ТАНИХГҮЙ ҮР ЧИНЬ ТАНЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ, ААВ АА

93ba59459a0b9ad6big

Хоёр уушгиндаа хүнд хэлбэрийн хатгаатай эмнэлэгт ирсэн нэг сартай бяцхан охин ээжийнхээ хамт орцны жижүүрийн давчуу амбаарт мэндэлснээсээ хойш амьдарчээ. Эмч энэ охинд  шаардлагатай эмийг гаднаас авчруул гэхэд нь “Манай нөхөр ажлаа тараад орой авчирна” гэж ээж нь хэлсээр гурван өдрийг өнгөрөөв. Эцэст нь хөөрхий эмэгтэй хамт хэвтэж байсан бүсгүйд эм авчирч өгөх нөхөр байтугай эргэж ирэх хамаатан садангүй болохоо ярьжээ.  Тэрээр хоёр ч удаа гэрлэж гурав дахь хүүхдээ төрүүлсэн нь энэ.  Хоёр томыгоо асрамжийн газарт өгсөн. Охиноо ч мөн өгөх бодолтой байгаа гэнэ. Өөрөө ажил хийж орон гэртэй болчихвол хүүхдүүдээ авна даа гэх. Анхны нөхөр нь архи ууж агсам тавих тул аргагүйн эрхэнд хоёр тийш болж. Харин удаах нь хөл хүнд байхад орхиод явжээ.  Зүрх зүсэгдэм сонстох авч ийм зовлонт бүсгүй  ганц нэгээр дуусахгүй нь өнөөгийн нийгмийн үнэн төрх болов.  Төрөлт жил ирэх тусам 10 орчим хувиар нэмэгдэж  манай улс удахгүй гурван сая дахь иргэнээ өлгийдөх нь гэхийг баярын мэдээ болгон авч, төрөөгүй хүүхдэд төмөр өлгий зэхэв гэгчээр мөнгө хүртэл амласан.  

Хүсэн хүлээсэн гурван сая дахь иргэд маань хэвлийд байхаасаа хүчирхийлэлд өртөж, өнчрөлийн зовлон амсчих вий гэх айдас хэнд ч бодогдсонгүй. Харамсалтай нь, өнөөдөр өрх толгойлсон эмэгтэй манай улсад албан бус эх сурвалжаар 100 мянга даваад байгаа бол тэдний гар дээр 400 мянга орчим хүүхэд өсч торниж байна. Орь ганцаараа хүүхдээ тээж, төрүүлээд өсгөнө гэдэг амаргүй даваа. Адаглаад л хүүхэд өвдчихвөл эмэнд гүйгээд өгөх, ээлжилж элгэндээ тэврээд эдгээгээд өгөх эцгийн сэтгэл юу юунаас илүү үгүйлэгдэх нь гарцаагүй. Бие давхар, нялх биетэй ээжүүд ажил хийх боломжгүй тул эдийн засгийн хувьд нэг хэсэгтээ л нам сууна. Ядаж байхад хүүхдийн эм тариа живх хувцас, сүү гээд  мөнгөний асуудалд өдөр бүр шанална. Ийм байдалд хүргэсэн эцэг нь харин үртэй гэдгээ ч мартан өөр бүсгүйг хүзүүдэх нь олонтаа.

Гэр бүлийн тухай хуулийн дагуу хүүхдийн эцгээс цалингийн тодорхой хувийг нь тэтгэмж болгон авч болох ч эмэгтэйчүүдийн 80 орчим хувь нь ямар нэг шалтгаанаар ийм тэтгэмж авч чаддаггүй байх юм. Арга ч үгүй биз. Нялх хүүхэдтэй хүн шүүх цагдаагаар нэхэмжлэл гаргаад явахад нэгдүгээрт цаг завгүй, хоёрдоод хэл ам хийхээс ч жийрхэнэ. Эцгээс нь мөнгө нэхэмжилж амьжиргаандаа зарцуулъя гэхэд “Хүүхдэд минь муу юм тохиолдвол яана” гэх нь ч бий. Дааж давшгүй ачааг нуруундаа үүрч үр хүүхдээ гэх эхийн сэтгэлээр элгээ дэвтээж яваа эдгээр бүсгүйн 80 гаруй хувь нь ядуу, үүний дотор 20 орчим хувь нь нэн ядуу амьдарч байна.

