…Манайхан бол өөрсдөө л өсөн үржинэ гээээ л хүлэээхийн….миний бодлоор дотоод гадаадын хамаагүй Монголоо гэсэн сэтгэлтэй цустай нэгэнтэйгээ нэгдэх нь чухал….манайхан бол гадуурхаа л бхын….цус сэлбэгдэж ухаан сийрэгжих нь юу нь буруу гж…харин ч бүгээд зугтаад бвал удахгүй манж нар шиг усдаж үгүй болно…..аль болох Монгол туургатангаа цуглуулан нэгдэх хэрэгтэй…..хүний өөрийн хамаагүй…..изирайльчуудад нэг ийм хууль бн…изирайль эмэгтэй тэй эрэгтэйтэй суусан л бол тэдний эргэн болдог…энэ  бол цөөхөн тусмаа хүний хоол болно гэдгээ  ухамсарласан хүмүүсийн араа хамгаалсан бодлого…Изирайль хүн бол хэн билээ….ямар зовлон тууллаа…тэд нэгдэнэ гэдэг зүйлийг яс махандаа тултал ойлгож л дээ….Бид ч гэсэн нэгдсэн үедээ л хүчирхэг бсан….нууц ч юм биш ил юм.. тэр байлдан дагуулсан арга 

  9. mongoloo yaj hugjuuleh ve gej bodooch says:

    Mongol yaj hugjih ve gedgee bodood uragsh harval hugjinu, hezee hugjih bol oo yah bol iih bol geed bh yum bol tegeed l bsn bairandaa baigaad l bna. Ter urd ni iim bsn odoo iim bna er ni yamar hamaa bna, ireeduid yahaa l bodoj setgecgeegeech! Hugjihgui gej bodoj bgaa bol zailaach! Isreal shig start up uls bolyo l doo. Chili shig zes molibden ee gargaad teriigee urt hugatsaani capital mungu hurungu bolgooch dee. Bodlogo yarih heregteigees bish urd ni iim tiim baisan yamar hamaa bna aa?

  10. zax says:

    Бидэнд 5-н том дутагдал байна.1-рт өнгөрсөн бүхнээ үгүйсгэж нулимдаг.2-т эв нэгдэл гээч юм огт байхгүй.Эвлэлдэн нэгдсэн нэртэй эргэж хараа л муу хэлж бөгсийн ухдаг.3-т удирдагчийг зөв сонгож хүлээн зөвшөөрч чаддаггүй.Сонгосон ч маргааш нь яаж унагах тухай хор найруулж эхэлдэг.Энэ надаас юугаараа илүү юм гэсэн бодолтой.4-т хуулийг зөвхөн надад ашигтай юу гэдэг талаас нь харна 5-д энэ хамаатан садан ах дүү нутаг усны нялцгайрал.Хамгийн аймар алж байгаа зүйл бол өрийн сүлжээ.Гэхдээ мөнгөний өр биш шүү.Таньдаг хүнээрээ 1 ажил бүтээлгээд явахдаа өрөнд орж байна гэдэгээ мэддэггүй.Тэр нь дараа нь 1 юм гуйна.Өөрөө чадахгүй ч бүтэхгүй байх гэж хэзээ ч хэлэхгүй чадах хүн хайна.Тэгээд олно.Хүний өмнөөс хүнээс гуйж ажилийн бүтээж өгсөндөө сэтгэл амрав ч дахиад 1 хүнд өрөнд орсоноо бас л мэдэхгүй.Гэхдээ 1 авлагатай болно.Тэр авлагаа өөрөө хэрэглэхгүи бол өөр 1 найздаа бэлэглэнэ.Тэр нь бас л өрөнд орно.Ингээд өрийн сүлжээ дорнодын талаас алтай 5-н богд хүртэл эцэс төгсгөлгүй үргэлжлэнэ.Хууль ёсоор нь ажилаа бүтээнэ гэсэн ойлголт огт байхгүй.бүтэх ч боломжгүй болцон.

  11. Bb says:

    Minii bodloor mongold hunii hogjil hamgiin sain hogjij bga gej boddog. Medeej nuudelchin soyol irgenshlees hotiin soyold shiljij bga bolohoor asuudal zondoo l bga. Gehdee manai mongolchuud dasan zohitsoh chadvar sn uchraas udahgui shn bolno. Odoo 20 jiliin daraa mongol shal oor hogjiltei bolno. hamgiin ih setgel tugshuulj bga zuil bol avilga l bn. Ene l hogjild saad bolno. Gehdee uuniig arilgah mash amarhan arga bn. Ene bol hen ch avilga ogohgui bh ingeel bolloo shuu de. Uneneer yvbal uher tergeer tuulai guitsnee gej…

  12. BB says:

    setgegdluudiig unshaad bhad ulsaa hugjuuleye gj bodoj bgaa hun tsuuhun bololtoi ene l hamgiin tom asuudal mongolchuud bugd huvia hicheesen zantai bgaa ni l gol asuudal gj bodoj bn. bi l bolj bval busad ni yahuu gj boddog unendee zuvhun uuriiguu bish busdiig boddog humuus olshirvol ayndaa hugjih bh daa haramsaltai l yum

