СЕКС ХАРИЛЦААНААС УЙДААД БАЙВАЛ ҮҮНИЙГ УНШ

2061222_3a5ade30

Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслээ соль
Юуны өмнө бэлгэвчнээс татгалзаж жирэмслэлтийн эсрэг эм хэрэглээд үз. Энэ шинэчлэл таны секс амьдралыг илүү тайван, бас сонирхолтой болгоно. Харин өдөр бүр эм ууж жирэмслэлтээс хамгаалдаг бүсгүй нэг удаа эмээ уухаа мартаад оронд нь бэлгэвч хэрэглэхэд ойрд байгаагүй гайхамшигтай мэдрэмж хуртэх нь бий. Мэдээж бэлгэвчийг залуугийнхаа эрхтэнд хурууны үзүүрээр эсвэл амаараа углаж өгөхөөс авахуулаад хайртыгаа баярлуулж болох олон үйлдлүүд байгаа шүү дээ.

Ердийн бус цагт секс хий
Та хоёр ихэвчлэн шөнийн цагт амрагладаг бол хааяа өглөө, өдөр секс хийгээд үзэхэд гэмгүй. Эсвэл эсрэгээр, өглөөгуур яаруу сандруу секс хийсэн болоод ажилдаа гардаг бол шөнийн тухтай, тансагхан секс та хоёрт давтагдашгүй мэдрэмжийг бэлэглэх болно.

Өөр хүнтэй сээтэгнэ
Жаахан ярвигтай ч, өндөр үp дүнтэй зөвлөгөө шүү. Хэн нэгэн сайхан залуутай ямар ч муу үр дагаваргүйгээр аальгүйтэх нь (үдэшлэг, хэн нэгний төрсөн өдөр, диско, айлд) таныг маш их өдөөдөг. Мэдээж, хайртыгаа хажуудаа байхгүйд аальгүйтвэл дээр л дээ. Энэ нь түүнийг хуурч байгаа асуудал гэж ойлгож болохгүй, зүгээр л орой нь хайрттайгаа уулзаж учрахад та илүү тачаангуй эрч хүчээр цэнэглэгдсэн байх болно гэж ойлгох хэрэгтэй.

Секс вэб сайтад орж бай
Интернэтээс мэдээлэл авах нь хажуу хүнээс юм асуухаас ч амар болсон тул ийм сайтад орж байвал секс амьдрал илүү сонирхолтой болно. Ялангуяа секс-чатад холбогдоход сэрэл өдөөх янз бүрийн ярианд хамрагдахаас гадна хүсвэл хайрттайгаа ч энэ үеэр интернэтэд “учирч”, анх танилцаж байсан шигээ харьцаж болно. Хамгийн гол нь дараа нь түүнтэйгээ орондоо “учрахад” яг л анх уулзаж байгаа юм шиг гал халуун секс болдог.

Фитнест яв
Ганц хоёр цаг фитнесээр хичээллэж, хагас цаг саунд орох нь сүүмгэр лаатай үдшийн зоогноос ч илүүтэйгээр “секс энерги”-ийг бий болгодог. Үүний дараа та өөрийн эрхгүй түүнийг ор руугаа хөтөлж, секс “үзүүлбэрүүдээ” толилуулна. Дараа нь харин хайрт чинь ямар их сэтгэл хангалуун байгааг харах болно.

Их унт
Нойр муутай байх нь сексийн чадавхийг хичнээн их бууруулдгийг та төсөөлөх ч үгүй. Эрдэмтэд үүнд маш хялбар тайлбар олжээ. Эмэгтэй ч, эрэгтэй ч хүний бэлгийн гормон нь унтаж байхад маш сайн хуримтлагддаг байна. Тэгэхээр сайн унтаж бай. Өдөрт ядаж 7 цаг унт, тэгвэл удалгүй таны ор хурдхан нүдээ аниад ертөнцөөс “тасардаг” газар биш, харин бүхий л секс мөрөөдлүүдээ бодит биелэл болгодог “диваажин” болж хувирна.

Ер бусын газар сонго
Ер бусын гэдэг нь орон дээрээсээ шал руу эсвэл банны өрөө рүү шилжих бөгөөд мөн хөдөө хээр гарах, зочид буудалд хоноглох, эсвэл бүр огт төлөвлөөгүй газар руу яв. Автомашин, хувцасны өрөө, гацсан цахилгаан шат, хамгийн гол нь та хоёрыг хөглөж чадах газар сонговол маш сонин, мөн ер бусын байх болно.

Түр ч гэсэн хоёулхнаа бай
Бидний секс амьдралыг бидэнтэй байнга хамт байдаг хүмүүс “хордуулдаг” гэвэл зөвшөөрөх үү? Хажуу өрөөнд байгаа хадам ээж, зэргэлдээ орон дээр унтах хүүхэд… Тэгвэл тэднийгээ түр ч гэсэн кинонд эсвэл зуслан руу явуулж болно шүү дээ. Эсвэл бүр өөрсдөө ч зуслан явж болно. Ямар ч байсан хэнээс ч айж ичилгүй нүцгэн явж, нэг нэгнээсээ авсан таашаалаа хэнээс ч зоволгүй илэрхийлж болох тэр л нөхцөл, хоёулхнаа байх!

2 Comments

  1. GegeenCom says:

    End chat bvl jinhene nuguu tv chatnyh shig herguud uuseed balrah bailgui adminuud bainga baicaaltand duudagdaad haha

  2. Crkc.chat baihgui shu dee

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.