Ээжүүдэд зориулсан цахим группт эцэггүй хүүхдээ өсгөх гэж зовж буй бүсгүйчүүдийн бичвэр хэд хэд байх юм. Хоёр сартай хүүхэдтэйгээ Сар шинийн баяраар эгчийнхээ гэрт байсан тухайгаа нэг ээж бичжээ.  Баяраар аав ээжийнхээ нүүрийг улалзуулахгүй гэсэндээ, хүүхдийн чинь аав хаана байгаа юм бэ гэх хамаатан садны асуултаас бултсандаа тэр гэнэ.  Улс даяараа баярлаж байхад үрээ тэврээд гуниглах… Өөр нэг  бүсгүй жирэмсэн байхдаа найз залуугаасаа салж хүүхдээ хоёр нас хүртэл нь ганцаараа өсгөжээ.  “Түрээсийн байранд амьдардаг болохоор амьдрал хүнд байна. Хүүхдийнхээ эцгээс мөнгө гуйсан нь дээр үү эсвэл ганцаараа  гүрийсээр байх уу“ гэх асуулт тавьсан байх юм.  Энэ бүхнийг эргэ­цүүлбэл  жилд мэндэлж буй 70 орчим мянган хүүхдийн хэдийг нь элэг бүтэн амьдрал тосоо бол. Санаснаас их тоо ч гарч мэднэ.

Эмэгтэй хүн сөхөрч унахад эх орон дагаад унах­гүй яах билээ. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тухай дээдчүүл олонтаа ярьж, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын тоо ч  талийж өгсөн. Харамсалтай нь үр дүн өөрчлөлт алга.  Төрөөс тэтгэмж тусламж өгнө гэхээсээ илүүтэй хүүхдийн эцэгтэй хатуухан хариуцлага тооцдог тогтолцоог бий болговол зүгээрсэн. Гэр бүлийн тухай хуулиар бус хүчирхийллийн эсрэг хуулиар шийтгэж яагаад болохгүй гэж. Эх үр хоёрыг эдийн засаг, эрүүл мэндийн хүнд дарамтад оруулж, ирээдүйг нь харанхуйлсан тэр хүн хүчирхийлэгч биш гэж үү.  Эр хүн бүр орхиод гарсан үр хүүхэд надад бий бил үү,  хөл хүнд байхад нь хаяад явсан найз бүсгүй бий бил үү гэж боддог болтол дорвитой хөдөлгөөн өрнүүлж яагаад болохгүй гэж.

Өнөөдөр сайхан амьдарч үр хүүхдээ хайрлан жаргаж суугаа байж болох ч үлдээгээд явсан өөдсийн чинээ үр чинь өөр нэг газар бий бил үү, бодоорой.

Эцэст нь “Аав аа та намайг, би ч таныг танихгүй ээ. Гэхдээ л үгүйлэх юм таныгаа” гэх цөөн үгийг олон мянган хүүхдийн өмнөөс аав нарт нь илгээе.  Айлын хүүхдүүд аавдаа эрхэлж байгааг хараад  харцанд нь гайхашрал атаархал бас гуниг дүүрээд ирэх тэр хүүхдийн аав нь та биш биз.

Г.Болортунгалаг

Эх сурвалж: www.assa.mn

17 Comments

  1. 2 taltai asuudal says:

    iim asuudal bgaa ni uneen, gehdee manai niigemd het neg taliig barij buh asuudald erchuudiig buruutgaad baih yum. Aash avir, shunal, heruul, hardaltiig ni tevchih argagui emegtei hunentseruud, hadmuud mash ih bna shuu dee tsaana chin. Nasaaraa hereldej, zodoldoj, doromjluulj amidrah uu amgalan taivan, heruulgui amidrah uu gedgee buh hun bodoh bh l daa.

    Mun huuli, \shuuhiin baiguullaguud ch uund buruutai, Ted hen buruutai, hen sanhuugiin chadamjtai, chadamjgui, yos surtahuunii asuudaltai ve gedgiig hargalzahguigeer, huuhdiig zuvhun ehed ni uldeedeg ni iim asuudal uusehed nuluulj bgaa shd. Yos surtahuunii bolood huuhed usguj chadah orlogo geh met bval huuhdiig hend ni ch uldeedeg bval ter chin zuv shiidver bno shd. ingeegui bj buh niigmeeree heden erchuudiig mini mun ch ih zovooj bna daa. bi lav ehner avahaas aidag.

