Аз жаргалын эрэлд

0833252bfbdaff5bdbc86b02f7210f25

Би аз жаргалтай байна.Ааваа гэж дуудах хүүгийн минь дуу хооолой сонсогдож байна.Өглөө миний дээр гарчихаад намайг сэрээх гэж оролдож байгаа юм шиг.Гал тогоонд миний хайрт эхнэр босоорой ажилдаа явах цаг боллоо гээд л…

Хэсэг хугацааны дараа би их хөлөрч, амьсгалахад тун хэцүү байгааг мэдэрсэн юм. ААВАА гэсэн дууны хажуугаар эмнэлгийн хяналтын мониторын дуу хааяа сонсогдоно.

Энэ бүхэн эмчилгээний дараа зүүдэлсэн зүүд байлаа.Гэхдээ бодит юм шиг … Эмч нар үүнийг тайвшруулах эм их хэрэглэсэн болохоор ийнхүү бодит юм шиг зүүдэлсэн байх гэж тайлбарласан юм.

Энэ бүхэн зүгээр л миний мөрөөдөл байсан юм байна гэдгийг ухаарсаны дараа сэтгэл их өвдсөн.

Би айлын ганц хүү.Гэтэл хүнд өвчин туссаны улмаас амьдрал минь дэндүү богинохон болсон юм.Ийнхүү гадаадын эмнэлэгт арга ядсан эмчилгээ хийлгэж байхад зүүдэлсэн юм.

Дотроо зүүд бодит амьдралд биеэлдэг юм гэж итгэхийг хүсэж байгаа ч зүүд бол зүүд шүү дээ.

Миний үйлчлүүлж байгаа эмнэлгийн хүнд өвчтөнүүдтэй харилцах сэтгэл зүйч эмч миний өрөөнд инээсээр ороод ирлээ.Яагаад ч юм өнөөдөр надад шинжилгээний хариуг мэдэгдэх ёстой байсан болохоор гоё мэдээ сонсох байх гэсэн найдлагатай байлаа.

Эмч надтай АМЬДРАЛ, МИНИЙ МӨРӨӨДӨЛ зэрэг сэдвээр удаан ярилцаж суулаа.Эмч яагаад ч юм надаас өөдрөг юм ярихыг байнга шаардсаар байлаа.Удалгүй би өөрийгөө ТИЙМ МЭРГЭЖИЛТЭЙ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙСАН, БИ ТИЙМ ХҮН БАЙСАН гэх мэтээр дандаа өнгөрсөн цагт яриад байсанаа анзаарсан юм…

Энэ өвчин миний бие сэтгэлийг маань зэрэг авч одсон гэж уу? Би тэвчээртэй, зовлон даах чадвартай хүн биш билүү?

Удалгүй эмч надад шинжилгээний хариуг нэг нэгээр тайлбарлаж байлаа.Би олон удаа эмнэлэгт шинжилгээ өгч бас өөрийнхөө өвчний талаар зөндөө судалсан болохоор сайн ойлгож байлаа.Бас гадаадын бусад томоохон эмнэлгүүдээр үйлчлүүлж, тэдний сэтгэл зүйч эмч нар хүнийг хуурч байгаад болж бүтэхгүй мэдээг дуулгадаг гэдгийг ч анзаарсан.

Би шууд БИ ХЭДЭН ЖИЛ НАСЛАХ БОЛОМЖТОЙ ЮМ? БИ ХҮҮХЭДТЭЙ БОЛЖ БОЛОХ ЮМ УУ? Гэж асуулаа.
— Эмчилгээ тасралтгүй хийлгэж хүндрэлээс сэргийлсэн тохиолдолд 4 орчим жил амьдрах боломжтой. Харин хүүхэдтэй болох боломж 100% гэдгийг хэлээд АМЬДРАЛ БОГИНО ЮМ ШҮҮ ДЭЭ гэхэд тэнгэр нурж байгаа мэт санагдсан…

Намайг хайрладаг хүмүүс зөндөө байх юм. Миний эгч нар, миний найз охин, аав ээж гээд бүгд намайг хайрлаж үхэж болохгүй шүү гэдгийг сануулаад байх шиг болох юм…

Би өвдсөн цагаасаа хойш зөндөө олон асуудалтай учирч байсан.Би хэдхэн жилийн өмнө 250 хоногийн дараа амиа хорлохоор шийдэж өдөр бүр орой самбар дээр 240, 239 days left гэж бичдэг байлаа.Тухайн үед би үхсэнээр диваажинд очиж тэнд жаргалтай амьдрах болно гэдэгт бат итгэдэг байлаа.Гэхдээ энэ хорвоод надад хайртай энэ олон хүмүүсийг зовлон дунд орхиж явж чадаагүй юм.Бас амиа хорлоно гэдэг хамгийн том нүгэл гэдгийг олж мэдсэн юм.

