Ямар нэгэн аргаар цуцлуулах арга байдаг болуу?

f030fc8bbb71

Та бүхэнд захидал очих өдрийн мэнд хүргье. Надад арга мухардсан асуудал байгаа тул та нар минь туслаарай. Нөхөрөөсөө салаад 4 жил болж байна, жилийн өмнө нэг хүнтэй танилцаад одоо хамт амьдарч байгаа. Анхны нөхөр маань архинд орсон ажилгүй хүн байсныг суусан хойноо л мэдсэн бид 2 нэг хүүхэдтэй, гэхдээ архинаас гаргах гэж аргаа бартал явсан даа, мөн ч их зовсон доо. Гол нь одоо болтол гэрлэлтээ цуцлуулж чаддаггүй ээ нөгөөдөх маань гадуур энд тэнд архи уугаад явж байдаг сурагтай тогтсон гэр орон хаяг байхгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргахаар энэ хаяган дээр байхгүй байна гээд л буцаачих юм.

Үнэхээр яахаа мэдээ байчаад байнаа, би одоо жирэмсэн л дээ, одоогийн нөхөр маань мэдээж гэрлэлтээ батлуулах хүсэлтэй. Тэгэхэд би өмнөхөөсөө салж чаддаггүй ээ. Шүүхээр яваад гарц алга гэр бүлийн хуулиа л дагна гэхийн. Архинд ороод тэнэмэл болсон хүнийг би хаанаас олох вэ дээ. Цагдаад өгөөд эрэн сурвалжлуулахаар олж өгөхгүй юмаа. Оллоо ч гэсэн хэрэг хийгээгүй болохоор саатуулах боломжгүй энэ хүн чинь дахиад л алга болно гэх юм. Та бүхэнд ийм гэрлэлтийг шийдэж байсан хүн байна уу? Ямар нэгэн аргаар цуцлуулах арга байдаг болуу? Ийм архины хамааралтай хүнээс болж би энэ амьдаралаа алдмааргүй байдаг. Та нар минь харамгүй зөвлөгөө хайрлана уу…

5 Comments

  1. Hi says:

    Hi? Neg hunii amidarliig ugui hiicheed dahiad uur hunii amidraliig ugui hiimeer baigaan biz dee

  2. huviin murdugch says:

    huviin murdugch l sain tohitoh yum bna daa, 1) hunee ol 2) neg gazar gargahgui bailga) 3) ter nuhriig olson udruu shuuhed urguduluu ug, salah hun chn haana bgaa, shuuhiin medegdel yaj uguh geh met argaa shuuhed sain zaaj ug, shuuhiin medegdeh huudasaa hurdan uguuch ene hun teneed alga bolchihdog, olddoggui gedgee sain tailbarla. shuuh medegdeh huudas uguud, gariin usgiig ni zuruulaad avchih yum bol Ternees tsaash asuudal hamaagui shd, ter nuhur huraldaa irsen ireegui shiidchihdeg yum, herev hurald irehgui bol chinii nehemjleliig huleen zuvshuurch bnaa gej uzdeg.

  3. gfj says:

    mongotei bol huviin mordogch holsolj avaad albaar neg gazar blgaj bgaad shuuhiin bichgiig n garduuldag yum uu? gerlelt chini salaagui bol chi l ter huniig saatuulah erhtei yum bna. tsagdaa hereg hiigeegui bolohoor hurehgui. huuliinhnaas zovlogoo avaach.

  4. zochin says:

    Манай том эгчийн нөхөр шиг юм байна. Манай эгч бас нэг хүнтэй их олон жил ханилсан. Тэгсэн суугаад удаа ч үгүй нөгөөх нь архинд ороод гэр орноороо янз бүрийн хүн авчирч ууж иддэг болоод сүүлдээ сар гаран гэрээсээ алга болдог болчихсон. Тэгээд аргаа бараад эгч хүүхдээ аваад салсан. Дахиад хүнтэй суухгүй байхдаа гээд бодож байхад нь нэг залуутай учирч одоо тэрэнтэйгээ хамт амьдардаг. Дахиад нэг хүүхэдтэй. Тэгээд шинээр гэрлэлтээ батлуулах гэсэн чинь бас яг чинийх шиг нөгөөх нь олдохгүй нэг хэсэгтээ л батлуулж чадахгүй арга мухардсан. Одоо болтол гэрлэлтээ салгаж чадаагүй. Нөгөөх нь үхсэн амьд нь бүү мэд

  5. bat says:

    chamaas salaad arhind orson bailgui dee. tenemel arhichin baisan bol chi tuuntei suuh uu

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.