  2. Mgliet says:

    Хорин насныхаа босгон дээр золгон уулзаж танилцсан
    Хонгорхон зүрхээрээ анх хайрын бал амталсан
    Хүүгийн аав, эрхэм хүн таныг
    Хүндэтгэн дурсаж энэхүү захидлыг бичиж байна.
    Өнөөдөр хүү чинь арван найм хүрч
    Өөртэй чинь адилхан, ханхар эр болжээ
    Эх орондоо тангараг өргөн цэрэгт мордож
    Эрийн цээнд хүрч алсын моринд дөрөөлөв
    Яг л энэ өдөр чамайг би дурсаж
    Янаг сэтгэлийн хайраар цалгиж явснаа санаж
    Залуугийн чинь царайтай ав адилхан хүүгээ харж
    Захидал бичиж суунаа, хүүгийн аав чамдаа!
    Хоёр даалимбан дээлнээс өөр сольж өмсөх хувцасгүй
    Хоногтоо л ганцхан олддог “лавшаанаас” өөр хоолгүй
    Хотын нэгэн дүүрэгт ядуухан оюутны амьдрал
    Хомсхон байсан цагт, чи намайг орхиж
    Гэрээр дүүрэн хивстэй баян айлын охиныг
    Гэргий болгож аваад алс нүүж билээ
    Гэм зэмгүй мөртлөө бөөн гуниг өвөрлөсөөр
    Гэнэтхэн бид хоёр хаягдан үлдэж билээ
    ”0пель” дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуурч
    Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи!
    Одоо түүнээс хойш сар жил өнгөрөн
    Орчлон дэлхий эргэсээр олон намрыг үджээ
    Энэ олон жилд хүүгээ чи эргээгүй ээ!
    Энхрий бяцхан түүнийхээ турьхан биеийг тэврээгүй ээ
    Элэг нь эмтэрсэн үрийнхээ уйлан гунихыг үзээгүй ээ
    Эцгээ гэж дуудах шингэн дуугий нь сонсоогүй ээ
    Анх чамайг явахад гуравхан настай байсан ч
    Ааваа гэж үгүйлсээр арван хэдэн жил болов
    Аавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрч
    Арван таван намартай аанай бас золгов
    Хүнийх болон одож, сэтгэл буруулсан чамд
    Хүү чинь саналаа гэж, хэлж би зүрхлээгүй ээ!
    Хүүхнүүд шиг бас мөнгө горилон заалдаж
    Хөөрхий чамайг зовоож, нэхэл дагал болоогүй ээ!
    Сайхан амраг хувирдгийг зүрхээрээ тэгэхэд амсаж
    Сартай шөнөдөө нойргүй уйлан суудаг байлаа
    Салаа замын уртад цөхрөн хүлээж суугаад
    Санаа бодол үймрэн дэн дун явдаг байлаа.
    Yүрийн цолмон шиг гоо сайхан бүсгүйтэй ханилсан гэж
    Yеийн хүүхнүүд ярихад, атаархан хорсож байгаагүй ээ
    Yйлээ дагасан сэтгэлдээ гуниг зовлон тээж
    Yрээ гэсэн хайраар хүүгээ л гэж явлаа.
    Хэдэн хүүхнээс салсан гэж олны яриа сонсоод
    Хэлтгий гишгэсэн чамайг өрөвдөн санадаг байлаа
    Хээнцэр ганган юманд нүд хууртсаныг чинь бодоод
    Хэвтэртээ хүртэл би гомдон уйлдаг байлаа
    Хүний сайхан аавууд үрээ хөтлөн явахад
    Миний бяцхан хүү ганцаараа торойн гүйж
    Сайн хүн болно гэж ээждээ эрхлэн хэлээд
    Сургуулийнхаа зүг, уруу царайтай алхдаг байлаа.
    Бид хоёрын амьдралыг хэзээ ч чи мэдээгүй болохоор
    Бие сэтгэлээ барьж өдий хүрсэн ч гэсэн
    Орчлонд эр хүн болсон хүүгээрээ бахархаж
    Одоо би чамд сүүлчийн зурвас бичиж байна.
    Эргэн санах нас
    Хөгжилтэй сайхан хотын төвийн нэгэн дүүрэгт
    Хөөрхөн бор гэр дандаа л галтай байдагсан
    Аавын хийсэн хоолыг чи бид хоёр
    Амтархан идэж суудагсан, санаж байна уу, чи?
    Гурван есийн жаварт хөвөнтэй цамцтай гүйж
    Гудиггүй бас чи, намайг гарахыг хүлээж
    Давтлага тарав уу үгүй юу хоёулаа хөтлөлцөн явж
    Дандаа л чи надтай тоглон эрхэлдэг байсаан
    Хаврын сүүлч болоход сургууль маань ч тарж
    Хаа хол газраас мориор чи ирж,
    Ээж аав хоёр ч баяр хөөр болж
    Элэг бүтэн жаргалын сайхан бүхнийг амсаж
    Хос морьд унан сумын наадамд давхиж,
    Хоолтын өндөр даваагаар уралдан гарч байсан
    Хосгүй сайхан дуртгал зүрхнээс минь гараагүйг
    Холдож одсон чи минь эргэж нэг санаарай!
    Залуу насныхаа хайрыг энэхүү орчлонд амталж
    Жаргал гэдгийг үзсэн ид хорин насандаа
    Сайхан хүүтэй болж хөөр баяраар дүүрэн
    Цайлж суусан шүү дээ, тэр нэгэн өдөр!
    Хүний орчлон тэгэхэд хүй их жаргалаа
    Хүслээр учирсан надад, харамгүй өгсөн мөртлөө
    Ямар гуниг зүрхэнд минь орхиж
    Яасан билээ дээ, чи минь
    Хорин насны минь босгонд дэндүү жаргал хайрлаад
    Хожим нь харин намайг гэнэдүүлж их хуурсан
    Хорвоогийн энэхэн амьдрал эрээнтэй бараантай гэдгийг
    Хожимдсон ч гэсэн чамд эргэн яримаар байна…
    Хүний эдлэх жаргалыг амсана хэмээн итгэж
    Хүж их дэлхийн дов сондуултай амьдралыг
    Хөнгөн залуу нас минь ухаарч гүйцээгүй байжээ
    Анхны ариун хайрын онгон охийг амталж
    Алаг үр тэвэрсэндээ сэтгэл өегшин сууж
    Аав нь үрээ орхидог гэж зүүдлээгүй явсан
    Анхил залуу нас минь эргэж ирэхгүй одсон ч
    Эмзэглэн уярах зүрхний үнэн үгийг хэлж
    Энэ л нэгэн захидлыг өмнө чинь би дэлгэе!