Би 3 жил уйлж байна…харин одоо үлдсэн 4 жил инээж амьдрах байх гэж найдаж байна.
Миний хувьд амьдарч байгаа гэхээсээ илүү зүгээр л амьд явж байна.Өөрийн гэсэн зорилгогүй болж ЗОМБИ шиг л болсон. Яг л THE WALKING DEAD кинонд гардаг шиг зүгээр л амьд явах гэж хичээж байна.

Та бүхэнд баярлалаа. Би энэхүү сайтад тавигдасан нийтлэлүүдийг байнга уншиж хааяаа зарим нэгэн нийтлэлийн агуулгыг хараад өөрийгөө аз жаргалтай байгаа юм байна гэж боддог.Бас энэ удаа би өөрийнхөө тухай бичихээр шийдсэн юм.

14 Comments

  1. bubu says:

    Яг үнэндээ амьдрал гэдэг богино шүү дээ. Чам шиг хүнд өвчин тусаагүй ч өчигдөрхөн амьд байсан хүн өнөөдөр машины ослоор өнгөрсөн тохиолдол зөндөө л байна. Өөрөөр хэлбэл бид нээх мөнх аьдардаг газар ирсэн байхад чи ганцаараа эрт буцах гээд байгаа юм биш. Тэгэхээр өөдрөг бай. Би Буддын шашинтай лда. Буддын шашинд 4 үнэний сургааль гэж байдаг. Үхэл зайлшгүй ирнэ, өнөөдөр ч ирж магадгүйь ирэх цагт ном буянаас өөр юу ч тус болохгүй гэдгийг хором бүхэнд санаж яв гэж сургадаг юм. Харин ихэнх хүмүүс үүнийг мэддэггүй учраас нээх мөнх наслах юм шиг санадаг. Чи ч гэсэн тэгэж санаад ганцаараа түрүүлээд явах гээд байгаам шиг хуцүү байгаа байх. Үгүй шүү дээ, чам шиг хүнд өвчин тусаагүй ч өнөөдөр зөндөө л хүн хорвоог орхиж байна. Тэгэхээр чи битгий тэгэж бодоорой, чи бусадтай л адил, би ч маргааш амьд байна гэх баталгаа байхгүй штэ.

  2. sand says:

    burhan huniig odort 33 udaa sonsdog gesen sht,
    bi lav gaihamshig baidag gedegt 100% itgedeg, gaihamshgiig bii bolgoh setgeliin ih huchiig hun oortoo bii bolgoj chaddag baih heregtei um shig sanagddag daa

  3. Ban-zaluu says:

    Наад 4 жил чинь өнгөр ч өгөхгүй ядаргаа болно доо. Яана даа миний найз.

  4. oyuna says:

    Uhne uhne gej uhriin mah bardag gee biz dee. Bi neriig ni sain sanahgui bna, neg mongol uvgun, Jamsran ch biluu, elenii havdartai, hedhen sariin nastai gesen onoshtoi bj bgaad, heden jil uul hadaar hesej, yanz buriin uvs nogoo ideed, ev eruul bolson biz dee, bi nom ch biluu, ter hunii bichsen yumiig huuhed bhdaa unshij bsan. 

  5. cici says:

    yag yamar zowolgoo uguhuu medehgui bn. burhanaas sain gui. hun bolgond burhan zaawal neg gaihamshigiig beldsen bdag gej bi boddog. uudrug bgaarai naizaa. 

  6. borhuu says:

    delgeriin heldeg unen zugeer l huuhedtei boloh ni zuitei tegj bj l chinii utga uchir orshino es bogoos chamaig hench medku sanahgui ongorno huuhduud l uldej tsaash amidardag yum. Ali boloh olon huuhedtei bolooroi.

