Тураах элдэв эм бэлдмэлийн хор уршиг

olloo_mn_1419220608_turax

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд энэ тураах эмний тухай бодит товчхон мэдээлэл хүргэхийг зорилоо. Ер нь тэгээд зөвхөн энэ эм ч биш хурдан хугацаанд тураана гээд байдаг бүхий л эм кофений тухай мэдээлэл өгөхийг хичээлээ. Учир нь та хэдэн эмэгтэйчүүдийгээ бодохоор сэтгэл өвдчихлөө.

За тэгэхээр ихэнх сэтгэгдлүүдийг уншиж байхад /Худлаа сурталчилгаа юм биш үү?/ толгой эргээд бие тавгүй байна гэж байна энэ нь юунаас болж байна вэ гэхээр МАНСУУРУУЛАХ төрлийн бодистой байгаагийн шинж гэнэ дээ. Ихэнх хурдан тураадаг бүтээгдэхүүнүүд мансууруулах төрлийн бодистой байдаг бөгөөд энэ нь шууд цус руу үйлчилж мэдрэлд нөлөөлж байгаа юм. Энэ нь даамжраад сэтгэцэд нөлөөлөх бөгөөд та нэг үгээр мансуурагч болж байнаа гэсэн үг.

Тэгээд иймэрхүү бүтээгдхүүнүүдийг сонсож байхад хамаг бие нь дотроо халуу шатаж ихээр хөлөрч шууд боловсруулахгүйгээр хоолыг бараг тэр чигээр нь гаргадаг гэсэн яриа байх юм. Өдөр шөнөгүй шингэнээр хүндэрнэ гэсэн үг болж таарч байна. Энэ ямар олиг байхав дээ бодоод үз дээ.

За тэгээд сульдана, нүүр харлана, сэтгэцийн өөрчлөлттэй болно унтахаа болих эсвэл ядрах эсвэл одоо мартамхай юу байдын ямар нэгэн байдлаар илрэх байх. Зарим тохиолдолд ууж байх явцад нь мэдэгдэхгүй боловч дараа нь өндгөвчний архаг үрэвсэл, умайн хоолойны шарх, савны хорт хавдар, үргүйдэл зэрэг олон хогийн шр дагавар дагуулах магадлал маш өндөр байгаа нь судлагдсан байна.

Аан бас ходоодны шарх бол ойлгомжтой. За цус бохирдчихсон юм чинь үс унах, хумс хуруу бол бас ойлгомжтой. Нэг гадны сайтнаас уншиж байхад нэг хүн иймэрхүү хятадын бэлдмэл хэрэглэсний дараа хөхний хорт хавдар туссан байх жишээтэй. Элэг, бөөрийг хамгийн түрүүнд гэмтээж эхэлдэг гэж байна.

Бас хүүхэд гаргаагүй бүсгүйчүүдэд хамгийн ихээр хортой юм шиг байнаа ургийн гажигийг ч энэ эм бэлдэх бүрэн магадлалтай мөн савны гадуур жирэмслэлтийн хамгийн том хүчин зүйл бол иймэрхүү төрлийн эмнүүд юм байна. Иймээс та бүхэн минь болгоомжтой байж ирээдүйн үр хүүхэд болон өөрийнхөө ирээдүйг хамгаалж урт удаан наслахын төлөө эрүүл амьдралыг сонгохыг хүсье.

Энэхүү мэдээллүүдийг Солонгост эмэгтэйчүүдийн эмчээр сурч байгаа найзаасаа авлаа…

2 Comments

  1. Нээрээ says:

    Миний анзаарснаар манай ажлын газрын herbalife хэрэглэдэг эмэгтэйчүүд хурдан хугацаанд огцом тураад арьс нь унжчихсан байдаг. Бас удаан хэрэглэхээр нүүрний арьс хөхөлбөр туяатай болчихдог юм байналээ. Тэгээд “наадах чинь яавч зүгээр бишээ. Элэг цөс, нойр булчирхайд чинь нөлөөлж л байгаа. битгий хэрэглээчээ” гэхээр “эрүүл зөв хооллолтшдээ” гээд өөдөөс солиороод байх юм.

  2. Aagii says:

    Unen bh shuu.eruul argaar tursan ni deer baihoo

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.