  3. Mgliet says:

    Хорин насныхаа босгон дээр золгон уулзаж танилцсан
    Хонгорхон зүрхээрээ анх хайрын бал амталсан
    Хүүгийн аав, эрхэм хүн таныг
    Хүндэтгэн дурсаж энэхүү захидлыг бичиж байна.
    Өнөөдөр хүү чинь арван найм хүрч
    Өөртэй чинь адилхан, ханхар эр болжээ
    Эх орондоо тангараг өргөн цэрэгт мордож
    Эрийн цээнд хүрч алсын моринд дөрөөлөв
    Яг л энэ өдөр чамайг би дурсаж
    Янаг сэтгэлийн хайраар цалгиж явснаа санаж
    Залуугийн чинь царайтай ав адилхан хүүгээ харж
    Захидал бичиж суунаа, хүүгийн аав чамдаа!

    Хоёр даалимбан дээлнээс өөр сольж өмсөх хувцасгүй
    Хоногтоо л ганцхан олддог “лавшаанаас” өөр хоолгүй
    Хотын нэгэн дүүрэгт ядуухан оюутны амьдрал
    Хомсхон байсан цагт, чи намайг орхиж
    Гэрээр дүүрэн хивстэй баян айлын охиныг
    Гэргий болгож аваад алс нүүж билээ
    Гэм зэмгүй мөртлөө бөөн гуниг өвөрлөсөөр
    Гэнэтхэн бид хоёр хаягдан үлдэж билээ

    ”0пель” дугуйны дөрөөнөөс чарлан чарлан зуурч
    Ойчиж хоцорсон хүүгээ санаж байна уу чи!
    Одоо түүнээс хойш сар жил өнгөрөн
    Орчлон дэлхий эргэсээр олон намрыг үджээ
    Энэ олон жилд хүүгээ чи эргээгүй ээ!
    Энхрий бяцхан түүнийхээ турьхан биеийг тэврээгүй ээ
    Элэг нь эмтэрсэн үрийнхээ уйлан гунихыг үзээгүй ээ
    Эцгээ гэж дуудах шингэн дуугий нь сонсоогүй ээ
    Анх чамайг явахад гуравхан настай байсан ч
    Ааваа гэж үгүйлсээр арван хэдэн жил болов

    Аавын зай гэрийн хойморт ханхайн эзгүйрч
    Арван таван намартай аанай бас золгов
    Хүнийх болон одож, сэтгэл буруулсан чамд
    Хүү чинь саналаа гэж, хэлж би зүрхлээгүй ээ!
    Хүүхнүүд шиг бас мөнгө горилон заалдаж
    Хөөрхий чамайг зовоож, нэхэл дагал болоогүй ээ!
    Сайхан амраг хувирдгийг зүрхээрээ тэгэхэд амсаж
    Сартай шөнөдөө нойргүй уйлан суудаг байлаа
    Салаа замын уртад цөхрөн хүлээж суугаад
    Санаа бодол үймрэн дэн дун явдаг байлаа.