  13. Panmongol says:

    Миний бодлоор хилийн гадна амьдардаг Монголчуудаа эх орондоо ирэхийг уриалж, Монгол угсаатнууд хоорондоо холилдон цусаа сайжруулж, ясаа батжуулах хэрэгтэй. Тэгвэл Монгол үр хүүхдүүд амьдрах чадвартай болж амьдрахын төлөөх тэмцэл өрнөх болно. Монголчууд 5 сая хүрчихвэл бидний хөгжлийг орос хятад байтугай Дэлхий гүйцэхгүй бидний үр хүүхэд бөмбөрцөгийг удирдан чиглүүлэх болно. Үүний тулд жалга довны үзлээсээ салж дэлхийн бүх монголчуудын гэр орон бол Монгол улс гэдгийг бүх дэлхийд таниулах хэрэгтэй. Залуучуудаа Халимаг Буриад Дээд Монгол гээд дэлхийгээр тарсан Монгол бүсгүйчүүдтэйгээ гэрлэхийг уриалж байна. Яагаад заавал эмэгтэйчүүд нь өмхий хужаа өгөр солонгос харамч америктай сууж болдог эрчүүд нь үгүй гэж. Монголын яс махны тасархай ухаантай чадалтай эх оронч үрс олон болж Монгол улс Мандан бадрах болтугай.

  14. Mongolmaa says:

    Gol setehuin oorchlolt mash chuhal. Manai Mongoliiin ihenh humuus ed horongo alban tushaal l shuteed baih yumdaa 

  15. судлаач says:

    хүн ам цөөн ,газар нутгийн байршил нь далайд гарцгүй ,хоёрхон улстай хиллэдэг гэх мэт геополитикийн нөхцөл муу ,хамгийн гол нь хүний хөгжил гэдэг зүйл бараг 0 үзүүлэлттэй гэж болохоор байгаа нь монгол улсыг хөгжих боломжгүй гэдэг дүгнэлтэнд хүргэдэг /Энийг би хэлээгүй олон улсын түвшинд судлаачид гаргасан /
    Тэгэхээр Монгол хөгжихгүй гээд байгаа хүмүүсийг буруутгах аргагүй юм доо

  16. sonin says:

    ene deeguur suusan terbumaar toologddog horongotei humuus ni samsung shig tom uildver baiguulaad oron nutaguudad salbar gargaad ajilluulaad ogdog boloosoi tegvel hun bolgon ajiltai uls oron ch hurdan hogjino doo!!!

  17. Bayaraa says:

    Халамжийн улс хөгжихгүй гээд байх юм. Тэгэхээр хөгжихийн тулд хавтгайрсан халамжийг цэгцлэх хэрэгтэй юм байна, мөн үү? Гээд гарах гарц юу байна гэдэг талаас нь ярь л даа.
    Нэг л их их мэдэгчид ерөөсөө болохгүй гэчихээд гараа хумхиад суугаад байвал хөгжил гэдэг юм өөрөө хүрээд ирэхгүй ш дээ.
    Угаас та нар шиг лалруудаас болоод хөгжихгүй байгаа юм шүү дээ.
    Суусан цэцнээс, явсан тэнэг дээр гээд өвөг дээдэс маань та нар шиг хүмүүст зориулж хэлсэн юм гүү дээ

  18. bb says:

    chingis chingis geed l hoshgirood baih yum.chingis khaan tegj helsen ch geh shig.ter nuuts tovchoo,chingis khaanii horog hurtel hyatadaas l avaa bizdee.oorsdoo yu ch medehgui.denduu hoshgiroh yumaa

  19. oyuna says:

    Halamjiin uls yaj hugjliin uls boloh yum be. yamar ch hariutslaga geded oilgolt bhgui, zugeer hdvtrj bgaad l halamjiin mungu avaad bh sanaatai. ger ni shatchihlaa gehed hunii tuluu amidarch bgaa yum shig tuslamjiin ger huleene, zui ni daatgaltai bgaad daatgal ni tuluh yostoi. Uneheer halamj tuslamj heregtei niigmiin emzeg buleg bgaa, halamjilj tuslalgui yahav,gehdee lexus unaj, arisan deel umschihuud halamjiin mungunii daraalald zogsoj bgaa humuus ichij uhmeer. Unegui yum gej bdaggui, yamar ch yum bagaas ehrldeg, zugeer hevtej bgaad darga said, bayan boldoggui gedgiig l oilgomoor bgaa yum. Ene tsag uyed shan amidaray gevel hulsuu dusluulj, zutgej bj l yumand hurehees hamag bayalgaa tuuhiigeer ni gargaad, orj irsen joohon mungiig ni halamj bolgoj taraagaad, tegeed ur huuhed chinii darj diileheergui aimaar ur shirend orchihson. Gantshan Erdenet uildver bgaad, maliin noos nooluur mah zergee oros, hyatadad gargahad l 3 saya huniig  elbeg tejeechihmeer. Mongol maliin mah bol grass-feed organic meat, demii mungu taraaj bhaar mah, mahan buteegdehuun bolovsruulah orchin uyeiin uildver 1iig barichihsan bsan bol oyutolgoigoos ch ih ashig avchrah bsan.

