Дүр бүтээгч

iron-stupid-onstartups

Сайн байцгаануу? Анхны захидал, өмнө нь уншигч байлаа. Яагаад ч юм ямар нэгэн зүйлийн талаар бичихийг хүслээ. Бидний Монголчуудын атаархуу, барьцангүй зан чанарын тухай. Надад ч бас ийм чанар байсаан. Үүний ачаар би бусдаас дутахгүй гэж өр тавьсан бас уусан идсэн. Завхайрсан, баярхсан, том юм ярьсан, юу ч хийгээгүй мөртлөө шүүмжилсэн. Том зүйл мөрөөдөж, ярьсаар өөрөө анх ямар түвшинд байсан тэрэнтэйгээ адилхан. Хажуудах хүнээ шимэгчлэн амьдарсаар, түүнийг ямар нэгэн юм хэлэхэд би чадна харж л байгаарай гэж томорсоор 35 нас давлаа. Тэгээл үеийн хэдтэйгээ өөрийгөө харьцуулна, уурлана, атаархана. Том юм бодож, ухаантай царайлж, мөнгөлөг боловсролтой дүр эсгэж, бусдын хэрэглээнээс хоцрохгүй, өр тавина, архи пиво ууна, завхайрна.

Амьдрал зохиочихоод үр хойчтой болчихоод өөрөө юу ч хийхгүй том юм ярьж хүний зовж олсон хоолыг идчээд бас тэр мөнгөөр нь өөрийн юм шиг аяглана. Ингэж явсаар нэг л өдөр өөрийгөө атаагхуу барьцамтгайгаасаа болоод хэн болсноо гайхаж анализ хийж үзэв. Тэнэг хүн анализ хийхдээ ч тэнэг хэвээрээ. Ингэж явсаар өөрийн хэзээ ч тийм ажил хийхгүй хэзээ ч тэгэж доошоо орохгүй гэж бодож явсан ажлаа хийлээ. Энэ бүхний дараа өөрийгөө бодоход үнэхээр л их санаж, том ярьж зүгээр хэвтэж, архидаж хүүхэндэж явсан би тэр үед үнэн доошоо орсон байжээ гэсэн дүгнэлтэнт хүрэв…

10 Comments

  1. tuulai says:

    Naadah chini uurigu bicheed bgaa yum bishee ynshij bgaa nuhdiig ta buhen ene niigem iim boljee geed bgaa yum bish vv

  2. s says:

    гахай шиг амьдарч байждээ. одоо хүн шиг амьдраарай

  3. Яг ижилхэн says:

    Манайд нэг ийм эргvv дагз байна. Ямар ингэж овоо ухаан ордог бнаа

  4. . says:

    gadaadad mongolchuudiin albanii uulzaltan deer mongoloos irsen humuus yag ingej haragddag yum. huuramch dur esgesen,

  5. . says:

    uneen unen yag iim huuramch amidardag yum shigs anagdaad bdag yum. honjliinhoo hereer holoo jiih heregtei bhgui yu, hun duuriaj hudlaa orsoldoj yadag bna. za tegeed teriigee oilgood zov zam ruugaa orson bol sain bna. zov yavahad zoololn zoolon zambuulin geed duulaad bgaa yum bus uu. tegj btal ayandaa deerdene biz

  6. zochin says:

    Neg l gemee naminchilsan khudlaa garuud ene sex sait bolokhoos sum dugana bish

  7. kokos says:

    Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн нь үнэхээр сайн хэрэг шүү бас тань шиг өөр олон тийм бодолтой залуучууд ойлгох байх гэж бодлоо 35 нас чинь ид ажлын оргил үе болохоор өөрийгөө улам илүү таньж мэдээд илүү сайхан амьдрал урд чинь ирэх байх амжидт хүсье

  8. Japan says:

    Suuliin ued zaluuchuud ovoo uhaaraad bh shig, ashtai yu da, setgel saihan bn shoo, uhaarsan zaluus ulam olon bolj mongoliin buh ger bul az jargaltai baih boltugai, zaluu chamd ulam ulam ih amjilt husie 

  9. Далила says:

    баяр хүргэе. амьдрал чинь алхам алхмаар үргэлж дээшлэн дэвших болтугай. гэхдээ юу ч хийхгүй 5 жил болчихоод, ажил хийж 5 сар болсны дараа амьдрал ахиц алга гэж битгий шантраарай. дор хаяж зүгээр байсан 5 жил шигээ хугацаанд шаргуу хөдөлмөрлөөрэй. эхнэр хүүхдүүд чинь ямар их баяртай, сэтгэл нь баяртай байгаа бол доо? мундаг залуу байна. өөрийгөө өөрчилж чадсан байна. дор ажил гэж байхгүй. харин ажил хийдэггүй хүмүүс л өрөвдмөөр. юу бодож цаг өнгөрөөдөг бол оо? би лав ажил хийж байгаа жишээ нь засварчин, цэвэрлэгч, зам засаж байгаа хүн,  слесарь гээд хэн ч байсан хүндэлдэг. яагаад гэвэл тэдгээр хүмүүсийн амьдрал зорилготой байна, хүний удирдлаганд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх чадвартай байна, өглөө болгон эрт босож байна. хөдөлмөрийнхөө үр шимээр цалингаа аваад юунд зарцуулахаа бодож байна. хамт олонтой байна. тиймээс тэр хүмүүсийн ар гэрийнхний өмнөөс тэр хүмүүст талархдаг. харин нээх худлаа өдөр хоног өнгөрөөж багш нараа аргалж төгсчихөөд би дээд боловсролтой юм чинь тийм ажил хийхгүй гэж томорсон, тэгсэн мөртлөө чадах мэдэх юм байхгүй, луйвар хийх хэдэн төгрөг олдог, тэрийгээ архи хүүхэн зориулдаг, үд болтол унтаж үхрийн дуунаар сэрдэг, хэзээ унтах хэзээ  сэрэх, хэзээ үхэх нь хэнд ч хамаагүй шахуу болчихсон хүмүүсийг үнэн өрөвддөг.  нэг газар ажиллаад удахгүй гарчихдаг. хүний үг сонсож удирдлагадаа зэмлүүлж хариуцлага хүлээж чадахгүй гомдоод гарчихдаг. тогтвор суурьшилтай ажил хийж үзээгүй, тиймээс нийгмийн даатгалын шимтгэл төлж үзээгүй,  насаараа эхнэрийн олж ирсэн мөнгөөр гэр бүл нь болгож бүтээж өр зээл тавьж ирсэн, тэгээд шимтгэл төлж байгаагүй учраас насны эцэст тэтгэвэр байхгүй, бас л эхнэрийн тэтгэвэр, үр хүүхдээ зулгааж амьдрах нь тодорхой хүмүүс л хамгийн өрөвдмөөр. 

  10. boby says:

    he he erguu dagz hojimdson ch gesen uhaarsan ni yamaid da

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.