    Yүрийн цолмон шиг гоо сайхан бүсгүйтэй ханилсан гэж
    Yеийн хүүхнүүд ярихад, атаархан хорсож байгаагүй ээ
    Yйлээ дагасан сэтгэлдээ гуниг зовлон тээж
    Yрээ гэсэн хайраар хүүгээ л гэж явлаа.
    Хэдэн хүүхнээс салсан гэж олны яриа сонсоод
    Хэлтгий гишгэсэн чамайг өрөвдөн санадаг байлаа
    Хээнцэр ганган юманд нүд хууртсаныг чинь бодоод
    Хэвтэртээ хүртэл би гомдон уйлдаг байлаа
    Хүний сайхан аавууд үрээ хөтлөн явахад
    Миний бяцхан хүү ганцаараа торойн гүйж
    Сайн хүн болно гэж ээждээ эрхлэн хэлээд
    Сургуулийнхаа зүг, уруу царайтай алхдаг байлаа.

    Бид хоёрын амьдралыг хэзээ ч чи мэдээгүй болохоор
    Бие сэтгэлээ барьж өдий хүрсэн ч гэсэн
    Орчлонд эр хүн болсон хүүгээрээ бахархаж
    Одоо би чамд сүүлчийн зурвас бичиж байна.

    Эргэн санах нас
    Хөгжилтэй сайхан хотын төвийн нэгэн дүүрэгт
    Хөөрхөн бор гэр дандаа л галтай байдагсан
    Аавын хийсэн хоолыг чи бид хоёр
    Амтархан идэж суудагсан, санаж байна уу, чи?
    Гурван есийн жаварт хөвөнтэй цамцтай гүйж
    Гудиггүй бас чи, намайг гарахыг хүлээж
    Давтлага тарав уу үгүй юу хоёулаа хөтлөлцөн явж
    Дандаа л чи надтай тоглон эрхэлдэг байсаан!

    Хаврын сүүлч болоход сургууль маань ч тарж
    Хаа хол газраас мориор чи ирж,
    Ээж аав хоёр ч баяр хөөр болж
    Элэг бүтэн жаргалын сайхан бүхнийг амсаж
    Хос морьд унан сумын наадамд давхиж,
    Хоолтын өндөр даваагаар уралдан гарч байсан
    Хосгүй сайхан дуртгал зүрхнээс минь гараагүйг
    Холдож одсон чи минь эргэж нэг санаарай!

    Залуу насныхаа хайрыг энэхүү орчлонд амталж
    Жаргал гэдгийг үзсэн ид хорин насандаа
    Сайхан хүүтэй болж хөөр баяраар дүүрэн
    Цайлж суусан шүү дээ, тэр нэгэн өдөр!
    Хүний орчлон тэгэхэд хүй их жаргалаа
    Хүслээр учирсан надад, харамгүй өгсөн мөртлөө
    Ямар гуниг зүрхэнд минь орхиж
    Яасан билээ дээ, чи минь!

    Хорин насны минь босгонд дэндүү жаргал хайрлаад
    Хожим нь харин намайг гэнэдүүлж их хуурсан
    Хорвоогийн энэхэн амьдрал эрээнтэй бараантай гэдгийг
    Хожимдсон ч гэсэн чамд эргэн яримаар байна…
    Хүний эдлэх жаргалыг амсана хэмээн итгэж
    Хүж их дэлхийн дов сондуултай амьдралыг
    Хөнгөн залуу нас минь ухаарч гүйцээгүй байжээ
    Анхны ариун хайрын онгон охийг амталж
    Алаг үр тэвэрсэндээ сэтгэл өегшин сууж
    Аав нь үрээ орхидог гэж зүүдлээгүй явсан
    Анхил залуу нас минь эргэж ирэхгүй одсон ч
    Эмзэглэн уярах зүрхний үнэн үгийг хэлж
    Энэ л нэгэн захидлыг өмнө чинь би дэлгэе!

  4. hhhm says:

    buur setgel owdchiloo…. yagaad sex hiihdee hamgaalt hergeldegguin be!! yagaad heseghen zuuriin setgel hodlolliig hair gej yarij anduurj,yagaad alban yosoor gerleltee batluulaagui,hurim hiigeegui, gerleh sanal awaagui bj huuhed gargadag yum bee!! yagaad zowhon ooriigoo bodood ter yugaa ch medehgui nyalh amitang yaduu, onchin,zowlon dund toruuldiin be…….???emegtei hun hair gej yarihaasaa omno  ireeguid toruuleh ur huuhdiinhee amidral az jargalig ehleed bodoh yostoin bishuu…..emegtei hun goy gutal goy huwtsas saihar hair dulaan bair unah unaa ene buhniig husdeg bizde  huuhed ch gesen hun goy huwtsas omsoj amttan idej goy togloomoor togloh yostoi …………hen negnii hair gej anduursan hedhen sariin setgel hodloloosoo bolj  buhel buten hun ene horwood awchirj bitgii  zowoogooch ……..  er hun yahaw hezee ch iim yum bodoggui bodoh oyun uhaan ch bhgui humuus zowhon onoodor, bodit orchindoo l amidardag……………