  20. solis says:

    ENE HUGJIHGUI GEED BGAA HUMUUS TEGEED HUGJILGUI ULSAAS HOLHON BAI L DAA,ZA GADAADAD BGAAD GALUU SHUVUUNII MAH IDEJ BGAA HUMUUS NI BITGII MONGOL SITE UNSHAAD BAI TER GADAAD SITE AA UNSH ZA. YADAJ L BITGII MUU AMLAAD BAI

  21. дэлгэр says:

    3 хан сая хүнээ сайхан амьдруулчихдаг болоосой. Ямар 30 сая байгаа биш дээ. Эрх мэдэлтэй, шийдвэр гаргах чадалтайсан бол хүмүүсийнхээ амьдралыг сайжруулах юмсан.

  22. hoshuu nemey says:

    Mongol hugjij bgaa gehdee hugjil ni busad ulsaas udaan bas zarim talaar buruu bn. Deedeh zahidal yg zuv saihan bichsen bn. Mongolman tai sanal neg bn. Nuguu talaaraa bid tsuuhun hun amtai deerees ni ih tuilshramtgai buur neg haanii uguug dagsaar bgaad daraagaar ni Sociolismiin dor daragdsaar bgaad bid uuriiguu buren daichioldaggui ym shigee. Soc systemiin buruu managementiig uurchluud shudraga huulitai, zasgiin gazdriin bodlogo uls turiin lobby goos iluu ediin zasag niigemiin sectorluu gol anhaarlaa handuulval bid hugjin bolotsootoi baigaliin baylagtai uls. Bas zaluuchuud ih hudlaa hiirhuu hooson gangan ungu turhtei bolson ym shig

  23. tsas says:

    тиймээ энэ хүн туйлын үнэн бүр яг монгол хүний голыг олоод бичсэн байна. монголчууд бид чинь хэнэггүй хэд хэдэн удаа хэлүүлж байж хийдэг хүмүүс. гэхдээ сайхан сэтгэлтэй ухаалаг ард түмэн бид цаашдаа ямар их хөгжинө гээч ирээдүй минь үргэлж сайхнаар төсөөлөгддөг шүү, үр хүүхдүүд минь сайн сайхан цагт амьдранаа та бид яг одооноос хичээх юм бол 
    нэг зүйл хэлэхэд хүн бүр сурсан зүйлээ бусадтайгаа хуваалцаж сурвал илүү олон хүн мэдлэгтэй болж хөгжил нэг шатаар ахина л гэсэн үг. монголчууд бид нэг нэгэндээ туслахгүй юм бол өөр орны нэг хүн ирээд туслана гэж бодож байна уу ёстой үгүй байлгүй зүгээр инээж байгаад нүцгэлчээд яваад өгөх байлгүй, тийм болохоор ухамсартай байцгааяабүгдээрээ айхтар хөгжсөн орноос суралций кккк ярих биш хийцгээе

  24. Gutamshigtai bna doo says:

    Chingis khaan mongol gesen hun tolgoitoi buhniig neg selemnii  iren dor  neg nudragand zangidaj chadsand buh zuiliin ehlel tavigdsan mongol hun mongol uher 2-t daruulaga heregtei gedeg yu geh geed bnaa geheer mongolchuudiig duraar ni tavij bolohgui bidend hatuu changa tur heregtei idej uuj hylgai hiideg avilgal avdag hun alj huchin hiideg iim nuhuduudiig tsaazaar horoodog changa turiin tumur nudarga bidend zohih bolno.Chingis khaan huchtei chansaatai uls guren undeslehdee uls turd gai bolj bgaa gai boloh humuusiig uhuulj ulsinhaa darhlaag saijruulj baisan.Bidend huuramch ardchilal zohihgui bidend zuv,changa,alsig harsan tumur hatuu nudraga heregtei Uls oron hugjij chadal chansaatai bolohod neg buhel buten ue ni 2 narni hoorond boriv bogshiih ch zavgui yaduu tarchig ulmuun zelmuun nasig duusgaj baij daraa ur udamdaa arai gaigui amidral huleelgej ugdug niigmiin bichigdeegui huuli baidag ta buhen busad uls orni tuuhiig unshaarai bid ingej uzeegui uzeh ch ugui chadah ch ugui odoo bid yaduu amidarch baij tsamaan zantai ajil hudulmur erhlehdee mash durgui niiteeree darga zahiral hiih sonirholtoi  turiin yamar neg alband orj karma suilj gyals bayajihig niigemeeree muruudij bna ene bol dampuural setgehin hymral tarhini turaal bid hooson niigem baiguulj tuundee hoosonoor amidarch bgaa butelgui neg ueiin doroi ulbeger unhiagui neg ueiihen gutamshigtai l bna

  25. Jiriin neg Mongol hun says:

    Сайн байна уу? 