  7. зочин says:

    Би их зөнтэй л дөө…зүүд ихэнх дээ биелэнэ….тэгэхээр зүүдэндээ итгээрэй!!! ….яагаад гэвэл би анх суусан хүнээсээ огт жирэмлээгүү…эмчилгээ хийлгээд ч тус болоогүү…тэгэхээр бид салсаан ….харин нэг удаа би үүрээр залбирч суугаад хэсэг дуг хийчхэж ….тэгсэн хэвлий маань гэнэт томроод хүүхэд бгааг мэдэрч эхлэсэн бүүр мурилзаж хөдөлж блаа шүү….тэгсэн би учиргүй уйлаад баярлаа баярлаа гээд л амандаа үглээд бсан…нэг харсан цонхоор нарны гэрэл тусаад өглөө болчихжээ……тэр үед нөхрөөсөө салаад сэтгэл их гундуу бсан ч…нэг юм

    андээр би их итгэл дүүрэн болсоон…юү гэвэл би ээж болж чаднаа !! Чадна гж ……энгээд амьдрал урсдагаараа урсаж  нэг мэдхэд дөрвөн жилийг ардаа үдсэн блаа….гэтэл санамсаргүй нэг хүнтэй  танилцсан ….тэр хүн миний түүхийг азаар мэддэг бсан болхоор ….надаас юу ч шаардаж шахсангүй …..харин ч хайрлаж чаднаа гж амласым….тэгээд түүнтэй нэг гэртээ ороод удаагүй байтал биений юм тасалдаад алга боллоо…би ч хуучин тэгдэг л бсым чинь гээд тоосонгүй…дараагаар нь хоёр сарын турш үл мэдэх өвчинд нэрвэгдээд бөөлжөөд л орноосоо өндийхөө блаа…нөхөр маань ч эмнэлэг бушуухан явъя гэлээ л дээ….тэгээд өглөөгүүр эмнэлэг ороод шинжилгээ өгсөн чинь….эмч чи жирэмсэн л бна шд ..гэдийн …гайхлаа…дахин дахин асуугаад л үнэн үү…үнэн үү гээд бсан чинь…эмч уурлах тийшээгээ хандаж бна…итгэхгүү бол иход үзүүлээч гээд л ширвэс хардын….бушуухан гүйгээд л эход харууулсан чинь….хоёр сартай жирэмсэн блаа гж….зиа тэр зүрх цохилж бна гээд жигтэйхэн хүчирхэг зүрхний чимээг сонсголоо…..би учиргүү уйлаад л нөгөө зүүд шигээ баярлаа баярлаа гээд л амандаа бувтнаад бсан….хамгийн гол л би үхтлээ итгэсэн юм….үхтлээ итгэсэн учраас надад бурханаас билэг өгсөөн гж би боддог….ганц ч биш гурав шүү дээ…ккк..одоо би удахгүй ахиж маамуулах гээд хүлээж бна….зүүд бодитоор биелэдэг юм…бид учрыг нь тайлж боломгүй тийм л агуу нууцлаг хүчирхэг ертөнцөд амьдарч бдагым…бид итгэл найдвараа алдсан цагт тэр нууцаараа л үлдэнэ….харин итгэж үнэмшсэн цаг нууцаан бид нэг нэгээр нь  тайлж бдым шд…….

  8. Zoo says:

    Ter aavaa duudah ur ireh yum boluu? Tegeed ter zuud biylelee olchihood chi ternees udaan amidrah baih. Amidrah gej irsnees l hoish amidraad uz, uhliig horvoo shiiddeg l yum bgaaz harin chi amidrahaa shiid

  9. ямар тэнэг зураг тавьчихсан юм бэ? says:

    би 28 настай залуу хүн л дээ. өдий хүртлээ амьдралын сайн сайхнаас маш бага хүртсэн. хүртсэн ч гэждээ өөртөө хүртээгээгүй буюу өөрөө л зомби шиг амьдардаг, /ихэнхидээ ганцаараа багаасаа байсан, нийгэмшлийн зэрэг дундаас доогуур хэхэхэ, ангийн нэг чимээгүй сонирхолгүй хүүхэд байдаг даа тийм л хүн/сүүлдээ амьдрал сонирхолгүй санагдаад ч байх шиг. гэхдээ амьдрал сонирхолгүй ч биш юм шиг байна лээ. хүн /амьтад ч гэсэн/ анхнаасаа хэн нэгнийхээ төлөө төрсөн, сэтгэлийн амьтад шүү дээ. сэтгэлд хайр асч, эсвэл нэг зорилго байгаад түүнийхээ төлөө үхэн хатан яваад амьд байгаагаа мэдэрэхэд амьдрал гэдэг агуу зүйлийг мэдэрдэг шүү дээ.. би яагаад энийг бичивээ гэвэл чамд өвчин гэдэг бэрхшээл байна. миний хувьд нэгэн хэвийн сонирхолгүй буг болсон амьдрал байна. би энэ хэвээрээ асч унтарч чадахгүй нэгэн хэвийн амьдраад би 100 жил наслаад ч ямар утга байна. би нэгэн хэвийн сонирхолгүй амьдралаас нэг өдрийн агуу хайр эсвэл эсвэл аймар адреналин ялгаруулсан адал явдлын төлөө амьдралынхаа 5 жилийг өг гэвэл өгнөө. хүн хэд наслах нь сонин биш хүн яаж амьрах нь чухал гэж би сүүлийн үед өөртөө дүгнэлт хийгээд аягүй их бодох болсон. залуу минь чамд 4 жил байна. мэдээж 4 жилийн өдөр бүр гайхалтай сайхан байхгүй гэхдээ чи гайхалтай зүйлсийг мэдэрч чадна шүү дээ. чамд найз охин байна. чи түүнийхээ хайрыг мэдэрч болно. энэ чинь энгийн юм шиг мөртлөө маш том зүйл ш дээ. аймар сургаал хэлээд байгаа ч юм шиг хэхэхэ. гэхдээ л миний бодол шүү. би ч гэсэн амьдарсан шиг амьдармаар байнааа залуу минь чи амьдралын сайн сайхныг үлдээлгүй мэдэрч барихыг хичээгээрэй. чамд хамгаас сайн сайхныг хүсэе.

  10. ямар тэнэг зураг тавьчихсан юм бэ? says:

    наад зургаа солиоч.энэ нйитлэлд энэ зураг ямар ч утга авцалдаа алга гуйя сольчих тэгэхүү

  11. Setgel says:

    Ene dr odo yu yariad bgan 3 huhed ulde ch geh shig hun zuvhun huhed hiih gej amidradgui amidralin bayr baysgalan az jargalig medreh gej ayga kofe uhad ch kaif avdag alham dutamda setgel hangalun bh estoi 3 in 3 etseggui huhed nz ohindo uldehchgui bha gants bhad l hangalttai enig bol ta 2 l shidne endes avah yma avad avahgui yma hayh heregtei hun hunii uzel bodol oor shude
    Harin chi secret gd kino uzsen bizde ternig heregjulj uzech gej zovlomor bn uneher bieledeg um bnle

  12. Delger says:

    chamd gej helehed hunii amidraliin zorilgo bol zovhon ur udmaa uldeeh l bdag yum. Bugd l uhej dald ordog harin udam urgeljilne tiimees 4 jild chi 3 huuhed hii zugeer l uhehgui yum shig l amidarchih. Bi jil daraalaj 2 huuhed ehneriinhee gedsend hiisen dahij husvel hiisench bolno ur udmaa l uldee chinii setgel hamaagui oor bolno dagaad bie ch saijirah bolno.

  13. Z says:

    Gaihamshig bdag gedegt itgedeg. Itgel naidwar gedeg ugs orgui hooson ugs bish. Itgel naidwar bgaa tsagt Gerel gegee Cham deer tusna. 4 jild ooriin hj chadah ooriigoo busdad zoriulaad tuunees az jargaliig meder. Margaash bish sar bish jiliin daraa bish buhel buten 4 jil bn. Nzaa mongol Hun mongol er Hun tenger nurj bsan ch hatuujiltai bh yostoi. Uldej bui humuustee az jargal belegleed haramsah zuilguigeer yavah heregtei. Chi chadna gedegt itgeltei bn. Amjilt. 

  14. Naran says:

    Xuchtei, zorigtoi xuniig burxan xvrtel xundeldeg genele. Setgelin tenxetei baigaarai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.