  5. Mzaluu says:

    Эрэн сурвалжилж байна гээд зургийг нь тавьсан зарлал Америкад нийтийн тээврийн буудал энэ тэр газруудад зөндөө байдаг, хүнд гэмт хэрэгтнээсээ илүү хүүхдийнхээ тэтгэвэрээ төлөөгүй нөхдүүд маш их. Нэг танил америк маань эхнэр хүүхдээсээ салсан биш амьдрал нь там болсон тухайгаа ярьж байсан нь санаанд орчлоо. Шүүхээс цалингийнх нь хувиар тэтгэмж тогтоодог юм билээ, мань хүний бараг 60% иар тогтоосон болохоор хамаг мөнгө нь яваад өгдөг болохоор 2 ажил хийдэг гэхдээ нэг нь мань мэттэй адил хараар ажилладаг тул цалингаа өөртөө үлдээдэг гэх мэт ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болсон тухайгаа үглэж, харааж гарсан юмдаг. Тэтгэмжээ төлөхгүй л бол аваачаад л хорьчихдог юм билээ. Энэнтэй харьцуулбал энд тэнд хүүхэд хийгч нар, энд тэнд эхнэр авдаг , хаядаг хариуцлага гэж мэддэггүй хүнд гаруудын хувьд Монгол улс жаргалын орон шүү дээ. Хүүхдээ бараг сайн дураараа эргэж тойрч мөнгө өгвөл их сайн хүн болоод байгаа муу хайшаа юм. Жинхэнэдээ бол хүүхдийнхээ төлөө 18 хүртэл нь хуруу хумсаа барах ёстой юм, тэгж чадахгүй бол шоронд сууж үнэгүй хөдөлмөр эрхлээд дахиж далчигнаж чадахгүй болтлоо тархи руугаа шаах ёстой юм. Гэхдээ манайд бол тамхи хамаагүй газар татахгүй за үсрээд архи хамаагүй зарж, уухгүй л бол эхнэр хүүхдээ хаях нь нэг их нэн тэргүүний шийдэх ёстой асуудал биш юм байх ооо.

  6. zaza says:

    Onoogiin niigemd uneheer tulgamdsan asuudal baina. Ger buliin huulindaa oorchlolt oruulmaar yum! Araar tavisan nuhurt tom hariutslaga tootsdog boloh heregtei. Hamgiin gol n huuhed hohirch ulddeg. Suuliin ved zaluuchuud hariutslagagui baidlaasaa bolj gool aldaj, tuuneesee bolood suuh shiidver garch, neg negniigee taniagui 2 hun ger bul bolj udalgui salj sarnih yavdal mash ih garch baina!

  7. Чимгээ says:

    Эцэг хүний үүргээ умартдаг эрчүүдэд зориулсан , хариуцлага тооцсон хууль гаргах нь зүгээр юм шиг санагдчихлаа. Мэдрэл нь хэвийн л бол би энэ хүүхэнтэй амьдрахгүйгээс хойш хүүхэд хийчихвий гэж бэлгэвчээ хэрэглэж заншаагүй, тэгээд дээр нь бүсгүйгээ дургүйцэхээр нь шахамдуулсаар байгаад зөвшөөрүүлдэг , эргээд хариуцлага хүлээдэггүй залуус их байна шүү дээ. Энэ сайт руу дандаа ийм хүүхэд төрүүлэхээс өөр аргагүйд хүрсэн, төрүүлчихсэн бүсгүйчүүд ханддаг бичдэг. Тэгэхээр ХУУЛЬ хэрэгтэй байна. Хуулиар зохицуулахаас аргагүйд хүрчээ гэж бодогдож байна даа. Зарим залуучуудын хүүхдүүд нь зэрэг төрж байдаг гэж зөндөө л яригдаж байхыг сонссон. Хаана хаана аа бодолцмоор юм. Гээндээ бол гоондоо гэж хүүхнүүд ч гэсэн чанарыг нь сайн таниагүй байж, хөл алдаж гүйгээл, тэрэн дээр нь нөгөө залуу нь тоглолт хийгээл. тэгээл ЭЦЭГГҮЙ хүүхдүүд төрсөөр л… Маш эмх замбараагүй байна, манай үеийнхэн.