    Би энэ нийтлэл, доор бичсэн сэтгэгдлүүдийг уншаад үнэхээр сэтгэгдэл бичихгүй байж чадсангүй. Энэ хөгжихгүй байгаа, колони улс болвол таарна гэсэн сэтгэгдлүүдийг уншаад үнэхээр ичиж, бас зүрх шимширч байна. 

    Та нар үр хүүхэдтэй, нийгэмд хариуцлага хүлээх насны хүмүүс бол эргээд үр хүүхэддээ энэ муухай үзэл бодлоо битггий зааж, битгий тэдэндээ сургаарай. Энэ бол тэднийг өлсгөх, дааруулах, зодохоос илүү нүгэл. 

    Харин залуу ах эгч нар бол эх орон гэдэг бол эцэг эхээс ялгаагүй зүйл байдаг. Эх орноо ингэж хэлнэ гэдэг төрүүлсэн эцэг эхээ үгүйсгэснээс ялгаагүй зүйл юм. 

    Өвөрмонгол, Түвд, Халимаг, Буриадыг хар. Өнгөрсөн түүхээс үзэхэд хүртэл түр зуурын зугаа цэнгэл, хүсэл шуналаасаа болж Эх орноо худалдсан хүмүүс өөрсдөө ч сайнаар дуусдаггүй юм. 
    Би өнгөрсөн зун Шанхай явж байсан. Тэнд очоод өндөр өндөр тэнгэр баганадсан барийлгыг хараад огтхон ч атаархал төрөөгүй. Яахав метро, өндөр өндөр барилгууд, хотын зохион байгуулалт гээд тэнд хөгжил байгаа ч гэсэн өөрсдийн гэсэн эх оронгүй байна гэдэг дүлий сохор хүнээс ялгаагүй зүйл. 

    Энэ нийтлэлийн доор ингэж колони болвол таарна. Хөгжихгүй байна гэхийнхээ оронд харин ч хөгжих болно бидэнд ирээдүй байна гэж хэлэх ёстой биздээ. 

  26. busgui says:

    Hamgiin gol ni bid bugd EV NAIRAMDALTAI baival buh zuiliig hiij chadnaa gej bodoj bna. Manaih shig iim tsuuhun hun amtai ulsad denduu ih huvaagdal, ev negdel baihgui bolchood bna. Ter ih goy barilga, brend huvtsas, mashin unuudur bna, margaash baihgui huuramch zuil. Hamgiin gol ni hun buriin tolgoid bi gesen uzeltei deer ni buun CHINGIS CHINGIS gej orilson humuus bna. Bugd l huvia hicheej dovoo borluulahiig hicheesen l humuus bna sh dee. Neg bodliin manai mongolchuud uul ni aviyastai uhaantai ch yum shig, neg bodliin neeree genen teneg humuus ch yum shig. Humuusiin setgehui arai uur bolj baij uragshaa yavah bh. Gehdee manai orond hugjij baigaa yu gevel hugjij bgaa. Uls oron min saihan bolj bna, gehdee bidend iluu ih bolomj bgaa gedegt bas uls maani hugjinu gedegt itgej yavdag negen bainaa.

  27. mgl says:

    Uzbek kirkiz turkistan kazakstan afganistan pakistan hoid solongos vetnam geed huuchin sots niigmiin ulsuudaas hun am tsootei ch gesen iluu hogjij bn sh dee yg hogjuulii gevel alga horvuulhiin dotor l hogjino bi yduu uls gej bododgui unelj batshgui gazar nutag bidend bn sh dee manai neg aimgiih shig gazar nutag deer 50 say solongos amidarch bn sh dee  yg ene hogjiliig ireeduitei hogjiluu gevel neg ih olon zuun jiliin hogjil bish shuu dee yg sain bodvol …

  28. jec says:

    Өнгөрсөн 70 жилд боол барлаг байсан хамаг юмаа алдсан ч гэх шиг ийм юм ярьдаг хүмүүс яаж маргаашыг харж улс орноо хөгжүүлэх вэ дээ тийм хэмжээний золиос гаргаж байж өнөөдрийн монгол улс байгаа юм ш дээ капиталист монголд комуннист орос туслаж хятадаас салгаж тусгаар улс болгох нь юу л бол тэр үед сталины шахалтаар л хятад монголыг хүлээн зөвшөөрсөн шүү дээ тэгж чадаагүй бол одоогийн өвөр монгол шиг болчихсон байгаа ( өвөр монгол 25 сая хүн амтайгаас 3 сая нь монгол гэдэг боловч эргэлзээтэй өөртөө засах нэртэй боловч өрөөлөөр засуулж явдаг  ) хүн болгон л хилийн дээс алхаж байна өвөр монголыг ихэнх нь үзээ байлгүй ямар вэ гэдгийг нь надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ барын сүүл байснаас батганы толгой байсан нь дээр гэж нэг үг бий ядаж л өөрийнхөө хүссэн зүг рүү нисэх эрх чөлөө байна аа л гэсэн үг эрх чөлөөт монгол улсад төрсөнийгөө хувь заяа гэж боддог шүү 

