“Яагаад гэж үү? Учир нь би эр хүн…”

[youtube b2OcKQ_mbiQ]

Италийн нэгэн зураглаач Лука Лаварон олон хүнд нэгийг бодогдуулах, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг дэмжсэн сурталчилгааны гурван минутын бичлэг хийжээ.

Тэрээр гудамжинд явж байсан 6-11 настай хөвгүүдээс нэр нас болон ирээдүйд ямар хүн болох талаар асуусны дараа Мартина хэмээх нэгэн охиныг танилцуулж түүний юу нь таалагдаж байгаа талаар асуужээ. Хөвгүүд охины “үс, нүд, бүхий л зүйл нь гоё байна” хэмээн тус тусдаа дүгнэсэн юм.

Мөн Лука хөвгүүдээс охинд эелдэг хандаж, түүнийг илэхийг хүсэхэд тэд мөн л биелүүлжээ. Харин эцэст нь “Одоо түүнийг алгад” хэмээн хөвгүүдэд хэлэхэд тэд бүгд татгалзжээ. Яагаад хэмээн нэгнээс нь асуухад “Яагаад гэж үү? Учир нь би эр хүн…” хэмээн хариулсан юм.

Италийн Fanpage.it сайтын бүтээл, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг сурталчилгааг хүлээн авч үзнэ үү.

SOURCE: gogo.mN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.