  8. hi says:

    hi! Ene niigemd chini er em geltgui yalgaagui turuulsen uree hayaad yavdag bolchihson yum bish uu? Yahav niit massiig ni yarival erchuud ih baij boloh yum daa! Gehdee er hun diilenhdee ehneree tegj ingej yavlaa geed naiz nuhud bolon busdad delgeed baidagui sh dee! … Etsest ni helhed etseg eh boloh amarhaan eej aav baih hetsuu gedegiig l er em yalgaagui oilgoj amidraasai gej bodnom!!!

  9. MglausCom says:

    Usvur nasniihand ur huuhedtei boloh talaar ur hundult uyerhel hamgaalah heregsel ur dagavar geed uchnuun sedveer hicheel orj medeeleljuuleh l heregtei bn da
    Hamgaalaltgui l havitacgaahaa bodohyn beltgel heregtei

  10. tsus tever baihiig ohid busguichuud medtugee says:

    manai huuhenuud bas bolohgui bnaa,hunee sain tanij medeegui bj yu yugui huuhedtei bolchihdog tegeed nuguuh ni hayad yavahaar dahiad neg yumtai orootsoldood dahiad l huuhedtei hotsordog ene bol erchuud bish emegteichuudiin buruu. henii huuhdiig hezee haana yaj turuuleh uu gedegee meddeg bh yostoi.hatuu bolovch ene bol uneheer unen. za yahav yu ch medehgui huuhedeeree shahuu neg zaluud huurtagdaad huuhedtei bolson bol uur hereg,gevch neg ni huuhedtei bolgood hayad yavchihaad bhad daraagiinhaa huntei taniltsaad muu huuhedtei aavtai bolgomoor bna gej uursdiiguu umuurdug,ene bol mash buruu zuil shuu,tsus ariun bhiig ems ohid medtuge gedeg chini yag yas yuman deeree henii huuhdiig hezee haana yaj turuuleh uu gedegee med gesen uvgudiin surgaali gej bi boddog. bi uuruu emegtei hun ch gesen mongoloor neg nuhurtuu esvel huuhdiinhee etsegt hayagdaj zovsonoo gaihsan huuhnuud bna,gevch jinhene hohirogch bol huuhed bdag yum.

  11. d says:

    Tiim shu manai mongolin ger buliin huuli unher sul ndd uneher gomdoltoi bdg anh nz zaluutaiga taniltsad 7 jil ongorchee.3n jiliin omno jiremsen bolj suuh barih dre tulj eej aaw ber guigad neg gert orson nadtai amidrah hugatsanda neg ch udaa ajil hgeegui arhi dars uuj huuhen shuhantai orooltsoldoh bolson .argaa barj yaj nasara ingej amidrah u gd salsan .huuge daguulad herendee hichej amirah gj hichesen ajil hiij olson mumgu mini amidrald hurch yadan huugee daguulad ajildaa ywna anharal bolgoomjguigese bolj huugee 10tsagiin dotor ew eruul huugee uhej bhiin oorin nuder harsan oorigo zuhej uhmer bn .eejige bdood tsj bn da odoo ter ali hediin nmg jiremsen bhd ywdag bsn huuhenere bair awhulad neg gert ortson amidarjin nds batalgagaa salgaagui bz shu d 

  12. tsetsen says:

    ireeduid etseg eh boloh huuhduudee bagaas n zuv humuujuuleh heregtei shuudee..hayaad yavsan etsgiin huuhed etseg bolod bas l hayaad yavna..huuhduuded bagaas n hun hunee hairlah , hiisen uildel helsen ugniihee tuluu hariutslaga huleeh, hamtran amidrah busadtai evlelden negdeh geed zaah yum manai bolovsroliin systemd baihguishuudee..biye zasaad geree zasdag mingolchuud shuud turuu zasah eed dairchihaj baigaa bolohoor arga ch ugui baihdoo..