  29. yahoo.com says:

    Би гадаадад галуу шувууны мах олон жил идэж байгаад ирсэн нэгэн. Жоохон байхаасаа биеэ даан  Ганцаараа олон жил амьдарсан болохоор vнэндээ л гансарч байлаа. Монгол дуу хэзээ ч сонсдоггvй монголын талаар боддог ч vгvй байв. Яагаад гэвэл илvv их эх нутгаа санаад нялхраад байх шиг санагддаг байв. Нэг л едер би ендер цалинтай ажил, сургууль, байр сав тавилга, байр суурь найзуудыгаа бvгдийг нь хаяад монгол нисчихсэн. Яг л хилийн цаана гарсан адуу хилийн хорио тавигдахаар эх нутаглуугаа гvйдэг шиг.  Хvн болгон намайг тухайн vед гайхаж байлаа. Анх монголд ирээд бухимдах vе зендее л байсан. Гэхдээ би хэзээ ч монгол хегжихгvй, колони улс болвол таарна гэж тоглоомоор ч хэлж байгаагvй. Монголд намайг байхгvй хугацаанд хамгийн их еерчлегдсен зvйл нь залуучуудын сэтгэхvй байсан. Энэ бол барилга байшингаас илvv хамгийн том еерчлелт. Энэ л шинэлэг, хийе бvтээе гэсэн хvсэл эрмэлзэл сэтгэхvй манай улсыг хегжvvлнэ. Хэзээ бид ийм хvсэл эрмэлзэлтэй байлаа даа. Бvх гэр бvл хэрvvл зодоонтой, нийгэм тэр чигээрээ стресстэй, цалингаараа байр машин лизингдэх боломжгvй л байсан. Энэ дээр монгол хегжихгvй колони улс болчоосой гэж хэлж буй хvмvvсд хандаж хэлэхэд ахиж битгий иймэрхvv юм ярьж бай. Бидний евег дээдэс элэнц хуланц сонсвол ямар ихээр гомдох болоо. Ямар их vнээр энэ газар шороо олдсоныг тэд бидэнд цусаараа харуулсан шvv дээ. Сайхан хvмvvстэй уулз, инээж хеер, еерийнхее чаддаг зvйлийг бvхнээс сайн хий, битгий стрессд, цэнхэр тэнгэрлvvгээ нэг харчих. Амьдрал ямар сайхан баялаг гээч…

  30. kkk says:

    Saitaa anduuraad bnoo bugs buur yankhan nuuts amragaa bichmeer bnashte ta nar tsetserkheed yadiin bvgdeeree tarkhinii turaal,idej uukhiin don bolson vkher mongolchuudaa

  31. ЗОЧИН says:

    Иш чааваас зарим нэгэн… бид хөгжөөд байгаа юм бишээ бидний эргэн тойрон улс  хөгжиж  байгаа учраас бидний идэж уух өмсөх зүүх нь урьд уетэй харьцуулахад өөрчлөгдөөд байгаа юм шдээ. бидэнд соц нийгмийн хэдэн уйлдвэр байсан одоо ч байгаа БИД ЯГ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР БОЛОХ ЯМАР ҮЙЛДВЭР НЭМЭЭД БАРЬСАН ЮМ БЭ ААН…. АРХИНЫ ХЭДЭН ҮЙЛДВЭР ӨӨР ЮУ БАЙГУУЛСАН ЮМ БЭ БИД ЮУ НЭМЖ ҮЙЛДВЭРЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ….  ЯМАР ТЭНЭГ ЮМ БЭ ХӨГЖИЖ БАЙНА ГЭНЭ ШҮҮ.  БИДЭНД ХУЖААГААС БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН АВЧИРЧ УГСАРДАГ ҮЙЛДВЭРҮҮД Л БАЙНА ШДЭЭ. 

  32. Borte Chono says:

    Зүгээрдээ нэрээр бичсэн хүнтэй санал нийлж байна.
    Монгол улс маань хөгжихгүй биш хөгжиж байгаа.
    Бидний багад ямар байлаа даа.
    Боорцог нь хүртэл олдохгүй, булаацалдаж идээд л.
    Би л лав шинэ хувцас, шинэ тоглоом авч байснаа санадаггүй юм.
    Гэрээсээ гараад хэдэн гудамны цаана чөлөөтэй явж ч болохгүй.
    Нөгөө атаман нэртэй хэдэн гарууд нь байнга мөнгө шаналгаастай.
    Гэхдээ л амьдрал тийм байна гээд гуниж гутардаггүй сайхан байж дээ.
    Ардчилал бидэнд олон сайхан зүйл авчирсан нь нь үнэн.
    Гэхдээ бас байгаа юмндаа цадаж ханадаггүй шунал гэдэг нэг муухай зүйлийг цуг аваад иржээ.
    Монголчууд хөгжихгүй байгаа бол энэ бидний буруу хандлагатай л холбоотой.
    Зөвхөн амиа боддог, амар хялбар амьдрал хайдаг, би л болж байвал бусад нь яах вэ гэдэг ийм хандлагыг хүчтэй суулгаж өгсөн байна.
    Энэ болон бусад бидний хөгжилд саад болоод байгаа хандлагуудыг өөрчилмөөр санагддаг.
    Үүнд мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гол үүрэгтэй оролцох хэрэгтэй.
    Нийгэм гэдэг бол яг үнэндээ сүрэг хонь шүү дээ.
    Хэвлэлийнхэн хаашаа тууна тийшээ явдаг.
    Гол нь зөв тийшээ залж, зөв тийшээ туумаар байгаа юм.
    Мөн хүүхдэд багаас нь зөв хандлага суулгах үр ашигтай боловсролын систем ч бас чухал.
    Хүүхэд бүрийг заавал инженер эдийн засагч, математикч болгох гэхээсээ урд зөв Монгол хүн төлөвшүүлэх, зөв иргэн төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй юм болов уу.
    Гээд.. бичээд байвал маш олон зөв зүйл нийлж байж хөгжил ирнэ.
    Унтаад өглөө сэрэхэд болор шаахайтай гүнж болдог явдал үлгэрт л байдаг байх.
    Өөрчлөлт, хөгжил нэг өдөрт ирэхгүй нь мэдээж.
    Хэн нэгэн шидтэн, мундаг засгийн газар гарч ирээд биднийг гоё болгоод өгчихнө гэж мөрөөдөх биш бид өөрсдөө л хөдөлмөрлөх хэрэгтэй.

  33. ssdx says:

    eniig bichsen hun bitgii hoshgirood baildaa.500-d myangan huntei baihdaa oorsdoo bosood irsen uu.hutsah yumaa olj hutsaldaa.

  34. nba says:

    mongol harin ch hamgiin zov helsen bna.muj bolvol taarna.saihan l amidarch bval

  35. ЗОЧИН says:

    Одоо байгаадаа сэтгэл хангалуун байгаа хумуус их байх шиг байна. Бид одоо байгаагаасаа  хэд дахин илуу сайхан амьдрах боломжоо алдсаар байгаа гэдгээ ойлгож байгаа хун байна уу. Бид урагшлаад байгаа юм шиг харагдаж байгаа ч унэндээ урсгалаараа л явж байна шдээ.  80 -90 ээд оны амьдралтай одооны амьдралаа харьцуулах нь утгаггуй шуу залуусаа.

  36. Nono says:

    ZA ZUGEEREE HUGJIISHDEE, hugjinuu hugjinu.

  37. Borte Chono says:

    Би энэ нийтлэлийг бичсэн юмаа. Зарим нэг гоё нэртэй Монгол залуус (Soyombo, Mongol гэх мэт) эх орноо ингэтлээ үзэн ядаж байгаа нь харамсалтай санагдаж байна.
    Орчлонд мөнх зүйл үгүй гэж ярьдаг. Улс орны мандах, буурах үйл явц ч бас үүнд хамаатай.
    Та нар эргээд нэг хар даа.
    Монгол улс цагтаа дэлхийн хамгийн хүчирхэг улс байсан, одоо хөгжлөөр дорой буурай улс болоод байна. Өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж байгаа улсууд дандаа л ийм байсан билүү? Үгүй биз дээ. Одоогоос 60-70_хан жилийн өмнө зарим хүмүүсийн гайхаж магатаад байдаг Солонгос, Израйль гэсэн улсууд өөрийн гэсэн төр улс ч үгүй байсан.
    100-гаадхан жилийн өмнө аварга том хятад орон хэдхэн сая Манж нарын эрхшээд байсан.
    Эртний аугаа хүчирхэг улсууд өнөөдөр хаа байна.
    Египет, Грек, Ром тэр чигтээ хүчирхэг байсаар өнөө үед ирсэн билүү?
    Үгүй биз дээ.
    Монгол улс ядуу буурай байгаа нь үнэн. Бидэнд шийдэх олон асуудал байгаа маань ч үнэн.
    Гэхдээ 100 жилийн өмнө ямар байлаа даа.
    580-хан мянган хүн амтай, хүн амын 99% нь бичиг үсэггүй, ард иргэдийн дундаж наслалт дөнгөж 20-30, хоёр талаасаа Орос, Хятадын түрэмгийлэлд өртсөн ийм улс байсан шүү дээ.
    Өвөг дээдэс маань тийм хэцүү цагт одоо өнгөрлөө дөө гээд гар хумхиад суугаагүй биз дээ.
    Хятад мундаг, бид чадахгүй гээд амиа хоохойлоод суугаад байсан бол өнөөдөр бид ингээд дэлгэцийн ард цэцэрхээд сууж байх байсан болов уу?
    Тиймээ, Монгол маань буурай байна, ядуу байна.
    Гэхдээ дэлхийн хамгийн ядуу орон бишээ.
    Биднээс долоон дор, биднээс хавьгүй ядуу өчнөөн орон байна.
    Сүүлийн 10-аадхан жилийн дотор Хойд Солонгост л гэхэд 2-3 сая хүн өлсгөлөнгөөр үхсэн гэж байна. НҮБ-ийн Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллаагаас юу гэ зарлаж байгааг сонссон уу? Яаралтай хүнсний тусламж үзүүлэхгүй бол Сомалид олон сая хүн турж үхэх гэж байна гээд. Дандаа өөрсдийгөө муу байна муухай байна гэж байхаар хааяа бас энэ талаас нь бодож байвал ямар вэ? Эх орноо муу байна гэж хараахаасаа өмнө би юу хийлээ гэж бас бодох хэрэгтэй шүү дээ.