  13. Chonongoo says:

    Ok-tei sanal neg bna, er hun erteigee yavalddaggui tsaana ni emegtei hun bii, adil zovlont busguin nulimsaar alag yriin amidralaar bugsnii asuudalaa shiiddeg geheer gutmaar sanagddag yum

  14. Gal says:

    Тийм шүү, хуулиа чангатгаж, хяналтаа сайжруулах хэрэгтэй, хүмүүсийн ухамсарт сайн нөлөөлөхүйц юм хийх хэрэгтэй. 
    1. Эцэг тогтоолгох шинжилгээг хийлгээд батлагдвал шууд тэтгэмжийн мөнгийг нь тогтоодог. 
    2. Байгаа хаягаар нь очиж нэхэж дарамтладаг хүн байх хэрэгтэй, хорооны ажилтнууд ойрхон учраас яг тохирно гэж бодож байна.
    3. Тэр хаягнаасаа нүүж яваад алга болчихсон бол, ар гэрийг нь байн байн шахаж мөнгийг эь нэхэх
    4. Мөн жишээ нь би хэн нэгэн ийм этгээд мөнгөө өгөхгүй зугтаад байна гэж мэдвэл аль ч хороо дүүржг дээр очоод ийм хүн байна, энд байна гээд хэлэхэд улс орон даяар нэгдсэн нэг бүртгэлтэй байж мэдээллийн дагуу тэр хүнээс хүүхдийн мөнгийг нь гаргуулдаг. 
    5. Олон сараар өгөөгүй тохиолдолд цагдаагаас эрэн сурвалжилж баривчилж захиргааны хариуцлага хүлээлгэдэг байх.

    За тэгээд хүүхнүүд минь ч гэсэн өөрсдөө унтаж хэвтихээд албатай юм шиг л жирэмсэн гээд хүүхэд гаргаад байх бас утгагүй л юм. Хөөрхий хүүхдүүд…

  15. dabaa says:

    Setgel sanaa neg uitgartai bolchihloo. Ug ni bi er ehner hyyhedtei dajgyi l amidarch bna. Daanch ehner maani oir oirhon shoudaj arhi uugaad sayhan hyrtel halamtsuu mashintaigaa yabj bgaad hashaa murgusun bna lee. Mergejilgyi bolobsrol taaruu bolobch bi busdaas dutaahgyi gesendee hicheej yabdag. Zaarim neg bysgyichyyd zobj bhad zarim ni jargaldaa tashuurch bh yum da. horboo gej uudam yum uilmaar ch yum shig setgelee ongoitl hen negntei yarimaar l bh yum daanch henteigee yarih bil ee manai ehner tiim iim geed naiz nartai yariad bltai bish miii naizuud bolohoor sain hanitai l gej bodoj bgaa da zunduu l yum bichmeer sanagdchihlaaa……………………………………………………………..

  16. Gunigtai says:

    Uneheer saihan niitlel boljee. Huuliaraa odoo iim humuusiig daramt shahaand oruulj huuliin hariutslagiig ni huleelgeh tsag ni boljee. Ger bul tuluwlult gj aguu zuiliig l bii bolgoh heregtei bh daa. Emegtei hun l gantsaaraa zowj ur huuhdee geh bish aaw ni hamt bish ym aa gehed heden tugruguu uguud ywaad bwal hichneen demtei bilee dee. Tsetseg shig delgerch ywsan zaluu ohinii anidraliig heneg ch ugui urj haychaad deerees n uree bitgii golooch dee zaluus min. Zuurdiin jargal ch gesen ergeed chamd huniig zowooson nulimastai dernii hariu irne dee.

  17. ok says:

    Зүрх өвдөж, сэтгэл сэмэрмээр юм.Амьдрал юу эс  тохиолдох эхнэр нөхрийн хэн нь ч арван хуруу тэгш биш асуудалтай байж болно ш дээ., миний бодлоор бодит байдал дээр дийлэнх нь  эрчүүд л  хүний хайр даахгүй юм даа.  Архи ууна, хүүхэн эргүүлнэ, ажил хийхгүй зүгээр хэвтэнэ, бусдыг дээрэлхэнэ, зодно. Эмэгтэй хүн  тэр дундаа эх хүн үр хүүхдийнхээ төлөө архи дарс, доромжлол. зодуур нүдүүр бүгдийг тэсдэг юм шүү  үр хүүхдээ эцэгтэй элэг бүтэн байлгах л гэж тэр. Эрчүүд   тээгээд төрүүлээд өсгөөд өгсөн хүүхдээ ч эцгийн хайраар дутаахгүй байж чаддаггүй л юм даа, салсан ч эргээд үр хүүхдээ гэх сэтгэл байдаггүй юм байх даа. Ямар та нараар тээлгэж төрүүлж өсгүүлэх гээд байгаа биш дээ. Салсан ч   үр хүүхэдээ хайр халамжаар дутаахгүй байж болдоггүй л юм байх даа. Эсвэл үртэй гэдгээ ч мартаад нээрээ л өөр бүсгүйг тэвэрч суугаа байх даа. Ш.Дулмаа гуайн Хүүгийн аавд бичсэн захидал гэсэн найраглал байдаг даа. Тэрийг энэ сайт дээр тавиад  энэ эрчүүдэд уншуулах юмсан. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.