  38. goog says:

    bid nariig bgaa tsagt hugjihgvi, odoo 1,2nastai bgaa hvvhdvvdiin ved l hugjih alhamdaa opoh bh. Manaihan setgehvi ih muutaisht ugaasaa. Amia hicheesen , archaagvi hvmvvs 90% ni . Za avgai nar bol bvr archaagvi 32-38nasnii targan avgai nar bol bvr avah ymgvi.

  39. Зүгээрдээ says:

    МАШ САЙХАН БИЧЖЭЭ ҮНЭН ШҮҮ ГЭХДЭЭ ЯАХ ВЭ БИД МУНГИНААД Ч ГЭСЭН УРАГШИЛЖИЛ БАЙНА 70 ЖИЛ БУРУУ ЗАМААР БУСДЫН БАРЛАГ БООЛ БОЛЖ ӨНГӨТЭЙ ӨӨДТЭЙГЭЭ УСТГУУЛСАН ЮМ ЧИНЬ АРГАГҮЙ Ч БИЗ БИД ӨӨДРӨГ БАЙХ ЁСТОЙ САЙН ТАЛААС НЬ ХАРДАГ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ БАЙХАД БОЛНОО ОДООГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭНИЙ ДАН ХАР БАРААНААР БИШ ЯДАЖ ӨӨРИЙГӨӨ ХАРЬЦУУЛЖ НЭГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ ХҮН БОЛГОН ДЭЭШИЛСЭН БАЙГАА ШҮҮ ХЭЗЭЭ БИД ИЙМ САЙХАН ХООЛ ИДДЭГ БАЙЛАА ХЭЗЭЭ МОНГОЛ ХҮН ШИНЭ МАШИН УНАЖ БАЙЛАА МОНГОЛ ХҮН ХЭЗЭЭ ИЙМ САЙХАН ОРОН СУУЦАНД АМЬДАРДАГ БАЙЛАА ХЭЗЭЭ БИД ОНГОЦНЫ ИЙМ НИСЛЭГҮҮДТЭЙ БАЙЛАА ХЭЗЭЭ МОНГОЛ ХҮН ГАДААД РУУ АЯЛЖ БАЙЛАА ХЭЗЭЭ МОНГОЛ ХҮН ИЙМ САЙХАН ХУВЦАС ХУНАР ӨМСӨЖ БАЙЛАА ГЭЭД ҮЗВЭЛ ДЭЭШИЛСЭН ЮМ ИХ БИЙ ХАР БАРААНААР ХАРААД БАЙВАЛ МОНГОЛ БАЙТУГАЙ ШҮТЭЭД БАЙГАА БҮХ УЛСАД ЧИНЬ БАРААН ЗҮЙЛ БАЙГАА

  40. ЗОЧИН says:

    НҮҮДЭЛ ДААХГҮЙ ХЭДЭН МОНГОЛЧУУД НЬ НУТГАА САХИЖ ҮЛДСЭН ГЭДЭГ ҮНЭН ШҮҮ. 2,8 хан  САЯ ХҮНИЙГ ХАНГАЛТТАЙ САЙХАН АМЬДРУУЛЖ  БОЛНО ШДЭЭ УГ НЬ. ИЙМХЭН ЗУЙЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЧАДВАРГҮЙ УЛС ТӨРЧИДӨӨС  ГАНЦ БОЛЖ БАЙНА ДАА. БИД ХӨГШИРСӨӨР ….ХАЙРАН ЦАГ ХУГАЦАА МИНУ.

  41. MglausCom says:

    Singapore solongos kazakstan za baigee gehed dainii daraah jpniig harahaar l naidvar tasrahgui shuu 

  42. Monroe says:

    mongol hugjihguiee. uygaar yaj ch hugjih bileedee. utaanaasaa ch salahgui, uvchin zovlongoosoo ch salahgui

  43. Mongol says:

    vkhsen khatsan vlgeriin baatar Chinges gej soliorokhoo bolimoor yum
    Mongolchuud ugaasa tor barikh chadvar oyunii potentsialgvi khvmvvs Khyatad Solongos Japanii muj bolvol ted nar khogjvvlj magadgvi oor garts baikhgvi

  44. SOYOMBO says:

    Үнэхээр Монгол улс хэзээ ч хөгжихгүй ээ. Чингис хаан, хөх толбо гэж ярихаас цаашгүй улс. Яаж ч хичээгээд үнэндээл хөгжихгүй. Хүлээн  зөвшөөрцгөө.

  45. Borte Chono says:

    Зовлон тоочсон хүнийг эр хүн гэдэггүй, түүнийг ярьж биш сөрж туулдаг юм.
    Манлайбаатар Дамдинсүрэн

  46. MM says:

    Эд хөрөнгөтэй элбэг дэлбэг амьдарч байгаа ч шунал нь хязгааргүй болохоор улам ихийг олж улам баяжихын төлөө улс төрд орж эрх мэдэлтэй болмогцоо газар нутаг, улс орныхоо эрх ашгийг гадныханд арилжаад дууслаа шүү дээ. Өөрсдөө ирээдүйд энэ нутагтаа амьдардаггүй юмаа гэхэд үр хойчоо боддоггүй л юм байхдаа.Эсвэл үр хойчоо бүгдийг хуу хамаад гадаадад дүрвэн зайлах санаатай хүмүүс төр бариад байна уу.

  47. mongolman says:

    Манай ихэнх залуучууд орох орон машин тэрэг тэгээд хүүхэн шуухан л бодох юм хүүхнүүд нь сайхан хувцас баян залуу бөөн мөнгө л бодох юм даа хөөрхий бүр үсрээд гадагшаа гарч боолын хөдөлмөр эрхлэх, бүсгүйчүүд нь баян гадаадтай суух тэгээд мөрөөдөл нь дуусаа. Ийм мөрөөдөлтэй яаж хол явах юм бэ цанаа чинь гадны залуус ангараг гариг дээр очиж амьдрах анхны колоничлогч болохоор Apple Samsung гм-н захирал болохоор өрсөлдөж байна. Яаж оргүй хоосноос оосоргүй баян болох тухай мөрөөдөж мөрөөдөлдөө хүрэхээр зүтгэж байна цаана чинь тэгэхэд хар эрт гэр бүл болж тоглоод эцэггүй хүүхэдээ ээж ааваараа тэжээлгэж, эрийн цээнд хүрээгүй байж эхнэр аваад өөрийгөө үр хүүхэд эхнэртэйгээ эцэг эхээрээ тэжээлгэж байх ч гэж дээ. Том мөрөөдлөөс том ашиг унадаг, жижиг мөрөөдлөөс жижигхэн жимс л урганадаа.

  48. bek says:

    hogjihgui ee.haana hooson zarah gazar bna gehees ertnii ovgod shig gazar nutgiin toloo temtseh bish.odoo ongorson

  49. ZOCHIN says:

    Зөв зүйлийг хөндөж сайн бичсэн байна шүү. Хувь хүн өөрийгөө хөгжүүлэхгүй байгаа нь үнэхээр эмгэнэлтэй санагддаг. Улс эх оны хөгжилд цэцэглэлд хувь нэмэр оруулах хүчтэй, оюунлаг , бүтээлч залуусаа дэмжээд энэ ялзарсан улс орныг мөсөн муу цэвэрлэх юмсан. Мэдээж манайх шиг чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй улсад / бусад улстай харицуулахад/ гадаад хүчин зүйл зөндөө байгаа. Их гүрнүүдийн савраас яаж гарах вэ гэдэг л хамгийн асуудалтай байгаам даа.

  50. Mongol hun says:

    Mongol uls hugjih hurtel nileed hugatsaa shaardagdah bhaa. uchir ni bid bugdeeree yaduu bna, avch bgaa tsalin ni amjirgaandaa hurdeg bolood ehlenguut humuus ayandaa namduu taivan, zuvhun uuriiguu bish busdiig boddog boldog. Yaduu bgaa hun busdiig bodoj chadahgui shuu dee. Amidraldaa setgel hangaluun bolood ireheer ayandaa l yos zuitei, soyoltoi, deg juramtai, bolohiin deer alban tushaal geh metiin hoinoos huutsulduhuu bolij, ajlaa sain hiihiig hicheeh boloh bh.

  51. ddd says:

    Yos zuig deedleed, deg juramaa saijruulchuul Mongol hugjinu oooo. Turd yos zuitei tushmed olshirvol uls oron shal uur bolno. Daanch odoo bol hulgai l hiih ej turd orj baina shd ee. 

  52. ello says:

    PXAXAXA UNENDEE ARAIL DENDUU HOTSROGDOJ BGAA SHUU … TSAG UETEIGEE HOL NIILUULNE HUGJIJ BOLOVRSOH HEREGTEI BHAD MONGOLCHUUD ZALHUU HUMUUS TOM SETGE TOM HAR GEEL BGAAM TARHIA HUGJUULEHEE MDEHGUI …..

  53. Zaluu 31 says:

    Mongol uls ugaasaa hugjihguiee. Odoo baigaa n hanatsan hugjil n. Humuusiin archaagui uzel bodol, huniig ashiglah gesen uudgui zangaaraa hezee ch hol yavahgui. Erchuud n uls tur, uul uurhain litsenz yarina. Huuhnuud n brand yarina. 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.